Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00034/И |
Дугаар | 189/ШШ2024/00037 |
Огноо | 2024-08-30 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 189/ШШ2024/00037
2024 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 189/ШШ2024/00037 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******ын харьяа, Налайх, ******* дэх ,
Хариуцагч: ,,,д байрлах, “” ХХК нарт холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., С.,
Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч В.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч ын харьяа Налайх, ******* дэх , “” ХХК-д холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 тоот шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу*******ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “*******” ХХК //-ийн өмчлөлийн улсын дугаартай, long Xing ZL-930 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийг нийт 31,482,000 төгрөгөөр үнэлсэн.Зах зээлийн үнэлгээнээс 20-30 хувиар бага үнэлсэн, мөн адил төстэй хөрөнгөөс хямд үнэлгээтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Б. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 189/ШШ2020/00020 тоот шүүгчийн захирамжаар “" ХХК ()-иас 22,027,805 төгрөгийг гаргуулан Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох;
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 тоот шүүгчийн захирамжаар "" ХХК ( )-иас 30,307,950 төгрөгийг гаргуулж, "" ХК-д олгох,
Мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 тоот шүүгчийн захирамжаар 22,825,200 төгрөгийг гаргуулж, Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст,
2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2022/00037 тоот шүүгчийн захирамжаар 7,776,000 төгрөгийг гаргуулж, Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн "" ХХК ()-д холбогдуулан 4 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явагдаж байна. Үүнд:
Төлбөр төлөгч "" ХХК-д холбогдох Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хувийн хэргийн 20310277 дугаартай, гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 21310037 дугаартай, гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 22310186 дугаартай, гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр,23310199 дугаартай, гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт эрх, үүргийг танилцуулж, хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч хугацаандаа төлбөр төлөөгүй тул "" ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20310277/08 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23310277/14 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилсэн Long Xing маркийн ZL-930 моделийн, улсын дугаартай, шар өнгөтэй тээврийн хэрэгсэл, Mitsubishi Fuso маркийн улсын дугаартай,саарал өнгийн ачааны зориулалттай, тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20310277/17 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор "" ХХК (-ийн захирал Ш.ийг байлцуулан хураан талуудад эрх, үүргийг танилцуулж, санал хүсэлт,тайлбарыг бичгээр хүлээн авсан.
Уг хөрөнгө үнэлсэн үнийн саналыг төлбөр төлөгч " ХХК ()-ийн захирал Ш. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гарган өгснийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/469 дугаартай албан бичгээр төлбөр авагч “” ХК-д танилцуулж, харилцан тохиролцоогүй, зөрүүтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар “” ХХК-ийн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй шинжээч Д.ыг томилж, үнэлгээ хийлгэсэн.
Үнэлгээний тайланг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч талуудад мөн өдрийн 01/533, 01/534 дугаартай албан бичгээр тус тус 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн.
Иймд төлбөр төлөгч “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ХХК шүүхэд өгсөн тайлбартаа: Налайх, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 113-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.ийн 2024 оны 05-р сарын 24-ний өдрийн 05/03 тоот тогтоолын дагуу төлбөр төлөгч “*******” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугаартай, Long Xing маркийн авто ачигч тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээг 31,482, 000Т /гучин нэгэн сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгөөр тогтоосон, улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоохдоо зарагдахаар зарлагдсан ижил марк, хучин чадалтай тээврийн хэрэгсэл сонгож, үйлдвэрлэсэн он, импортолсон оноос хамааран итгэлцүүрээр тохируулга хийгээд зах зээлийн үнэлгээ тогтоож, уг үнэлгээнээс тус автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоож, зах зээлээр тогтоогдсон үнийн дүнгээс хасаж үнэлсэн.
Long Xing маркийн, улсын дугаартай, авто ачигч тээврийн хэрэгслийн үнэлгээг зах зээл дээр зарагдахаар зарлагдсан, 2 ширхэг ковшийг сонгон авч үйлдвэрлэсэн он, өнгө үзэмж, хэвийн ажиллагааг харгалзан үзэж итгэлцүүрээр тохируулан зах зээлийн үнэлгээг тогтоож, уг үнэлгээ хийсэн ковш нь өнгө үзэмж муу гадна тал нь зэвтэй, хагарч цөмөрч халцарсан, мотор ажиллагаагүй, шанага болон шанаганы шүд хуучирч муудсан, механизмыг удаан хугацаанд ашиглагдаагүй байсан. Уг тээврийн хэрэгслийг хэвийн байдалд оруулахад засвар үйлчилгээний зардлын үнэлгээг тогтоож, үнэлгээнээс хассан гэж,
3.1 Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд: ******* дэх ******* ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугаартай, Long Xing маркийн авто ачигч тээврийн хэрэгслийн ковш нь улсын бүртгэлээс хайхад олдоогүй, бүртгэлгүй байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс мэдээлэл авч ажилласан. Mitsubishi Fuso маркийн автомашиныг үнэлэхдээ зах зээл дээр зарлагдсан, 3 автомашиныг харьцуулсан. ...тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг бага гэж үзээд байна. Энэ нь үндэслэлгүй, асах боломжгүй, асаах гэхэд “аккумляторгүй” гэж хэлсэн. Гадна үзэмжээр нь засвар үйлчилгээнүүдийг хийх, үнийн дүнг тогтоогоод үндсэн зах зээлийнхээ үнийг тогтоож, засвар үйлчилгээг хийх дүнг хасаж, 24.905.000 төгрөгөөр үнэлсэн. Ковш явах боломжгүй, гэмтлийг сайн тогтоож чадаагүй, гаднах өнгө зэрэгт тулгуурлаж үнэлгээ хийсэн. Харьцуулсан хөрөнгүүд зах зээлд зарагдаж байгаа, бүгд бүрэн ажиллагаатай, илүү үзүүлэлттэй байсан тул засвар үйлчилгээний үнийн дүнг зах зээлийн үнээс хасаж, дүгнэлт гаргасан гэв.
4. Нэхэмжлэгч тал хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Налайх, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 01/533 дугаар албан бичиг /хх-6/, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-7/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-9/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаар шүүгчийн захирамж /хх-10-13/, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаар шүүгчийн захирамж /хх-14-16/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар шүүгчийн захирамж /хх-17-19/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 189/ШШ2020/00020 дугаар шүүгчийн захирамж /хх-20-24/, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 189/ШШ2021/00020 дугаар шүүгчийн захирамж /хх-25-28/, хүсэлт /хх-129/ зэрэг баримтууд,
4.1 Хариуцагч ХХК-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-36/, итгэмжлэл /хх-37/, тайлбар /хх-39/ зэрэг баримтууд,
4.2. Хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэл /40-41/, хариу тайлбар /хх-43-44/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар гүйцэтгэх хуудас /хх-45/, 189/ШШ2020/00020 дугаар шүүгчийн захирамж /хх-48-50/, Шийдвэр гүйцэтгэх тогтоол /хх-51/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаар гүйцэтгэх хуудас /хх-52/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаар шүүгчийн захирамж /хх-53-56/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-57/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар гүйцэтгэх хуудас /хх-58/, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар шүүгчийн захирамж /хх-59-61/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22310186 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-62/, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаар гүйцэтгэх хуудас, 189/ШШ2022/00037 дугаар шүүгчийн захирамж /хх-63-66/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-67/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20310277/02 дугаар тогтоол /хх-68/, Хас банк ХК-ийн 28/727 дугаар албан тоот /хх-69/, Худалдаа хөгжлийн банкны 20310277/02 тоот албан бичиг /хх-70/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20310277/03 дугаар тогтоол /хх-71/, Хас банк ХК-ийн 14/1238 дугаартай албан бичиг /хх-72/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-73, 76,81,86,111/, Төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл /хх-74,109/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /хх-77-78,83,87-89,98,107-108,117,123/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-79,90/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-80,91/, А.н тайлбар /хх-75,84,85,92/ Н.ийн тайлбар, Ш.ийн тайлбар, хүсэлт /хх-93-95,97,101,112/, итгэмжлэл /хх-96/, “” ХХК-ийн гэрчилгээ /хх-6, 99/, Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-102/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-104-105/, зарлан дуудах мэдэгдэл /хх-106/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгаа /хх-110/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-113/, ХХК-д өгсөн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хх-114-115/, шинжээч томилох тухай тогтоол, тушаал, тэмдэглэл /хх-116,118-120/, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлан хүлээлцсэн баримт, үнэлгээ танилцуулах тухай 01/533 дугаар албан бичиг /хх-122-124,125/ зэрэг баримтуудыг өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх, ******* дэх ,“” ХХК-д холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн улсын дугаартай, long Xing ZL-930 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг нийт 31,482,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн, адил төстэй хөрөнгөний үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагч Налайх, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, ХХК нь тээврийн хэрэгслийн үнэлгээг адил хөрөнгөтэй харьцуулж, холбогдох аргачлалын дагуу үнэлсэн, ковш өнгө үзэмж муу, гадна тал зэвтэй, халцарсан, мотор ажиллагаагүй, удаан хугацаанд ашиглагдаагүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч “*******” ХХК /*******/ нь Багахангай дүүргийн *******нд байрлалтай, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээд байна. /хх-5/
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2024/00336 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “” ХХК 30,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХК-д төлөх, нэхэмжлэгч нь 7 тонн усан онгоцны хүндрүүлэгчийг Улаанбаатар хот Баянгол дүүрэг, Сонсголонд байрлах агуулахаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны дотор хариуцагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2022/00037 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “” ХХК нь алдангийг хасаж, 7,776,000 төгрөгийг нэхэмжлэгч Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “” ХХК нийт 22,825,200 төгрөгийг нэхэмжлэгч Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 189/ШШ2020/00020 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “” ХХК алдангиас татгалзаж, нийт 27,761,050 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 189/ШШ2021/00020 дугаар шийдвэрээр хариуцагч “” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9,834,400 төгрөгийг нэхэмжлэгч Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж, шүүхээс албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжууд, гүйцэтгэх хуудсыг тус тус бичигдсэн байна. /хх-45-50, 52-56, 58-66/
Хариуцагч*******ын харьяа Налайх, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь төлбөр төлөгч “*******” ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилснаар банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх, хөрөнгө хураан авах тогтоолууд гаргаж, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл үйлдэн ажиллагааг явуулсан. /хх-57, 62, 67-95, 98, 102-125/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэн байна гэж заасан байна.
Налайх, ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 113 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С. нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “*******” ХХК-ийн өмчлөлийн, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны үйлдвэрийн хэсэгт байрлах, улсын дугаартай, long Xing ZL-930 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай, Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоохоор ХХК /6427111/-ийн шинжээч Д.ыг томилж, эрх, үүргийг танилцуулж, дүгнэлт гаргах хугацааг заасан ба уг ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тайлан /хх-6-7/ холбогдох хууль зөрчөөгүй, “*******” ХХК-ийн захирал Ш.т 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн./хх-124/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээг шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу, зарагдахаар зарласан, ижил хүчин чадалтай тээврийн хэрэгсэл сонгож, үйлдвэрлэсэн оноос хамааран итгэлцүүр тохируулга хийж, зах зээлийн үнэлгээг тогтоож, уг үнэлгээнээс автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоон зах зээлээр тогтоогдсон үнийн дүнгээс хасаж үнэлжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээв.
Хавтаст хэргийн 8 дугаар талын 24/33 дугаартай нэхэмжлэх нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Налайх, ******* дэх , “” ХХК-д холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун төгрөг/төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ