Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0648

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Тунамал,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Иргэдийн төлөөлөгч Ч.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Мөнхгэрэл

Шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн

Шүүгдэгч Д.Л өмгөөлөгч Л.Мөнхсайхан

Шүүгдэгч Б.С өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Э.Билгүүн

Шүүгдэгч Н.Г өмгөөлөгч Ж.Болдбаатар

Шүүгдэгч Н.О өмгөөлөгч Т.Булган

Шүүгдэгч Д.З өмгөөлөгч Т.Мөнхсүлд

Гэрч С.Б, Х.С, С.Б

Хохирогч Л.Б

Шинжээч эмч Г.Э

Шүүгдэгч Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Б Б,    

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Г Б,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3-т заасан гэмт хэрэгт  холбогдуулан Х а овогт Д Л,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б С,    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н Г,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан Б овогт Н О,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б З нарт тус тус  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201601000205 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн 19 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Б дүүрэг 1 дүгээр хороо Х  тоотод оршин суух бүртгэлтэй одоо Баянгол дүүргийн  дугаар хороо  байрны  тоотод оршин суух, урд 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 107 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоног тэнсэж хянан харгалзан хугацаанаас өмнө суллагдсан, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзан хугацаанаас өмнө суллагдсан, С овогт Б Б /РД: МЭ79022470/

2.Монгол улсын иргэн, 19 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан Уул аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Х М хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан Ууул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш хороолол 24-170 тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Х  овогт Д Л /РД: ТИ86040112/,

3.Монгол улсын иргэн, 19 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д М  хөдөлгөөний тэргүүн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 15 дугаар хороолол 31-71 тоотод оршин суух, урд 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж хугацаанаас өмнө суллагдсан, улсаас авсан гавьяа шагнал үгүй, М овогт Г Б /РД: УЕ80072510/

4.Монгол улсын иргэн, 19 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, М И ХХК-нд зураач ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэг  2 дугаар хороо 5 дугаар хороолол 27-03 тооотод оршин суудаг, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт Б С /РД: ЧТ81032216/

5.Монгол улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр А.Б хамт Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 100 айл гудамж 45-18 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 7-76 тоотод оршин суудаг, урд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт Н Г /РД: ХН78121374/

6.Монгол улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо  дугаар  мянгат Тээврийн хангамжийн  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт Н О /РД: ХЕ71020775/

7.Монгол улсын иргэн, 19 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүн хараа суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний техналогич  мэргэжилтэй, Ноён ширхэнцэг ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 100 айл гудамж  тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б З /РД: МЭ84110675/

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь Н.О, Н.Г нарын захиалсаны дагуу Г.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

Шүүгдэгч Б.Б нь давтан үйлдлээр 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун зочид буудалд иргэн Ш.Б танхайн сэдэлтээр зодож бие мах бодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа  тус хорих ангид хоригдож байсан Л.Б зодож бие мах бодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зочид буудалд иргэн Ш.Б танхайн сэдэлтээр зодож бие мах бодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн 201301010593 дугаартай хэрэгт 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

2. Шүүгдэгч Г.Б нь Н.О, Н.Г нарын захиалсаны дагуу Б.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

3. Шүүгдэгч Д.Л нь Н.О, Н.Г нарын захиалсаны дагуу Б.Б, Г.Б, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

4. Шүүгдэгч Б.С нь Н.О, Н.Г нарын захиалсаны дагуу Б.Б, Г.Б, Д.Л нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

 Шүүгдэгч Б.С нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М өөрийгөө Э гэж танилцуулан BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгий гэж хуурч мэхлэж түүнээс 1 төгрөг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б өөрийгөө Эрхэс гэж танилцуулан BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгий гэж хуурч мэхлэн түүнээс  1 төгрөг залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 4-18 тоотод түр орших суудаг иргэн Т.А  өөрийгөө Э гэж танилцуулан түүний 700.000 төгрөгийн үнэ бүхий Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг хэрэглээд буцаагаад өгий гэж хуурч мэхлэн залилан авч 7 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Н.Г нь Н.О урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалсан,

6. Шүүгдэгч Н.О нь Н.Г урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэрэглэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалсан,

7. Шүүгдэгч Б.З нь Н.О Н.Г нартай  урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2. төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалж,  Б.Б, Г.Б Д.Л, Б.С нар гүйцэтгэсэн үйлдэлд учрах саадыг арилган, зааж зөвлөж буюу Н.Г, Г.Б нарыг хооронд нь уулзуулж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Б гэх хохирогчийн үйлдэл тайлбар хэлэхэд би Б архины шилээр цохиогүй. Маргалдсан асуудлын дараа Б, Х гэх 2 залуу намайг автобусны буудал дээр зогсож байхад тоосгоор миний хөмсгөн дээр цохьчихоод зугтааж байсан. 2013 оны 3 сарын 8-ны өдөр авахуулсан фото зураг нь одоо хүртэл байдаг. Тухайн үедээ Б нь гомдол саналгүй болоод энэ хэрэг хаагдсан байсан. Гэтэл 149 дүгээр зүйл ангиар хэрэг үүсэхэд энэ хэргийг сэргээсэн байсан. Хохирогч Б хувьд хэлэхэд би тухайн үед цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Б намайг будагтай шалан дээр явлаа гэснээс болж бид хоёр маргалдсан. Б намайг цохих гээд далайх шиг болохоор нь би Б цохьсон. Тэгээд л хянагч харуулууд ирж биднийг салгасан. Өөр асуудал болоогүй. 149 дүгээр зүйл ангийн хувьд хэлэхэд би эдгээр шүүгдэгч нараас ганцхан Б л танина, бусдыг нь танихгүй. 2016 оны 10 сарын 11-ний өдөр Бямбатулга манай гадаа ирээд хүнтэй уулзаадахъя гэхээр нь би эхний өдөр яваагүй. Дараагийн өдөр нь Л, Э нартай Гэгээнтэн цогцолборын тэнд уулзацгаасан. Ямар ч дарамталсан асуудал байхгүй. Энэ талаар миний гар утсан дээр бичлэг хийсэн байгаа. Ажил бүтээлгэчихээд тэрнийхээ хөлс мөнгийг өгөөгүй хүн байгаа юм, тэр хүнтэй уулзаадахъя гэж л хэлсэн. Мөнгө авах гээд авч чадахгүй байгаа гэсэн. Тэгээд уулзалдаад Баянзүрхийн товчооны цаадхан талд очсон гэв.

            Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.:

Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгтмэдүүлэхдээ : Миний хувьд зүйл ангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Х М” хөдөлгөөн 2013 онд үүсгэн байгуулагдсан. 2013 оноос хойш нийгмийн ажил хийж, хүмүүст тусалж явсан. Манай хөдөлгөөн жил болгоны 10-11 сарын үед телевизийн нэвтрүүлэг хийдэг. 2016 оны 10 сард М гэрт ирэхэд Д Монгол хөдөлгөөний тэргүүн Б гэх залуу байж байсан. Тухайн үед манай хөдөлгөөнийхөн телевизийн нэвтрүүлэг хийх гээд 20 портер нүүрс, жаахан санхүүгийн асуудал хэрэгтэй байна гээд ярьж байсан. Тэгтэл нэг луйварчин залуу байна, тэрэнтэй уулзаад үзье гээд ярьж байсан. Гэгээнтэн цогцолбор руу 2016 оны 10 сарын 15-ны өдөр С бид хоёр явсан. Зорилго нь гэвэл Э гэх залуутай утсаар ярьж байхаар уулзаад үзье л гэж ярилцсан. Очиж уулзахдаа би яриа хөөрөөнд нь оролцсон асуудал байхгүй. Машин дотор сууж байсан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : 149 дүгээр зүйл ангийн хувьд би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэлэх мэдүүлэг тайлбар байхгүй. Би тухайн үед Г, О гэх хүмүүсээс BMW Х5 гэх машиныг мөнгийг нь хувааж өгөхөөр тохиролцож авсан. Машин аваад сар гаран унасан. Тэгээд машины 5 бул нь эвдэрчихээд явж чадахаа болиод Б мөнгө авсан. Машинд нь 1.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. А нөүтбүүкийг би барилгын зураг зуруулах гэж авсан. Тэгээд миний машинд явж байхад нь Т гэх манай дүү өөрийнхөө нэр дээр ломбарданд тавьсан. Гэхдээ А, Б нарын хохирлыг төлж барагдуулсан. М авсан мөнгийг машиныг нь ломбарданд тавиад газар дээр нь О надаас аваад Г данс руу шилжүүлсэн байдаг. Эгчээс нь авсан 2.000.000 төгрөгийг би авсан нь үнэн. Гэхдээ эгч нь 4 сая төгрөг гэж яриад байгаа. М эгчийнхээ байраа тавьсан байсан ломбарднаас эгчдээ хэлэхгүйгээр надад 2 сая төгрөг авч өгснийг нь 14 хоногийн дараа О бид хэд KFC-д уулзаж буцааж ломбарданд нь төлсөн. Тэр ломбард нь хүүхдийн 100-н орчимд байдаг ББСБайгууллага юм байна лээ. О намайг өөрт нь өртэй мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Миний хувьд О ямар ч өргүй. М үйлдлийг нэмж шалгуулах хүсэлтэй байна. М нэхэмжилсэн мөнгөнөөс 500.000 төгрөгийг нь өөрөө авсан. О ч гэсэн мэдүүлэхдээ 3.500.000 төгрөгийг Г данс руу шилжүүлсэн, Г нь ч өөрөө хүлээж авсан талаараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг гэв.

 

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  Би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилладаг байсан. 2014 онд энэ асуудал болсон. Тендэр бол хууль ёсны дагуу болсон. Энэ асуудал дууссаны дараа чамд баярлалаа гээд Э хэдэн төгрөг өгнө гэсэн гэж О ах хэлсэн. Би 201 оны 5 сард ажлаасаа халагдсан. Утасны билл дээр нь над руу залгаж байсан удаа байгаа. Намайг гүтгэж байна. 2016 оны 8 сард би ажлаасаа гарсан учраас мөнгөний хэрэг их байна гэхэд О ах харин мөнгө өгөхгүй байна, намайг ярихаар шалтаг тоочоод байна, чамд хэлчихээр  таньж мэддэг хүн байна уу гэсэн. Би З уулзсан. Дараа нь З над руу яриад Э дугаарыг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Э танихгүй, харин О танина гээд О утасны дугаарыг өгсөн. Надад хэн нэгнийг дарамталж, захиалга өгсөн асуудал байхгүй гэв.

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг Эрүүгийн хуулийн 149.3 гэсэн зүйл ангиар ял сонсгож, захиалагч гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Надад хэн нэгэнд захиалга өгч, бусадтай хуйвалдсан зүйл байхгүй. Би Э гэх хохирогчийг танина. Тухайн үед ажлын шугамаар танилцаж байсан. Тендэр олоход туслаач гэж байсан. Мөн шүүгдэгч Г танина. Г бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт надтай хамт ажиллаж байсан. Тухайн үед Усны тендрийн ажлыг хариуцаж ажиллаж байсан нарийн бичгийн дарга байсан. Бусад шүүгдэгч нарыг танихгүй, ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Э бид хоёрын хооронд тендэр авч өгвөл ингэнэ, тэгнэ гэсэн тохиролцоо болоогүй. 2014 оны 4 сараас 2015 оны 1 сарын хооронд таньдаг хүнийхээ хувьд тендрийн асуудалд нь санаа зовж Э холбогдож байсан. Үүнээс хойш Э холбогдоогүй. 2016 оны 2 сард би ажлаасаа халагдсан. Би тухайн үед Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Дотоод аудит хийдэг байсан. Тэрнээс хойш ажлынхантайгаа хэнтэй нь ч холбоо бариагүй. 2016 оны 8 сарын дундаас Г над руу ярьсан. Г намайг Э таньдаг гэдгийг мэдэж байсан. Э мөнгө авмаар байна гэж над руу хэд хэдэн удаа залгасан. Сүүлдээ олон дахин удаа яриад байхаар нь Э уулзахдаа бичлэг хийж Г өгсөн. Боломжтой болохоороо хэдэн төгрөг өгье гэсэн яриа болсон талаар Э мэдүүлэгт байгаа. Намайг Э их хэмжээний мөнгө авчихаад өөрт нь өгөхгүй байна гэж Г хардаад байгаа гэсэн үүднээс тэр бичлэгийг би Г гаргаж өгсөн. Тухайн үед Б мөрдөн байцаагчид би ийм бичлэг байгаа авах уу гэхэд өөрөөс чинь бичлэг авахгүй гэсэн. Ажиллагаа хийгээд өөрсдөө олоод авчих юм байна гэж ойлгосон. Би ямар нэгэн ашиг сонирхлоор Г руу залгаагүй гэдгийг хэрвээ миний утасны биллийг авсан бол нотлох байсан. Гэтэл миний утасны биллийг аваагүй байна лээ. Зөвхөн Г л над руу залгаж ярьсан байдаг. Миний зүгээс гомдолтой байгаа асуудал бол надад хэн нэгэнд захиалга өгсөн асуудал байхгүй гэв.

Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Энэ хэрэг бол 2016 оны намар болсон асуудал. Тухайн үед манай дунд сургуулийн танил Б гэх залуу надад “тендрийн ажил байна, чи Д М хөдөлгөөний Б таньдаг гэсэн, Б холбож өгөөч” гэсэн асуудал ярьсан. Тэгээд А, Г нар манай ажил дээр буюу Тэнгис кино театрын баруун талд ирж уулзсан. Уулзах үед Өнөрбат, Батжаргал нар надтай хамт байсан. Үүнийг Г, А нар Б уулзуулж байна гэж ойлгосон гэсэн мэдүүлэг байдаг. Ө, Б нар байсан болохоор биш Б бол байгаагүй. Мөн Л мэдүүлэхдээ намайг Д М хөдөлгөөнд 16 сая төгрөгийн өртэй гэсэн асуудал ярьсан байдаг. Миний хувьд Д М хөдөлгөөнд ямар ч өргүй. Би жоншны уурхайд ажилладаг байхдаа бичиг баримтны асуудлаар Б өдөр болгон утсаар ярьж байсан. Манай компанийн нэр дээр байдаг 4 га газрыг зарах асуудлаар 2015 онд Б танилцаж байсан. Бусад шүүгдэгч нарыг танихгүй. 2011-2012 оны үед М гэх баар нээгдэж байх үед Б танилцаж байсан гэв. 

            Хохирогч  Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг гарах үед Б болон бид нар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. 2017 оны 01 дүгээр 10-ны өдөр би эргэлтэнд гарчихаад эргээд ирж байхад пистулийн шал будагтай байсан. Б дээр к цаас дэвссэн байсан. Хүмүүс бүгд кардонон цаасан дээгүүр явж байхад араас Б шууд будган дээгүүр явсан. Ажилтнууд будган дээгүүр явж болохгүй гэж хэлсэн боловч Б сонсоогүй юм шиг байна лээ. Тэгэхээр нь би нэмж хэлснээс болж Б бид хоёр маргалдсан. Би шаралхаад нэг далайхад намайг шанаадах шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд би ухаан алдаад газарт уначихсан байсан. Ер нь их шокийн байдалд орсон байсан. Тэгээд цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтсэний 2 дахь хоногийнхоо орой нь намайг эмнэлгээс гаргана гэж ярьж байсан. Би тухайн үедээ хүн амины хэрэгт холбогдож шүүхээс 10 жилийн хорих ял авсан байсан. Тийм учраас энэ байдлаар далимдуулж даалтанд гаръя гэж бодоод эмнэлгийн ариун цэврийн өрөөний суултуур дээр би өөрөө элгээрээ ойчиж унаж, хэвлийн гэмтлийг би өөртөө учруулсан юм. Маргааш өглөө нь үзүүлэхэд 2 нарийн гэдэс тасарсан байсан. Тэгээд гэмтэл дээр очиж хагалгаанд орсон. Одоо гомдол саналгүй гэв.

Гэрч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн үед би 1 давхарын үүдэнд үзлэг хийгээд байж байсан. Үзлэг хийж байх явцад Б, Б нар маргалдаж Б Б гараараа цохьсон. Ямар нэгэн таягаар цохиогүй. Гараар цохисныг л харсан уу. Тухайн хэрэг гарах үед Б, Б нар 1 давхарт эргэлтээр гарчихаад орж ирээд, үзлэгт орох гэж байсан. Тухайн үед 20-30 орчим хоригдогч нар байсан. Би эдгээр хүмүүст үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад Б биед зодуулж цохиулсан байдал ажиглагдаагүй. Б гараараа Б нүүр хавьд нь цохих шиг болсон. Тэгээд хойшоо газарт унасан. Олон хоригдогч нар байсан учраас газарт унахад нь бүгд очоод бүчиж зогссон. Эмч нар яаралтай ирж үзээд аваад явсан гэв.

Гэрч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : Би тухайн маргаан болох үед орж гарч байгаа хоригдогч нарт үзлэг, нэгжлэг хийж байсан. Би зодооныг хараагүй. Тухайн үед шал будагтай байсан тул хашлага тавьсан байсан. Би хашлаганы цаана хүмүүсийг журамд оруулж нэг эгнээгээр явуулж байсан. Манай ажилтан М намайг дуудахаар нь очиход зодоон болсон байсан. Намайг очиход Б амнаас нь цус гарсан байдалтай байсан. Эмнэлгийн бие засах өрөө нь хоригддог өрөөнөөсөө гадна байдаг. Бие засах өрөө рүү бол хүн дагаж орохгүй, гадна нь зогсож байдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хоригдогч нар нь цагийн хуваарийн дагуу ордог. Ариун цэврийн өрөөнд ямар нэгэн чимээ болоход сонсогдоно. Хяналтын камертай гэв.

Гэрч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед У гэх залуу “санхүүгийн мэдлэгтэй хүн хэрэгтэй байна гэхээр нь чиний дугаарыг өгчихлөө шүү” гэж Золжаргал руу утсаар ярьсан. Өөр нарийн асуудал яриагүй. У караокед бармен хийдэг байсан. Тэгээд нягтлан юм уу, санхүүгийн мэргэжилтэй таньдаг хүн байна уу гэсэн. Би З 10 жилд нэг сургуульд сурч байсан. Би Алтанбаатар гэдэг хүнийг танихгүй гэв.

Шинжээч эмч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг: Тухайн үед мөрдөж байсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т гавлын ясны суурь ясны хугарал хүнд зэрэгт хамаарна гэдгээр амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл гэж үзсэн. Баруун талын сэртэн ясны хугарал нь суурь ясны бүрдэл хэсэгт орж байгаа тул аюултай гэж үзнэ. Тархийг бүрж байгаа гавлын ясанд хамаардаггүй. Эрүүний сэртэнгийн ар талд байрладаг суурь яс учраас энэ хэсэгт цус хуралт үүсэхгүй байж болно. Тухайн үед мөрдөгдөж байсан гэмтлийн зэрэг тогтоох журамд дараахь гэмтлүүд хүнд гэмтэлд хамаарна гэдэгт суурь ясны хугарал хамаарна гэж заасан байгаа учир гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үзсэн. Хүндрэл үүсэхгүй бол амь насанд аюул учруулахгүй байж болно. Гэхдээ Б гэмтлийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүхээс үзэхэд амь насанд аюултай шинж илрээгүй байна. Журмын 3.1.2-т заасан хүнд гэмтэлд хамаарна гэдэгт хамаарч байгаа учраас суурь ясны хэсэг хугарсан гэдгээрээ л ийм дүгнэлт гарсан. Хохирогч Л.Б биед учирсан гэмтлийн зэргийн талаарх шинжээчийн дүгнэлтээс харахад нарийн гэдэсний задрал, хэвлийн битүү гэмтэл учирсан байна. Хэвлий хэсэгт хүч үйлчилснээс уг гэмтэл үүснэ. Хүн өндөр дээрээс биш өөрийн өндрөөс газарт унахад нарийн гэдэс задрахгүй. Хэвлий хэсэгт хүч үйлчилж байж гэмтэл үүснэ. Нарийн гэдэс гэмтсэнээр баасны агууламж хэвлийн хөндийнөөс гарч байгаа. Хугацаа өнгөрөх тусам илүү гүн хордлогонд орно гэж ойлгож болно. Амь тэнссэн байдал гэж шокийн байдал болон комын байдал гэдгийг ойлгоно гэж журмын 3.3-т заасан байгаа. Хохирогч Б биед учирсан суурь ясны хугарлаас бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байсан уу сайн санахгүй байна намайг уурхай дээр байхад танил Золжаргал /99292106/ над руу залгаад манай нэг найзын ахаар нь Э гэдэг хүн Ус сувгын удирдах газраас зарлагдсан 1.8 тэр бум төгрөгний тендерийг ажлыг авхуулчихаад тендер бүтээлгэсний 10 хувиа өгөхгүй, өгнө гээд муриад зугтаад байна гэнээ үүнийг авах боломж байна уу гэж асуухаар нь энэ асуудлыг би сайн мэдэхгүй байна Б наад асуулаа ярь гэж хэлсэн. Тэгтэл Б, З нар уулзаж энэ талаар ярилцсан байна лээ. Чухам Б, З нар юу гэж ярьж тохирсныг мэдэхгүй. З, Э гэдэг хүний талаар бүх мэдээлэл, мөн О, Э нарын ярианы бичлэгийг О авч Б өгсөн гэж З ярьж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уурхайд ажиллаж байгаад ирсэн тэгтэл маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б 919024 утаснаас миний 967224 дугаар руу залгаж яриад өнөөдөр Э гэдэг нөхөр дээр очих уу гэж асуухаар нь өнөөдөр амжихгүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Б Хаймер Н-2 машинтайгаа манай гэрийн гадаа ганцаараа ирсэн ба З, Э хаана ажилладагийг нь заалгасан гээд Гэгээнтэн цогцолбор руу явж байх замдаа 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо Л, Э гэх 2 залуутай уулзсан. Би Л, Э нарыг урьд өмнө нь харж байгаагүй танихгүй. Л, Э нар нь улсын дугаарыг нь санахгүй байна цагаан өнгийн суудлын авто машинтай явж байсан. Эрхэс, Л нар ч гэсэн Э уулзана гэдгийг мэдэж байсан. Тэгэхээр Б урьд өмнө нь уулзаж ярилцсан юм шиг байна лээ. Тэгээд Э, Л нар суудлын машиндаа суугаад Гэ цогцолбор луу явсан ба удалгүй Гэгээнтэн цогцолбороос Э, Л нар машинтайгаа гараад явахаар нь Бямбатулга бид хоёр араас нь машинтайгаа явсан. Э Э, Л нар машиндаа суулгахдаа машины салоны бүтээлэг үзье гэж хэлээд машиндаа суулгасан гэж ярьж байсан. Тэгээд маршалын гүүрээр гараад Баянзүрх дүүргийн товчооны хойшоо Туул голын эрэг дээр очиход Э Б Хаймер Н-2 маркийн машинд суухаар нь би Э ямар асуудлаар уулзаж байгааг мэдэж байна уу гэж асуухад мэдэхгүй 5 байна гэж хэлэхээр нь О гэж хүн өөртэй уулз гэсэн юмаа гэж хэлэхэд Э өөрөө О ахаар Ус сувгын удирдах газрын тендерийг ажлыг авхуулсан. Тэр тендерийг мөнгийг өөр компанид дамжуулж өгсөн би бас тендер авч өгсөн хүмүүсдээ хулхидуулаад явж байна гээд цаг гаран ярьсан. Б, О гэдэг хүн Э мөнгө аваад өгвөл Д монгол I хөдөлгөөнд санхүүжилт өгч ядуу хүмүүст түлээ нүүрс авч өгөх талаар Б яриад байсан. Э өөрөө би 1 тэр бум 800 сая төгрөгний тендер аваад цаад хҮмүүстэй мөнгийг нь гаргаж өгсөн. Миний дансанд 50 сая төгрөг үлдсэн. Энэ мөнгөний тал буюу 25 сая төгрөгийг О ахад өгөх ёстой надад энэнээс чадал байхгүй надаар тендер авхуулсан хүмүүс намайг хулхидаад алга болсон тэр хүмүүс О ахад мөнгө өгөх ёстой гэж яриад Э өөрөө өөрийнхөө дансанд байгаа мөнгийг гар утсаараа үзүүлээд 2 сая төгрөг одоо дансанд байна үлдэгдэл 18 сая төгрөгийг надад хугацаа өгөөч 2 хоногийн дараа өгөөд энэ асуудлыг дуусгая гэж хэлээд гар бариад бүгдээрээ хот руу буюу Д худалдааны төвийн гадаа очиход Эрдэнэбулган мөнгө авахаар түрүүлээд ганцаараа орсон. Удалгүй араас нь Л бичгийн цаас авахаар ороод Э хамт гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад 19-ийн үйлчилгээний төвийн урд талын UB зочид буудлын гадаа Э өөрийн гараар Даяар монгол хөдөлгөөн төрийн бус байгууллагад 1 сая төгрөгний өртэй. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж бичээд гарын үсэг зурж өгөхөөр нь баталгаажуулах зорилготой нотириат руу орсон боловч нотириат өрийн бичгийг баталгажуулах боломжгүй хариу өгсөн. Тэгээд Э ажил дээр нь буулгаж өгчихөөд буцаад явж байхад Л надад 500.000 төгрөг өгсөн. Өгөхдөө Э авсан мөнгө гэж хэлж байсан. Э яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Өөр хэн хэнд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй.....З ярьсан асуудлаар нь Э уулзсан. Асуудлыг ийм хурц болно гэдгийг мэдээгүй.... бид нарын дунд өр авлагын асуудал байхгүй. Э нь О тендерийн мөнгөө өгөхгүй зугтаагаад байна гэх яриаг З ярьсны дагуу Э уулзсан гэжээ. /1-р хх-ийн 221-223/

           Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Одоогоос 10 гаран хоногийн өмнө  Б /95659589 / надтай яриад О гэж хүн яриад Х.Э гэдэг хүнээс 50 сая төгрөгний авлагатай энэ мөнгийг жил тойрон авч чадахгүй байна. Энэ мөнгийг аваад өгвөл 20 сая төгрөгийг танай Д М хөдөлгөөн төрийн бус байгууллагад чинь өгье, танай байгууллага одоо хүйтэрэхэд нэн ядуу айл өрхүүдэд түлээ, нүүрс, хоол хүнсний зүйл, заримд нь эм тариаг жил бүр өгдөгийг мэдээд тэр ажилд чинь дэмжлэг үзүүлье гэж ярилцсан талаар надад хэлсэн. О нь Б Х.Э ажлын хаяг байршил, утасны дугаарыг өгсөн байсан.  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим санагдаж байна яг тодорхой санахгүй байна Б бид хоёр миний эзэмшлийн 2321убе улсын дугаартай Хаймер Н-2 маркийн авто машинтай модны хоёрт Хас Монгол төрийн бус байгууллагын гишүүн Э буюу С, Л нартай очиж уулзсан. Тухайн үед С 5191 серийг нь  тодорхой санахгүй байна цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтай явж байсан. Б бид хоёр  уулзаад О гэж хүний өрийг Э аваад өгчихвөл хэдэн төгрөгтэй болоод энэ өвөл нэн ядуу хүмүүст өгдөг түлээ нүүрс, хоол хүнс, эм тариа авах мөнгөтэй болчих юм байна гэж ярилцаад С, Э утас руу залгаад зарах гэж байгаа барааг чинь үзье гэхэд Э Гэгээнтэн цогцолборт хүрээд ир гэж дуудахаар нь Б бид хоёр миний машинтай яваад Б бид хоёр Олимпийн хорооны урд талын дээр хүлээгээд зогсож байсан. Харин С, Л хоёр 5191 улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтайгаа Гэгээнтэн цогцолбор руу орсон. Удалгүй С, Л нар Э машиндаа суулгаад Гэгээнтэн цогцолбороос аваад гарч ирсэн. Э машиндаа хэрхэн яаж суулгасан талаар мэдэхгүй. Б бид хоёр Х.Э тухтай уулзаад зогсоё гэж бодоод явсан боловч М гүүр хүртэл замын хажууд зогсчих зогсоол байдаггүй юм байна лээ. Тэгээд явсаар байгаад Баянзүрхийн товчооны ертөнцийн зүгээр бол хойд талд нь буюу Туулын голын эрэг дээр зогссон.С, Л нар дагаж яваад ирсэн ба Э буулгаад миний Хаймер машины хойд суудал дээр суулгаад зүүн талд Л сууж байсан. С машин дотроо сууж байсан. Б миний хажуугийн урд сандал дээр сууж байсан ба Б, Х.Э, О 50 сая төгрөгний өртэй юу яагаад өдий болтол өгөхгүй байгаа вэ? Хэзээ өгөхийн гэж асуухад Э  би О ахаас 50 сая төгрөг зээлж аваагүй, ноднин   жил би 1 тэр бум 800 сая төгрөгний Ус сувгийн тендерийн ажлыг авахад О ах зуучилж өгсөн юм аа. Тухайн үедээ зуучлалын хөлсөө 10 хувь гэж О тохирч байсан гэж Э өөрөө ярьж эхлээд Төрийн сангаас манай компаний данс руу 1 тэр бум 800 сая төгрөг орохоор нь Ирээдүйн энержи ХХК-ний данс руу шилжүүлэхдээ өөртөө 40 гаран сая төгрөгийг үлдээгээд бусдыг шилжүүлсэн гэж ярьж байсан. Би авсан мөнгөний тал мөнгийг өгнө гэж хэлж байсан. Ерөнхийдөө Туулын голын эрэг дээр очоод 2 цаг гаран ярилцахад Х.Э янз бүрийн юм ярьж байсан багцлаад хэлэхэд ийм яриа явагдсан. Миний хувьд зарим үед нь машинаасаа буугаад гол дээр очоод буцаад машиндаа сууж байсан зарим яриаг нь сонсоогүй. С өөрийнхөө машин дотор сууж байсан миний Хаймер машин руу орж суугаагүй.Энэ яриа явагдаж байхад С ундаа ус, хоол авчирсан. Машины хаалга онгорхой байсан учраас бид нарын яриаг заримыг нь сонсож байсан л байх. Х.Э бид нар ямар нэгэн байдлаар дарамтласан зүйл байхгүй бид нартай хамт хоол идэж , ундаа уугаад ярилцаад Э өөрөө би О ахад 2 хоногийн дотор 20 сая төгрөг олж өгье гэж ярьсан. Би өөрөө Ирээдүйн Энержи ХХК-нид хулхидуулчихсан би 40 гаран сая төгрөг авсан тал мөнгийг нь өгнө гэж ярьсан. Яг цагийг нь тодорхой санахгүй байна Б, Л, Э нар С Спасио маркийн машинд нь суугаад түрүүлээд хөдлөсөн. Би тухайн үед эхнэр ирж машин сольж авна гэж байсан болохоор эхнэрийгээ хүлээгээд гол дээр үлдсэн удалгүй манай эхнэр 0275 унл улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн машинтайгаа ирсэн ба 5 хуушуур авчирсан байхаар нь хуушуур идчихээд гранд марк 2 машинаа унаад манай эхнэр Хаймер Н-2 аваад тус тусдаа хөдлөсөн. Би хот руу орох замдаа Л руу залгахад Дүнжингарав худалдааны төв дээр байна гэхээр нь араас нь явж очсон. Намайг очиход Б, Э хоёр миний машинд орж ирж суугаад 19 дүгээр хороололын үйлчилгээний төв рүү явж очоод Б, Э хоёр машинаас буугаад 30 гаран минутийн дараа Б орж ирээд би Э зээлийн гэрээ хийчихлээ гэж хэлэхэд Э найзыгаа Г цогцолбор руу ажил руу хүргээд өгөөч гэхээр нь би Э Гэгээнтэн цогцолбор дээр буулгаад Б модны хоёрт буулгаад гэртэй харьчаад эхнэрийгээ аваад Амгалан орж аавтайгаа уулзаж байхад гадаа гэгээтэй байсан. Цагийг тодорхой санахгүй байна. 19 дүгээр хороололын гаднаас хөдлөхөд Л гэртэй харьлаа гэж ярьж байсан, С аавынхан бие муу эмнэлэг дээр аав дээрээ очлоо гээд салаад явсан. Х.Э, Б 2 хоногийн дараа 20 сая төгрөг өгнө гэж ярьж тохирсон. Би өчигдөр буюу 2016.10.15-ны өглөө 05 цагт Төв аймгийн Баянчандманийн наана байдаг Цагдаагийн амралтын тийшээ адуу мал тамгалахаар гэр бүлийнхэнтэйгээ хоёр найзтайгаа яваад өнөөдөр 12 цагт орж ирсэн. Өчигдөр би Б, С, Л нартай утсаар ярихад 16 цагийн үед очиж мөнгөө авна гэж ярьж байсан......Би 2005 оноос 2008 он хүртэл Даяар Монгол хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байгаад хэсэг хугацаанд болиод 2015 оноос эхлэн одоог хүртэл тэргүүнээр нь ажиллаж байгаа. Манай Төрийн бус байгууллага 10 орчим гишүүнтэй, үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт дээр ажиллаж амьдарч буй гадаадын иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд МУ-ын хууль тогтоомжийг биелүүлж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, хэрвээ биелээгүй тохиолдолд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран таслан зогсоох, хүүхэд залуучуудад эх орон ч үзлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэжээ. /1-р хх-ийн 236-239, 241-243/

Шүүгдэгч Д.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 12-ны өдөр "Д" хөдөлгөөний тэргүүн Б бид хоёр уулзсан ба бид хоёрыг хамт байхад Б танил З гэх залуу ирж Б уулзсан юм. Б З 16.0 сая төгрөг авах авлагатай талаараа ярихад З мөнгө байхгүй байна, тендэрийн мөнгө төгрөгөө авч чаддаггүй, мөнгө өгөх Э мөнгө өгөхгүй гадуур үрээд яваад байна, амралтанд найз нөхөдөө авч яваад 5-6 саяар хөгжим авч яваад байна дайлаад байна гэж ярьж байсан. Тэгээд З "Э тендэрийн ажил луйвардаж авсан талаарх утасны ярианы бичлэг, мөн тендэрийн ажил бүтэх юм бол зуучлалын мөнгө өгөх гэрээ зэргээ үзүүлсэн. Тэр хоёрын яриагаар бол З, О хоёр Э "Ус сувгийн удирдах газраас зарласан 1,800.000.000 /нэг тэр бум найман зуун сая/ төгрөгний ажил олж өгөөд зуучлалын мөнгө гэж 8 хувийг нь авахаар тохиролцон гэрээ хийсэн юм байна лээ. Тэгээд тэр Э нь тендэрээ авчихаад мөнгөө өгөхгүй байна гэж ойлгосон. Ингээд Б "энэ залуутай чинь уулзаж үзье" гэж 2016 оны 10 сарын 13-ны өдөр уулзахаар болоод салсан. Уржигдар буюу 2016 оны 10 сарын 13-ны өглөө 10-11 цагийн үед Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Б, Б танил ах Б бид гурав уулзсан бөгөөд манай "Хас Монгол" хөдөлгөөний залуу Э дуудсан. Тэгээд Э машины доторхи дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл худалддаг болохоор нь Э утсаар яриулж зарж байгаа барааг нь үзэх гэж байгаа хүн байна гэж дуудуулж уулзах зорилгоор Э 80950595 дугаарын утсаар Э 99080122 дугаарын утас руу залгуулсан. Тэгээд Э Гэгээнтэн хотхонд байна ирээд залгачих гэхээр нь тэнд очоод утсаар нь Э дуудаж гаргаж ирээд би уулзсан. Би Э "би жолооны курс ажиллуулах гэж байгаа юм, чиний зарж байгаа машины хэрэгсэлийг чинь олон тоогоор авах гэсэн юм, ямар үнээр яаж өгөх вэ" гэж асуугаад Э "манай захирал энд ойрхон байгаа юм, Грийн таун хотхонд байгаа, хамт очоод уулзаад ирьө" гэхэд зөвшөөрсөн. Б, Б Гэгээнтэн хотхоны хажууханд өөрийнхөө Hummer Н2 машинтай хүлээж байсан. Тэгээд Э Э тоёота Спасио маркийн машинд суулгаад Их тэнгэрийн урд замаар явж байхад араас Б машинтайгаа гүйцэж түрүүлээд урд гархад Э юу болоод байгааг ойлгосон байх. Учир нь Б машин хойноо Д Монгол гэсэн бичигтэй юм. Тэгээд Баянзүрхийн гүүрний доохон талд очиж зогсоод Б машин дотроосоо Э дуудаад "хөгшөөн наашаа суучих хэдэн үг солъё" гэж дуудаад машиндаа суулгасан. Хойд суудал дээр Б Э хоёр, жолоочийн сандал дээр Б, хажуугийн суудал дээр нь би суугаад ярилцацгаасан ба Б "чи О гэж хүн таних уу Бид нар бол чамд хурууныхаа үзүүрийг ч хүргэхгүй, чиний яаж тендэр авсан бичлэг чинь надад байгаа, мөн чиний дансаар орсон мөнгө төгрөгийг бид нар мэдэж байгаа, чи оройноос өмнө асуудлаа шийдэхгүй бол чамайг авлигатай тэмцэх газар өгнө" гэж ярихад Э "би өөрийнхөө хувийг ч аваагүй байгаа, миний дансыг өөр хүн ашигласан бөгөөд, гэхдээ бичиг баримт нь миний гарын үсгээр явж байгаа" гэж ярьж байсан. Тэгтэл Э машин дотроосоо сунадаг төмрөн бороохой гаргаж ирээд Э хатгаж ёвроод "чи үнэн хэлэлдээ ямар сонин юм бэ чи залилан хийчихсэн юм байна шдээ" гэх зэргээр яриа өрнөсөн. Э "та нар итгэхгүй байгаа бол миний дансыг үз" гээд интернэт банкаар дансаа шалгуулж үзүүлэхэд хоёр дансанд нь нийлээд 2.0 сая төгрөг байсан. Тэгээд Б "бид нар З 16.0 сая төгрөг авах авлагатай юм, тэгсэн З чамаас мөнгө авч чадахгүй байна гээд байна, манай Д Монгол хөдөлгөөнийхөн өвөл болох гэж байна, нүүрс, мод тарааж зурагтын нэвтрүүлэг хийх гэж байгаа юм, тйим учраас бид нар З авах чамаас авах хэрэгтэй байна гэж хэлхэд Э "би Д гэх хүнээс мөнгөө авчихвал мөнгийг чинь өгнө" гэхээр нь тэгвэл чи нотариат орж Д Монгол хөдөлгөөнд 16.0 сая төгрөг өгөх өглөгтэй гэсэн бичиг хийж өг гэхэд зөвшөөрөөд дагуулаад явсан. Нотариат орох замдаа Дүнжингаравын АТМ-ээс Э орж 2.0 сая төгрөг аваад Б өгсөн. Тэндээсээ 19-р хорооллын үйлчилгээний төвийн нотариат руу Э Б хоёр ороод би араас нь орсон. Тэгээд Э "би Даяар Монгол хөдөлгөөнд 15.0 сая төгрөгний өртэй бөгөөд энэ мөнгийг 2016 оны 10 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн бичиг хийж батлуулсан. Тэндээс гараад Э Гэгээнтэн хотхонд ажил руу нь хүргэж өгсөн ба би буцаад 19-р хорооллын үйлчилгээний төвийн тэнд буугаад Нисэх рүү гэрлүүгээ явсан. Тэр хэд тэндээсээ салаад явцгаасан байх.....2012 онд Хас Монгол хөдөлгөөн үүсэн байгуулагдсан бөгөөд одоо гишүүн гэж явдаг 300 орчим хүн байдаг бөгөөд идэвхитэй үйл ажиллагаанд оролцдог 60-70 залуучууд байдаг. Манай хөдөлгөөн нь нийгмийн талын асуудал шийдэх зорилгоор ядуу эмзэг бүлгийн хүмүүст нүүрс, түлээ зэргээр тусалдаг. Бидний хийсэн ажил youtube сайтад байгаа...... З "ийм нэг луйвар хийгээд сурч ихсан Хятадуудтай хамтарч ажилладаг нөхөр байгаа юм баримт нотолгоо нь байна, би энэ Э мөнгөө авчихвал танай мөнгийг өгмөөр байна" гэж яриад Б гуйсан. Б намайг хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан, түүнээс биш надад ямар нэг мөнгө төгрөг өгнө гэж санал болгоогүй, би өөрийн сайн дураар явсан.....Б гэх хүн л Э "хоёр хоногийн дотор мөнгөө өгөхгүй бол цагдаад өгнө, Авлигатай тэмцэх газарт материалыг чинь өгнө" гэж байсан ба Б нь хэлсэн үү Э нь хэлсэн үү "чи энэ хэргээрээ шоронд 15 жил сууна, энэ хооронд манай залуучууд эхнэр хүүхдийг чинь халамжилж байна, шоронгоор явсан залуучууд эмэгтэй хүний толгойг эргүүлэхдээ сайн байдаг юм" гэж айлгаж байсан.....Эрхэсийг 2013 онд Ард кинотеатрын суурийн давхарт шивээс хийдэг байхад нь би очиж баруун гарынхаа булчингийн дотор хэсэгт шивээс хийлгэсэн юм. Тэгээд саяхнаас манай хөдөлгөөний М найэ гэдгийг мэдсэн. Тийм сайн бол танихгуй. Сая нэрийг нь сонсоход Э биш Ж гэсэн нэртэй юм байна гэжээ. . /1-р хх-ийн 227-230, 232-234/.

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Б 2016 оны 03 дугаар сард танилцаж найзууд болсон.Тэрнээс бол би өөрөө Даяар Монгол хөдөлгөөний гишүүн биш. Одоогоос 5-6 хоногийн өмнө тодорхой санахгүй байна  Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Б уулзаад хамт юм яриад сууж байхад өртэй нэг хүн миний утасны дугаарыг мэддэг болохоор намайг залгаад утсаа  авахгүй байна чи залгаад Сонота-7 машины доод хамгаалалт асуугаад яриадахаач гэхээр нь өөрийн 80950595 дугаарын утсаар залгахад утсаа авахаар нь Сонота-7 машинд тавьдаг доод хаалт асуухад байгаа ирээд үзээрэй гэж хэлэхээр нь үзэхээр бол дахиж залгая гэж хэлээд тасалсан. Дахиж залгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Б над руу яриад өртэй нэг хүн утсаа авахгүй байна чи утсаар яриад хамт яваад өгөөч гэж ярьсан. Би 2016 оны 08 дугаар сард аавын бие нь муудаж хагалгааны мөнгө   Б зээлээч гэж ярихад 60.000 төгрөг өгч байсан. Аавын маань бие нь сайжирахгүй одоо болтол эмнэлэгт хэвтэж байгааг Б мэдэж байсан учраас өртэй хүнийг олоод өрөө  авчуул аавын эмчилгээнд зардалд боломжоороо туслана гэж хэлэхээр нь би зөвшөөрч  маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Б над руу яриад Э руу яриад хаана байгааг нь асуугаад мэдээдэхээч гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад дээр ярьсан хүн байна Сонота 7 соланы бүтээлэг, хаалт үзье хаана очиж үзэх вэ?гэж асуухад Гэгээнтэн цогцолбор дээр хүрээд ир гэж хэлэхээр нь энэ талаар Б хэлэхэд 19-ийн үйлчилгээний төв дээр уулзая гэхээр нь би найз Э эзэмшлийн 5191убн улсын дугаартай Тоёота Спасио маркийн цагаан өнгийн машинтай 19-ийн үйлчилгээний төв дээр очиход Б Даяар монгол хөдөлгөөн гэсэн бичигтэй Хаймер Н-2 маркийн хар өнгийн машинтайгаа зогсож байсан ба хажууд нь зогсоход Л миний машинд орж ирж суугаад Гэгээнтэн цогцолбор руу явж очоод дахиад Э руу залгаад гадаа чинь ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Э удалгүй гарч ирээд Л, Э машин руу хамт явсан би араас нь машинтай очиход Сонота 7 хаалт, соланы бүтээлэг үзээд зогсож байхаар нь би тэрийг нь үзчихээд буцаад машиндаа суутал Л, Э нар машинд орж ирээд суугаад Л захиралын гэр рүү, Грен таун руу хөдлөөрэй гэж хэлэхээр нь машинтайгаа хөдлөөд төв зам руу орох гээд зогсож байхад Б Хаймер Н-2 маркийн машинтайгаа хажуугаар орж ирээд урд гараад явсан ба Б над руу утсаар залгаад араас дагаад яваарай гэж хэлэхээр нь би араас дагаж явтал Баянзүрх дүүргийн товчооны хойд талын Туул голын эрэг дээр очоод зогсоохоор нь Э, Л бид 3  машинаас буухад Э Хаймер Н-2 машин руу суулгаад Б, чи энэ нөхрийг жаахан айлгаад мөнгөө авья, чи авлагатай юм шиг ам дагуулаад яриарай гэж хэлээд машиндаа суусан. Би утсаар ярьж байгаад машин руу ороход Б машины рүль дээр, хойно Б хуурай ах Б, Э, Л нар сууж байсан би Б эсрэг талын урд суудалд суусан. Тэгээд би хүмүүсийн яриаг сонсоход Э нь 1 тэр бум 800 сая төгрөгний тендерийн ажлыг авч мөнгөө өөрийнхөө дансаар авч Ирээдүйн энержи ХХК-д өгсөн нэг ч төгрөг өөрөө аваагүй би тэр хүмүүст давхар зальдуулчихсан тэр хүмүүсийг олчуул би өрөө өгмөөр байна гэж хэлэхэд Б, Э компаний дансыг авч нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад дансыг нь шүүлгэхэд тендерийн дараа Э дансанд 1 тэр бум 870 орчим сая төгрөг орж 47 сая төгрөг өөрийнхөө дансанд авч үлдэж бусад мөнгийг Ирээдүйн энержи ХХК-руу шилжүүлсэн байна гэж ярьж байсан.  Тендерийн асуудлаар Б өртэй гэдгээ Э  өөрөө хүлээн зөвшөөрч ярьж байсан энэ талаар Б өөрийнхөө утсаараа бичлэг хийсэн. Э будлиантай материалаар тендерээ авсан гэдгээ ярьж байсан. Э нь Б өртэй юм байна гэж бодоод Э би “чи пизда минь залилан хийсэн байна ш дээ” би хүнд зүгээр юмаа алдаж чадахгүй хүн шүү, чи ч гэсэн юмаа алдчихсан байсан бол ингэнэ биздээ гэхэд толгой тохиж байсан. Тэгтэл Б намайг хуушуур, ундаанд яваад ир гэхээр нь би ганцаараа хуушуур ундаад Баянзүрхийн товчоо руу яваад бараг 1 цагийн дараа очсон. Намайг байхгүй хойгуур юу ярьсан талаар мэдэхгүй. Намайг очиход Э надад хугацаа өгөөч гээд гуйчихсан сууж байхаар нь би кино зураг авалтанд ашигладаг эвдэрхий сунадаг төмөр бороохойгоор мөрөн дээр нь 2  удаа сул цохисон, мөн гуя руу нэг удаа чичэхэд төмөр бороохой сунаж аяархан цохисон. Тэрнээс бол би гэмтэл бэртэл учруулахаар цохиогүй. Тухайн үед би Э айлгах гэж төмөр бороохойгоор цохисон. Би тамхи татахаар буугаад буцаж орж ирэхэд Б ах, Э 2 болзол тавьсан. 1 дэхь болзол нь би өргөдлөө бичээд шүүх цагдаагаар явах уу луйварын тендерийг шалгуулаад мөнгөө олж авах уу эсвэл мөнгөө өөрөө төлөх үү гэж хэлэхэд Э цагдаа шүүхээр шалгуулмааргүй байна би өөрөө төлье надад хугацаа өгөөч гэж гуйхаар нь би учираа олж байгаа юм байна гэж бодоод машиндаа ороод суусан. Миний ойлгосноор Э нь 1 тэр бум 800 орчим сая төгрөгнийхөө 10 хувийг Б өгөхөөр ярьж тохирсон боловч тэрийгээ өгөхгүй зугтаагаад байсан юм байна гэж ойлгосон. Миний хажууд мөнгөн дүнгээ тодорхой яриагүй мөнгөө өг гээд ярьж байсан. Би машиндаа орж бараг 2 цаг гаран утсаараа интернэт орж юм үзэж байхад хоорондоо ярьж тохирсон бололтой машинтайгаа хөдлөхөөр нь би араас нь ганцаараа машинтайгаа дагаж яваад голын хоёр салаа гараад зогсохоор нь зогсоход Э, Л , Б 3 миний машинд суугаад Дүнжингарав худалдааны төвийн гадаа очиход 16 цаг өнгөрч байсан Л, Б, Э нар машинаас буугаад Э ганцаараа дотогшоо орж Л, Б нар гадаа тамхи татаад зогсож байсан би машинаасаа буугаагүй.Э дотогшоо ороод 10 гаран минутийн дараа гарч ирээд Б машин руу Э, Л, Б нар суугаад хөдлөхөөр нь би араас нь дагаад явахад 19-ийн үйлчилгээний төвийн урд талын Улаанбаатар сити зочид буудлын гадаа зогсохоор нь би машинаасаа буугаад Б эсрэг талын урд суудал дээр орж суухад Э бал цаас барьчихсан юм бичээд сууж байсан ба нотириатаар орж юмаа батлуулаад би явья гэж ярьж байсан. Э бичээд дууссаны дараа, нотириат үүд хүртэл би хамт явж байгаад үлдсэн. Б ах түрүүлж гараад нотириат дотор байна гэж утсаар ярихад Э ганцаараа орчихоод гарч ирээд Б, Э дөхүүлж өгөх үү, алхах юмуу гэхэд дөхүүлээд өг гэж хэлээд Э миний машинд суугаад Гэгээнтэн цогцолборын гадаа 18 цаг өнгөрч байхад буулгачихаад Б машиныхан хажууд очоод зогсоход Б аавынхаа эмчилгээнд хэрэглээрэй гээд 500.000 төгрөг өгөхөөр нь би аавынхаа эмчилгээний төлбөрийг аавд өөрт нь өгсөн. Өнөөдөр 15.00 цагийн үед Б над руу яриад Э үлдэгдэл мөнгөө өнөөдөр 16 цагт өгнө гэсэн чи замаараа Л аваад очоод авчих гэж хэлсэн. Миний машинд хуурай дүү Д сууж байсан ба бид хоёр машины наклад солиулахаар явж байсан тэгээд Л руу яриад замаараа аваад Гэгээнтэн цогцолбор руу явж байхад Б, Л руу яриад мөнгө нь дутуу байна гэнэ 17 цагт болсон гэхээр нь Л, Д бид 3 хуушуур идчихээд Гэгээнтэн хотхоны гадаа очоод Л миний  утсаар Э руу залгаад гадаа чинь ирчихсэн байна гэхэд за одоо гарлаа гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд Л, Д бид 3 гавлаад авчирсан. Миний зүгээс Н.М хуурч мэхлэж залилсан асуудал байхгүй. М прүсс-20 маркийн авто машиныг авто ломбарднаас чөлөөлж О таньдаг хүнд 7.1 сая төгрөгөөр 2015.11.09-ны өдөр зарсан. Авто ломбарданд 3.5 сая төгрөг өгсөн санагдаж байна би сайн санахгүй байна. Үлдсэн мөнгийг 3.5 сая төгрөгийг О өгч экспресс банкаар өөрийнхөө хаан банкны данс руу хийгээд миний авах гэж байсан 01-25 унс улсын дугаартай BMW X-5 машины эзэн Г данс руу шилжүүлэхэд нь  би хажууд хараад зогсож байсан. Би энэ мөнгийг нь Г өгүүлэхэд машины урьдчилгаа мөнгөө гэж өгсөн ба үлдэгдэл мөнгийг М бид хоёр 2 сарын хугацаанд төлж дуусгана гэж хэлсэн.  Би М төрсөн эгч М гэрээс нь буюу Голден парк хотхоноос бэлнээр 2 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь тодорхой санахгүй байна очиж авсан. Би М төрсөн эгч М дахин 2 сая төгрөг авснаа санахгүй байна. Би бодохдоо  аваагүй гэж бодож байгаа. 2015 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт А гэх эмэгтэйгээс Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг барилгын зураг зурж байсан учраас хэрэглэхээр гуйж авсан ба яг хугацаа зааж аваагүй. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа А Эйч пи маркийн зөөврийн компьютерийг 4 дүгээр дэлгүүрийн хойд талд нэрийг ломбардны нэрийг нь мэдэхгүй байна ломбарданд 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би А зөөврийн компьютерийг ломбарданд тавихдаа А өөрт нь мөнгөний хэрэг гараад байгаа учраас чиний зөөврийн компьютерийг түр хугацаанд ломбарданд тавьлаа гэж хэлсэн. Тухайн үед О маргааш нь надад мөнгө өгнө гэж байсан учраас би А зөөврийн компьютерийг ломбарданд тавьсан юмаа. 2015 оны 11 дүгээр сарын эхээр сайн ломбардны гадна зогсож байгаад Б 1.6 сая төгрөгийг авахдаа машин авах гэсэн мөнгө дутаад байна буцааж өгөх хугацаагаа тодорхой яриагүй хэлж авч байсан. Тухайн үед миний авах гэж байсан BMW X-6 маркийн аюто машин зарагдчихсан байхаар нь Б авсан мөнгөөр Гомбын BMW X-5 машинд хоёр таван бул нийтдээ 1.5 сая төгрөгөөр солиулсан......Кино зураг авалтанд хэрэглэж байсан эвдэрхий бороохой байсныг тэр өдөр уулзахаасаа өмнө авчихсан энгэрийнхээ халаасанд хийчихсэн явж байсан ба голын зах дээр машины накладны төмрийг цааш нь түлхэхээр гаргаж ирээд бариад явж байсан. Энэ үед би гартаа барьчихсан байхдаа Э өрөө өгөөч гэж хэлж байсан. Тэрнээс бол уг бороохойгоор цохиж зодсон асуудал байхгүй гэжээ. /1-р хх-ийн 246-249, 2-р хх-ийн 3-5, 7-10/

            Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт зураг төсөв, хяналтын хэлтэст усны инженерээр ажиллаж байсан. 2014 оны 04 дүгээр сард манай газар дээр Ус сувгын удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил гэсэн тендер зарлагдсан. Энэ ажиллагаанд Хюньдай Моторс Монголиа ХХК, Эс Би Эйч Би ХХК ба Дашрын хүрээ ХХК-тай түншлэлээр оролцсон. Тендерийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж Эс Би Эйч Би ХХК шалгарсаны дагуу шалгарсан компанитай гэрээ хийх зөвлөмжийг Нийслэлийн Захирагчийн алба руу хүргүүлсэн. Уг тендерт оролцож шалгараагүй Хюньдай Моторс Монголиа ХХК нь 2014 оны 7 дугаар сард Сангийн яаманд гомдол гаргасны дагуу уг тендерийн ажиллагааг хянаж Татварын Ерөнхий газар, Хюньдай Моторс Монголиа ХХК-ний ирүүлсэн тодорхойлолтууд хоорондоо зөрүүтэй байна гэсний дагуу дахин тодорхойлолт гаргуулж, үнэлгээ хийлгэнэ үү гэсэн албан бичиг Сангийн яамнаас ирүүлсэний дагуу үнэлгээний хороо Татварын Ерөнхий газраас дахин тодорхойлолт авахад Хюньдай Моторс Монголиа ХХК нь орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасны дагуу татварын өртэй байсан учраас уг компаний материалыг тендерийн ажлаас чөлөөлж Эс Би Эйч Би ХХК-нийг шалгаруулсан. Зөвлөмжийг дахин Нийслэлийн захирагчийн алба руу хүргүүлсэн. Хюньдай Моторс Монголиа ХХК нь үнэлгээний хорооны шийдвэрт Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүний дараа хамт ажиллаж байсан Ч.О Эс Би Эйч Би ХХК-ний хүмүүсийг манай хуурай дүү нар байсан юмаа чамд баярлалаа гээд шагнана гэж хэлсэн. Тэрнээс бол мөнгө төгрөг тодорхой ярьсан асуудал байхгүй. Үүнээс хойш Ч.О ахтай тааралдхаараа яасан бэ гэж асуухад нөгөө хүмүүс болоогүй байна гэнэ гэж хэлдэг байсан. Ч.О ах 2016 оны 01 дүгээр сарын үед ажлаас гарсан үүнээс хойш холбогдож яриагүй. Би 2016 оны 05 дугаар сард ажлаасаа гарч ажилгүй гэртээ байсан. 2016 оны 09 дүгээр сард Ч.О ахтай утсаар ярьж ажил төрөлгүй мөнгө муутай байна байрны түрээс нэхэгдээд байна нөгөө хүмүүс чинь яасан юм болоо гэж асуухад О ах нөгөө хүмүүс шалтаг тоочоод зугтаагаад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн найз А надад нэг хүн баярлалаа гээд мөнгө өгнө гэж байсан өгөхгүй байна гэж хэлэхэд нэг хүнтэй уулзуулж өгье гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр байх яг тодорхой санахгүй байна манай найз А над руу залгаад нөгөө хүн чинь уулзая гэнэ хоёулаа очиж уулзая гээд Тэнгис кино театрын урд талын Солонгос ресторанд орж уулзахад өөрийгөө З, Б гэх хүмүүстэй уулзаж дээрх асуудлын талаар ярихад Б, З бид нар эхлээд энэ хүнтэй чинь уулзая, хэдүүлээ дахиад уулзая гэж хэлсэн. Би ойлгохдоо Б, З нарыг хуулийн мэдлэгтэй, таньдаг хүмүүстэй юм байлгүй дээ гэж ойлгосон. Тэрнээс бол Эс Би Эйч Би ХХК-ний захирал Э ямар нэгэн байдлаар дарамтлаад мөнгө аваад өгөөч гэж захиалаагүй. Б, З нарыг тийм үйлдэл хийнэ гэж ойлгоогүй. Тухайн үед Б, З нартай уулзаад салаад О ахтай уулзаад Э манай найзын таньдаг хүмүүс нь уулзаад эргээд уулзая гэж ярьсан талаар хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа З, А утасны дугаарыг чинь авлаа гээд яриад тодруулж асуух зүйл байна гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй О гэж хүнтэй яриад асуу гэж хэлээд утасны дугаарыг нь хэлсэн. Тэрнээс хойш би О, З нартай утсаар холбогдож яриагүй. Б, З нартай уулзахдаа Эс Би Эйч Би ХХК-ны захирал Э намайг шагнаж хэдэн төгрөг өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна гэж ярьсан. Тэрнээс бол мөнгөний тоо хэмжээг тодорхой яриагүй. Мөн би Э мөнгө аваад өгвөл тэрнээс нь тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгнө гэж яриагүй. Б, З нар Х.Э цохиж зодож дарамтална гэж огт бодоогүй. Миний зүгээс хуулийн мэдлэггүйгээсээ болж буруу хүмүүстэй уулзаж учрыг нь ойлгоогүйдээ харамсаж байна. Эс Би Эйч Би ХХК-ны захирал Э айлган сүрдүүлж мөнгө төгрөг авья гэсэн бодол байгаагүй гэжээ.   /2-р хх-ийн 12, 15-16/

            Шүүгдэгч Н.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2013 оны 2 дугаар сараас эхлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дотоод Аудит хяналт шалгалтын мэргэжилтнээр ажилд орж 2016 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. 2014 онд яг хэдэн сард гэдэг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Хавар байсан санагдаж байна Усны авто машин нийлүүлэх тендер байсан санагдаж байна. Уг тендерт Э компаний оролцохоор материалаа ирүүлсэн боловч тендерийн материал хүлээн авч дуусах хугацаанаас 5 минутаар хоцорч ирээд тендерт материалаа оруулаад өгөөч гэж гуйж байсан. Тухайн тендерт оролцохоор ганцхан компани материалаа ирүүлсэн байсан учраас тендер хүчингүй болох магадлалтай байсан тул би Эрдэнэбулганы компаний материалыг авчих гэж үүдний решепшинд хэлээд бүртгүүлж оруулж байсан. Тухайн үед үүдэнд хэн гэдэг решепшин сууж байсныг санахгүй байна. Х.Э тендерийн материал авчирч өгөхөөс өмнө Агаарын чанарын албаны захиргаа удирдлагын газрын дарга Ц надтай уулзаад Х.Э компаний усны авто машин нийлүүлэх тендерт оролцоно дэмжээд өгөөрэй гэж хэлэхээр нь би боломжтой компани оруулаарай, шалгуур хангасан компани оруулахгүй бол боломжгүй гэдгийг хэлж байсан. Тухайн үед Ц надад Х.Э компаний нэрийг хэлж байсан одоо санахгүй байна. Нэг сонин нэртэй компани байсан санагдаж байна. Тендер зарлагдаж 30 хоногийн дотор хариу нь гардаг болохоор энэ хугацаанд Ц надтай холбогдож Х.Э, Ц бид 3 уулзаж албан ёсоор танилцаж 2-3 удаа уулзаж байсан. Тухайн үед уулзахдаа Х.Э тендерийн асуудлын талаар уулздаг байсан ба Х.Э, Ц нар өөрсдөө тендерийн ажлыг бүтээгээд өгвөл үнийн дүнгийн 2 хувийг өгье гэж ярьж байсан. Тэрнээс бол би тэд эдийг өг гэж хэлээгүй мөн мөнгөн дүнгийн талаар огт яриагүй та нарт би боломжоороо туслая гэж хэлж байсан. Түүнээс би тэд нараас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Тухайн үед Х.Э компани тендерт оролцохдоо өрсөлдөгч компаниасаа үнийн санал нь бага байсан учраас би Э компанийг шалгарах боломжтой юм байна гэж бодож байсан. Түүнээс би Х.Э компанийг шалгаруулаад өгөөч гэж хүнд хэлж яриагүй. Бага үнэ хэлсэн учраас шалгарсан байх. Үүнээс хойш Ц, Э нар хааяа нэг утсаар ярьж ганц хоёр удаа уулзахаар нь би та нарыг тухайн үед туслаж дэмжээд материалыг чинь хоцорчихсон байхад тендерт оролцуулж байсан болохоор та нар өөрсдөө боломжоороо сэтгэл гаргаад хэдэн төгрөг өгвөл өгөөрэй гэж хэлж байсан. Түүнээс тэд нараас мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Би Х.Э руу 2-3 удаа ярьж мөнгөний боломж байвал туслаач гэж ярьж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сард хүүхдийн төлбөр нэхэгдээд байхаар нь Э руу ярьж мөнгөний боломж байна уу гэхэд авто машинуудаа нийлүүлсэн боловч ашиг гараагүй гээд өөдөөс баахан зовлон тоочсон гэжээ. /2-р хх-ийн 20-22, 25/

Шүүгдэгч Д.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Яллагдагч Н.З мэдүүлэг: 2016 оны 9 дүгээр сард манай 10 жилийн нөгөө ангийн Б гээд танил залуу над руу яриад Б таньдаг биз дээ  манай найз А Б танилцуулж өгөөч завтай бол манай ажил дээр хүрээд ирээч гэхээр нь би завгүй байна гэж хэлэхэд удалгүй буцаж залгаад танай ажил дээр яваад очъё гэж хэлээд манай ажил дээр А буюу А, Г гэх хоёр залуу ирсэн. Тухайн үед би Б найз Ө хамт ажил дээрээ байж байсан ба бид нар Вип өрөөнд орж суухад А, Г нар Б найз Ө нар хоорондоо нэг тендерийн ажлаар холбогдох гэсэн юм гээд ярьж байсан. Би тухайн үед кафед зөөгч хийж байсан болохоор орж гарч байсан. Тэр үед би Б гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан учраас гараад явсан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа А над руу залгаад Б утсаар холбогдож ярьсан уу гэхээр нь би холбогдох боломжгүй байна гэж хэлээд Б утасны дугаарыг өгсөн. Тэрнээс хойш би Б А Г нартай уулзуулаагүй эдгээр хүмүүс юуны талаар ярьсаныг би мэдэхгүй байна. Тухайн үед А над руу 9902-той 9905-тай янз бүрийн дугааруудаас ярьж байсан. Б надтай ярихдаа А найз Г нь тендерийн хороонд ажилладаг 2 тэрбум төгрөгний тендерийн ажил хүнд авч өгсөн чинь шагналын мөнгөө өгөхгүй байгаа юм байлаа чи Б уулзуулаад өгөөч гэж ярихаар нь би ийм асуудал байгаа юм байна гэж ойлгосон. Тэрнээс бол анх А, Г нартай уулзахад дээрх асуудлын талаар яриагүй. Би хүний утасны дугаар олж өгсөн болохоос өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэдгээр хүмүүсийг танихгүй юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Миний зүгээс хүн дарамталж, айлгасан, захиалсан зүйл байхгүй. 2011 онд Масс баарны захирал Б нь миний Каморово маркийн машиныг шинэ баарны нээлтэнд яваад өгөөч гэж ярьж байсан. Тэр үед хамгаалалтыг нь Б.Б хариуцаж явж байсан ба тэр үед танилцсан. Хааяа нэг энд тэнд тааралдахаараа мэндийн зөрүүтэй явдаг. Баатарсүрэн нь жоншны уурхайтай болсон гээд бичиг баримтыг бүрдүүлээд өгөөч гэж яриад бичиг баримтыг нь хамт мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хөөцөлдөн явж байсан гэжээ. /2-р хх-ийн 27, 29-30/

           Хохирогч Х.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт ажил дээрээ байхад 12 цаг 18 минутанд  80950595 дугаарын утсаар залгаж зарж байгаа бараа үзэх гэсэн юмаа гэж эрэгтэй хүн ярьж хаяг, байршил асуухаар нь би ажлынхаа газрыг зааж өгсөн. Тэгтэл 12 цаг 46 минутанд 80950595 дугаараас дахиж залгаад ирчихсэн байна гэж хэлэхээр нь би ажлаасаа гарахад үл таних хоёр залуу цагаан өнгийн Тоёота Спасио маркийн авто машинтай зогсож байсан ба уулзаж Сонота 7 маркийн авто машины соланы бүтээлэг үзүүлэхэд 20 гаран ширхэгийг худалдаж авмаар байна ойрхон Ногоон төгөл хотхоны хүнд үзүүлье гэж хэлээд машинд суучих гэхээр нь би өөрийнхөө машинтай дагаад явчихья гэхэд удахгүй таныг буцаагаад энд хүргээд ирнэ гэж хэлэхээр нь  би бараагаа аваад машинд нь суугаад Гэгээнтэн цогцолбороос гарах гэж явж байхад хойноос хар өнгийн Хаймер Н-2 маркийн авто машин араас дагаж явсан 120 мянгатын уулзвараар Рапид харш хотхоны урд замаар явж байхад араас дагаж явсан хар өнгийн Хаймер Н-2 машин гүйцэт түрүүлэхэд машины хойд шилэн дээр хас тэмдэгтэй Даяар Монгол хөдөлгөөн гэсэн наалттай байсан. Тэгтэл миний сууж явсан машин Даяар Монгол хөдөлгөөн гэсэн Хаймер Н-2 маркийн машиныг дагаад явахаар нь хаашаа явж байгаа юм бэ? хол яваад байгаа юм биш үү гэхэд үл таних хоёр залуу одоо ойрхон гээд давхиад  Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт байрлах Туул голын гүүр гарч гүүрэн доогуур явж байгаад зогсоод намайг машинаас буулгаад Хаймер Н-2 маркийн авто машин руу суу хэдэн үг солиодохье гэж үл таних хоёр залуугийн нэг нь хэлсэн хэн нь хэлснийг санахгүй байна. Намайг Хаймер машин руу орж суухад хойд суудал дээр 40-45 орчим насны танихгүй хүн сууж байсан ба жолооны ард 35 орчим насны залуу суучихсан байсан. Намайг авч очсон үл таних хоёр залуугийн нэг нь миний хажууд суугаад нэг залуу нь урагшаа суусан. Би машинд нь орж суугаад юу  болоод байгаа талаар асуухад 40-45 орчим насны Баатараа гэх хүн чамд тайлбарлах шаардлага байхгүй. Бид нар авах ёстой юмаа авч байж салдаг хүмүүс гэж хэлээд та нар улсын мөнгө идэж баяжсан хүмүүс биз дээ яахаараа өгөх ёстой мөнгөө өгдөггүй юм бэ? Танай Эс Би Эйч Би ХХК-ний 2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан биз дээ О гэж нэртэй хүнийг санаж байна уу? гэж асууж бид нарт 200 сая төгрөг өгөх ёстой энэ мөнгөний 50 хувь нь Даяар Монгол хөдөлгөөний санхүүжилт болж явдаг гэж хэлсэн. Манай Эс Би Эйч Би ХХК- нь 2014 онд Ус сувгийн удирдах газарт 15 ширхэг авто машин нийлүүлэх 1.8 тэр бум төгрөгний төсөв бүхий тендерт оролцож тендерт ялсан. Тухайн үед хөрөнгө оруулагчаар Ирээдүйн Энержи групп ХХК оролцож авто машинуудыг нийлүүлсэн. Даяар Монгол хөдөлгөөний Б гэх хүн нь дээрхи тендерийн талаар яриад байсан. Манай компани нь ганц удаа тендерт орж байсан. Б гэх хүн нь манай компаний дансны дугаарыг асуухаар нь хэлэхэд Төрийн банкны мэдээллийн сан дээр манай хүн байгаа гээд утсаар яриад дансны орлого, зарлага,  үлдэгдэлийг шалгуулж байсан. Татвар, Мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газарт таньдаг хүмүүс байдаг танай компанийг бүх юмаар нь шалгуулж чадна шүү, харин энэ мөнгийг өгчих юм бол бид нар усанд хаясан чулуу шиг алга болно, дахиж хэзээ ч гарч ирэхгүй, хэрвээ бид нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулах юм бол чамайг 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар дээд талд 15 жилийн хорих ял авна, 15 жил шоронд сууснаас энэ мөнгийг чи өгсөн нь дээр биз дээ гэж дарамтлаж эхэлсэн. Тэр хооронд танай эхнэр, хүүхдийг чинь манай хүмүүс сайхан халамжлаж чадна, олон жил шорон оронгоор явсан хүмүүс ямар ч хүүхний толгойг эргүүлэх чадалтай байдаг юм шүү гэх зэргээр дарамтлаж хажууд суусан халзан толгойтой, толгой нь шивээстэй залуу төмөр бороохой шиг зүйлээр хоёр гуя, зүүн гарын бугалага хэсэг рүү цохисон чамайг гэмтээж насаараа хүний гар харж амьдардаг болгож чадна гэж айлган сүрдүүлсэн. Тэгэхээр нь би тендертэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбарлаж хэлэхэд тэр хамаагүй бид нар авах ёстой мөнгөө авна гэж Б нь хэлж байсан. Намайг Хаймерийн хойд суудал дээр суудлын бүрээс даруулаад халзан толгойтой, шивээстэй залуу нь дахиж төмөр бороохойгоор зүүн гарын бугалага руу цохиход надтай анх уулзсан залуу миний шилэн хүзүүнээс базаад байхаар нь би тэнд байсан хүмүүст би ийм их мөнгө өгч чадахгүй мөнгөнийхөө хэмжээг багасгаад хугацаа өгөөч гэж гуйхад хоорондоо гарч ярилцаж байгаад буцаж орж ирээд 20 сая төгрөгийг өнөөдрийн дотор өгвөл тохирч болж байна гэж шаардаад миний гар утсыг авч хадгалсан утасны дугаарууд, зураг, бичлэг, интернэт банкны талаар мэдээллүүдийг шалгаж ээлжлээд үзээд байснаа халзан толгойтой шивээстэй залуу нь эхнэр нь дажгүй юм байна, охиныг том болохыг нь хүлээе гэж зэргээр гэр бүлийн гишүүд рүү халдана гэх зэргээр ярьж миний сэтгэл зүйд нөлөөлж байсан. Тухайн үед миний дансанд 2.5 сая орчим мөнгө байсан ба энэ мөнгийг одоо өгөөд үлдэгдэл мөнгийг хугацаа өгөөч гэж гуйхад Баатар нь амь насанд чинь заналхийгээд ирэхээр нь ар гэрийнхэн чинь нуусан мөнгөө гаргаж ирэх байлгүй, мөнгөө бэлэн болтол чинь энэ машинд байна удахгүй араас хөнжил пүүгээ, хоол хүнстэй хүмүүс ирчихнэ, энд хүн ирдэггүй мөртлөө сүлжээ сайтай газар, утасны чинь цэнэг дуусвал цэнэглэгч байгаа мөнгөө бэлдэж өгөхийг шаардахаар нь би одоо байгаа бэлэн мөнгөө өгч үлдэгдэл мөнгийг тодорхой хугацааны дотор өгье гэж гуйж байгаад тэндээсээ 15 цагийн үед хот руу хөдлөөд Дүнжингарав худалдааны төвийн гадаа очоод Хаан банкны АТМ-аас 5007025024 данснаас 800.000 төгрөгөөр 2 удаа уншуулж авсан мөн хаан банкны 5030242223 данснаас 400.000 төгрөг уншуулж нийт 2 сая төгрөгийг Б бэлнээр өгсөн. Намайг АТМ-аас мөнгө авахаар гарахад манай ажил дээр ирсэн залуу намайг дагаж явсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд талын Улаанбаатар Сити зочид буудлын хойд талд зогсоод бичгийн цаасан дээр Миний бие Э Даяар Монгол хөдөлгөөнд 18 сая төгрөгний өртэй, 2016.10.15-ний дотор төлнө энэ хугацаандаа төлж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж бичүүлж гэрийн хаяг болон утасны дугаар, нэр бичүүлж миний жолооны үнэмлэхийг авч буудлын подвалдьд байрлах нотариат руу орж хуулбарлаж авсан. Нотариат руу орж зээлийн гэрээ гэсэн маягт авч дээр бичсэн зүйлийг бичиж нотариатаар батлуулах гэсэн боловч нотариатч нь байхгүй туслах нь батлаагүй. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагт Б нь өөрөө над руу залгаж яриад манай ажлын ойролцоо уулзахаар ярьж тохирч намайг Гэгээнтэн цогцолборын харалдаа зам дээр буулгаад явсан. Нотариат руу ороход Б, ажил дээр анх очдог залуугийн хамт орсон. Тэгээд би 2016.10.15-ны өдөр 11 цагт  Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргасан. Тэгээд өнөөдөр буюу 2016.10.15-ны өдөр 15 цаг 57 минутанд 95659589 дугаараас залгаад Б байна хэдэн цагт уулзах уу?гэж ярихаар нь би мөнгө арай гүйцээгүй дутуу байна 17 цагт уулзая гэж хэлсэн 17 цаг 02 минутанд Б залгаад хаана явж байна очиж байна гэж хэлээд 17 цаг 08 минутанд 80950595 дугаараас залгаад Гэгээнтэн цогцолборын гадаа ирчихлээ цагаан өнгийн Спасио маркийн машинтай гэж анх манай ажил дээр ирсэн залуу ярьсан. Энэ үед эрүүгийн цагдаагийн алба хаагчид очиж машинд байсан 3-н залууг барьж авсан. Тэгтэл 17 цаг 20 минутанд Б над руу залгаад ахтайгаа тоглохоор шийдсэн юм биз дээ за яахав чи хүртэх ёстой юмаа хүртнээ гэж заналхийлсэн. Надтай уулзсан дөрвөн залуучууд дундаас арай ахим настай туранхай хар царайтай сүүлд гэрээ хийхэд өөрийгөө Б  гэж бичсэн залуу танай компаний хууль бусаар тендер  авч улсын мөнгийг идэж уусан байна. Тухайн үед танай компаний тендерт оролцож байхад гарын үсэг зурах түвшинд бидний нөлөө ордог, тендерийн ажил бүтсэн байхад одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Тендерийн чинь 10 хувь гэж бодоход ойролцоогоор 200 сая төгрөг өгөхийг шаардсан. Уг мөнгөний 50 хувь Даяар Монгол хөдөлгөөний санхүүжилт болдог юмаа. Энэ мөнгийг өгөхгүй бол Авлигатай тэмцэх газарт өгч хууль бус тендерийн талаар шалгуулна, Авлигатай тэмцэх газар, Цагдаад бидний таньдаг хүмүүс байгаа чи дор хаяж 15 жилийн хорих ял авна. Чамайг шоронд орсон хойгуур манай хүмүүс гэр бүлийнхнийг чинь халамжлаад байж байна. Миний гар утсыг машинд байсан Хаймер Н-2 машиныг жолоодож явсан залуу, халзан толгойтой, толгой дээрээ шивээстэй залуу 2 утсан дээр хадгалсан гэр бүлийн зураг, бичлэг, хадгалсан утасны дугааруудыг үзээд Хаймер Н-2 машиныг жолоодож явсан залуу манай эхнэрийн зургийг гаргаж ирээд аятайхан хүүхэн байна шүү гээд  Б, болон нөгөө халзан толгойтой залууд үзүүлээд шоронгоор олон жил явсан хүмүүс ямар ч хүүхэний толгойг эргүүлэх чадалтай байдаг юм шүү, Б найз нь байна гэрт хүлээж байгаарай гэж хэлсэн гээд гэрт чинь очоод хоол, унд идээд тухлаад байж байя гэж дарамтласан байдлаар яриад байсан. Мөн Хаймер Н-2 машиныг жолоодож явсан залуу манай охины зургийг гар утсанаас хараад хэдэн настай юм бэ гэж асуухаар нь би айсандаа 13 настай гэж хэлэхэд толгой дээрээ шивээстэй халзан толгойтой залуу нь мань чинь эхнэргүй том болтол нь хүлээж байгаад танайд хүргэн орьё гэж яриад байсан. Тэгтэл нөгөө халзан толгойтой залуу нь миний баруун талд суучихаад шилэн хүзүүг базаад чиний энэ хэрэг бол эрүүгийн хуулийн 148.4 –д зааснаар залилангаар дор хаяж 15 жилийн хорих ял авна гээд гар утсаараа интернэт рүү орж эрүүгийн хуулийн 148.4 юу гэж заасан байдаг талаар уншиж өгөөд иймэрхүү юмнууд шоронд ороод баас, шээс зөөгөөд яваад байдаг юмаа гэж ёжолсон байдалтай хэлж байсан.Тэр үед би тэдгээр хүмүүсээс маш их айж сандарсан.  Тэгэхэд Б гэх залуу нь наадахаа хойд суудлын бүсээр сайн даруулж суулга гэж хэлж байсан.  Тэгэхэд толгой дээрээ шивээстэй халзан толгойтой залуу том сунадаг бороохойгоор миний зүүн бугалга, баруун, зүүн гуя руу хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа гэдгийг тоолоогүй. Манай  Эс Би Эйч Би ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан нээлттэй тендерт оролцож Ус сувгийн удирдах газарт авто машин тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хуулийн дагуу авч нийлүүлсэн. Тухайн үед манай компанитай хамт тендерт орсон компани сангийн яаманд гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тендер ямар нэгэн маргаангүй хуулийн дагуу явагдсан байна гэсэн шийдвэр гарсны дагуу ажилаа хийж гүйцэтгэсэн. Тухайн үед манай компаний хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч Ирээдүйн энержи групп ХХК хөрөнгө оруулж , авто машин худалдан авч нийлүүлэх бүх ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Манай компаний зүгээс төрийн алба хаагчтай тендерийг бүтээх талаар ямар нэгэн яриа хэлцэл хийж мөнгө төгрөг өгөх талаар яриагүй.Тухайн үед эдгээр хүмүүсийн яриад байсан О гэх хүнд мөнгө өгнө гэж амласан асуудал байхгүй. Харин О нь энэ хэрэг болохоос 2 хоногийн өмнө над руу залгаад мөнгө төгрөгний боломж байвал өгөөч гэж ярихаар нь би Ирээдүйн энержи ХХК-д хулхидуулаад ганц ч төгрөг авч чадаагүй байна хэрэв авах юм бол би танд 1, 2 сая төгрөг өгч болох юмаа гэж хэлсэн. Миний зүгээс гомдолтой байна. Сүүлийн үед өөрийн амь нас болон гэр бүлийнхэний аюулгүй байдалд байнга санаа зовж байна. Хэрэв надад болон ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдвол эдгээр хүмүүстэй холбоотой гэж бодож байна. Тийм учраас хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна..... Б гэх залуу нь эхлээд 200 сая төгрөг өгөхийг шаардаж байгаад сүүлдээ 20 сая төгрөг яг одоо өгөхийг шаардаж Туулын голын бургасан дунд хүмүүс ирдэггүй, утасны сүлжээ сайн барьдаг мөнгөтэй болтол энд хэд хоносон ч болно дулаан хувцасаа аваагүй биз дээ араас хөнжил гудас, хоол хүнс ирнэ гэж дарамтлаад байхаар би дансанд байгаа 2 сая төгрөгөө өгье үлдсэн мөнгийг олж өгөхөд хугацаа хэрэгтэй байна гэхэд 2016.10.15-ны өдөр үлдсэн 18 сая төгрөгийг өг уг мөнгийг Даяар монгол хөдөлгөөнд өртэй гэсэн бичиг надаар бичүүлж авч Улаанбаатар Сити зочид буудлын подвальд байрлах нотариат руу орж зээлийн гэрээ хийхээр гэрээний маягт авч бөглөөд батлуулах гэсэн боловч нотариатч нь байхгүй туслах нь гээд эмэгтэй байсан. Тухайн үед надтай нотариат руу Б болон анх манай ажил дээр ирсэн халзан толгойтой машин дотор шилэн хүзүү базаад байсан залуу хамт орсон гэжээ.  /1-р хх-ийн 66-72/

2. Хохирогч Н.М  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: би 2015 оны 05 дугаар сард циркийн зүүн талын Стилито нэртэй гоо сайханы газар үйлчилүүлж байгаад тухай салонд ажилладаг шивээсчин Э гэх залуутай танилцаж байсан юм. Түүнээс хойш утсаар ярилцаж байгаад 2015 оны 09 дүгээр сараас үерхэж эхлээд ерөнхийдөө манай гэрээр орж гараад хамт байдаг байсан юм.  Тэгээд Э Да хүрээ зах дээр О /88048646, 99666379/ гэх найзтайгаа нийлж машин хүнээс хямдхан аваад мөнгө нэмж зарж байгаа гэж байсан. Тухайн үедээ Э надад Сайн ломбарданд ВМW Х-6 машиныг 35 сая төгрөгөнд тавьчихсан хүн байгаа, тэр хүний зээлийг нь төлж өгч машиныг нь аваад 6сая төгрөгөөр зарахаар таньдаг нэг хүнтэй ярьчихсан байгаа надад мөнгө хэрэгтэй байна, О 3-лаа нийлээд 35 сая төгрөг олоод тэр машиныг авчихмаар байна гээд хэд хоног гуйгаад мөнгө дутаад байна чи унаж яваа Приус-20 машинаа зарчих гээд байхаар нь би 2015 оны 04 дүгээр сард 9 сая төгрөгөөр худалдаж авсан 2004 оны Приус-20 машинаа 7.5 сая төгрөгөөр зараад дээр нь эгч М 4 сая төгрөг зээлж аваад нийт 11.5 сая төгрөгийг Э өгөөд чи машинаа зарчихаад хурдан мөнгийг маань өгөөрэй гэж хэлээд өгсөн боловч тэр үеэс эхлээд ер нь надтай уулзахгүй зугтаад худлаа яриад яваад байх болсон бөгөөд 2015 оны 11 сарын 20-ны үеэр манай ажил дээр ирэхээр нь уулзахад мөнгө олох гэж байна гээд л худлаа яриад байхаар нь би мөнгөө олж авах гээд ажилаасаа чөлөө хүртэл аваад Э 10 хоног дагаж явсан ба тэр гэр орон гэх юмгүй намайг дагуулаад нэг бол машиндаа, нэг бол буудалд хоноод явдаг байсан юм. Тэгээд дагаад явж байх үед ТБД андуудын хойно нэг байрны гадна очиж нэг найзынхруугаа ороод ирье гээд миний Самсунг Дуос маркын гар утсыг авч ороод удалгүй гарч ирэхдээ миний утсаар тээврийн хэрэгслийн бичилт хийгдээгүй шинэ хоосон гэрчилгээгээр сольчихлоо гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд тэр гэрчилгээгээрээ өөрийн унаж байсан ВМW Х-5 маркын цайвар ногоон өнгийн машины оныг нь өөрчилж бичүүлээд ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан би ч тухайн үед нь юм бодоогүй энэ хүнээс мөнгөө авч байвал болоо гэж бодож байсан. Тэгээд би Э салаад ажилаа хийхгүй бол болохгүй байна гээд тэр өдөр гэртээ хүргүүлээд салсан. Тэгээд маргааш нь манай гэрт намайг байхгүй үед өөрт байсан түлхүүрээрээ түлхүүрдэж ороод төрсөн ах С урт шаргал өнгийн нэхий дээл, мөн канон маркын өнгөт принтер байсныг аваад явсан байсныг нь би орой гэртээ ирээд мэдэж Э утсаар залгаж чи ахын нэхий дээл, принтер зэргийг авсан уу гэхэд харин тиймээ би авчихсан байгаа хэд хоног өмсчихөөд, принтерийг чинь хэрэглэчихээд өгнө гэсэн тэгээд хэд хоногийн дараа Э манай ажил дээр ирээд манайх руу цуг явахад Э нөгөө тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өөрийнх нь унаж байсан 01-25 УНС улсын дугаартай ВМW Х-5 машины мэдээлэл болон эзэмшигчээр нь Б С гэсэн бичилт хийсэн байснаа үзүүлэхээр нь би Б С гэж хэн юм бэ гэхэд Э миний жинхэнэ нэрийг С гэдэг юм би анхнаасаа чамд нэрээ Э гэж худлаа хэлсэн юм гэж байсан.....Би О сайн танихгүй.... Ломбарднаас ВМW Х6 маркийн машин гаргаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна мөнгө олоод өгөх боломж байна уу гэж хэлээд авсан.....С манай эгчээс 2 удаа 2 сая төгрөгөөр буюу нийт 4 сая төгрөг авсан, мөн миний машиныг 7.500.000 төгрөгөөр заруулж 5 сая төгрөгийг нь авсан. Надад нийт 9 сая төгрөгийн хохирол учирсан. Би 2004 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монголд орж ирээд номероо аваагүй байсан Тоёота прүсс 20 маркийн авто машиныг 2015 оны 05 дугаар сард 9.5 сая төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлж байсан юм. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөний хэрэг болоод өөрийн эзэмшлийн 6907 УБЕ улсын дугаартай Тоёота прүсс 20 маркийн авто машинаа Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ха” ХХК-д 3 сая төгрөгний барьцаанд 7 хувийн хүүтэй зээлж авсан юмаа. Ингээд би зээлийн эргэн төлөлтийн мөнгө 710.000  төгрөгийг банкаар шилжүүлсэн. Дараагийн 2 дахь эргэн төлөлтийг хийж амжаагүй байхад буюу 2015 оны 11 дүгээр сарын эхээр хамтран амьдарч байсан Э Сайн ломбарданд BMW X-6 маркийн авто машиныг хямдхан барьцаанд тавиад орхисон байна. Энэ машиныг нь хямдхан авчихвал гайгүй үнээр авах хүнийг олчихсон мөнгө дутаад байна гэхээр нь би өөрийн төрсөн эгч М 2 сая төгрөгийг дансаар шилжүүлж дахин 2 сая төгрөг бэлнээр Эрхэст өгсөн. Тэгтэл дахиад мөнгө дутаад байна чиний машиныг зараад мөнгийг чинь нэмээд BMW X-6 машин аваад зараад мөнгийг чинь гаргаад өгье гэж яриад байхаар би итгээд өөрийнхөө прүсс 20 маркийн авто машиныг зараад мөнгийг нь нэмэрлэ гэж хэлээд машинаа өгч явуулахад Х ХХК-д барьцаанд тавьсан мөнгийг төлсөн. Би одоо бодоход манай эгчээс авсан мөнгөөр барьцааны мөнгийг төлөх байх гэж бодож байгаа. Тэгтэл Э, О хоёр миний машиныг 7.100.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Уг мөнгөнөөс надад нэг ч төгрөг өгөөгүй..... Миний хувьд 2015 оны 05 сард Тоёота прүсс 20 маркийн авто машинаа 9.5 сая төгрөгөөр худалдан авч унаад удаагүй байсан учраас би Э 9.5 сая төгрөг нэхэмжилсэн. Манай эгч М 4 сая төгрөг данс болон бэлнээр авсан нийтдээ 13.5 сая төгрөгний хохирол учирсан гэж бодож байгаа. Өмнөх мэдүүлэгт машины чинь зарсан үнэ нь 7.5 сая төгрөг нийтдээ 11.5 сая төгрөгний хохирол учирсан гэж хэлсэн. Одоо 13.5 сая төгрөгөөр нэхэмжилнэ. Тухайн үед би өөрийн эзэмшлийн прүсс 20 маркийн авто машинаа зарах ямар нэгэн бодолгүй байсан. Тэгэхэд Эрхэс буюу С цайвар ногоон өнгийн BMW X-5 маркийн авто машиныг уначихсан явж байсан ба энэ машиныг би худалдаж авсан нэрээ шилжүүлээгүй байгаа. Одоо Сайн ломбарданд хямдхан BMW X-6 маркийн авто машин зарагдах гэж байна.Уг авто машиныг худалдан авах гэсэн мөнгө дутаад байна чиний ломбарданд байгаа прүсс 20 маркийн авто машины үлдэгдэл мөнгийг нь төлөөд машиныг зараад BMW X-6 маркийн авто машиныг худалдаж авья, авах хүнийг нь олчихсон байгаа гэж ярьж байсан. Энэ бүгдийг нь ярихад О, С хоёр хамт явж байсан. Тухайн үед би өөрийн авто машин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3 сая төгрөгний барьцаанд тавьсан байсан ба үүнээс 1 сарын мөнгө болох 710.000 төгрөгийг төлсөн байсан. Тэгтэл 2015 оны 11 сарын 09-ны өдөр О, С хоёрын таньдаг Да хүрээ зах дээр машин зардаг эмэгтэйд миний прүсс 20 маркийн авто машиныг 7.5 сая төгрөгөөр зарах болчихлоо гэж хэлээд 7.5 сая төгрөгнөөс ломбардны үлдэгдэл 2.490.000 төгрөгийг төлж машиныг авсан. Миний машины 7.5 сая төгрөгнөөс надад нэг төгрөг өгөөгүй үлдэгдэл 5.010.000 төргийг О, С хоёр авч явсан. Уг мөнгийг О, С хоёр яаж хэрэглэж, хэнд өгсөн талаар мэдэхгүй.... Дээрхи эд зүйлсийг С нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна. Канон маркийн өнгөт принтерийг би өөрөө очоод байсан газраас нь авчихсан.... : Би урьд өмнө нь өгсөн мэдүүлэгт өөрийн авто машинаа тухайн үед зарсан ханшаар нь бодож 7.5 сая төгрөг , дээр нь нэмж төрсөн эгч М 4 сая төгрөг бэлнээр авч өгсөн нийт 11.5 сая төгрөг гэж мэдүүлж байсан.  Одоо бол машин худалдан авч байсан 9.5 сая төгрөг дээр нэмж 4 сая төгрөг нийт 13.5 сая төгрөгний хохирол учирсан. Манай эгч М өөрийн зээлсэн 4 сая төгрөгийг С нэхэмжлэж авахаар нэхэмжлэх миний нэр дээр хийлгэж хөдөөнөөс явуулна гэсэн. Итгэмжлэх нь маргааш ирэхээр нь авчирч хэрэгт хавсаргах болно гэжээ. /3-р хх-ийн 240-242, 4-р хх-ийн 73-74, 5-р хх-ийн 22, 23 /

               3. Иргэн Н.М хохирогч Н.М гаргаж өгсөн итгэмжлэл. /5-р хх-ийн 60/

4. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 11 сарын 16-ны өглөө Эрхэс надруу утсаар залгаж 2 сая төгрөг олоод өгөх боломж байна уу би ломбарднаас BMW X6 маркийн машин чөлөөлж авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэсэн. Тэгээд би эгчээсээ асуугаад эргээд хариу хэлье гээд эгчээсээ мөнгө асуухад ирээд ав гэхээр нь 1 дүгээр хорооллоос эгчээсээ 1.600.000 төгрөг аваад Э рүү ярихад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Сайн" ломбардны үүдэнд байна гэхээр нь би таксидаж очсон. Тэгтэл Э, О гэх найзтайгаа машинтай зогсож байсан тэгээд би машинд нь сууж Эрхэст 1.600.000 төгрөг тоолж өгөхөд Э би маргааш мөнгийг чинь буцааж өгнө гэсэн тэгээд би явсан. Тэрнээс хойш Эрхэс уулзахаараа мөнгө гарахгүй байна, мөнгө гарахаар мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болсон болохоор цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. /4-р хх-ийн 50-51/

5. Хохирогч Т.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 12 сард би Нью вест зочид буудлын ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа хамт ажилладаг найз М оюутан ангийн найз И үерхдэг Э гэх залуутай танилцсан юм. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрхэс миний түрээслэн амьдарч байсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-18 тоотод дүү Т хамт ирээд намайг нөөтбүүкээ нэг өдөр хэрэглүүлээч гээд гуйхаар нь би өгөөд явуулсан юм. Тэгээд удалгүй маргаашнаас нь манай зочид буудалд байрласан. Би нөөтбүүкээ амий гэхээр ажилаа арай дуусаагүй байна маргааш маргааш гээд яваад байсан. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэг цагдаа ирээд Э гэж танай буудалд байгаа юу гэхээр нь би байрлаж байгаа гэхдээ одоохондоо алга, өглөө гараад явсан гэтэл намайг Эрхэстэй ямар холбоотой вэ гэхээр нь би найзууд гэтэл Э хэрэгт холбогдсон байгаа бид нар хайж байгаа гээд байрлаж байгаа өрөөрүү нь ороод хамт байсан дүү Т нь дагуулаад явсан. Би утас руу нь залгахаар утсаа авахгүй салгаад унтраачаад байсан юм.  2016 оны 01 сарын дундуур Э миний нөөтбүүкийг ломбарданд тавиад алдсан гэдгийг мэдсэн....Э гэх нэр нь хуурамч нэр нь байсан. Жинхэнэ нэрийг нь С гэдэг юм байна лээ...би өөрийн нөөбүүкээ олж авах хүсэлтэй байна гэжээ. /4-р хх-ийн 199/

6. Эйч Пи маркийн зөөврийн компьютерт эд зүйлийн үнэлгээ хийсэн эд зүйлийн үнэлгээ. /4-р хх-ийн 205/

7. Хохирогч Ш.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилалагаа явуулдаг Намуун кафед өөрийн найз охин Ц, түүний хоёр эмэгтэй мөн өөрийн найз Х нартай нэг шил архи хувааж уусан. Ц хоёр эмэгтэй найз нь ганц хоёр пиво уусан. Тэгээд би Ц хоёр эмэгтэй найзынхан нэг эмэгтэйтэй нь яриа таарахгүй байхаар нь би найз Х хамт 3-н давхарт буудлын өрөө рүү орох гээд Х түрүүнд алхаж явтал буудлын кордорт Х үл таних залуу цохиод яасан том дуугардаг юм бэ гэхээр нь би буцаж очоод яасан юу болсон бэ ахаа гэхэд намайг үгийн зөрөөгүй нүүрэн тус газар гараараа цохисон. Тухайн үед буудлын коридор харанхуй байсан болохоор Г,  Б хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Х бид хоёрын өөрсдийнхөө захиалсан өрөө рүү ортол өндөр туранхай буюу Б араас орж ирээд Х бид хоёрыг дарамтлах гээд байхаар нь би дэлгүүр рүү яваад архи аваад өгье гэж хэлсэн чинь Х дагуулаад хажуу өрөө рүү ороод удаад байхаар нь би араас нь яваад ороход Х үл таних халзан залуу, мөн өндөр залуу хоёр газар унагаачихсан хоёр талаас цохиод өшиглөж байхаар нь би Х дээр гараад хэвтсэн чинь намайг тал талаас цохиод өшиглөөд байсан ба үл таних өндөр туранхай буюу Б архины шилээр баруун талын шанаа руу нэг удаа хүчтэй цохьсон чинь шил нь хагараад баруун талаас шанаанаас цус гарахаар нь би босоод иртэл халзан толгойтой мөн өндөр туранхай хоёр залуу Х бид хоёрыг зодохоо больсон. Тухайн үед байсан сахалтай бүдүүн залуу нь зодооонд оролцоогүй мөн Х бид хоёрыг зодож байхад нөгөө хоёрыгоо боль гэж салгаагүй. Тэгтэл буудлын ресепшин юм уу эзэн юм уу эмэгтэй шагайгаад юу болоод байгаа юм бэ гэхээр нь зүгээр зүгээр таньдаг юм аа гэж хэлсэн. Тэгтэл бид нар маргалдахаа болиод сууж байсан ба Хүдэрээ цусаа угаагаад 00-ын өрөөнд байсан чинь гаднаас Ц орж ирээд яг юу гэж хэлснийг сайн санахгүй байна орж ирээд миний хацар дээрх цусыг хараад яасан юм бэ гээд орилоод байсан. Тэгээд Х, Ц бид 3 буудлаас гараад такси барих гээд зогсож байсан ба Ц дэлгүүр орсныг мэдэхгүй байна. Х, Ц бид 3 такси бариад Ц бид хоёр саппарогийн буудлын ойролцоо буугаад эмийн сан орж өвчин намдаах эм аваад гэр рүүгээ орсон чинь манай ээж миний эрүүг үзээд хугарчихсан байна гээд гэмтлийн эмнэлэг рүү очоод рентген зураг авхуулахад баруун талын хацар яс цөмөрч эрүү хугарсан байна гээд хэвтсэн......Х, Ц бид нар буудлын гадаа ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаж зодоон цохион болоогүй.....Анх цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл гомдолдоо болсон хэргийн талаар тодорхой бичиж өгсөн тайлбартаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг бэлнээр ээжид өгсөн байсан. Намайг зодсон Б цагдаагийн хэлтсийн гадаа надтай уулзаад 14 хоногийн дотор эмчилгээний зардал болон хохиролыг чинь барагдуулаад өгье ахыгаа түр хүлээчих тэгэхгүй бол хэрэг цаашаа шилжвэл би шүүхээр ороод ял аваад шоронд суух гээд байна ахыгаа ойлгооч гэж гуйгаад эмчилгээнд чинь зориулаад нэмээд 1.200.000 төгрөг өгье өөрөө унаж гэмтсэн гээд мэдүүлэг өгчих гэхээр нь би тэгж хэлж болох юм уу гэж асуухад гайгүй болно мэдүүлэгээ тэгээд өгчих гэхээр нь би хохирогчоор байцаагдахдаа өөрөө унасан гэж мэдүүлсэн юм.Тэрнээс бол би өөрөө унаж гэмтсэн асуудал байхгүй. Гол иь Баатарсүрэн би шоронд орох гээд байна гээд амьдралаа яриад гуйгаад байхаар нь хүнийг мууг үзэж яахав дээ гэж бодоод тэгж мэдүүлсэн.....Хүдэрээ бид хоёрыг кафед чанга чаига дуугаараад юм ярьж байсан гэж зодсон байх гэж бодож байна. Бид нарыг кафед сууж байхад та нар кафед том том дуугараад байсан гэж хэлж байсан. Тэрнээс бол Х бид хоёр тэдгээр залуучуудтай хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Бид нар тэдгээр залуучуудыг танихгүй урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй....Миний баруун талын хацрыэн яс цөмөрч эрүү хугарсан. Энэ гэмтлийг өндөр туранхай буюу Баатарсүрэн гэдэг залуу ганцаараа архины шилээр баруун талын шанаа руу цохисноос болж учруулсан гэж бодож байна. Харин халзан толгойтой залуу нь намайг газар Хүдэрээ дээр хэвтэж байхад цохиж зодсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 157/

 Хохирогч Л.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  би 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар сэжигтэн, яллагдагчаар татагдан Сонгинохайрхан дүүрэг  дэх цагдаагийн хэлтсээс хоригдон шалгагдаж байгаа юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байцаалтанд орчихоод буцаад цагдан хорих байрлуугаа 15 цагийн үед орох гээд цагдан хорих байрны 1 дүгээр давхарын зааланд байцаалт эргэлтэнд гарсан хоригдогч нарын хамт зогсож байсан ба хорих ангийн хянагч нар хоригдогч нарын биед үзлэг хийгээд цааш нь нэвтрүүлж байсан юм. Тухайн үед уг заалны шалыг нь будчихсан будаг нь хатаагүй байсан ба цаасан хайрцаг дэвсээд түүн дээгүүр хоригдогч нар явж байсан юм. Тэгтэл Б гэх хоригдогч цаасан хайрцаган дээгүүр явалгүй шалан дээгүүр явсан ба цаанаас нэг хянагч цаасан дээгүүр явах шаардлага тавьсан. Мөн би Б хандан будагтай шалан дээгүүр битгий яваад бай наагуур чинь цаас дэвсчихсэн байгаа биздээ наана чинь хүн юм хэлээд байгаа юм бишүү гэхэд Б над дээр ирээд чамд ямар хамаатай юм бэ гээд маргасан ба салаад цаашаа явах шиг болсон. Тэрнээс хойш юу ч мэдэхгүй байна. Шоконд орчихсон тэгээд эмч нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тухай үед яг юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Тэгээд 2 хоног хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчилэгдсэн. Тэгээд бие муудаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очиход миний нарийн гэдэс цоорсон байна гээд яаралтай хагалгаанд орсон юм....Б бид хоёрын дунд ямар нэгэн өс хөнзөн өр авлага байхгүй. Цаасан хайрцаган дээгүүр яваагүй гэдэг маргаанаас болсон. Намайг Б өөр хүн цохиж зодоогүй. Миний баруун шанаан тус газар алагдах шиг болсон. Тэрнээс өөр юу ч мэдэхгүй байна гэжээ. /6-р хх-ийн 77-79/    

           Гэрч Н.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Намуун зочид буудлын караокед найз Баттөрийн хамт хоёуулаа 14 цагийн орчим ороод оройн 8, 9 цаг хүртэл байсан. Тэр үед пиво ууж байсан, хэдэн пиво уусанаа сайн санахгүй байна. Тэнд байж байгаад би найзыгаа дуудсан Б бас Х гэх найзтай уулзчихаад ороод ирье гэж гарахаар нь би Х дагуулж орж ирж хэрэггүй шүү гэсэн чинь тун удалгүй дагуулаад орж ирсэн юм. Тэгээд тэндээ нэг шил архи авч ууж байгаад дээшээгээ тэр хоёр буудалруу нь орсон юм. Би тэр хоёрыг буудлын хэдэн тоот өрөөнд оруулсаныг сайн санахгүй байна оруулж өгчихөөд эргээд пабруу нь хоёр найз дээрээ би эргэн ирэхэд манай хоёр найз алга байснаа би хүлээгээд сууж байтал гаднаас орж ирээд гурвуулаа нилээн удаан юм ярьж сууж байгаад би дээшээ буудлын өрөө лүү ороход буудлын өрөөнд нэг хар малгайтай ах хүдрээг нойлд оруулчихсан хамарных нь цусыг угааж өгөөд юм яриад зогсож байсан. Б болохоор орон дээр суучихсан байсан нэг бүдүүн ах зүгээр хараад зогсож байсан тэгэхээр нь би та нар яахаараа энэ хүүхдүүдийг зоддог юм гэж халзан толгойтой ахаас нь асуухад өөрсдөө том том дуугараад байхаар нь ороод ирсэн юм гэж байсан. Тэгээд би аваад гарсан юм. Гарсан хойно болохоор эргэж орж зодолдох юм яриад Х эргэж орох гээд байсан юм. Б Х аваад явах гээд байсан анхнаасаа л Х нь Б үгэнд орохгүй намайг Х аваад явья гэж хэлээд намайг гуйгаад байсан юм. Тэгээд би замаараа Хархорин дээр буугаад Б шүд өвдөөд байна гэж хэлэн эмийн сангаас нэг эм авсан өвчин намдаадаг эм авсан байх тэгээд Х буулгаж өгөөд цаашаа Б гэрт нь буулгаж өгсөн юм. Тэгээд гэрт ороод ээж нь харчихаад эмнэлэг рүү авч явсан юм.... Би хоёр найзтайгаа юм ярьж байгаад Б, Х нарын орсон буудлын өрөө рүү ороход Х 00-ын өрөөнд нэг үл таних хар өнгийн малгайтай залуутай байсан ба яг хаанаас нь гарсны нь мэдэхгүй байна цус гарчихсан угаагаад зогсож байсан.Тэгтэл өрөөн дотор Б орон дээр суучихсан баруун талын эрүүнээс цус гараад зүсэгдсэн байсан. Тэгтэл өрөөнд үл таних 2 залуу байсан халзан толгойтой залуу Б рүү дайраад алаад хаячихна шүү гээд байсан. Тухайн үед үл таних 3 залуугийн халзан толгойтой залуу өөрөө Б, Х хоёрыг том том дуугараад байхаар нь зодсон юмаа гэж хэлж байсныг тайлбартаа хэлсэн юм.....Б баруун талын эрүүндээ 2 оёдол тавиулсан ба баруун нүдний ухархайн яс цөмөрч хагалгаанд орж баруун нүднийхээ доод талд мөн 2 оёдол тавиулсан. Намайг буудлын өрөөнд ороход баруун талын шанаанаас нь цус гарчихсан өвдөөд байна гэж байсан. Тэрнээс бол өөр гэмтэл шарх байхгүй байсан.....Буудлаас Б, Х нар гараад ямарч хүнтэй хэрэлдэж маргалдаагүй бид 3 буудлаас гараад 10 дугаар хороололын урд талын автобусны буудал дээр зогсож байгаад Б, Х нарын цус арчихаар дэлгүүр рүү сальфитак, бохь авах гээд дэлгүүр рүү ортол сальфитак байхгүй байхаар нь бохь аваад гараад такси бариад Б бид хоёр саппарогийн буудлын харалдаа буугаад эмийн сан ороод өвчин намдаах эм авсан чинь эмийн санч нь эмнэлэгт үзүүл гэж хэлж байсан. Тэгээд Б гэрт ороход ээж үзээд эмнэлэгт үзүүлье гээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлээд рөнтөгөн зураг авхуулаад шууд эмнэлэгт хэвтсэн гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 136, 157/

            Гэрч М.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн найз Ш.Б утсаар ярихад Баянгол дүүргийн 5 дугаар хороо Намуун кафед найз охин болон 2 найзтай байна гэхээр уулзахаар орсон. Тэгээд Б уулзаад пиво уугаад юм ярьж сууж бйахад Б найз охин би Б буудалд хамт хонох гэж байгаа өрөө дээр захиалчихсан гэж ярьж байсан. Тухайн үед Б найз охин найзуудтайгаа юм яриад сууж байхад Б дээшээ хамт гаръя намайг өрөөнд оруулаад өг гэхээр нь Намуун зочид буудлын 2 давхарт Б хамт гарахад кордорт нь үл таних 3 залуу тамхи татаад зогсож байсан ба Б захиалсан өрөөний эсрэг талын өрөөнд байсан юм шиг байсан. Тэгээд Б бид хоёрыг өрөө рүү орох гэхэд өндөр туранхай залуу нь муухай харцгаагаад байна уу гэхээр нь би үгүй ээ гэж хэлээд Б түлхээд өрөө рүү ороход араас нөгөө үл таних 3 залуу дагаж орж ирээд дүү нар муухай хараад байна уу гээд хэрүүл өдөөд байхаар нь үгүй ээ ах юу болсон гэхэд Б тэр үл таних залуугийн өндөр залууг нь та 10 дугаар хороололд байдаг билүү гэхэд тийм ээ гээд баахан хүмүүсийн нэр хэлээд таних уу гэж асууж байснаа гараад явсан. Тэгэхэд Б намайг наадуултайгаа орооцолдоод дэмий 10 дугаар хороололын атманууд байгаа юм гэж хэлсэн. Б бид хоёр өрөөнд орохдоо тал шил архи авч орсон байсан ба уг архиа уух гээд сууж байтал эхэлж орж ирсэн үл таних 3 залуу дахиж орж ирээд өндөр туранхай залуу нь би шоронгоос гарч ирсэн халхын атман байна энэ тэр гээд хэлэхэд сахалтай бүдүүн залуу нь үүдэнд сууж байсан. Тэгтэл өндөр туранхай залуу нь намайг заамдаж аваад намайг мэдэх үү, би шоронгоос гарч ирсэн атман байна гэж хэлж байсан ба хамт явсан намхан халзан залуу нь та нар хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу гэхээр нь би ах нараа яасан юм бэ сайхан танилцъя л даа гээд нэг нэг хундага архи хийж өгөхөд уучихаад том том дуугарч байхад буудлын эзэн нь орж ирээд үл таних 3 залууг та нар хүний өрөөнд юу хийж байгаа юм бэ гарцгаа гэж загнаад буудлын эзэн нь надаас энэ хүмүүс таньдаг хүмүүс чинь юм уу гэж асуухаар нь би таньдаг гэж хэлэхэд буудлын эзэн эмэгтэй гараад явсан. Тэгээд Б өрөөнд үлдээгээд намайг дагуулж гараад өрөөндөө оруулаад намайг хэл амаар доромжлоод дарамтлаад байхаар нь ах нараа би доошоо буугаад архи аваад ирье гэж хэлсэн чинь өндөр туранхай үл таних залуу нь намайг заамдаж аваад нүүрэн тус газар руу цохиод орны ур талд унагаагаад дээрээс дэвссэн. Намайг хажуугаас намхан халзан залуу цохиж зодож дэвссэн. Тэгэхэд Б гаднаас орж ирээд над дээр хэвтээд манай найзыгаа битгий зодооч гэхэд Баттөрийг цааш нь татаж аваад миний дээрээс цохисон. Б үүдэнд өндөр туранхай залуу цохиж зодож байгаа харагдсан. Тэгээд хэсэг зодоон намжсан ба хамраас цус гарахаар нь 00-ын өрөөнд ороод уугаагаад зогсож байхад сахалтай бүдүүн залуу нь орж ирээд уучлаарай ахын дүү гээд уучлалт гуйхаар нь 00-ын өрөөнөөс гарахад Б найз охин орж ирээд юу хийгээд байгаа юм бэ гээд Б дагуулаад гарч байсан. Тэгтэл нэг нь намайг наашаа суу гэхээр нь суухад надад архи хийж өгөхөөр нь уусан. Тэгтэл удалгүй Б найз охинтойгоо ирж ирээд найз охин нь юу хийгээд байгаан гээд намайг чирээд гарсан. Тэгээд буудлын кордорт гараад ямар аймар зодуулчихваа гэхэд Б чи ч гайгүй байна намайг хар гэхээр нь харахад баруун талын хацар нь овойгоод хавдчихсан байсан. Тэгээд Б, Б найз охин бид нар гараад 10 дугаар хороололын автобусны буудал дээр очоод ганц хоёр найзыгаа дуудаж байгаад эргэж орж зодолдоё гэхэд Б найз охин нь яах гээд байгаа юм бэ тэнэг юм шиг гэхээр нь буудал дээрээс такси бариад Б саппорогийн буудал дээр буулгаад би өөрөө такситай ахынх руугаа Москва хороолол руу явсан.Тэгтэл маргаша өглөө нь цагийг нь сайн санахгүй байна эрт байсан санагдаж байна Б найз охин нь залгаад Б эрүү нь хугарчихсан гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь би бие өвдөөд байна гэхэд Б аав, ээж хоёр нь ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн. Б бид хоёр тэр үл таних 3 залууг өдөж хэрүл маргаан эхэлсэн асудал байхгүй. Харин Б бид хоёрыг өрөө рүү орох гэхэд муухай хараад байна уу гээд хэрүүл маргааныг эхлүүлсэн.....Тухайн үед өөрийгөө шоронгийн атман байсан гээд байсан өндөр туранхай залуу Б үүдэнд цохиж байгаа харагдсан. Тэрнээс бол нөгөө хоёрыг нь цохиж зодсныг нь хараагүй. Б баруун хацар нь хавдчихсан байсан тэрнээс бол нүүрэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тухайн үед миний зүүн нүд, баруун талын нуруу хөхөрсөн байсан эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй....Маргааш нь Б ээж, аав хоёртой нь 10 дугаар хороололын цагдаагийн хэсэг дээр очиход Даяар монголын хуулийн зөвлөх гээд танихгүй ах манай найз саяхан шоронгоос гарч ирсэн дахиад явуулчихмааргүй байна хэдүүлээ эндээ тохирчъё гэхээр нь манай найзын эмчилгээний зардал мөнгийг гаргаад өгчихвөл миний зүгээс гомдол санал байхгүй гэж хэлсэн....Би тэр үл таних 3 залууг харж байгаагүй танихгүй бид нарын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй.....Б анх кафед сууж байхад найз охинынхоо нэг эмэгтэй найз нь жаахан ан мурийж хэрэлдсэн тэрнээс бол өөр ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Зодоон буудлын өрөөнд болсон өөр газар болоогүй. Б найз охинтой нь Саппорогийн буудал дээр буулгаж өгсөн. Б найз охинтойгоо хаанаас хаашаа явсныг мэдэхгүй байна. Б гэр нь толгойтод байдаг гэж ярьж байсан.....Тухайн үөд тэр үл таних өндөр залуугийн найз нь ирээд гуйгаад байхаар нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Баттөр би найз охинтойгоо буудалд хонох гээд өрөө авчихсан хоёулаа орьё гээд буудлын хоёр давхарт гарахад кордорт үл таних намхан халзан толгойтой нэг залуу, сахалтай бүдүүн нэг залуу, өндөр туранхай нэг залуу нийтдээ 3 залуу тамхи татаад зогсож байсан ба Б бид хоёр буудлын өрөө рүү орох гэтэл өндөр туранхай танихгүй залуу нь муухай хараад байна уу гээд миний шилэн хүзүүн дээр нэг удаа алгадахаар нь би үгүй, үгүй ах гэж хэлээд Б бид хоёр өрөө рүүгээ ортол араас гуравуулаа орж ирээд Б бид хоёрт томроод яг юу юу гэж хэлж байсныг тодорхой санахгүй байна. Тэгэхэд Б өндөр туранхай залууг та 10 дугаар хороололын атман билүү энэ гээд ярихад өөдөөс баахан хүмүүсийн нэр хэлээд таних уу гэж ярьж байгаад гуравуулаа гараад явсан. Тэгтэл Б наадуултай юм яриад хэрэггүй гээд бид хоёр авч орсон тал шил архиа уух гээд сууж байтал хэн дуудсныг сайн санахгүй байна намайг дуудаад би хажуу талын өрөө рүү ороход нөгөө үл таних 3 залуу байсан ба бүдүүн сахалтай залуу нь үүдэнд суучихсан байсан ба намхан халзан залуу болон өндөр туранхай хоёр залуу нь намайг үгийн зөрүүгүй буудлын өрөөнд орны урд талд унагаагаад тал талаас цохиж, дэвсээд байсан. Тэгэхэд Б гаднаас орж ирээд манай найзыг битгий зод гээд над дээр хэвтэхэд Б ганц хоёр дээрээс нь цохиод өндөр туранхай залуу нь үүд рүү чирч яваад хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би газар хэвтэж байгаад босч ирэхэд миний хамраас цус гарчихсан байсан чинь үүдэнд сууж байсан сахалтай бүдүүн залуу ирээд цусаа угаачих ахын дүү гэж хэлэхээр нь 00-ын өрөө рүү ороод цусаа угаахад нэг сахалтай бүдүүн залуу ахын дүү эр хүнд ийм зүйл байх шдээ уучлаарай гэж хэлээд 00-оос гарч ирэхэд Б, өндөр туранхай залуу болон намхан халзан залуу томроод буланд шахчихсан зогсож байхад гаднаас Б найз охин нь орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж орилоод Б аваад гарахаар нь би ах нартай сайхан танилцлаа би доороос нэг шил архи аваад өгье гэж яриад зогсож байхад Б найз охин Ц орж ирээд юу хийгээд зогсож байгаа юм бэ гээд явья гээд намайг дагуулаад гарсан тухайн үед Б баруун хацар иь хаадчихсан, амнаас иь жаахан цус гарчихсан зүгээр ярьж хэлж байсан. Би газар хэвтэж байсан болохоор Б яг юугаар цохиж гэмтээсиийг хараагүй. Б надад өөрөө ярихдаа өндөр туранхай залуу нь намайг архины шилээр эрүү рүү цохисон гэж ярьж байсан....тухайн үед би эмнэлэгт үзүүлээгүй, мөн шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Дээрхи гэмтэлтэй холбоотой мииий зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..... буудлын өрөөнд зодоон болсны дараа Б найз охин орж ирээд Б бид хоёрыг дагуулж гараад бид 3 буудлаас хамт гараад төв зам руу алхаж 10 дугаар хороололын замын урд талын автобусны ойролцоогоос такси барихад Б баруун талын шанаа болон эрүү нь хавдчихсан байсан. Б, найз охинтойгоо саппорогийн хойд автобусны буудлын ойролцоо бууж үлдээд би такситайгаа цаашаа Москва хороолол руу явсан. Буудлаас гарч ирээд дахиж Б хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй гэжээ. /5-р хх-ийн158-160, 6-р хх-ийн 34, 35 /

           Гэрч. Т.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цагаас 21 цагийн орчим Б бид 2 жоохон архи уусан байсан болохоор амархаар 10 дугаар хорооллын Намуун зочид буудал орсон. Гаднаас нэг их удаагүй Б гэх залуу орж ирээд бид 3 жаахан юм ярьж Б бид хоёрын ууж байгаад үлдсэн тал шил архийг ууж сууж байгаад тамхи асуугаад байхгүй гэсэн чинь гарч тамхи олж ирэхээр гараад орж ирэхдээ хажуу өрөөиий хэдэн залуу зодох гээд байна хамтдаа гарья гэж хэлээд бид гурав гурвуулаа гараад хажуу өрөөнд ороход нэг нь иилээн согтуу,  нөгөөдөх нь арай гайгүй хоёр залуу нэг хүүхний хамт гурвуулаа байсан. Тэнд ороод Б тамхи гуйж байхад чи яагаад байгаа юм гээд нилээн согтуу залуутай маргалдаад хоёр л алгадсан юм.  Тэгсэн тэр их согтуу байсан залуугийн хамраас цус гараад манай найз Б энэ чинь жаахан хүүхдүүд байна ш дээ ийм жаахан хүүхдүүдтэй харьцдаг ч хүн биш гэж хэлээд хамрых нь цусыг угааж өгөөд миний дүү нар ингэж явж болохгүй гэж хэлж байсан. Тэр соггуу залуу эргээд Б руу дайраад Б зодолдсон юм. Тэгэхэд нь одоо энэ зодуулсан гээд байгаа хохирогч Б манай найзыг битгий зодооч гээд дундуур нь орж ирсэн юм.  Тэр үед л тэр залуу Б цохиулсан байх гэж бодож байна. Тэгээд тэр хоирогч Б за ах нараа ингээд болье бид нар явлаа гээд найзаа аваад явсан юм. Тэгээд бид нар өрөөндөө ороод удаагүй Б явлаа гэж гараад 20-иод минутын дараа хөмсөг нь сэтэрч цустайгаа холилдсон орж ирээд саяны хэдэн залуу намайг чулуугаар цохичлоо гэж орж ирсэн тэгээд бид гурав хамт гараад гадаа автобусны буудал ооход гадаа ямар ч хүн байгаагүй тэгэхээр нь Б таксинд суулгаж өгөөд орж ирээд амарсан юм......Тэр залуу бид нараас уучлалт гуйгаад найзыгаа аваад явлаа гээд гарсан юм. Миний санаж байгаагаар бол цус гарсан болон хавдсан барьсан зүйл ажиглагдаагүй. Харин тэр нилээн согтуу байсан анх Б хоёр цохисон залуугийн хамраас цус гараад манай найз Б угааж өгсөн юм. Би урьд өмнө нь мэдүүлэгтээ Б.Б зарим асуудлын талаар мэдүүлээгүй байна. Б бид хоёр өрөөндөө сууж байтал Б.Б гаднаас орж ирэхдээ хэдэн бацаанууд дургүй хүргээд байна хажуу өрөөнд байна хамт орцгооё гэхэд Б, Б бид хамт ороод би согтуу хоёр залуу байхаар нь ахын дүү нар ийм хүмүүсээр оролдоод дэмий гэж хэлснийг дарамтласан гэж ойлгосон байж магадгүй. Б.Б, Х гэх залууг яасан том байцаан бэ гээд цохисон уу яасан нэг харахад нөгөө Х гэх залуу нь газар хэвтэж байхаар нь би дундуур орж Б салгаж байхад хохирогч Б гэх залуу манай найзыг битгий зодооч гээд Х хамгаалж дээр нь дараад байсан. Тэр үед л хохирогч Б, Х нар намайг Б бүлэглэж зодож цохисон гэж ойлгосон байх тэрнээс бол би хохирогч Б гар хүрсэн асуудал байхгүй. Харин Х салгаж нааш, цааш нь түлхэж чангаасан байж магадгүй. Х хамраас нь цус гарсан байдалтай байхад Б угаалгын өрөө рүү оруулж цусыг нь угаалгаж миний дүү нар уучлаарай муухай юм боллоо гэж ярьж байсан. Б хохирогч Б юугаар цохиж эрүүг нь гэмтээснийг мэдэхгүй байна. Би хэрэг болсон өдрөөс өмнө 1-2 хоногийн өмнө уулзаад хамт буудалд хонож байсан. Тэгэхэд Б.Б гэх туранхай өндөр залуу Б утсаар яриад буудалд ирээд би танилцаж байсан. Тэрнээс Б.Б урьд өмнө нь огт танихгүй. Б надад ярихдаа Б шоронд нилээн удаан сууж байгаад гарч ирсэн гэж ярьж байсан. Харин Б.Б урьд өмнө нь нэг кинонд тоглохоор очоод танилцаж байсан. Хэрэг болсон үеийн зарим асуудлыг сайн санахгүй байна гэх мэдүүлэг. /5-р хх-ийн 135, 6-р хх-ийн 36/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянгол дүүргинйн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Намуун зочид буудалд 21 цагийн орчим найз Ганбаатарын хамт архи ууж байсан юм. Тэгээди гаднаас хуучны танил Б гэх залуу гаднаас орж ирээд жаахан юм ярьж сууж байгаад тамхи олохоор гараад орж ирэхдээ намайг хүмүүс дээрэлхээд байна гэж орж ирээд цуг гараад хажуу өрөөний залуучууд гээд дагуулаад орсон тэнд нилээн согтуу хоёр залуу сууж байсны нэгэнтэй Баатараа тамхи асууж байхад яагаад байгаа юм бэ гэсэн чинь нэг согтуу залуу нь өөдөөс нь маргалдаж эхэлхэд Б тэр залууг нь хоёр гурав цохиод алгадаад авсан. Тэгэхээр нь би Б хориод чи яах гэсэн юм наад хоёр чинь жаахан хүүхэд байна шүү дээ гэж хэлээд нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байхаар нь өөрийн байсан өрөө рүү дагуулж орж цусыг угааж өгөөд нөгөө хоёр залууг найз охиныг нь ирэхээр нь гаргаж явуулсан юм. Тэгээд байж байгаад Б тамхи олж ирэхээр дахин гараад хөмсөгөө зад цохиулсан орж ирээд саяны хоёр банди чулуугаар цохичоод зугатаачихлаа гэж хэлсэн тэгээд Г бид гурав гарч Баатрааг таксинд суулгаж хүргэж өгөөд буцаж ирээд унтацгаасан юм гэжээ. /5-р хх-ийн 137/          

  1. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3221 дугаартай дүгнэлт.

           1.Б биед суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, эрүүний баруун булангийн далд хугарал, баруун хацарт ясны цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн ар хананы хугарал, тархи доргилт, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /5-р хх-ийн 139/

14. Гэрч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Б.С Э гэх нэрээр манай дүү М 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл 2 сар хэртэй үерхэж байсан талаар нь мэднэ. Би тэр залууг нэг 2-3 удаа харж байсан. Сайн танихгүй, хаана ямар ажил хийдэг, хаана хэнтэйгээ амьдардаг талаар мэдэх зүйл огт байхгүй ээ. Дүү М хаана яаж танилцаж байсан талаар нь асуухад тэр Э гэх залуугаар гоо сайханы салонд хөмсгөндөө шивээс хийлгэж байгаад танилцаж байсан гэж сонссон.....манай дүү М надруу 2015 оны 10 сарын 26-ны өдөр утсаар залгаад эгчээ би Э гэх энэ залуутай цаашид амьдрах бодолтой байгаа юм. Э машины наймаа хийдэг юм Э мөнгөний хэрэг болоод байна та надад 2 сая төгрөг зээлээч гэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд дүү М удаахгүй ээ 7 хонуулаад буцаагаад өгчихнө гэсэн. Э нэг машин авах гэсэн чинь хэдэн төгрөг дутчихаад байгаа юм гэж хэлэхээр нь М дансруу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удаагүй 2015 оны 11 сарын 01-ний өдөр М над руу утсаар залгаад 2 сая төгрөг зээлээч ээ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм урьдах мөнгөө өгөөгүй байж гэж хэлтэл та санаа зоволтгүй Э машин авах гэсэн чинь мөнгө дутаад байгаа юм энэ машиныг авчихаад буцааж зараад таны мөнгийг өгчихнө гэж гуйсаар байгаад 11 сарын 03-ны өдөр би өөрийн данснаасаа 2 сая төгрөг аваад Э гэх тэр залуу манай гэрт ирээд 2 сая бэлнээр надаас аваад явсан. Тэгээд Э гэх тэр залуу дүү М дамжуулан надаас нийт 4 сая төгрөг авсан мөн дүү М машиныг заруулаад мөнгийг нь залилсан байна лээ....дүү М нь надаас 2 удаа нийт 4 сая төгрөг өгөөч гэж гуйсан. Надад хэлэхдээ Э машин зардаг юм одоо хямдхан машин аваад түүнийгээ мөнгө нэмж зарах гэсэн мөнгө дутаад байна мөнгө зээлээч гэсний дагуу би М хаан банкруу 2 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа 2 сая төгрөгийг Э гэх тэр залууд өөрт бэлнээр өгсөн надаас нийт 4 сая төгрөгийг авсан байгаа гэжээ. . /3-р хх-ийн 243-244/

Гэрч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ахлах ахлагч М, дэслэгч Ж, хошууч С нарын хамт хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байрны 1 дүгээр давхарын заалны хэсэгт үзлэг нэгжлэг хийх үүрэг гүйцэтгэж байсан ба 14 цаг өнгөрч байсан байх цагийг нь хэлж мэдэхгүй байна ахлах ахлагч М хошууч С бид 3 үзлэг хийгээд М рапорт хөтлөөд С хүнтэй уулзааж байж байтал гаднаас уулзалтанд яваад орж ирж байсан хоригдогч нар заал дүүргэсэн байсан ба тухайн үед уг заалны шалыг будсан байсан болохоор цаас шалан дээр дэвсээд цаасан дээгүүр хоригдогч нар явж байсан юм. Тэгээд М хоригдогч нарыг цаасан дээгүүр яваарай гэж хэлээд байж байтал Б гэх хоригдогч цаасан дээгүүр яваагүй будсан шалан дээгүүр явсан ба Б гэх хоригдогч чи цаасан дээгүүр яв гэж хэлэхэд “Чи хэн юм, чи хэн юм бэ” гээд Б Б эрүү рүү нэг удаа цохиод Б хойшоо саваад унасан ба би үзлэг хийж байсанаа орхиод шууд тэр 2 дээр очиж салгасан юм. Тухайн үед хоригдогч нар наад талаар зогсчихсон байсан болохоор Б Б хаана хаана нь цохисоныг хараагүй. Ямар байсан эрүүнд нь баруун гараараа цохиод газар унагаачихсан юм. Тэгээд намайг очоод салгах үед Б шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан ба босож чадахгүй бие нь салагнаад байхаар нь хорих ангийн эмч нарыг дуудаад эмч нар ирээд Б авч явсан юм. Б Б өөр хүн цохиж зодоогүй. Б уулзалтаас зүгээр явж орж ирж байсан, биеийн байдал нь хэвийн байсан юм гэжээ. /6-р хх-ийн 80/

Гэрч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  би хорих 0461 дүгээр ангийн цагдан хорих нэгдүгээр давхарт байрлан  үзлэг нэгжлэгийн хэсэгт эмэгтэй хоригдогч нарт үзлэг нэгжлэг хийх үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед манай үзлэгийн хэсгийн заалны шал нь будагтай байсан ба шалан дээгүүр цаасан хайрцаг дэвсээд уг цаасан хайрцган дээгүүрээ хоригдогч нарыг явуулж байсан юм. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед би үзлэг хийж байгаад уулзалтаар яваад ирсэн хоригдогч нарт будагтай шалан дээгүүр явж болохгүй шалан дээр дэвссэн цаасан хайрцган дээгүүр яваарай гэж шаардлага тавингаа үзлэг хийгээд тэмдэглэл хөтлөөд байж байтал гаднаас уулзалтаар гараад ирсэн Б гэх хоригдогч цаасан хайрцган дээгүүр биш будагтай шалан дээгүүр явсан чинь хажуунаас нь Б гэх хоригдогч Б хандан будагтай шалан дээгүүр битгий яв гээд хэлээд байгаа юм биш үү гэж хэлтэл Б чи юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Б Ба нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон чинь Б шалан дээр дээшээ хараад уначихаар нь би хажууханд зогсож байсан еренхий жижүүр хошууч С хоёр хоригдогч зодолдоод байна гэж хэлсэн чинь С хянагч дэд ахлагч Б хоёр очиж уг хоёр хоригдогчийг салгаад хошууч С нэг нэгээр уулзаад байсан юм....Б Б шалан дээр явлаа гэж хэлсний төлөө хоорондоо муудалцаад л Б Б нүүрэн тус газар нь нэг удаа цохиод л газар шалан дээр унгаасан. Би өөрөөр цохиж байхыг нь хараагүй, цохиод унагаангуут нь би хошууч С хэлэх гээд тэр хоёроос өөр зүгт харсан болохоор өөрөөр цохиж зодож байхыг нь хараагүй. Б Б өөр хүн зодож цохиогүй.....Тэгээд хошууч С эмч дуудаад Б ангийн эмнэлэг рүү аваад явсан юм.....хяналтын камер байхгүй гэжээ. /6-р хх-ийн 82-83/

Гэрч Х.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим хоригдогч нарт Цагдан хорих байрны нэгдүгээр давхарт үзлэг нэгжлэг хийгээд байж байтал ......тухайн үед шалыг шинээр будсан байсан болохоор цаасан хайрцаг цувуулан тавиад хоригдогч нарын түүн дээгүүр явуулж байсан юм. Тэгээд сүүлийн хоёр гурван хүнийг явуулаад байж байтал цаанаас манай бүртгэл хөтөлж байсан ахлах ахлагч М ерөнхий жижүүрээ энд хүн зодолдоод байна гэхээр нь би яваад очтол Б гэх хоригдогч нь шалан дээр дөрвөн хөлөлчихсөн хажууд нь Б гэх хоригдогч баруун гар талдаа нэг суга таяг тулчихсан зогсож байсан юм. Тэгээд би очоод Б аваад ээлжийн даргийн өрөөний үүдэн аваачиж зогсоосон ба тухайн үед Б эвгүй болчихлоо гээд гэдсээ дараад байхаар нь би харуулийн бага дарга О жижүүр эмч дуулаад эмч ирээд Батбаярыг үзчихээд зургийг нь авах шаардлагатай байна гээд хорих ангийн эмднэлэгрүү авч яваад хяналтанд байлгана гээд хорих ангийн эмнэлэгт хэвтүүлсэн юм.....Би Б яасан юу болж байгаа юм бэ гэж асуухад Б надад хэлэхдээ Б намайг хэл амаар доромжлоод байхаар нүүрлүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн юм. Би Б Б яг хаана хаана нь хэдэн удаа юугаар цохисныг нь хараагүй, би цагдан хорих байрны үүдний заал хэсгийн баруун хойд хэсэгт байсан ба зодоон заалны зүүн хэсэгт болсон болхоор хараагүй наад хэсгээрээ таславч тавчихсан байсан. Ахлах ахлагч М хүмүүс зодолдоод байна гэхээр нь яваад очтол шалан дээр Б дөрвөн хөллөөд Б хажууд нь зогсож байсан юм. Намайг очсоноос хойш бол цохиж зодсон зүйл болоогүй.....Б өөр хүн Б цохиж зодоогүй.....яг зодоон болдог хэсэгрүү туссан камерын хяналт байхгүй. Уг зааланд зодоон болдогийн эсрэг талруу харсан 1 ширхэг камер байдаг, тэр нь харуулын даргын суудаг хэсэгрүү хардаг гэжээ. . /6-р хх-ийн 84-85/

  1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1670 дугаартай дүгнэлт.

         1.Л.Б биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийн ялгадаст үрэвсэл, гүн хордлого, хэвлийн хагалгаа хийгдсэн, хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

          5.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /6-р хх-ийн 87/

  1. Зургаар таньж олуулах ажиллагаа: Гэрч М.Х хохирогч Ш.Б зодсон гэх яллагдаг Б.Б таньж олуулсан ажиллагаа. /6-р хх-ийн 28-33/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

.....хохирогч Ш.Б....идэвхтэй хөдөлгөөн хийж бусадтай ярьж байх боломжтой. Ер нь эрүүний яс хугарсан үед ам ангайлт хязгаарлагдаж шүдээ зуусан мэт ярина гэх мэдүүлэг. . /6-р хх-ийн 37/

1.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл. /1-р хх-ийн 55-58/

            Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хх-ийн 1/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15/, Зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 23-30/, Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /1-р хх-ийн 109/, Шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110/, Б.С сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-ийн 129/, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж /1-р хх-ийн 131/, яллагдагчаар цагдан хорих тогтоол /1-р хх-ийн 133-134/,   яллагдагчаар цагдан хорих захирамж /1-р хх-ийн 135-137/,  Б.С батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-ийн 154-155/, Г.Б сэжигтнээр тооцож цагдан хорих тогтоол /1-р хх-ийн 160-163/,  Г.Б  яллагдагчаар цагдан хорих  захирамж /1-р хх-ийн 166-169/,  Д.Л сэжигтнээр тооцож яллагдагчаар цагдан хорих тогтоол /1-р хх-ийн 177-179/, Д.Лг сэжигтнээр тооцож яллагдагчаар цагдан хорих тогтоол /1-р хх-ийн 179-187/, Д.Лг бусдын батлан даалтад өгөх тогтоол /1-р хх-ийн 193-194/, Б.Бг сэжигтнээр тооцож яллагдагчаар цагдан хорих тогтоол /1-р хх-ийн 205/, Насанд хүрээгүй сэжигтэн Д.Д байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 215-217/,   Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /2-р хх-ийн  38-82/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 84-98/, магадлал /2-р хх-ийн 99-113/, Б.З, Н.Г, Н.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 119-140/, Чингис Хаан банкны лавлагаа /2-р хх-ийн 184-246/, утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 2-94/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 201-209/ зэрэг болно.

 Шүүгдэгч Б.Б нь Г.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун зочид буудалд иргэн Ш.Б танхайн сэдэлтээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Б биед суурь ясны баруун талын жигүүр сэртэнгийн хугарал, эрүүний баруун булангийн далд хугарал, баруун хацарт ясны цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн ар хананы хугарал, тархи доргилт, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3221 дугаартай дүгнэлт.  /5-р хх-ийн 139/

            Хохирогч Ш.Б мөрдөн байцаалтад  өгсөн … Х түрүүнд алхаж явтал буудлын коридорт Х үл таних залуу цохиод яасан том дуугардаг юм бэ гэхээр нь би буцаж очоод яасан юу болсон бэ ахаа гэхэд намайг үгийн зөрөөгүй нүүрэн тус газар гараараа цохисон. Тухайн үед буудлын коридор харанхуй байсан болохоор Г,  Б хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Х бид хоёрын өөрсдийнхөө захиалсан өрөө рүү ортол өндөр туранхай буюу Б араас орж ирээд Х бид хоёрыг дарамтлах гээд байхаар нь би дэлгүүр рүү яваад архи аваад өгье гэж хэлсэн чинь Х дагуулаад хажуу өрөө рүү ороод удаад байхаар нь би араас нь яваад ороход Х үл таних халзан залуу, мөн өндөр залуу хоёр газар унагаачихсан хоёр талаас цохиод өшиглөж байхаар нь би Х дээр гараад хэвтсэн чинь намайг тал талаас цохиод өшиглөөд байсан ба үл таних өндөр туранхай буюу Б архины шилээр баруун талын шанаа руу нэг удаа хүчтэй цохьсон чинь шил нь хагараад баруун талаас шанаанаас цус гарахаар нь би босоод иртэл халзан толгойтой мөн өндөр туранхай хоёр залуу Х бид хоёрыг зодохоо больсон. Тухайн үед байсан сахалтай бүдүүн залуу нь зодооонд оролцоогүй мөн Х бид хоёрыг зодож байхад нөгөө хоёрыгоо боль гэж салгаагүй.  Х, Ц бид 3 такси бариад Ц бид хоёр саппарогийн буудлын ойролцоо буугаад эмийн сан орж өвчин намдаах эм аваад гэр рүүгээ орсон чинь манай ээж миний эрүүг үзээд хугарчихсан байна гээд гэмтлийн эмнэлэг рүү очоод рентген зураг авхуулахад баруун талын хацар яс цөмөрч эрүү хугарсан байна гээд хэвтсэн гэсэн мэдүүлэг  /5-р хх-ийн 157/

           Гэрч Н.Ц  мөрдөн байцаалтад  өгсөн … би дээшээ буудлын өрөө лүү ороход буудлын өрөөнд нэг хар малгайтай ах хүдрээг нойлд оруулчихсан хамарных нь цусыг угааж өгөөд юм яриад зогсож байсан. …би замаараа Хархорин дээр буугаад Б шүд өвдөөд байна гэж хэлэн эмийн сангаас нэг эм авсан өвчин намдаадаг эм авсан байх тэгээд Хүдрээг буулгаж өгөөд цаашаа Б гэрт нь буулгаж өгсөн юм. Тэгээд гэрт ороод ээж нь харчихаад эмнэлэг рүү авч явсан юм....Б баруун талын эрүүндээ 2 оёдол тавиулсан ба баруун нүдний ухархайн яс цөмөрч хагалгаанд орж баруун нүднийхээ доод талд мөн 2 оёдол тавиулсан. Намайг буудлын өрөөнд ороход баруун талын шанаанаас нь цус гарчихсан өвдөөд байна гэж байсан. Тэрнээс бол өөр гэмтэл шарх байхгүй байсан гэсэн мэдүүлэг. /5-р хх-ийн 136, 157/

            Гэрч М.Х  мөрдөн байцаалтад  өгсөн … зочид буудлын 2 давхарт Баттөртэй хамт гарахад кордорт нь үл таних 3 залуу тамхи татаад зогсож байсан ба Б захиалсан өрөөний эсрэг талын өрөөнд байсан юм шиг байсан. Тэгээд Б бид хоёрыг өрөө рүү орох гэхэд өндөр туранхай залуу нь муухай харцгаагаад байна уу гэхээр нь би үгүй ээ гэж хэлээд Б түлхээд өрөө рүү ороход араас нөгөө үл таних 3 залуу дагаж орж ирээд дүү нар муухай хараад байна уу гээд хэрүүл өдөөд байхаар нь үгүй ээ ах юу болсон гэхэд Баттөр тэр үл таних залуугийн өндөр залууг нь та 10 дугаар хороололд байдаг билүү гэхэд тийм ээ гээд баахан хүмүүсийн нэр хэлээд таних уу гэж асууж байснаа гараад явсан. ….эхэлж орж ирсэн үл таних 3 залуу дахиж орж ирээд өндөр туранхай залуу нь би шоронгоос гарч ирсэн халхын атман байна энэ тэр гээд хэлэхэд сахалтай бүдүүн залуу нь үүдэнд сууж байсан. Тэгтэл өндөр туранхай залуу нь намайг заамдаж аваад намайг мэдэх үү, би шоронгоос гарч ирсэн атман байна гэж хэлж байсан ба хамт явсан намхан халзан залуу нь та нар хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу гээд байсан. Б гаднаас орж ирээд над дээр хэвтээд манай найзыгаа битгий зодооч гэхэд Б цааш нь татаж аваад миний дээрээс цохисон. Б үүдэнд өндөр туранхай залуу цохиж зодож байгаа харагдсан. Тэгээд хэсэг зодоон намжсан ба хамраас цус гарахаар нь 00-ын өрөөнд ороод уугаагаад зогсож байхад сахалтай бүдүүн залуу нь орж ирээд уучлаарай ахын дүү гээд уучлалт гуйсан…. Б чи ч гайгүй байна намайг хар гэхээр нь харахад баруун талын хацар нь овойгоод хавдчихсан байсан. Б найз охин нь залгаад Б эрүү нь хугарчихсан гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь би бие өвдөөд байна гэхэд Б аав, ээж хоёр нь ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн. Б надад өөрөө ярихдаа өндөр туранхай залуу нь намайг архины шилээр эрүү рүү цохисон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн158-160, 6-р хх-ийн 34, 35 /

           Гэрч. Т.Г мөрдөн байцаалтад  өгсөн …. Б.Б, Х гэх залууг яасан том байцаан бэ гээд цохисон уу яасан нэг харахад нөгөө Х гэх залуу нь газар хэвтэж байхаар нь би дундуур орж Б салгаж байхад хохирогч Б гэх залуу манай найзыг битгий зодооч гээд Х хамгаалж дээр нь дараад байсан. Тэр үед л хохирогч Б, Х нар намайг Б бүлэглэж зодож цохисон гэж ойлгосон байх тэрнээс бол би хохирогч Б гар хүрсэн асуудал байхгүй. Харин Х салгаж нааш, цааш нь түлхэж чангаасан байж магадгүй. Х хамраас нь цус гарсан байдалтай байхад Б угаалгын өрөө рүү оруулж цусыг нь угаалгаж миний дүү нар уучлаарай муухай юм боллоо гэж ярьж байсан.. /5-р хх-ийн 135,/

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … тэнд нилээн согтуу хоёр залуу сууж байсны нэгэнтэй Б тамхи асууж байхад яагаад байгаа юм бэ гэсэн чинь нэг согтуу залуу нь өөдөөс нь маргалдаж эхэлхэд Б тэр залууг нь хоёр гурав цохиод алгадаад авсан. Тэгэхээр нь би Б хориод чи яах гэсэн юм наад хоёр чинь жаахан хүүхэд байна шүү дээ гэж хэлээд нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байхаар нь өөрийн байсан өрөө рүү дагуулж орж цусыг угааж өгөөд нөгөө хоёр залууг найз охиныг нь ирэхээр нь гаргаж явуулсан юм. Гэсэн мэдүүлэг/5-р хх-ийн 137/            зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа  тус хорих ангид хоригдож байсан Л.Б цаасан дээгүүр яв гээд байгаа юм биш үү гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд түүний хэвлийн орчимд цохиж  бие мах бодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

 Хохирогч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн … би Б хандан будагтай шалан дээгүүр битгий яваад бай наагуур чинь цаас дэвсчихсэн байгаа биздээ наана чинь хүн юм хэлээд байгаа юм бишүү гэхэд Б над дээр ирээд чамд ямар хамаатай юм бэ гээд маргасан ба салаад цаашаа явах шиг болсон. Тэрнээс хойш юу ч мэдэхгүй байна. Шоконд орчихсон тэгээд эмч нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тухай үед яг юу болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Тэгээд 2 хоног хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчилэгдсэн. Тэгээд бие муудаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очиход миний нарийн гэдэс цоорсон байна гээд яаралтай хагалгаанд орсон юм.... Намайг Б өөр хүн цохиж зодоогүй. Миний баруун шанаан тус газар алагдах шиг болсон. Тэрнээс өөр юу ч мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 77-79/, гэрч нарын мэдүүлэг болон, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдлүүдэд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1,96.2.4 дэх хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр давтан үйлдээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Танхайн сэдэлт, давтан үйлдэл гэж үзэж байсан хоёр хүндрүүлэх нөхцөл байдлыг 2015 оны Эрүүгийн хуулиар хассан байна.

Шүүгдэгч Б.Б нь Л.Б, Б нарын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг нэг цаг хугацаанд үйлдээгүй, хоёр хүнд хүнд гэмтэл учруулна гэсэн нэгдмэл санаа зорилгогүй байсан  учраас хоёр буюу түүнээс олон  хүнийг  гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Иймд Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Ш.Б, Л.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун зочид буудалд иргэн Ш.Б танхайн сэдэлтээр зодож бие мах бодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн 201301010593 дугаартай хэрэгт 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон …гэсэн үндэслэлээр Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Б нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тус өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2  жилийн хугацаагаар хорих ялыг хасахаар тогтоосон байна. 2015 оны Эрүүгийн хуулиар хоёр хүндрүүлэх нөхцөл байдал хасагдсан, мөн хорих ялын доод хэмжээ 2  жилийн хугацаагаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчид ашигтай байж болох 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

2.Шүүгдэгч Г.Б нь Б.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

           3.Шүүгдэгч Д.Л нь Б.Б, Г.Б, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,

4. Шүүгдэгч Б.С нь  Б.Б, Г.Б, Д.Л нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,  давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М өөрийгөө Э гэж танилцуулан BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгий гэж хуурч мэхлэж түүнээс 11.500.000 төгрөг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б өөрийгөө Э гэж танилцуулан BMW Х6 маркийн авто машиныг Сайн ломбарданд хямдхан тавьсан байна үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгий гэж хуурч мэхлэн түүнээс  1.600.000 төгрөг залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 4-18 тоотод түр орших суудаг иргэн Т.А  өөрийгөө Э гэж танилцуулан түүний 700.000 төгрөгийн үнэ бүхий Эйч Пи маркийн зөөврийн компьютерийг хэрэглээд буцаагаад өгий гэж хуурч мэхлэн залилан авч 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 Хохирогч Н.М мөрдөн байцаалтад өгсөн … Э надад Сайн ломбарданд ВМW Х-6 машиныг 35 сая төгрөгөнд тавьчихсан хүн байгаа, тэр хүний зээлийг нь төлж өгч машиныг нь аваад 67 сая төгрөгөөр зарахаар таньдаг нэг хүнтэй ярьчихсан байгаа надад мөнгө хэрэгтэй байна, Одбаяр 3-лаа нийлээд 35 сая төгрөг олоод тэр машиныг авчихмаар байна гээд хэд хоног гуйгаад мөнгө дутаад байна чи унаж яваа Приус-20 машинаа зарчих гээд байхаар нь би 2015 оны 04 дүгээр сард 9 сая төгрөгөөр худалдаж авсан 2004 оны Приус-20 машинаа 7.5 сая төгрөгөөр зараад дээр нь эгч М 4 сая төгрөг зээлж аваад нийт 11.5 сая төгрөгийг Э өгөөд чи машинаа зарчихаад хурдан мөнгийг маань өгөөрэй гэж хэлээд өгсөн ….Миний Самсунг Дуос маркын гар утсыг авч ороод удалгүй гарч ирэхдээ миний утсаар тээврийн хэрэгслийн бичилт хийгдээгүй шинэ хоосон гэрчилгээгээр сольчихлоо гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд тэр гэрчилгээгээрээ өөрийн унаж байсан ВМW Х-5 маркын цайвар ногоон өнгийн машины оныг нь өөрчилж бичүүлээд ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан би ч тухайн үед нь юм бодоогүй энэ хүнээс мөнгөө авч байвал болоо гэж бодож байсан. Тэгээд маргааш нь манай гэрт намайг байхгүй үед өөрт байсан түлхүүрээрээ түлхүүрдэж ороод төрсөн ах С урт шаргал өнгийн нэхий дээл, мөн канон маркын өнгөт принтер байсныг аваад явсан байсныг нь би орой гэртээ ирээд мэдэж Эрхэсрүү утсаар залгаж чи ахын нэхий дээл, принтер зэргийг авсан уу гэхэд харин тиймээ би авчихсан байгаа хэд хоног өмсчихөөд, принтерийг чинь хэрэглэчихээд өгнө гэсэн тэгээд хэд хоногийн дараа Э манай ажил дээр ирээд манайх руу цуг явахад Э нөгөө тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өөрийнх нь унаж байсан 01-25 УНС улсын дугаартай ВМW Х-5 машины мэдээлэл болон эзэмшигчээр нь Б С гэсэн бичилт хийсэн байснаа үзүүлэхээр нь би Б С гэж хэн юм бэ гэхэд Э миний жинхэнэ нэрийг С гэдэг юм би анхнаасаа чамд нэрээ Э гэж худлаа хэлсэн юм гэж байсан гэсэн мэдүүлэг . /3-р хх-ийн 240-242, 4-р хх-ийн 73-74, 5-р хх-ийн 22, 23 /

 Хохирогч Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … Э надруу утсаар залгаж 2 сая төгрөг олоод өгөх боломж байна уу би ломбарднаас BMW X6 маркийн машин чөлөөлж авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэсэн. Тэгээд би эгчээсээ асуугаад эргээд хариу хэлье гээд эгчээсээ мөнгө асуухад ирээд ав гэхээр нь 1 дүгээр хорооллоос эгчээсээ 1.600.000 төгрөг аваад Э рүү ярихад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Сайн" ломбардны үүдэнд байна гэхээр нь би таксидаж очсон. Тэгтэл Э, О гэх найзтайгаа машинтай зогсож байсан тэгээд би машинд нь сууж Э 1.600.000 төгрөг тоолж өгөхөд Э би маргааш мөнгийг чинь буцааж өгнө гэсэн тэгээд би явсан. Тэрнээс хойш Э уулзахаараа мөнгө гарахгүй байна, мөнгө гарахаар мөнгийг чинь өгнө гэдэг байсан гэсэн /4-р хх-ийн 50-51/

 Хохирогч Т.А  мөрдөн байцаалтад өгсөн … намайг нөөтбүүкээ нэг өдөр хэрэглүүлээч гээд гуйхаар нь би өгөөд явуулсан юм. Тэгээд удалгүй маргаашнаас нь манай зочид буудалд байрласан. Би нөөтбүүкээ авий гэхээр ажилаа арай дуусаагүй байна маргааш маргааш гээд яваад байсан. Эрхэс миний нөөтбүүкийг ломбарданд тавиад алдсан гэдгийг мэдсэн....Эрхэс гэх нэр нь хуурамч нэр нь байсан. Жинхэнэ нэрийг нь С гэдэг юм байна лээ...би өөрийн нөөбүүкээ олж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг  /4-р хх-ийн 199/ зэрэг нотлохб аримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Б.С бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулиар давтан үйлдсэн бол  гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг хассан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэв.

Б.С өөрийн нэрийг Э гэж танилцуулан  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулсан хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

5. Шүүгдэгч Н.Г нь Н.О урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг бусдаар дамжуулан хатгасан,

 6. Шүүгдэгч Н.О нь Н.Г урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг бусдаар дамжуулан хатгасан,

7. Шүүгдэгч Б.З нь Н.О Н.Г нартай  урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэргэлэхээр заналхийлэн 200.000.000 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалж,  Б.Б, Г.Б Д.Л, Б.С нар гүйцэтгэсэн үйлдэлд учрах саадыг арилган, зааж зөвлөж буюу Н.Г, Г.Б нарыг хооронд нь уулзуулж хамжигчаар оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан заалтыг үндэслэн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн  хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

  Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газраас  Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Д.Л прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Г.Б прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 

Шүүгдэгч Б.С Нийслэлийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Н.Г Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3   дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Н.О Нийслэлийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

 Шүүгдэгч Д.З 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.

          Шүүгдэгч  Б.Б,  Г.Б, Д.Л, Б.С нарыг  бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэрэгийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1–д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Г, Н.О, Б.З нарыг бусдын хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэрэгийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1–д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Н.Г, Н.О, Б.З нар нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэв. Үүний улмаас  Б.Б,  Г.Б, Д.Л, Б.С нарыг  бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэргийг гүйцэтгэсэн байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Н.Г, Н.О, Б.З нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Г, Н.О нар нь НХААГазарт тендерийн нарийн бичгийн дарга, аудит зэрэг ажлуудыг хийдэг байсан байна. Энэ үед зарлагдсан тендерт Х.Э материалаа өгсөн, үүнийг авч, үүнийхээ хариуд хэдэн төгрөг авна гэж хүлээгээд  Х.Э өгөхгүй удаад байсан учраас Н.Г нь Б.З аваад өгчих хүн олоод өг гэж гуйсны дагуу  Б.З нь Б.Б хэлж үүгээр дамжуулан Г.Б, Д.Л, Б.С  нар нь оролцож уг мөнгийг далайлган заналхийлж авах үйл ажиллагаагаа явуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Н.Г, Н.О нар нь  Х.Э тендерт оруулж өгсөн учраас үнийн дүнгийн 10% болох 200.000.000 төгрөг авах, энэ авах мөнгөнөөсөө 20.000.000 төгрөгийг Б.Б, Г.Б Б.С, Б.З, Д.Л нарт өгнө гэсэн учраас дээрх үйлдлийг  шүүгдэгч нар үйлдсэн, энэ үйлдлээ Г.Б, Б.С, Д.Л, Б.Б нар нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

          Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Б.С, Д.Л, Б.Б, Н.Г нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

      Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас учирсан хохирол болох 2.0 сая төгрөгийг төлсөн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цахилгаан бороохойг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, гурван ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж Н.О, Б.З нарт хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Б Б Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт  хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газраас  шүүгдэгч Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Д.Л прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Г.Б прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 

Шүүгдэгч Б.С Нийслэлийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Н.Г Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3   дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Н.О Нийслэлийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

 Шүүгдэгч Д.З 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутай ,

Шүүгдэгч  Г.Б бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай,

Шүүгдэгч Д.Л бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн , гэм буруутай

Шүүгдэгч Б.С бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, залилах гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутай ,

Шүүгдэгч  Н.Г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай ,  

Шүүгдэгч Н.О бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Д.З бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 4  жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О  2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.З 2  жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баатарсүрэнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт 5 жилийн хугацаагаар хорих ял, Б.С оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Д.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б цагдан хоригдсон 395 хоног, Г.Б  цагдан хоригдсон 100 хоног, Д.Л цагдан хоригдсон 60 хоног, Б.С цагдан хоригдсон 79 хоног, Д.З  цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох. Н.Г, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б 5.0 сая төгрөг барьцаалсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, барьцаанд тавьсан 5.0 /таван/ сая төгрөгийг өөрт нь буцаан олгох, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Д.З нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг СД-г хэрэгт хавсаргах, нэг ширхэг бороохойг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Б.Б,  Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Д.З нар  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

11.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                   С.ӨСӨХБАЯР

                                                                                         Д.МӨНХТУЯА