| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03245/И |
| Дугаар | 182/ШШ2024/03833 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03833
2024 09 19 182/ШШ2023/03833
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, 775б тоотод оршин суух,*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,683,749.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
/Зохигчид эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
нь Кибернетик ББСБ ХХК -тай 2021 оны 08-р сарын 02-ны өдөр 08 тоот Зээлийн гэрээ байгуулан 3,113,910 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,422,962.54 төгрөг, төлөх ёстой хүү 1,971,745.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286,541.73 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 4,683,749.64 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 4,683,749.64 төгрөгийг эс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
миний бие нь Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,683,749.64 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,183,749.64 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,683,749.49 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 4,683,749.64 төгрөгийг хариуцагч нь 2024.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,183,749.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,889.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 44,945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,683,749.64 төгрөгийг хариуцагч нь 2024.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,183,749.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,889.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 44,945 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА