Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2024/00340

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *хот, * дүүрэг, *хороо,*гудамж, *айранд байрлах Г*банк ХК,

Хариуцагч*аймаг, * сум, * баг, *тоотод оршин суух Х* овогт М* Э*,

Хариуцагч: * аймаг,*ум, *баг, *тоотод оршин суух У*овогт Б* Н*,

Нэхэмжлэлийн шаардлага: 22,720,429.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Э*, Б.Н* нар нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр * дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,940,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй авч, тус зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2,200,000 төгрөгийн зээлийг 13,2 хувийн хүүтэй 30 сар, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3,500,000 төгрөгийн зээлийг 13,2 хувийн хүүтэй 30 сар, 2023 оны 04 дүүгээр сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөгийн 13,2 хувийн хүүтэй 30 сар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,800,000 төгрөгийн 15,6 хувийн хүүтэй 30 сар бүр тэнцүү төлөлт хийж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

Гэтэл зээлдэгч М.Э*, Б.Н* нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 138 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, хүүнд нийт 20,285,290 төгрөг төлсөн.

Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 21,383,247.24 төгрөг, хүүнд 1,283,453.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,229.07 төгрөг нийт 22,693,929.99 төгрөг болон нотариатын зардалд 26,500 төгрөг нийт 22,720,429.99 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Э*шүүхэд гаргасан хариу тайлбараа: Миний бие *аймаг дахь Г* банк ХК салбараас зээл авсан нь үнэн болно. Одоо зээлийн үлдэгдэл 22,720,429.99 төгрөг байгаа. Ажлаасаа гэнэт чөлөөлөгдсөн, удаан хугацаанд ажил эрхлээгүйн улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болно. Одоо шинээр ажилд орж тогтмол цалингийн орлоготой болно гэж бодож байгаа учраас цаашид 24 сарын хугацаанд сард 946,684.58 төгрөгөөр нөхөн төлж зээлээ барагдуулах хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгч тусална уу гэв.

Хариуцагч Б.Н* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Миний бие М.Э*н хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. 22,720,429.99 төгрөгийн зээлээ 24 сарын дотор төлөх хүсэлтэй байгааг шийдэж өгнө үү гэв.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Э*, Б.Н* нарт холбогдох 22,720,429.99 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэв үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлага 22,720,429.99 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 3,786,738 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч нарын улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, мэдэгдэл хүргүүлэх тухай, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Г* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Э*, Б.Н* нарт холбогдох 22,720,429.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 22,720,429.99 төгрөгийг 06 сарын хугацаанд буюу 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 3,786,738 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г*банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Э* Б.Н*нарт холбогдох 22,720,429.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага 22,720,429.99 төгрөгийг 06 сарын хугацаанд буюу 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 3,786,738 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,752 төгрөгөөс 170,876 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,876 төгрөгийг, 170,876 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ