Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/03311

 

2024 06 11 184/ШШ2024/03311

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах
тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан
нэхэмжлэгч овогт ******* /рд:*******/, 
овогт ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан
охин ******* /рд:*******, охин *******
/рд:*******/ нарыг эх *******ы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг
баримтлан 2016 оны 06 дугаар сарын 23-ний өдөр төрсөн охин *******ыг 11 нас

4

хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16
нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүртэн боловч хөдөлмөрийн
чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******оор
тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2011 оны
10 дугаар сарын 03-ний өдөр төрсөн охин *******ийн хүүхдийн тэтгэлэгт тооцож,
гэр бүлийн дундын өмч болох, *******ын эзэмшилд бүртгэлтэй,
 дүүрэг, дүгээр хороо,  гудамж,  тоотод
байрлах, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, нэгж талбарын
, газрын улсын бүртгэлийн  дугаартай, 422 м.кв газрыг
охин *******, ******* нарт шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын
эвлэрлийг баталсугай.
5. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70.200
төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт
цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш
ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад
явуулахыг шүүгчийн туслах О.Галмандахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН