| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/07155/И |
| Дугаар | 184/ШШ2024/04310 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/04310
| *******0*******4 09 04 | *******84/ШШ*******0*******4/043*******0 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө *******9, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ОЭ6805*******968/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,947,386.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 8 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. нь ******* ******* *******тай *******0*******9 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №ЗГ/ВСС*******904040**************-******* тоот Зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг сарын *******.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бичил бизнесийн зээл авсан. №ЗГ/ВСС*******904040**************-******* тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож *******0*******9 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №ЗБ-ВСС*******904040**************-*******-******* тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. ВСС*******904040**************-*******-******* тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр ******* ******* *******ны 4500*******8*******70 тоот харилцах дансаар ирээдүйд орж ирэх *******0,600,000 төгрөгийн борлуулалтын орлого болон гурвалжин зах задгай талбайн элс хайрга, цементийн жижиглэнгийн *******,76*******,500 төгрөгийн бараа материалын үлдэгдлийг барьцаалсан. Зээлдэгч Н. нь №ЗГ/ВСС*******904040**************-******* тоот Зээлийн гэрээний хавсралт №*******-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Н.д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан *******0*******9 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №ЗГ/ВСС*******904040**************-******* тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч Н.гээс үндсэн зээлийн төлбөрт *******,99*******,00*******.8******* төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт *******,647,*******9*******.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******96,*******9*******.75 төгрөг, нотариатын зардал **************,000 төгрөг, нийт 4,947,386.*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох 4,947,386.*******6 төгрөг гаргуулах иргэний хэрэгт миний бие Н. нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,947,386.*******6 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүрэгт 4,947,386.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүрэгт 4,947,386.*******6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,*******08.*******8 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /Төрийн сан *******00*******0090094*******/-аас 47,054 төгрөг, хариуцагч Н.гээс 47,054 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР