Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 146/ШШ2024/00164

 

2024      07           31                                       146/ШШ2024/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух,Өлзий овогт Г-н П /РД:"""""/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух,  З  овогт Б"н Б/РД:"""""""/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Бтэй багаасаа айл саахалт өссөн. 2019 оноос үерхээд 2020 оны 05 дугаар сард жирэмсэн болоод 2021 оны 02 дугаар сарын 05-нд хүүтэй болсон. Тэрнээс хойш Б эргэж уулзаагүй, миний хүүхэд биш гээд хүүхдээ тэжээн тэтгэхгүй байгаа юм. Өөр хүнтэй суугаад явсан. Иймд Б.Бэс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж доорх тайлбарыг гаргаж байна.

Б.Б бид хоёрын дундаас 2021 онд хүү П.Л төрсөн. Хүү маань одоо 3 настай надтай хамт амьдарч байгаа. Би Б.Бэс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.П жирэмсэн байх үедээ үр хөндүүлэх зардал мөнгө авсан боловё хүүхдээ төрүүлэхээр болсон гэж хэлсэн. Тэгээд би тэтгэмж тогтоолгохгүй, ээж аав хоёр өсгөөд өгчихнө гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Бид хоёр үерхэж байсан нь үнэн. Би өөрийнхөө хүүхэд гэж бодохгүй байгаа учраас эцэг тогтоолгох шинжилгээ өгөхийг хүсэж байна.

Хүү П.Л миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Пын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Г.П, Б.Б нар нь 2019 онд танилцаж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү П.Лыг төрүүлсэн ба П.Лын эцэг нь Б.Б болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 06 дугаар сарыэ 17-ны өдрийн 3222 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү П.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул Б.Б нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх Г.П хориг саад болох эрхгүйг, тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Пд анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү П-н А-н эцгээр З  овогт Б-н Б мөн болохыг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Пүрэвдуламын Адъяатогтохыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг З овогт Б-н Б/РД:""""""/-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Пд даалгасугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг Б.Бд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Пд тус тус даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бэс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА