Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2024/00339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *аймаг, *сум, * баг, *тоот өөрийн байранд байрлах Т* банк ХК,

Хариуцагч: *аймаг, * сум, * баг, * тоотод оршин суух Ц* *овогт Л*Б*

Хариуцагч: *аймаг, *сум, *баг, * тоотод оршин суух Ц* * овогт Л*Н*,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,173,872.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Б*, Л.Н*нар нь Т* банкны Дорноговь аймгийн Сайншанд тооцооны төвөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр* тоот барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,300,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 221,683.58 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Дорноговь аймгийн Ч*ХХК-д зүүн баян салбарт цахилгаанчнаар ажилладаг байсан.

Зээлдэгч Л.Б*, хамтран зээлдэгч Л.Н*нар нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй утсаар удаа дараа холбогдож байсан болно.

Зээлдэгч Л.Б*, Л.Н* нар нь зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 2.2.1, 2.2.4, 3.2.5, 3.2.7, 3.2.8, 6.2, 6.2.1, 6.2.5, 6.3 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна.

Нэхэмжлэл гаргах үеийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 3,990,417.80 төгрөг, үндсэн хүү өр 144,892.03 төгрөг, хуримтлагдсан хүү 31,486.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,077.05 төгрөг, нийт 4,169,873.55 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4,000 төгрөг нийт 4,173,872.91 төгрөг болсон байна.

Зээлдэгч Л.Бу*, хамтран зээлдэгч Л.Н* нараас нийт 4,173,872.91 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Л.Б*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л*Б* нь Т* банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,173,872.91 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л* Н* нь *банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,173,872.91 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б*, Л.Н*нарт холбогдох 4,173,872.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б*, Л.Н* нарт холбогдох 4,173,872.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,668 төгрөгөөс 40,834 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 40,834 төгрөгийг, 40,834 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ