Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2024/00341

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, *дүүрэг, *хороо, *тоот И* ББСБ ХХК,

Хариуцагч: * аймаг, *сум, * баг, * гудамж 2*тоотод оршин суух Б* овогт Ц*У*,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,819,545.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И*ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.У* нь манай компанитай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр **дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.У* цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *дугаартай зээлийн дансны дугаартай 614,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд,

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 3,770,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 09-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 552,599.31 төгрөг, шимтгэл 11,000 төгрөг, үндсэн хүү 138,800.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,673.23 төгрөг нийт 725,073.36 төгрөг,

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,363,032.73 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 697,137.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,801.20 төгрөг нийт 4,086,971.72 төгрөг,

Иймд хариуцагч Ц.У*с нийт 4,819,545.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.У*шүүхэд гаргасан хариу тайлбараа: Ц.У*миний биед холбогдох И* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 4,819,545.08 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

И* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.У* холбогдох 4,819,545.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.У*д холбогдох 4,819,545.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,062 төгрөгөөс 46,031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,031 төгрөгийг, 46,031 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ