Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 121/ШШ2024/0008

 

2024 оны 03 сарын 12            Дугаар 121/ШШ2024/0008                            Өвөрхангай аймаг

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч ******

Нэхэмжлэлийн шаардлага: ******ийн ****** миний эцгийн нэр зөрчилтэй учир төрсөн эцэг болох Тгийн ****** болгож залруулж бүртгэж өгөхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний улсын бүртгэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 196* онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин ард ********гийн 3 дахь охин нь болж мэндэлсэн. Тухайн үеийн бичилт хийж байсан хүний хариуцлагагүйн улмаас тэтгэвэрт гартал хохирч ирсэн тул өөрийн эцэг *****оор овоглуулж, ах дүү нартайгаа нэг овогтой болохыг залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн архив болон иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Чын ****** гэх иргэний мэдээлэл байхгүй байна.

******ийн ****** /тв******/-ийн төрсний бүртгэлд *****ын ****** /27 настай/, ***рын ***** /27 настай/ нарын гэр бүлд ****гийн ****** 1968 оны 04 дүгээр сарын 27-нд төрснийг 1968 оны 06 дугаар сарын 03-нд Өвөрхангай аймгийн Зүйл суманд бүртгэсэн бүртгэл байна.

***** /йз******/-ийн 1969 оны 02 дугаар сарын 02-нд бүртгүүлсэн “Гэрлэлтийг бүртгэх анкет” №2-т Ч-ын Т-о, төрсөн он 1942, халх, О-ын З, төрсөн он 1942, халх гэсэн бүртгэл байна.

******ийн эх О-ын З /йз******/-ийн 1980 оны 07 дугаар сарын 09-нд бүртгүүлсэн “Хаягийн хуудас" №5-д 16 хүртэлх насны хүүхдийн бүртгэлд ****** 1968.05.27. эмэгтэй, М*** 1972.08.12. эрэгтэй, Т***** 1976.01.01. эмэгтэй, Тогтох 1977.11.10. эмэгтэй гэсэн тэмдэглэл байна” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн архивыг шүүж үзэхэд Чын ****** гэдэг хүн манай бүртгэлд байхгүй байсан. Ч-ын ****** гэдэг хүний мэдээлэл байхгүй байгаа учраас ******ийн ****** гэдэг хүний бүртгэлийг үзэхэд ******ийн ****** төрсний бүртгэлд Чын ****** 27 настай, О-ын З-а 27 настай, гэр бүлийн бүртгэлд Згийн ****** 1968 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр төрснийг 1968 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл суманд бүртгэсэн бүртгэл байгаа. О-ын Згийн 1969 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн анкетад Чын Т төрсөн он 1942 он халх, О-ын З төрсөн он 1942 он гэсэн бүртгэлтэй байгаа. ******ийн эх О-ын Згийн 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн хаягийн хуудас №5 16 хүртэлх насны хүүхдийн бүртгэлд ****** 1968 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн эмэгтэй, М 1972 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, Т 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн эмэгтэй, Тогтох 1977 оны 11 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эрэгтэй гэсэн бүртгэл байна. Олдож байгаа тайлбарууд нь О-ын З гэдэг хүний гэрлэлт Чын Т гэдэг хүнтэй гэрлэсэн. Чын ****** гэдэг хүнтэй гэрлэсэн бүртгэл байхгүй. Чын ****** гэдэг хүн манай бүртгэлд байдаггүй. Чын ******ийг Чын Т болгох дүгнэлт гаргах гэхээр баримтад тулгуурлах мэдээлэл байхгүй учраас шүүхэд хандах хэрэгтэй гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******нь тус шүүхэд хандан өөрийн овгийг ****** гэсний Төмөртогтоо гэж өөрчлөн бүртгэхийг даалгах шаардлагын үндэслэлээ ... Миний бие 1968 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин ард Тгийн 3 дахь охин нь болж мэндэлсэн. Тухайн үеийн бичилт хийж байсан хүний хариуцлагагүйн улмаас тэтгэвэрт гарах хүртэлээ хохирч ирсэн тул өөрийн эцэг Тгоор овоглуулж, ах дүү нартайгаа нэг овогтой болохыг хүсч байх тул уг бүртгэлийг залруулж өгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэж тодорхойлжээ.

3. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа ...Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн архив болон иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Чын ****** гэх иргэний мэдээлэл байхгүй байгаа тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргахад нотлох баримтад тулгуурлах мэдээлэл байхгүй учраас шүүхэд хандах хэрэгтэй гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн”  гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд 1962 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай төрөгсдийг бүртгэх анкетад эцэг Чын ******, эх О-ын З, нэр Згийн ******, 1968 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн гэж тэмдэглэжээ.

5. Нэхэмжлэгчийн ээж О-ын З нь Чын Ттой гэр бүл болж, гэрлэсэн байдлаа 1969 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж, уг гэрлэлтийг бүртгэх анкетын 12 дугаарт 4 хүүхэдтэй гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн ээж О-ын Згийн №7 дугаартай хаягийн хуудасны 12 дугаарт тэмдэглэгдсэн 16 хүртэлх насны хүүхэд гэх хэсэгт 1977 онд охин тогтох, 1976 онд охин Т, 1972 онд хүү М, 1968 онд охин ****** нарыг төрүүлсэн гэж тус тус бүртгэжээ.

6. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь Чын Т, О-ын З нарын охин болох нь тогтоогдож байх бөгөөд Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тайлбарт Чын ****** гэх нэрээр иргэний бүртгэлийн архив, иргэний бүртгэлийн мэдээллийн санд хайлт хийхэд  тухайн мэдээлэл гараагүй, нэхэмжлэгчээс ****** гэх хүн бодит амьдрал дээр байхгүй зөрчилтэй нэр гэсэн зэргээс  үзэхэд Чын ******, Чын Т нар нь нэг хүн гэж дүгнэх боломжтой байна.

7. ******ийн төрсний бүртгэл нь 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн бөгөөд төрснийг бүртгэх талаар хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ, 12.2.1-д хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадалгаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадалгаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт, 12.2.2-т эцэг, эхийн иргэний үнэмлэх, 12.2.3-т эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, 12.8-т Гэрлэлтийг цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг бүртгэхдээ эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэнэ гэж, иргэний бүртгэлийн ажилтны эрх, үүргийг 8 дугаар зүйлийн 8.2-т Иргэний бүртгэлийн ажилтан дараахь эрх эдэлнэ, 8.2.1-т бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 8.3-т Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ, 8.3.1-т бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах гэж тус тус зохицуулжээ.

8. ******ийг төрснийг бүртгүүлэх үед бүртгүүлсэн этгээд /түүний эцэг, эх, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх мэт/ нь түүний эцгийн нэрийг үнэн зөв мэдээлээгүй, хуулиар шаардсан бичиг баримтаа гүйцэт бүрдүүлж өгөөгүй, бүртгэл хийх эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дээрх заалтаар шаардагдах баримт бичгүүдийг гаргуулах, баримт бичгийн бүрдэл гүйцэт эсэхийг шалгах зэрэг дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс дээрх бичилтийн алдаа гарсан гэж дүгнэхээр байна.

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна. Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.

 10. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.   Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

11. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн “******ийн ****** миний эцгийн нэр зөрчилтэй учир төрсөн эцэг болох Тгийн ****** болгож залруулж бүртгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний овгийг ******ийн ****** гэснийг Тгийн ****** гэж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******ийн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******ийн эцгийн нэрийг ****** гэж бүртгэснийг Т гэж зөвтгөн өөрчлөн бүртгэхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.НЭРГҮЙ