| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/06010/И |
| Дугаар | 184/ШШ2024/03781 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/03781
2024 07 22 184/ШШ2024/03781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 51 дүгээр гудаамж, 1 тоот хаягт оршин суух, П.******* /регистрийн дугаар:ЧВ85091709/-ийн хүсэлттэй,
“Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Мөнхзаяаг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргад Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Мөнхзаяа гэдэг хүнээс 40,858,000 төгрөгийг нэхэмжилж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаагийн нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ц.Мөнхзаяа нь заасан хаягтаа байхгүй гэж цагдааагийн байгууллагыг дахин мэхэлж нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр 2 дахь удаагаа буцсан юм. Ц.Мөнхзаяа нь Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Кингтовар 129 тоот байрны 331 тоот хаягийг гэж тодорхойлсон боловч уг хаягтаа байхгүй, 2023.01.16-ны өдөр нэхэмжлэл хүргүүлэхэд гардаж аваагүй байх ба шууданчийн магадлагаанд уг хаягт нь газарт орсон нүүсэн тул буцаав гэх тайлбаарыг, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж шүүхэд ирүүлсэн байдаг. Хариуцагч Ц.Мөнхзаяа нь утсаар холбогддог, биеиййн өндөр 170 см, махлагдуу, нүдний шил зүүдэг, хуулийн байгууллагад худал мэдээллийг байнга өгч явдаг, Цогзол овогтой******* /РД:ПЭ87020415/- хаа байгаа хаягийг олж эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд... П.******* миний бие хөдөө орон нутагт ажлаар явж байх тул шүүх хурлыг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь “Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхзаяаг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Мөнхзаяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба тэрээр Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Кингтовар 129 тоот байрны тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугааар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2023/14356 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тус тус тогтоогдов.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Мөнхзаяагийн оршин байрлах хаяг тодорхойгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт “Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах” гэж тус тус заасан байх тул П.*******гийн хүсэлттэй “Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч П.*******гийн хэргийг эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул байхгүйд нь хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхзаяа /регистрийн дугаар:ПЭ87020415/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхзаяаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ