Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/03685

 

2024 07 16 184/ШШ2024/03685

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн
дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 48,740,447 төгрөг гаргуулах
тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч
*******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан
нэхэмжлэгч ******* /рд:*******/,  овогт
******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан
хүү ******* /РД:*******/, хүү /рд:/, хүү
/рд:/ нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг
баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр төрсөн хүү *******, 2017
оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү , 2021 оны 07 дугаар сарын
20-ний өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон
амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай
болон насанд хүртэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод
түвшний хэмжээгээр эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.5-т заасныг баримтлан Нэхэмжлэгч ******* 48,740,447 төгрөг
гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2022 оны 03 сарын 04-ний
өдрийн хаан банкны зээлийн дугаартай зээлийн үлдэгдлийг
нэхэмжлэгч дангаар төлж барагдуулан  дүүрэг хороо, 
хороолол  байр тоот хаягт байршилтай 41,9 мк үйлчилгээний

зориулалттай улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн
өмчлөл нэхэмжлэгч *******ийн өмчлөлд хэвээр үлдэж, 
дүүрэг хороо,  хороолол байр  тоот хаягт байршилтай 61,3 мк
орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх
эд хөрөнгийг хариуцагч нь барьцаанаас чөлөөлөн тус үл хөдлөх хөрөнгийн
хамтран өмчлөгчөөр, хүү *******ыг бүртгүүлэн, түүнийг 18 насанд хүрмэгц
буюу /2033.09.17/-ны өдөр уг орон сууцны хамтран өмчлөгчөөс *******
хасагдахаар, энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь *******ын өмчлөлд
бодитоор шилжүүлэх боломжгүй болсон, эсхүл барьцааны гэрээний үүргийн
гүйцэтгэлийг биелүүлж чадахгүй болсон тохиолдолд  дүүрэг
хороо,  хороолол   байр  тоот хаягт байршилтай 61,3 мк орон
сууцны зориулалттай улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд
хөрөнгийг тухайн үеийн /маргаан үүссэн үеийг ойлгоно/ зах зээлийн ханшаар
мөнгөн дүнгээр тооцож хүү ******* /рд:*******/-д төлөхөөр,
улсын дугаартай toyato crown маркийн автомашиныг хариуцагч *******ын
өмчлөлд нэхэмжлэгч ******* шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон
зохигчдын эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас
70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт
цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш
ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад
явуулахыг шүүгчийн туслах ад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН