Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02821

 

2024 05 21 184/ШШ2024/02821

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын
өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч *******, нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар
******* тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан
нэхэмжлэгч ******* /рд:*******/, ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг
цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан
хүү ******* /рд:*******/, хүү *******
/рд:/ нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг
баримтлан 2014 оны 12 дугаар сарын 15-ний өдөр төрсөн хүү *******, 2010
оны 09 дүгээр сарын 10-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл
тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас
/суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэн боловч хөдөлмөрийн
чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******аар
тэжээн тэтгүүлсүгэй.
4.  дүүрэг, дүгээр хороо,  хороолол  гудамж  байр тоотод байрлах, эрхийн улсын
бүртгэлийн  дугаартай, 53,88 м.кв, 3 өрөө орон сууцыг
*******ийн өмчлөлд хэвээр үлдээж, тус үл хөдлөх эд хөрөнгөөс
*******ид ногдох хэсгийг *******, ******* нарын 2025 оны
12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт
тооцуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас
70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт
цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш
ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад
явуулахыг шүүгчийн туслах ад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН