Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00416

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Г.Г

Шүүгдэгч М.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн,  ам бүл 5, ээж, ах, дүү, хүүгийн хамт  оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М. У

 

Шүүгдэгч М.У нь Г.Г рүү үнсний сав шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай найз залуу найзтайгаа төрсөн өдөр тэмдэглэх гэж байна хүрээд ирээч гэхээр нь очоод  караокед ууж, дуу дуулж  байгаад согтсон байсан,  гэртээ харих боломжгүй байсан учраас буудалд хонохоор болсон. Маргааш өглөө нь 8 цагаас ажилтай байсан тул эдгээр хүмүүсийг унтахыг нь маш удаан 40-50 минут хүлээсэн. Чимээгүй унтаж амраач гэж хэлэх гэж орсон. Гэтэл хажууд нь байсан охин хэл амаар доромжилж, бичлэг хийж зураг дарж буудалд биеэ үнэлэгч, янхан гичий гэж  дуудсан. Намайг доромжилж сүрдүүлээгүй бол би ийм үйлдэл гаргахгүй байсан. Намайг сүрдүүлж, доромжилж, бичлэг хийж зураг авсан охиныг энд байгаасай гэж бодож байна. Энэ охины найз нь намайг сүрдүүлсэн. Зураг авснаас болж үнсний сав авч шидсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөхгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Тухайн өдөр 11 цагийн үед манай найз болох С-э манайд ирсэн. Удаан уулзаагүй байсан болохоор гарахаар болсон. Бааранд сууж байхад  3 найз орж ирсэн. 12 цагт баар хаагаад  буудалд өрөө авсан. Тухайн үед уугаад халсан учраас хоорондоо ярилцаж инээлдсэн. Хүнийг тэсэхгүй байдалд оруулахаар орилж хашиграагүй. Тухайн үед маргалдсан. Яагаад маргалдсан бэ? гэхээр хамт ууж суусан залуучууд бид хоёрыг үг хэлээр доромжилсон.  тэр залуучуудтай маргалдсан. Тэдгээр залуучууд гарч явсны дараа буудлын эгч орж ирээд битгий хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуул гэж хэлсэн. Араас нь М.У гэгч энэ хүүхэн орж ирээд янханууд минь зайл, миний амгалан тайван байдлыг алдууллаа гэж орилсон. Тэгээд миний хажууд сууж байсан найз маань уурлаад чи эмэгтэй хүн байж ингэж  хэлж болж байгаа юм уу гэж хэлсэн. Тэр үед би утсаа гаргаж ирээд аавыгаа дуудах гэж байтал миний толгой руу үнсний сав аваад шидсэн. Эмнэлгийн тусламж аваад оёдол тавиулсан. Энэ хүүхний гаргаж байгаа үйлдэлд нь гомдолтой байна. Тархи толгойндоо гэмтэлтэй болсон байхад би мөнгө өгч чадахгүй гэж байгаад нь гомдолтой байна. Мөн над руу нэг ч удаа залгаж миний биеийг маань асуугаагүй. Эм тариа 223.500 төгрөг, зураг 150.000 төгрөгөөр авахуулсан. Өдөрт 25.000 төгрөгний цалин авдаг ажил хийдэг байсан 5 өдөр ажил тасалсан. 5 өдрийн цалин 125.000 төгрөг болсон. Эдгээрийг нэхэмжилж байна. Боолт такси гээд өөр жижиг зардал ороогүй байгаа гэсэн мэдүүлэг ,

-Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: С бид хоёрыг та нар хүн унтуулахгүй байна, янханууд минь харь гэж хэлсэн. Тухайн үед би янхан гэж хэлүүлсэндээ эмзэглээд гар утсаараа аавыгаа дуудах гээд залгаж байхад Сувдаа нөгөө хүүхэнтэй маргалдсан, намайг гар утсаа оролдож байхад нөгөө эмэгтэй хатуу зүйл шидэж цохисон гэсэн мэдүүлэг /хх 09-10 ху/

-Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...намхан нуруутай хүүхэн нь найздаа гар утсаа гаргаад ир энэ хүүхний зургийг дар бичлэг хий, гэсэн нөгөө найз хүүхэн нь гар утсаа гаргаад ирсэн. Тэгтэл 207 тоот өрөөнд байсан хүүхэн ширээн дээр байсан шилэнн аяга авч гар утсаа гаргаж ирэх гэсэн хүүхэн рүү шидэх гэсэн. Тэгсэн би боль гээд болиулах хооронд ширээн дээр байсан үнсний сав аваад шидсэн чинь гар утсаа гаргаж байсан хүүхний толгой дух хэсэгт оноод цус гарсан гэсэн мэдүүлэг / хх 15 ху/,

-Гэрч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод бид нар найз охидуудаа дуудаж бааранд үйлчлүүлсэн. Би өөрийн найз охин М.У дуудсан. У бид хоёр баарнаас гараад  буудалд амрах гээд орсон. Тэгтэл хажуу талын өрөөнд хүмүүс орилж хашгираад амраахгүй байсан. Буудлын жижүүр тэр өрөөний хүмүүст зөөлөн бай гэж хэлээд байх шиг байсан. Нөгөө хүмүүс шуугиад байсан. Тэгтэл найз охин У гараад явсан. Хэсэг хугацааны дараа У би хүний толгой хагалчихлаа гэж хэлсээр орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон тухай асуухад хажуу талын өрөө рүү ороод чимээгүй бай гэж хэлсэн чинь маргаан болоод би нэг хүүхэн рүү үнсний сав шидээд толгойг нь хагалчихлаа гэсэн. Хажуу талын өрөө рүү орсон чинь нэг хүүхний толгойноос цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 09 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Г  биед тархи доргилт, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь үзүүр, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт, зүсэгдсэн шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

-М.У яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 28-31 ху/

   -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч М.У гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч М.У нь 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө зочид буудлын өрөөнд Г.Г рүү үнсний сав авч шидэн эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт... “М.У гэгч энэ хүүхэн орж ирээд янханууд минь зайл, миний амгалан тайван байдлыг алдууллаа гэж орилсон. Тэгээд миний хажууд сууж байсан найз маань уурлаад чи эмэгтэй хүн байж ингэж хэлж болж байгаа юм уу? гэж хэлсэн. Тэр үед би утсаа гаргаж ирээд аавыгаа дуудах гэж байтал миний толгой руу үнсний сав аваад шидсэн” гэсэн, мөн гэрч Д.Г  /хх 15 ху/, Ш.О /хх 14 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, духанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч М.У үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

            Хохирогч Г.Г нь шүүх хуралдаанд 5 өдрийн цалин 125.000 төгрөг гаргуулна гэж мэдүүлж байх боловч энэ тухай баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаад шүүгдэгч М.У 373.500 төгрөг гаргуулан хохирогчид олгох үндэстэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.