Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын улсын байцаагч У.О, С.Т

Маргааны төрөл: Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын гаргасан 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Н******* то актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, Б.Б, хариуцагч У.О, С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын гаргасан 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Н******* то актыг хүчингүй болгуулах"

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Т Б******* М******* Г*******" ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 12/01 то хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр "Ж" ХХК руу нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсан тул энэхүү нэхэмжлэлийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс гаргаж байна. "Т Б******* *******" ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр Компанийн хуульд заасны дагуу "Т Б******* М******* Г*******" ХХК-д нэгдсэн болно. Үүнтэй холб*******уулан татварын төлөгчийн бүртгэлээс хасагдах зорилгоор 2018-2022.11.30 хүртэлх хугацааны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт оруулах хүсэлтийг гаргасан болно. Татварын хяналт шалгалтаар Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын гаргасан 2023 оны 02 сарын 09- ний өдрийн ΗΑ-22230000013 то актаар нийт 121,812,822.93 төгрөгийн нөхөн н*******уулалтын акт тавигдсан. Бидний зүгээс татварын нөхөн н*******уулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул "Т Б******* М******* Г*******" ХХК нь Нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №НА2******* то Нөхөн н*******уулалтын актад холб*******уулан гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар Тогтоолоор нөхөн н*******уулалтын актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

1. Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх боломжоор хангаагүй тухайд Татварын хяналт шалгалтын гүйцэтгэх, дуусгах үед шатанд тус компанийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Б.Б******* болон "Т Б******* *******" ХХК-ийн үүсгэн байгуулагч "Т Б******* Трейд" компанийн Татварын хэлтсийн дарга Б.Б нарт нөхөн н*******уулалтын актыг танилцуулсан, татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулж танилцуулсан болон ярилцлага өгч татварын хяналт шалгалтын явцад оролцсон. Аливаа хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах шаардлагатай. Б.Б******* болон Б.Б гэх хүмүүс нь "Т*******" ХХК- ийг төлөөлөх бүрэн эрхгүй хүмүүс бөгөөд татварын хяналт шалгалтад төлөөлөх эрх бүхий итгэмжлэл ч олг*******оогүй нь хяналт шалгалтын хүрээнд цугларсан нлох баримт, болон байцаагч нарын тайлбараар нл*******дог болно. Энэ нь татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.7 мөн хуулийн 12.1.10 дугаар зүйлүүдэд заасан татвар төлөгч буюу "Т*******" ХХК-ийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна. Татварын ерөнхий хуулийн 12.1.5-т заасан татвар төлөгч буюу "Т Б******* Вашёкү" ХХК-ийн гүйцэтгэх захирал эрх бүхий албан тушаалтан Шимизү Күнитоши нь татварын хяналт шалгалтын гүйцэтгэх, дуусах үе шатанд биечлэн болон зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дамжуулан эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, төлөөлүүлэхээр оролцох биечлэн байлцах эрхийг зөрчсөн. Мөн тус хуулийн 12.1.7-д заасан татвар төлөгчийн татвар н*******уулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах, өгөх эрхийг зөрчсөн, Түүнчлэн 12.1.10-т заасан "Т*******" ХХК нь татварын хууль тогтоомжоор н*******сон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй гэж тус тус Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эдлэх эрхүүдийг Татварын улсын байцаагч У.О, С. Т нар нь татварын хяналт шалгалтын гүйцэтгэх, дуусгах үе шатанд тус тус зөрчсөн байна. Мөн түүнчлэн Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар Тогтоолийн Тодорхойлох хэсэг "Т*******" ХХК нь "Т Б******* трейд" ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулалттай охин компани тул "Т Б******* Трейд" ХХК-ийн Татварын Хэлтийн дарга Б.Б нь "Т Б******* ******* ХХК- ийн татварын хяналт шалгалтад оролцох эрх бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна гэдэг дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Учир нь "Т*******" ХХК- ийн зүгээс "Т Б******* трейд" компанийн Татварын хэлтсийн дарга Б.Б-д компанийг төлөөлөх бүрэн эрх, итгэмжлэл бүхий баримт бичиг огт олгоогүй болно. Хэдий Т******* ХХК нь Т Б******* Трейд ХХК-ийн охин компани боловч тус тусдаа үйл ажиллагаатай бие даасан хуулийн этгээдүүд болно. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12-д заасны дагуу толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно гэж заасан. Охин компани гэж компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ. Компанийн тухай хуулийн 6.12-т заасны дагуу охин компанийн үйл ажиллагаанд эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно гэдэг нь зөвхөн бие даасан охин компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн хувьд зөвхөн өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа саналын эрхтэйгээр оролцохыг хэлдэг. Иймд "Т Б******* Трейд" ХХК-ийн бие даасан охин компани болох Т*******" ХХК-ийн татварын асуудал буюу татвар н*******уулалтын холбоой татварын хяналт шалгалтад шууд оролцож болно гэсэн үг биш юм. Харин зөвхөн хуульд заасан итгэмжлэлийн хүрээнд оролцох боломжтой байсан. Татварын байцаагч нар нь эдгээрийг шалгаагүй буюу хуульд заасан арга хэмжээг авч ажиллаагүй болно. Мөн Компанийн тухай хуулийн 84.1-т зааснаар зөвхөн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал байна гэж заасан байдаг. Гэтэл "Т*******" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Шимизу Кунитоши нь татварын хяналт шалгалтын гүйцэтгэх болон дуусгах үе шатанд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан боловч уг ажиллагаанд компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох компанийн ерөнхий нягтлан бодогч Б. Б******* болон "Т Б******* *******" ХХК-ийн үүсгэн байгуулагч "Т Б******* трейд" ХХК компанийн Татварын хэлтсийн дарга Б.Б нар оролцсон байна. Харин эрх бүхий албан тушаалтан Шимизү Кунитоши нь огт оролцон мэдэгдэл авсан талаар баримт бичиг тэмдэглэл огт байхгүй байна. Мөн түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд Нөхөн н*******уулалтын акт хүчин төгөлдөр болох болон гардуулах талаар зохицуулсан байдаг.5 42.6-д Нөхөн н*******уулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дор гардуулах үүргийг татварын байцаагч нар хүлээдэг. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын гаргасан Н******* то нөхөн н*******уулалтын акт нь 2023 оны 02 сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. Гэтэл бидэн хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулаагүй бөгөөд харин 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шууданд хийснийг 2023 оны 03 дугаар сарын 02-ний өдөр бид хүлээн авсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 42.7-д Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн н*******уулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ гэж заасан боловч гардуулах боломжгүй талаар татварын байцаагч нар өдөр тутмын тэмдэглэлдээ тэмдэглээгүй, бид гардан авах боломжгүй гэдэг тайлбар огт тавиагүй буюу нөхөн н*******уулалтын актыг бидэнд мэдэгдээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. Гэтэл Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдаг. Мөн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай 19259 дугаартай тэмдэглэлд Акт илтгэх хуудсыг танилцуулахад байлцсан Шимизү Күнитоши гэжээ. Мөн түүнчлэн хууль тогтоомж тайлбарлан таниулсан талаар тэмдэглэлийн 3, 4 болон 5 дугаар хэсэгт тэмдэглэжээ. Гэтэл дээрх татвар төлөгчийн хууль ёсны төлөөлөгч нь Япон улсын иргэн болно. Орчуулагчийн тусламжтайгаар тухайн үйл ажиллагаанд оролцох байсан. Огт хийгдээгүй мэдэгдээгүй ажиллагааг оролцож мэдэгдсэн мэтээр бичсэн нь хуульд нийцэхгүй, шударга бус байна.

2. Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд.

Татварын хяналт шалгалтаар Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын гаргасан 2023 оны 02 сарын 09-ний өдрийн Н******* то актын Тогтоох хэсэгт: Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1., 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн гэжээ. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд 44.1-т "Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу зөрчлийн хэрэг үүсэх, зөрчил илэрсэн бол зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж шийтгэл он*******уулах ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргийг хүлээсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д Холб*******огчийн эрхийг зохицуулсан байдаг бөгөөд хуулийн 3.1-н 2.1-д Ямар зөрчилд холб*******он шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах, хүсэлт гаргах, зэрэг эрхээ байдаг бөгөөд мөн эдгээр эрхээ эдлэх боломжоор хангаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Мөн түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл он*******уулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасан байдаг. Татварын байцаагч нар нь татварын хяналт шалгалтын явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан "өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах" эрхийг зөрчсөн байна. Учир нь дээр дурдсанчлан "Т*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал эрх бүхий албан тушаалтан Шимизу Кунитоши нь татварын хяналт шалгалтын гүйцэтгэх, дуусах үе шатанд биечлэн болон зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, төлөөлүүлэхээр биечлэн байлцаж оролцоогүй болно. Мөн Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр дүгээр зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийн хэргийг танилцуулахдаа Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана" гэж заасан эрхийг татварын байцаагч нар мөн тус тус зөрчсөн байна. 3. "Бүгд Найрамдах М******* Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" -ийг М******* улсын болон Хонгконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах боломжтой тухайд Учир нь "Татварыг давхардуулж он*******уулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай "Бүгд найрамдах М******* Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 1 дүгээр зүйлд "Энэхүү хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч хоёр улс буюу тэдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээдийг хамаарна", мөн 3 дугаар зүйлийн (б) хэсэгт "Хятад гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг" хэлнэ гэж тус тус заасан байдаг. 1984 оны 12 дугаар сарын 19-нд Хятад, Их Британийн Засгийн газар Хонгконгийн асуудлаарх Хятад-Британийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Хамтарсан тунхаглалд бусад зүйлсээс гадна, Хонгконгийн тухай БНХАУ-н үндсэн бодлогын тухай тусгасан байдаг. "Нэг улс, хоёр бодлого" зарчмын дагуу Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсэд социалист тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхгүй байх, Хонгконгийн өмнөх капиталист тогтолцоо, амьдралын хэв маяг 50 жилийн турш өөрчлөгдөхгүй хэвээр байна. Мөн Хамтарсан тунхаглалд "эдгээр үндсэн бодлогыг Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хуульд тусгана" гэж заасан. Үүний дагуу Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн Үндсэн хуулийг 1990 оны 4 дүгээр сарын 4-нд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал-аас баталж, 1997 оны 7 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон байна. Тус Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд "Хонгконгийн засаг захиргааны онцгой бүс нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг юм" хэмээн заасан байна. Иймд "Бүгд найрамдах М******* Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хорондын хэлэлцээр"-ийн 3 дугаар зүйлийн (б) хэсэгт заасны дагуу газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэр гэх агуулгад газарзүйн байршлын хувьд Хонконг нь бүхэлдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршдог, БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг мөн байх тул "Бүгд найрамдах М******* Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хорондын хэлэлцээр"-ийг М******* улсын болон Хонгконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, Ажил гүйлгээнд ашиглах бүрэн боломжтой байна. Иймд Татварын хяналт шалгалтаар Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С. Т нарын гаргасан 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Н******* то акт, Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******ос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө бол 2023 оны 2 сарын 9-ний өдрийн нөхөн н*******уулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнийг дараах 3 үндэслэлээр гаргаж байна. Нэгдүгээрт татварын хяналт шалгалт хуульд заасан процессын дагуу явагдаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хамгаалуулах, төлөөлүүлэх боломжоор хангаагүй гэж нэхэмжлэл гаргасан. Үүнийг тайлбарлахдаа Т Б******* х п ХХК нь Т Б******* Вашёкү гэж нэрээ өөрчилснөөр Т Б******* М******* г******* ХХК-д 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэгтгэх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан байдаг. Ингээд Нийслэлийн татварын газарт манайхаас компанийн өөрчлөн зохион байгуулалт, бизнес нэгдэл хийсэнтэй холбоой татварын хяналт шалгалт оруулах тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс татварын хяналт шалгалт орсон. Энэхүү хяналт шалгалтад тухайн үед нягтлан бодогч байсан Б*******, Т Б******* трейд ХХК-ийн Б нарыг оролцсоныг татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар хууль ёсны төлөөлөгч нь мөн байна. Яагаад гэвэл Т Б******* трейд ХХК нь Т Б******* х п ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч юм байна гэж тайлбарласан байдаг. Үүнийг бид хууль ёсны компанийг төлөөлөх эрх бүхий этгээд оролцоогүй гэж тайлбарлаж байгаа. Яагаад гэвэл компанийн тухай хуульд толгой компани болон охин компани хоорондоо хувь эзэмшиж байгаа хувийн эзэмшлээрээ эрх үүрэг нь тогто*******оно. Мөн хоорондын байгуулсан гэрээгээр нь эрх үүрэг нь тогто*******дог. Дээрх зүйл байхгүй бол тус тусдаа үйл ажиллагаатай хуулийн этгээдүүд юм. Тийм учраас татварын хууль тогтоомжид заасны дагуу татварын хяналт шалгалтад хууль ёсны төлөөлөгч оролцуулах ёстой байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Татварын улсын байцаагч нар нь Б*******тай хийсэн ярилцлагын тэмдэглэл дээр Танай компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан татварын хяналт шалгалтын баримт бичиг дээр хэн гарын үсэг зурах вэ гэхэд Б******* хариулахдаа ...Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Шимизү Күнитоши юм гэдгийг маш тодорхой тайлбарласан байдаг. Хоёрдугаарт хяналт шалгалтын хугацааны талаар гомдол гаргадаг. Хяналт шалгалт 22 хоногийн хугацаанд хийгдэхээр байсан. Өмнөх шүүх хуралдаанаар татварын хяналт шалгалттай холбоой бичиг баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу 58 хуудас баримт бичиг ирсэн байдаг. Энэ 58 хуудас баримт бичигтэй танилцахад татварын хяналт шалгалтын хугацааг яг хууль болон Татварын ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу сунгасан нлох баримт бичиг хэрэгт авагдаагүй. Мөн өдөр тутмын тэмдэглэлийг хууль, журмын хүрээнд хийх ёстой. Мөн өдөр тутмын тэмдэглэлийг Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хуралдаанд оролцохдоо 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан. Энэ нь логик дэс дараалалгүй, тухайн Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандаж хийсэн харагддаг юм. Гуравдугаарт нөхөн н*******уулалтын акт нь 2 сарын 9-ний өдөр гарсан байдаг. Татварын тухай хуулийн 42.6-д нөхөн н*******уулалтын актыг гаргасан байцаагч нь 7 хоногийн хугацаанд бидэнд танилцуулах ёстой. Гэтэл бидэнд танилцуулаагүй 2 сарын 24-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Мөн хуулийн 42.7-д хэрэв 7 хоногийн дор татвар төлөгч гардаж аваагүй бол 7 хоногийн дараа шууданд хийх зохицуулалтыг бариад бидэнд 2 сарын 24-ний өдөр шууданд хийчихсэн байдаг. Бидэнд ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй, шуудангаар актыг хүлээж авсан. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан. Яагаад гэхээр татварын нөхөн н*******уулалтын акт дээр нөхөн н*******уулалтын хариуцлагын тооцооллын хэсэг дээр Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийг баримтлаад тооцоолол гаргасан. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн дараагийн шаардлага БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээтэй холбоой асуудал байгаа. Бидний маргаж байгаа нөхөн н*******уулалтаар тавьсан 121 сая төгрөгийн асуудал нь давхар татварын гэрээтэй холбоой төлбөр байгаа. Тэгэхээр Т Б******* х п ХХК маань Литл шип х п гээд 2017 оны 11 сард байгуулсан франчайзын гэрээгээр эрхийн шимтгэл шилжүүлдэг байсан. Шилжүүлэхдээ Литл шип Хонгконг гэдэг компани руу Хонконг руу төлбөрүүдийг шилжүүлж байсан. Ингээд 2018, 2019 онуудад төлбөрөөс аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу М******* Улсад байрладаггүй буюу оршин суугч бус этгээдээс М******* Улсад эх үүсвэртэй орлого олсон орлогод нь 20%-ийн татвар н*******уулах ёстой. Гэтэл бидэнд давхар татварын гэрээ буюу олон улсын гэрээний дагуу хөнгөлөлт чөлөөлөлтийг 10%-аар эдлээд 10%-ийн татвар н*******уулж улсын төсөвт шилжүүлсэн. Гэтэл татварын улсын байцаагчид юу гэж үзсэн бэ гэхээр Хонгконг нь Хятадад хамааралгүй. Хятад улстай байгуулсан давхар татварын гэрээ энд үйлчлэхгүй. Тийм учраас та нар хөнгөлөлт эдэлсэн 10%-аа нөхөж хүү, алдангитай нь төлөх хэрэгтэй гэж үзэн акт тогтоосныг бид зөвшөөрөхгүй маргаж байгаа. Гол үндэслэл нь юу вэ ? гэхээр ХонгКонг нь БНХАУ-ын онцгой захиргааны бүс. Энэ нь юугаар нл*******дог гэхээр Их Британи, Хятад хоёр улсын байгуулсан тунхаглал байдаг. БНХАУ-ын Элчин сайдын яаманд бид Хонгконг нь БНХАУ-д хамааралтай юу гэдэг талаар албан хүсэлт өгсөн. Дипломат шугамаараа ААН, иргэний хүсэлтэд тэр болгон хариу өгөх албагүй байдаг юм байна лээ. Тэгээд манай сайтаас харж болно, Хонгконгийн визийг БНХАУ-ын ЭСЯ олгож байгаа. Тэндээс та нар тодорхой хариу авчих байх гэж хэлсэн. Ингээд сайт руу нэвтрээд үзэхээр хэлсэн зүйлтэй нь адилхан байсан. Дээрээс нь Хонконгийн Үндсэн хуулийг судалж үзсэн. Тухайн үндсэн хуулийн 1 дүгээр заалт дээр Хонгконг бол БНХАУ-ын салшгүй хэсэг мөн гэсэн заалт байдаг. Мөн Хонгконгийн Үндсэн хуулийг БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлаар баталдаг. Тэгэхээр ерөнхийдөө давхар татварын гэрээний 3 дугаар зүйлийн 1б-д Хятад гэж БНХАУ газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хамруулж байгаа юм бол Хонгконг Хятадтай байгуулсан давхар татварын гэрээнд хамрагдах бүрэн үндэслэлтэй гэж бид үзэж байна. Хоёр дугаарт төлбөр шилжүүлж байсан ******* ХонгКонг компанийн толгой компани болох Литл шип Инер М*******иа гэдэг Өвөр М******* толгой компани буюу лицензэд эзэмшдэг компани БНХАУ-д байрладаг. Тэгэхээр зэрэг давхар татварын гэрээний 4 дүгээр зүйл 4.1-д зааснаар энэ хэлэлцээр тухайн бүсэд байнга оршин суудаг өөрөө буюу удирдах толгой байгууллага нь мөн хамаарч байх юм бол хамааруулна гэж үзэж байна. Мөн Гадаад хэргийн яамны хөрш орнуудын газраас бид уулзаж тодруулахад яг татвартай холбоой асуудлыг мэдээгүй. Харин давхар татварын гэрээ буюу УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээний хуулбарыг авч болно гэсэн. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т Б******* *******" ХХК нь Нийслэлийн татварын газарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн 12/100 дугаартай албан бичиг хүсэлтийн дагуу 22221203060 то томилолтоор 2018-2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны албан татварын н*******уулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Н******* дугаартай Нөхөн н*******уулалтын актаар 812,649,756.17 төгрөгийн зөрчилд 81,208.229.10 төгрөгийн нөхөн татвар, 24,365.161.25 төгрөгийн торгууль, 16,239,432.58 төгрөгийн алданги, нийт 121,812,822.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. "Т Б******* *******" ХХК нь Нийслэлийн татварын газарт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн 12/100 дугаартай албан бичигт "Т Б******* *******" ХХК-ийг Нийслэлийн татварын газрын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт ирүүлсэн. Татварын Ерөнхий Газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дүгээр тушаалын 1-р хавсралт "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын дөрөв. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд заасан 4.3.1, 4.3.2-т заасны дагуу 2022 оны 12 сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт бүртгэлтэй компанийн гүйцэтгэх захирал Хулан утас холб*******оогүй, нягтлан бодогч Бадрах-Оюуны Уянгатай 94080506 утсаар холб*******ож ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалтад хамрагдах талаар мэдэгдэхэд, Би "Тб******* вашёку" ХХК-ийг хариуцсан нягтлан бодогч бөгөөд "Тб******* х п" ХХК-ийн бүртгэл, тайлан, санхүүгийн талаар мэдэхгүй тул би хариуцахгүй. Манай толгой компанийн санхүүгийн албаны дарга Бтай холб******* гэсний дагуу 94000099 дугаараар холб*******ож мэдэгдсэн. Б: "Тб******* х п" ХХК-ийн тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Б*******тай 80014811 утсаар холб*******, Б******* хяналт шалгалтад орох талаар мэдэж байгаа, тайлан тооцоо, баримт материалыг тулгана, гэж хэлсний дагуу Болдбаатарын Б*******тай холб*******ож, и-мэйл хаягаар Татварын хяналт шалгалт хийх 22221203060 то томилолт, Баримт бичгийн Хүсэлтийг цахимаар илгээн мөн удирдлагадаа мэдэгдэх талаар ярин Татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэлд бүртгэсэн. "Т Б******* *******" ХХК 2022 оны 9 дүгээр сарын 29-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр "Т*******" ХХК-руу бизнесийн нэгдэл хийх шийдвэрийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр "Т Б******* Х эзэмшигчдийн буртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтөөр 2022 оны 10 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн. "Т*******" ХХК нь "Тб******* трейд" ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулалттай охин компани тул "Тб******* трейд" ХХК-ийн Татварын хэлтсийн дарга Б.Б нь "Т Б******* *******" ХХК-ийн татварын хяналт шалгалтад оролцох эрх бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. Тб******* вашеку ХХК-ийн гүйцэтгэх захирал Шимизу Кунитоши -99052012 утсаар өөртэй нь холб*******он хариу орчуулагчаар холб*******он хяналт шалгалтын явцад ирж уулзан ярилцлага өгөх, тайлбар байгаа эсэхийг тодруулахаар 2023 оны 02 сарын 03 ны өдөр ярьж 06-ны өдөр уулзахаар тохирсон боловч ирж амжихгүй талаар орчуулагч, нягтлан бодогч Уянгаар дамжуулан хэлсэн. Мөн 2023 оны 02 сарын 07-ны өдөр утсаар холб*******он ирж ярилцлага өгөх талаар мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очих боломжгүй гээд дуудсан хугацаанд ирээгүй тул 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 2222100155 дугаартай мэдэгдлийг тус компанийн Сүхбаатар дүүргийн 8 р хороо, бага тойруу 166, Тб******* плаза төвийн 2 давхарт байрлах Нагоми ресторны менежер Гомбосүрэнгийн Золзаяа-утас: 94014222 гардан авч захиралд дамжуулж өгөхөөр гардан авч тэмдэглэл үйлдсэн мөн орчуулагч, нягтлан бодогч Уянгын 94080506 дугаартай утсаар холб*******он гүйцэтгэх захирал Шимизүд дамжуулан орчуулж мэдэгдэх талаар утсаар давхар мэдэгдсэн. Мэдэгдэлд 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 14 цагт ирж уулзахыг мэдэгдсэн боловч гүйцэтгэх захирал хүрэлцэн ирж материалтай танилцаагүй тухай тэмдэглэлийг тухай бүр татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэлд бүртгэсэн.Татварын хяналт шалгалтын явцад ирүүлсэн санхүү "Тб******* х п" ХХК-ийн нэгдэхийн өмнөх болон дараах санхүүгийн тайланг ерөнхий нягтлан бодогч Б.Б******* гарган тайлагнан Санхүү төрийн сангийн хэлтэст баталгаажуулсан нь тус компанийн санхүүг хариуцсан нягтлан бодогч болох нь нл*******ож байна. Мөн татвар төлөгчтэй хийсэн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд асуусан асуулт: Байгууллагын үүсгэн байгуулагч, удирдлагын талаар танилцуулна уу? Татварын хяналт шалгалтын явцад хэн хариуцан оролцож, татварын хяналт шалгалтын гарсан шийдвэрт гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны талаар дурдана уу? гэсэн асуултад Т Б******* ******* ХХК нь Т Б******* Трейд ХХК-ийн охин компани хэлбэрээр зохион байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани. Компанийн үүсгэн байгуулагч, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Т Б******* Трейд ХХК юм. Татварын хяналт шалгалтын явцад Ерөнхий нягтлан бодогч Б.Б******* хариуцан оролцоно. Хяналт шалгалтын гарсан шийдвэрт гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь Т Б******* М******* Грил ХХК-ын гүйцэтгэх захирал К.Шимизү байна гэсэн хариулт өгсөн байдаг. Татварын хяналт шалгалтын гүйцэтгэх болон дуусгах үе шатанд тус компанийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Б.Б******* болон "Т Б******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч "Тб******* трейд" компанийн Татварын хэлтсийн дарга Б.Б нарт Татвар төлөгч танд Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх, 26 дугаар зүйл. Татвар төлөгчийг бүртгэх нийтлэг журам, 28 дугаар зүйл. Татвар н*******уулалт, төлөлт, 29 дүгээр зүйл. Татварын тайлан үйлдэх, тушаах зэрэг хуульд заасан татвар төлөгчийн эрх үүргийг танилцуулж ярилцлага хийн итгэмжлэх шаардахад шаардлагагүй талаар дурдан №100252 ажлын үнэмлэхийг үзүүлэн Татварын хяналт шалгалтын явцад тайлбар, ярилцлага өгч Татварын хяналт шалгалтын явцад оролцсон. "Тб******* х п" ХХК нь Хаан банканд байрлах өөрийн 5173088120 то долларын данснаас Хонгконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан "Little Sheep Hong Kong H" Co.ltd компанитай байгуулсан франчайзингийн гэрээний үндсэн дээр тухайн компанийн "H" банкны "Head office 1 queen's road central hong kong" салбарын то дансанд 2018 онд 449,837,276.37 төгрөг, 2019 онд 361,619,913.39 төгрөг, нийт 1,457,189.76 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөр шилжүүлсэн нь тухайн компанийн харилцах дансны хуулга болон гадаад гуйвуулгын баримтаар нл*******ож байна. "Little Sheep Hong Kong H" Co.ltd компанийн аль улсад байнга оршин суугч болохыг тодорхойлох зорилгоор оршин суугч татвар төлөгчийн гэрчилгээг удаа дараа шаардсаны үндсэн дээр "Little Sheep Hong Kong H" Co.ltd-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын зургийг авч ирүүлсэн болно. Дээрх эрхийн шимтгэлийн төлбөрийг "Татварыг давхардуулж он*******уулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах М******* Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн холб*******ох заалтыг үндэслэн Суутгагчийн аж ахуй нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-13/-ийн Давхар татварын гэрээгээр өөрчлөгдсөн татварын дүн /29-р мөр/ хэсэгт 10 хувиар н*******уулан төлж, төлбөл зохих татварыг 2018 онд 44,983,727.64 төгрөгөөр, 2019 онд 36,161,991.34 төгрөгөөр, нийт 81,145,718.98 төгрөгөөр бууруулан тайлагнасан. Хонконг бол Хятад улсын онцгой захиргаад бус юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь засгийн газраас тусдаа тогтсон байна. Хятад-Их Британийн хамтарсан тунхаг ёсоор харьяалах улс нь Британи байж байгаад Хятад болж солигдсон ч эдийн засаг, засаг захиргааны бүтэц хэвээр үргэлжлэхээр заасан байна. Хятад улсын Нэг улс, хоёр тогтолцоо зарчмын хүрээнд Хонконгийн суурь хууль нь муж, орны түвшнийх байна. Иймээс "Бүгд Найрамдах М******* Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг М******* улсын болон Хонгконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах боломжгүй. гэжээ.

Хариуцагч У.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давхар татварын гэрээнээс гадна гэрээтэй холбоой 2 өөр асуудал байгаагийн нэг нь орлого 560 хэдэн мянгаар дутуу тайлагначихсан гээд алдагдал бууруулсан. Тэгээд дээрээс нь чөлөөлөгдөх борлуулалтад н*******ох худалдан авалтыг хасаж тайлагнасан учраас тэрийг нь нөхөж н*******уулчихсан. 2 дугаарт Т Б******* вашёкү ХХК болон Т Б******* х п ХХК нь зэрэгцээ компани байж байгаад бие биедээ нэгдсэн. Т Б******* трейд ХХК нь аль алийг нь 100% эзэмшдэг. Ингээд тухайн компанийн татварын хэлтсийн дарга гээд бичиг баримтаа үзүүлээд ирсэн учраас хяналт шалгалтын ажлыг явуулсан. Татварын алба нь М******* Улсын нутаг дэвсгэр дээр татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг эрх бүхий субъект. Тэгээд энэ нлох баримттай холбоой асуудал зөвхөн бид 2 дээр үүсэж байгаа юм биш, нлох баримттай холбоой акт ч юм уу, давхар татварын гэрээний талаар кейсүүд олон байдаг. Нутаг дэвсгэрийн хувьд Хятадын нутаг дэвсгэр. Гэхдээ манайхаас ерөнхий газрын олон улсын татвар хариуцсан хэлтсээс ирүүлсэн албан бичиг дээр Хонконг нь тусдаа давхар татварын гэрээ байгуулдаг гэсэн агуулгатай байдаг. Сайтаас Хонгконгтой давхар татварын гэрээ байгуулчихсан улс орнуудын жагсаалтыг харна уу гэсэн албан бичиг байдаг шүү дээ. Тухайн сайтаас харахад М******* Улс байхгүй байгаа. Гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Татварын н*******уулалт, төлөлтийг шалгасан тухай №Н******* то Нөхөн н*******уулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд маргаан бүхий нөхөн н*******уулалтын актын 2020 оны доодын бараа, үйлчилгээнд суутгасан НӨАТ-д холб*******ох хэсэг /зөрчлийн дүн 269,251.75 төгрөг үүнд н*******ох нөхөн татвар, торгууль, алданги нийт 40,867 төгрөг/-тэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Татварын н*******уулалт, төлөлтийг шалгасан тухай №Н******* то Нөхөн н*******уулалтын актын 121,771,955 төгрөгт холб*******ох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Татварын н*******уулалт, төлөлтийг шалгасан тухай №Н******* то Нөхөн н*******уулалтын актаар 81,208,229.1 төгрөгийн нөхөн татвар, 24,365,161.25 төгрөгийн торгууль, 16,239,432.58 төгрөгийн алданги, нийт 121,812,822.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь "Бүгд найрамдах М******* Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 3 дугаар зүйлийн (б) хэсэгт заасны дагуу газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэр гэх агуулгад газарзүйн байршлын хувьд Хонконг нь бүхэлдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршдог, БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг мөн байх тул "Бүгд найрамдах М******* Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг М******* улсын болон Хонгконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, Ажил гүйлгээнд ашиглах бүрэн боломжтой, дээрх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувиар тооцож татвар төлөх ёстой гэсэн агуулгаар маргаж байна.

Харин хариуцагч нь Хонконг бол Хятад улсын онцгой захиргааны бүс юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь засгийн газраас тусдаа тогтсон байна. Хятад-Их Британийн хамтарсан тунхаг ёсоор харьяалах улс нь Британи байж байгаад Хятад болж солигдсон ч эдийн засаг, засаг захиргааны бүтэц хэвээр үргэлжлэхээр заасан байна. Хятад улсын Нэг улс, хоёр тогтолцоо зарчмын хүрээнд Хонконгийн суурь хууль нь муж, орны түвшнийх байна. Иймээс "Бүгд Найрамдах М******* Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг М******* улсын болон Хонгконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах боломжгүй гэж маргаж байна.

М******* Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт М******* Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц доодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т М******* Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. гэж заасан байна.

Татварыг давхардуулж он*******уулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах М******* Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд Энэхүү хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч хоёр улс буюу эдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээдийг хамаарна. гэж, 3 дугаар зүйлийн 1-ийн б-д Хятад гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд мөн хятадын татварын хууль үйлчлэх БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах тэнгис, түүнчлэн олон улсын хуулийн дагуу нөөцийг нь БНХАУ олборлох, ашиглах эрх бүхий далайн ёроол, түүний хэвлий, / далайн ёроолоос дээших усны нөөц баялаг /БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах тэнгисээс гадагш орших нутгийн хэлнэ; гэж, 12 дугаар зүйлийн 2-т Гэхдээ хэлэлцэн тохирогч улсад бий болж байгаа шан харамж, эрхийн шимтгэлд тухайн улсын хуулийн дагуу татвар он*******уулж болох боловч уг шан харамж, эрхийн шимтгэлийг хүлээн авагч нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол ийнхүү он*******уулж буй татвар нь шан харамж, эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтэрч үл болно. гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, Олон улсын гэрээ нь доодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр, М******* Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул Татварыг давхардуулж он*******уулахгүй байх, Татварын төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус маргаанд баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холб*******ох зохицуулалтуудад Хятад гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрт хамаарахаар, он*******уулж буй татвар нь шан харамж, эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасан ба Хонгконг нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах нь тодорхой тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 10 хувиар тооцож татвар төлөх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд БНХАУ-ын Үндсэн хуульд Хонгконг нь бие даасан статустай, бие даасан эдийн засагтай, бие дааж шийдвэр гаргадаг талаар заасан, Хонгконг нь дэлхийн бусад улсуудтай бие дааж, тусдаа давхар татварын гэрээ байгуулдаг тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ маргаанд хэрэглэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байх хэдий ч М******* Улсын шүүх нь Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу эрх зүйн албан ёсны эх сурвалж болох БНХАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэглэх нь хуульд нийцэх тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, нэрээ өөрчилсөнтэй холбоойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх боломжоор хангаагүй, төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг татварын хяналт шалгалтад оролцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар хариуцлага он*******уулах ёстой байсан гэсэн агуулгаар маргаж байх боловч нэхэмжлэгчийн эдгээр маргаж байгаа үндэслэлүүд нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.

Дээр тайлбарласан хууль зүйн үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварыг давхардуулж он*******уулахгүй байх, Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах М******* Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1-ийн б, 12 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т нарын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Татварын н*******уулалт, төлөлтийг шалгасан тухай №Н******* то Нөхөн н*******уулалтын актын 121,771,955 /нэг зуун хорин нэгэн сая долоон зуун далан нэг мянга есөн зуун тавин тав/ төгрөгт холб*******ох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ