Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/774

 

 

 

        2022           08           02                                           2022/ДШМ/774

 

Д.Э, С.У, А.Э,

Э.Ү, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Б.О,

шүүгдэгч С.У-ын өмгөөлөгч Я.Б,

шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч Э.Ү, түүний өмгөөлөгч Н.Ж,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Д,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1033 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Э нь “Х”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Б.Б” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

- Авлигын эсрэг хуулийн

7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”,

7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”  гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг,

- “Х”-гийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Б-ын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын

3 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийг дээдлэн, ажилдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг ...үүрэг болгосугай” гэснийг,

- 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3 “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2 ““Х”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачлага, идэвхи чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11 “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл, байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх”, 

5.2.18 ““Х”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Х”-гийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж

“Б.Б” нөхөрлөлийн “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Х”-гаас үрийн буудайны хөнгөлөлттэй зээл авах буюу “Б.Б” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ................. дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Х”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Ү-аар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559.150.266.98 төгрөгийн үлдэгдлээс 419.576.261 төгрөгийг хасаж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155.082.005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15.508.000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Х” болон “Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б” нөхөрлөлд 70 тонн улаанбуудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55.915.026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;

2. С.У нь “Х”-гийн ажлын албаны Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа

“Х”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, аж ахуйн жолооч Э.Ү, “Б.Б” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Б.Б” нөхөрлөлийн “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Х”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Б.Б" нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ..................... дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Х”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559.150.266.98 төгрөгийн үлдэгдлээс 419.576.261 төгрөгийг хасаж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155.082.005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15.508.000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Х” болон “Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хд “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55.915.026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

- Авлигын эсрэг хуулийн

7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

9.1 “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг,

-2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 20/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.1-т заасан “Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэдлэг чадвараа бүрэн дайчлан чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллах”,

5.2.2-т заасан “Х”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.18-д заасан “Х”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Х”-гийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10% төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э-ын “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559.150.266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139.574.005 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг буруу тооцоо нийлсэн гэдгийг мэдсээр байж хянасан мэтээр гарын үсэг зурж баталгаажуулан хамжигчаар хамтран оролцсон;

3. А.Э нь “Х”-гийн ажлын албаны тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:

“Х”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Б.Б” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Б.Б” нөхөрлөлийн “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Х”-аас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Б.Б” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ................. дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Х”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Ү-аар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559.150.266.98 төгрөгийн үлдэгдлээс 419.576.261 төгрөгийг хасаж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155.082.005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15.508.000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Х” болон “Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55.915.026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Х”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.18-д заасан ““Х”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Х”-гийн гүйцэтгэх захирал Э.Б-н баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр нь 559.150.266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139.574.005.98 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг үйлдэн гүйцэтгэж хамтран оролцсон;

4. Э.Ү нь “Х”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын аж ахуйн жолоочоор ажиллаж байхдаа:

“Х”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, “Б.Б” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Б.Б” нөхөрлөлийн “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Х”-аас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Б.Б” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ......................... дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Х”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Ү-аар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155.082.005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15.508.000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Х” болон "Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б" нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55.915.026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь:

- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Х”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11-т заасан “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг, - “Х”-гийн гүйцэтгэх захирал Э.Б-н баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:

Өөрийн найз болох “Б.Б” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-ын гуйлтаар буюу “Б.Б” нөхөрлөл болон түүний гүйцэтгэх захирал Т.Б нарт давуу байдал бий болгох зорилгоор “Х”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э-тай уулзаж, “Б.Б” нөхөрлөлд Улаанбуудайн зээл олгуулах талаар ятган, “Б.Б” нөхөрлөлийн бүх өр төлбөрөөс зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 10 хувь буюу 15.508.000 төгрөгийг Төрийн сангийн “Х”-гийн .................... дугаарын дансанд тушаасан баримтыг дамжуулан өгч, санаатай гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон;

5. Т.Б нь “Б.Б” нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа

“Х”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү нартай бүлэглэн

“Б.Б” нөхөрлөлийн “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Х”-аас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Б.Б” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559.150.266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ..................... дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Х”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Ү-аар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Х”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559.150.266.98 төгрөгийн үлдэгдлээс 419.576.261 төгрөгийг хасаж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155.082.005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15.508.000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Х” болон “Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55.915.026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

“Х”-гийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10% төлөх шаардлагатай” гэснийг мэдсээр байж “Б.Б” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс:

“Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 419.579.261 төгрөгийн өр төлбөрийг хасаж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн хувь буюу 15.508.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр Төрийн сангийн “Х”-гийн ................. дугаарын дансанд тушааж, өөрийн найз буюу “Х”-гийн аж ахуйн жолооч Э.Ү-аар тус сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э-д дамжуулан өгч, “Б.Б” нөхөрлөлийн нийт өр төлбөрийг багасган тооцоо нийлүүлсэн актыг үйлдүүлэх талаар ятгуулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргасан байдаг. Шүүхийн уг шийдвэрт прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/153 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх явцад шинэ нөхцөл байдал илэрсэн, энэ байдлаас улбаатай хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд: Эрүүгийн хууль хэрэглээний хувьд зөрчилтэй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Нэг: Гэмт хэргийн субъектийг зөв тодорхойлж чадаагүй талаар: Прокуророос шүүгдэгч Д.Э-г Хгийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Б.Б” Н захирал Т.Б нартай бүлэглэн Хгийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж “Б.Б” нөхөрлөлийн Хд төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559.150.266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 10 хувийг төлөлгүй, зөвхөн бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15.508.000 төгрөг тушаасан баримтыг Хгийн аж ахуйн жолооч Э.Ү-аар дамжуулан өгснийг хүлээн авч, тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нарт “Б.Б” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн, мөн өдрөө Х болон “Б.Б” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Б.Б” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66.500.000 төгрөгөөр худалдаж, “Б.Б” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б-т давуу байдал бий болгож, Хд 40.407.026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Гэвч шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Б.О “Төрийн албаны зөвлөл”-д хандаж гаргасан хүсэлтийн хариу болох “Төрийн албаны зөвлөл”-өөс ирүүлсэн албан бичгийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж өгөв. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/782 тоот уг албан бичигт: .....яамны Х-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ангилал, төрөл, Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолд заасан Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад тухайн албан тушаал хамаарахгүй байна” гэжээ. /5 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/ Дээрх баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Э нь“нийтийн албан тушаалтан”-д хамаарахгүй буюу прокуророос яллаж байгаа гэмт хэргийн тухайн зүйл хэсгийн субъект болохгүй. Түүнчлэн Д.Э нь Хтай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, тус санд удирдах албан тушаал эрхэлж байсан гэдгээр түүнийг Нийтийн албан тушаалтан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Энэ хэргийн бусад шүүгдэгч нар буюу шүүгдэгч А.Э, С.У, Э.Ү нар нь Хд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэдэг хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол, хавсралтад заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д хамаарахгүй байгаа нь тухайн гэмт хэргийн субъект болох үндэслэлийг мөн үгүйсгэж байна. Шүүгдэгч Т.Б-ын хувьд “Б.Б” нөхөрлөлийн захирал тул “Нийтийн албан тушаалтан”-д хамрах субъект биш юм. Эдгээр байдал нь шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарыг “нийтийн албан тушаалтан” гэж үзэх үндэслэлийг үгүйсгэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ямар нэгэн материаллаг хохирол шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр тухайн гэмт хэрэг төгсдөг байтал хяналтын прокурор шүүгдэгч нарыг бусдад 40.407.026.98 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа нь хуулийн тухайн заалттай зөрчилдөж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гол шалгуур шинж нь субъектыг зөв тодорхойлж тогтоосон байх гэдгийг дахин дурдах нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар: Хгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №578 Тооцоо нийлсэн актаар “Б.Б” нөхөрлөл нь 559.150.266.98 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлтэй байхад /хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар тал/ тус сангийн нягтлан бодогч А.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Б.Б” нөхөрлөлтэй Тооцоо нийлсэн №137 акт үйлдэхдээ нийт 139.574.005.98 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэж эрс зөрүүтэй баримт үйлджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/ Дээрх баримтаас үзвэл: тус сангийн нягтлан бодогч А.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Б.Б” нөхөрлөлтэй Тооцоо нийлсэн №137 акт үйлдэхдээ нийт 139.574.005.98 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэж хугацаа хэтэрсэн өрийг үндэслэлгүйгээр бууруулсан үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол” гэж хуульчилсан. Иргэний хуульд хуулийн этгээдийн төрлийг компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд нэр бүхий шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох нь иргэн, аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холболдолтой юм.

Хоёрдугаарт: Хэрвээ хохирол бодитойгоор учирсан гэж үзэж байгаа бол хохирол, хор уршгийг зөв тогтоох нь чухал юм. Прокуророос: “Б.Б” нөхөрлөл нь хугацаа хэтэрсэн нийт 559.150.266.98 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байхад 419.576.261 төгрөгийг хасаж, 139.574.005.98 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэж, зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155.082.005.98 төгрөгийн 10 хувь болох 15.508.000 төгрөгийг төлсөн. 2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтад зааснаар 50 сая төгрөгөөс дээш төгрөгийн 10 хувийг төлөх ёстой. “Б.Б” нөхөрлөл нь “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн төлбөрийн 10 хувьтай тэнцэх 55.915.026.98 төгрөгийг төлөх байтал 15.508.000 төгрөг төлсөн тул зөрүү 40.407.026.98 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэжээ. Гэтэл “Хгийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад  бүрдүүлэх материалын жагсаалт” гэх баримт нь /хэргийн 1-р хавтас 68 дахь тал/ тус сангийн гүйцэтгэх захирлын хэзээ гаргасан, ямар эрх зүйн актаар баталгаажсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эх сурвалж нь тодорхой бус байна. Иймд шүүхээс “Хгийн гүйцэтгэх захирал Э.Б-ын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт” гэх баримтыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт мөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл “Б.Б” нөхөрлөл “Х”-д төлөх хугацаа хэтэрсэн төлбөрийн 10 хувьтай тэнцэх 55.915.026.98 төгрөгийг төлөх байтал 15.508.000 төгрөг төлсөн тул зөрүү 40.407.026.98 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж прокурор дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.10-д “Засгийн газрын тусгай сангуудын өрийн мэдээллийг” Өрийн мэдээллийн санд мэдээллийг төвлөрүүлнэ гэж заасан ба Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6-д зааснаар “Х” нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно” гэж заажээ. “Б.Б” нөхөрлөлөөс Хд төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн өр 559.150.266 төгрөг байхад 139.574.005 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үнийн дүнг бууруулж тооцоо нийлсэн ба дээрх үнийн зөрүү болох 419.576.261 төгрөг эсхүл хугацаа хэтэрсэн өр 559.150.266 төгрөгийн аль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй. Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх боловч гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Эцэст нь тэмдэглэхэд хэрвээ прокуророос хэн нэгэн этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэн гэж яллаж байгаа бол тухайн хуулийн ямар зүйл хэсгээр яллагдах болсон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн хэргийн үйл баримттай хэрхэн нийцэж байгааг, ямар нотлох баримтуудаар нотлогдож байгааг, нотлох баримтуудын эх сурвалжийг нэг бүрчлэн тодорхой болговол зохино. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт нь өөр нэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим шаардана. Тухайлбал: Хд “Б.Б” нөхөрлөлийн төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн өр 559.150.266 төгрөг байхад “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт”-ын 5 дугаарт 50 сая төгрөгөөс дээш өртэй иргэн, аж ахуйн нэгж хугацаа хэтэрсэн өрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх төлбөрийг төлсөн байна гэсэнтэй нийцүүлэх байдлаар зөвхөн бага оврын тракторын зээл, түүний хүү болох нийт 155.082.005 төгрөгийн 10 хувьтай тэнцэх 15.508.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Хгийн дансанд төлсөн тухай баримтыг хэн, хэзээ, ямар албан тушаалтанд хүлээлгэн өгсөн үйл баримтыг тогтоогоогүй байна. Тухайлбал: шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ковид 19” өвчний нөхцөл байдлын улмаас тус сангийн байр руу нэвтрүүлээгүй, баримт хүлээн авч байсан ажилтанд хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгч Д.Э, А.Э нар нь уг баримтыг жолооч Э.Ү барьж явсан гэж, шүүгдэгч Э.Ү нь энэ хэргийн талаар огт мэдэхгүй гэхчилэн тус тус зөрүүтэй мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл: тухайн үйл баримтыг тогтоосноор шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, цаашилбал эрүүгийн хариуцлагын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэжээ. Шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/10ЗЗ дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул тус захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон. Прокурор 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эсэргүүцэл бичсэн учраас Нийслэлийн давж заалдах шатны шүүх тухайн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлд заасан заалтуудыг баримталж эсэргүүцэл бичсэн учраас мөн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Авилгын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарна” гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалтныг удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан гэж 3 төрөлд хуваадаг. Мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд “удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан байдаг. Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар тогтоолд тухайн удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилалд ямар албан тушаалтан харъяалагдах талаар тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр тухайн тогтоолын 3 дугаар хавсралтад Хгийн дотоод үйл ажиллагааны газрын дарга гэсэн албан тушаалын ангилал байдаггүй. Хгийн гүйцэтгэх захирал буюу тухайн гэрээг баталсан Б нь Т12 буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны цалингийн шатлалаар цалинждаг. Гэтэл Д.Э-гийн хувьд тухайн Хгийн гүйцэтгэх захирлын тушаалаар буюу А3 төрийн албаны зөвлөлд байдаггүй цалингийн шатлалаар цалинждаг. Д.Э нь нийтийн албан тушаалтанд харъяалагдахгүй. Хохирол төлбөрийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хохирол төлбөр тооцсон нь ойлгомжгүй гэж үзэж байна. Д.Э-г зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлон тогтоож чадаагүй. Хгийн гүйцэтгэх захирал Э.Б-тай ямар холбоотой болохыг мөн тогтоож чадаагүй. “Б.Б” нөхөрлөлд үр олгосон нь ганц хүний шийдвэр бус хамтын шийдвэр байсан учраас ямар нэгэн байдлаар бүрэн эрхээ хэтрүүлсэн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.У-ын өмгөөлөгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Р.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. А.Э-ыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн актыг хууль бусаар хийсэн гэдгийг нотолсон зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан прокурор эсэргүүцэл бичих эрхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ү-ын өмгөөлөгч Н.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамж үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Миний хувьд анхан шатны шүүх хэргийг буцаахгүйгээр эцэслэн шийдэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэж шүүгдэгч нарыг цагаатгах бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 40.000.000 төгрөгийн хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой байх ёстой. Бодитоор учирсан хохирол байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1033 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1033 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ