| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0775/э |
| Дугаар | 0754 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 0754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: М.Ууганзаяа
улсын яллагч: Ч.Батбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч :Н.Ганбат
шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Ж М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010579 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ж М, 1996 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, дүү, ээж нарын хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ИЭ96070611,
Холбогдсон хэргийн талаар:
Ж.М нь 2016 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т авто засварын газраас 8.565.000 төгрөгийн үнэ бүхий автомашины эд анги, сэлбэгийг бусадтай үгсэн тохиролцож машин механизм хэрэглэж бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ж.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:… 2016 оны 02 дугаар сарын 03-ний орой шөнийн 00.00 цагийн үед Ханын материалын орчимд Б, Х, Бат-Э, Б, манай найз Т бид нар уулзацгаасан. Тэнд уулзахдаа Б, Б хоёр хэдүүлээ колонки дээрэмдье гэсэн. Б хэдүүлээ миний машинтай явья гэсэн. Тэгэхээр нь Т бид хоёр үгүй гэсэн. Тэгсэн Х “манай ахын гэрт орж хулгай хийе манай ахынх Ханын материалын эцэст байдаг. Манай ахынх өглөө 07-08 цагаас хүн байдаггүй юм гэсэн. Тэгсэн Б 5 шарын орчимд нэг зэсний үйлдвэр байдаг гэсэн тэнд очье гэсэн. Тэндэээс очиж зэс авья гэсэн. Тэгснээ болье, Тэгсэн Б танай ажиллаж байсан засварын газар луу чинь орье гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гэсэн. Маргааш оройдоо шар хадны эцэст уулзая гэсэн. 2016 оны 02 дугаар сарын 04-ны орой шар хадны Эрдэнэ-толгойн автобусны буудалд байдаг Тайхар авто засварын газрын үүдэнд Б ахын машинтай 5-уулаа уулзсан. Тэнд Б, Х, Б, Б ах С нар өөрсдийнхөө машинтай ирцгээсэн. Тэнд очоод авто засварын газрыг хаахыг нь хараад байсан чинь хаахгүй нилээн орой болсон. Тэгээд шөнийн 01.00 цаг өнгөрч байхад нөгөө засварын газар хаагаад хүмүүс нь явсан. Тэгэхээр нь Б, Х, Б бид нар орцгоосон. Засварын газрын ар талых нь цонхоор орсон. Дотор талаас прүйс 20 машины 2 бүтэн батарейг ил байхад нь авсан. Тэгээд тэнд байсан ширхэгээр тавьсан байсан батарейнуудыг авсан. Автомашины ком хайрцагтай багаж авсан. Жижиг дөрвөлжин хайрцаганд байсан юм задалдаг хийн буу 2 ширхэг байсныг аваад машинд нь ачсан. Авто засварын газрын хажууд нэг буудал байсан. Тэр буудал гаднаа камертай байсан. Түүнийг хараад ир бид нар харагдсан байна уу гэж хэлээд Б хамт явсан ах С хамт явуулсан. Тэгээд Б очиж харчихаад “ граш руу харчихсан байна, бид нар харагдсан байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би бас очиж гаднаас нь камерын чиглэлийг харсан. Тэгсэн тэр камер граш руу харсан байсан. Тэгээд бид нар тэнд байж байгаад машинтайгаа хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Их наранд байдаг ахынх нь гэрт хүргэж өгсөн. Буцаад бид нар шар хадны эцсийн наана гудамжинд хоносон. Нөгөө засварынхаа газрын ойр орчимд байж байгаад ажиглахад цагдаа ирээгүй, тайван байсан. Тэгэхээр нь яваад өгсөн. Цааш явж байгаад машин нь бензингүй болчихсон болохоор нь Дарь эхэд байдаг дугуй засварын газарт ком багаж, юм тайлдаг хийн буу 2-ыг нь барьцаанд тавьж 170.000 төгрөг авсан. Машиндаа газ хийчихээд Чингэлтэйн 17-р буудлын хажууд байдаг Прүйс засварын газарт очоод приус машины сэлбэг авах уу гэж асуусан. Тэгсэн тэр засварын газрын хүн нь үзье гэсэн. Тэгээд тэр үзчихээд манай нөгөө салбараас хулгайд юм алдагдсан юм байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудье эсвэл та нар хулгайлсан юмаа буулгаж өгчихөөд явцгаасан нь дээр байх гэхээр нь тэр батарейнуудыг нь буулгаж өгчихөөд бид нар явсан. Тэндээс бид нар гол дээр очицгоосон. С ахынх нь машиныг аваачиж өгсөн. Би гэртээ харьсан. Маргааш өглөө нь Зурагтын эцэст байрлах Тайхар засварын газрын хүн бид нарыг бүгдийн дуудсан. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ очсон. Түлхүүр багажыг буцаагаад өгчих гэсэн. Тэгэхээр нь бид нар түлхүүр багажийн барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш их удсан. Тэр хүмүүстэй огт уулзаж чадаагүй байтал нөгөө Тайхар засварын газрын хүмүүс бид нарыг цагдаад өгчихсөн байсан. Ийм л асуудал болсон… гэх мэдүүлэг / хх-н 84/
Хохирогч А.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:…2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн автобусны буудлын урд талд байрлах “Тайхар” автозасварын газартаа засвар үйлчилгээ хийж байхад 21.00 цагийн орчим уг грашыг түрээсэлж байсан Мөнхбаатар гэх залуу ганцаараа орж ирээд 20 прүйсын зай хэд вэ гээд асуугаад байсан. М удалгүй гараад явсан. Манайх грашаа 00 цаг 40 минутын орчим хагаад хаалгаа цоожлоод гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 09.00 цагийн орчим очоод онгойлгоход хойд талын цонхыг хөшиж ороод 20 прүсын автомашины хос хоёр ком зай, задгай зай 28 ширхэг, нэг хайрцаг 4 ширхэг тосол, хийн буу хоёр ширхэг Прүйс 10 маркийн автомашины дэлгэц гурван ширхэг, Прүйс 11 маркийн автомашины дэлгэц хоёр ширхэг, Хар цэнхэр өнгийн хайрцагтай ком багаж 1 ширхэг, Мовиль гэсэн бичигтэй моторын масло 4 летрынх хоёр ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг акумлъятор цэнэглэгч 1 ширхэг, компрессор шалгагч нэг ширхэг, зай цэнэглэгч, Прүйс 20 маркийн автомашины Л талын толь нэг ширхэг, Прүйс 20 маркийн шинэ хойд амартизатор 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. Манайхаас хулгай хийсэн хүн Чингэлтэй дүүргийн 17-ын Прүйс засварын газар очоод миний таньдаг хүн О гэх хүнд зарах гээд очихоор нь юмнуудыг аваад надад өгсөн юм. 20 прүйсын автомашины нэг хос ком зай 850.000 төгрөг байдаг, хоёр хос нь 1.700.000 төгрөг, задгай прүс 11 маркийн автомашины зай 28 ширхэг байсан нэг ширхэг нь 30.000 төгрөг нийт 840.000 төгрөг, нэг хайрцаг дотороо 4 ширхэг тосол нэг ширхэг 20.000 төгрөг нийт 80.000 төгрөг, хийн буу хоёр ширхэг нэг нь ширхэг 160.000 төгрөг нийт хоёр ширхэг 320.000 төгрөг, Прүйс 10 маркийн автомашины дэлгэц гурван ширхэг нэг ширхэг нь 80.000 төгрөг нийт гурван ширхэг 240.000 төгрөг, Прүйс 11 маркийн автомашины дэлгэц хоёр ширхэг нэг ширхэг 60.000 төгрөг байдаг хоёр ширхэг нийт 120.000 төгрөг, Хар цэнхэр өнгийн хайрцагтай ком багажаа би 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мовиль гэсэн бичигтэй моторын масло 4 летрынх хоёр ширхэг нэг ширхэг 25.000 төгрөг хоёр ширхэг нь 50.000 төгрөг, тусгай түлхүүр нэг ширхэг 6.000 төгрөг, акумлъятор цэнэглэгч ширхэг нь 105.000 төгрөгөөр авч байсан, компрессор шалгагч нэг ширхэг 80.000 төгрөг, Прүйс 20 маркийн Л талын толь 180.000 төгрөг, Зай уяагч нэг ширхэг 250.000 төгрөг, Прүйс 20 маркийн шинэ хойд амортизатор 2 ширхэг нэг ширхэг 45.000 төгрөг нийт хоёр ширхэг 90.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 20 прүйсын автомашины хоёр хос ком зай, 28 ширхэг зайнаас 12 ширхэг, Прүйс 11 маркийн автомашины нэг ширхэг дэлгэц, Прүйс 10 маркийн автомашины нэг ширхэг дэлгэц, Зай уяагч зэрэг эд зүйлсээ буцааж авсан. Байшингын хойд талын цонхыг эвдсэн байсныг 165.000 төгрөгөөр засуулсан гэжээ. /хх-н 25-27/
Э.Б,Т.Б, А.Х, Ж.М нараас асууж авсан тайлбарууд /хх-н 9-12/
Ж.М гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 32/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ /хх-н 106/
Гэрч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 02 дугаар сарын 04-ны орой 22.00 цагийн үед Кино үйлдвэрт Х, М, Б бид 4 уулзаад өмнөх өдөр нь ярьснаараа М хуучин ажиллаж байсан Шар хаданд байдаг “Прүйс” засварын граш дээр очиж шөнө 01.00 цаг болтол миний унаж ирсэн жижиг машинд нь хүлээж байгаад засварын арын вакум цонхийг Х нь онгойлгож М бид 2 дотогш орж прүс машины батарей, хайрцагтай багаж хэрэгслэл, хийгээр ажилладаг боолт тайлдаг буу зэрэг эд зүйлсийг авч гаргасан. Маргааш нь 17-ийн буудал дээр бид 4 зарах гэж явж байгаад эзэнд нь баригдсан юм. Тухайн эд зүйлсээ бүгдийг нь эргүүлэн өгсөн юм. Х нь вакум цонх онгойлгодог гээд цонхыг нь эвдээд гадаа хүлээж байгаад эд зүйлсээ зөөж машинд оруулсан юм гэжээ. /хх-н 95/
Гэрч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:…2015 оны 02 дугаар сарын 04-ны орой 22.00 цагийн үед Кино үйлдвэрт Х, М, Б бид 4 уулзаад өмнөх өдөр нь ярьснаараа М хуучин ажиллаж байсан Шар хаданд байдаг “Прүйс” засварын граш дээр очиж шөнө 01.00 цаг болтол Б унаж ирсэн жижиг машинд нь хүлээж байгаад засварын газрын арын вакум цонхийг Х нь онгойлгож М, Б 2 дотогш орж прүс машины батарей, хайрцагтай багаж хэрэгслэл, хийгээр ажилладаг боолт тайлдаг хийн буу зэрэг эд зүйлсийг авч гаргасан. Маргааш нь 17-ийн буудал дээр бид 4 зарах гэж явж байгаад эзэнд баригдсан юм. Тухайн эд зүйлсээ бүгдийг нь эргүүлэн төлж өгсөн юм. Х нь вакум цонх онгойлгодог гээд цонхыг нь эвдээд машинд үлдсэн. Х байгаа газрыг нь мэдэхгүй. Анх 2011 онд Х танилцаж байсан гэжээ. /хх-н 96/
Ж.М сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-н 36-38/, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 80-82/ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 112-114/, зэрэг болно.
Ж.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 45,127/ оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 78/ зэрэг болно.
Ж.М нь 2016 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайхар авто засварын газраас 8.565.000 төгрөгийн үнэ бүхий автомашины эд анги, сэлбэгийг бусадтай үгсэн тохиролцож машин механизм хэрэглэж бусдын агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Г мөрдөн байцаалтад өгсөн … маргааш өглөө нь 09 цагийн орчим очоод онгойлгоход хойд талын цонхыг хөшиж ороод 20 прүйсын автомашины хос хоёр ком зай, задгай зай 28 ширхэг, нэг хайрцаг 4 ширхэг тосол, хийн буу хоёр ширхэг Прүс 10 маркийн автомашины дэлгэц гурван ширхэг, Прүс 11 маркийн автомашины дэлгэц хоёр ширхэг, Хар цэнхэр өнгийн хайрцагтай ком багаж 1 ширхэг, Мовиль гэсэн бичигтэй моторын масло 4 летрынх хоёр ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг акулъятор цэнэглэгч 1 ширхэг, компрессор шалгагч нэг ширхэг, зай цэнэглэгч, Прүйс 20 маркийн автомашины Л талын толь нэг ширхэг, Прүйс 20 маркийн шинэ хойд амартизатор 2 ширхэг эд зүйл алдагдсан байна. Манайхаас хулгай хийсэн хүн Чингэлтэй дүүргийн 17-ын Прүйс засварын газар очоод миний таньдаг хүн Орхон гэх хүнд зарах гээд очихоор нь юмнуудыг аваад надад өгсөн юм. 20 прүйсын автомашины нэг хос ком зай 850.000 төгрөг байдаг, хоёр хос нь 1.700.000 төгрөг, задгай прүйс 11 маркийн автомашины зай 28 ширхэг байсан нэг ширхэг нь 30.000 төгрөг нийт 840.000 төгрөг, нэг хайрцаг дотороо 4 ширхэг тосол нэг ширхэг 20.000 төгрөг нийт 80.000 төгрөг, хийн буу хоёр ширхэг нэг нь ширхэг 160.000 төгрөг нийт хоёр ширхэг 320.000 төгрөг, Прүйс 10 маркийн автомашины дэлгэц гурван ширхэг нэг ширхэг нь 80.000 төгрөг нийт гурван ширхэг 240.000 төгрөг, Прүйс 11 маркийн автомашины дэлгэц хоёр ширхэг нэг ширхэг 60.000 төгрөг байдаг хоёр ширхэг нийт 120.000 төгрөг, Хар цэнхэр өнгийн хайрцагтай ком багажаа би 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мовиль гэсэн бичигтэй моторын масло 4 летрынх хоёр ширхэг нэг ширхэг 25.000 төгрөг хоёр ширхэг нь 50.000 төгрөг, тусгай түлхүүр нэг ширхэг 6.000 төгрөг, акулъятор цэнэглэгч ширхэг нь 105.000 төгрөгөөр авч байсан, компрессор шалгагч нэг ширхэг 80.000 төгрөг, Прүйс 20 маркийн Л талын толь 180.000 төгрөг, Зай уяагч нэг ширхэг 250.000 төгрөг, Прүйс 20 маркийн шинэ хойд амортизатор 2 ширхэг нэг ширхэг 45.000 төгрөг нийт хоёр ширхэг 90.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 20 прүйсын автомашины хоёр хос ком зай, 28 ширхэг зайнаас 12 ширхэг, Прүйс 11 маркийн автомашины нэг ширхэг дэлгэц, Прүйс 10 маркийн автомашины нэг ширхэг дэлгэц, Зай уяагч зэрэг эд зүйлсээ буцааж авсан. Байшингын хойд талын цонхыг эвдсэн байсныг 165.000 төгрөгөөр засуулсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/
Гэрч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн … Шар хаданд байдаг “Прүйс” засварын граш дээр очиж шөнө 01 цаг болтол миний унаж ирсэн жижиг машинд нь хүлээж байгаад засварын арын вакум цонхийг Х нь онгойлгож М бид 2 дотогш орж прүйс машины батарей, хайрцагтай багаж хэрэгслэл, хийгээр ажилладаг боолт тайлдаг буу зэрэг эд зүйлсийг авч гаргасан. Маргааш нь 17-ийн буудал дээр бид 4 зарах гэж явж байгаад эзэнд баригдсан юм. Тухайн эд зүйлсээ бүгдийг нь эргүүлэн өгсөн юм. Х нь вакум цонх онгойлгодог гээд цонхыг нь эвдээд гадаа хүлээж байгаад эд зүйлсээ зөөж машинд оруулсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 95/
Гэрч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн … Шар хаданд байдаг “Прүйс” засварын граш дээр очиж шөнө 01.00 цаг болтол Б унаж ирсэн жижиг машинд нь хүлээж байгаад засварын арын вакум цонхийг Х нь онгойлгож М, Болд 2 дотогш орж прүйс машины батарей, хайрцагтай багаж хэрэгслэл, хийгээр ажилладаг боолт тайлдаг хийн буу зэрэг эд зүйлсийг авч гаргасан. Маргааш нь 17-ийн буудал дээр бид 4 зарах гэж явж байгаад эзэнд баригдсан юм. Тухайн эд зүйлсээ бүгдийг нь эргүүлэн төлж өгсөн юм. Х нь вакум цонх онгойлгодог гээд цонхыг нь эвдээд машинд үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-н 96/
Шүүгдэгч Ж.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:… Б танай ажиллаж байсан засварын газар луу чинь орье гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гэсэн. Маргааш оройдоо шар хадны эцэст уулзая гэсэн. 2016 оны 02 дугаар сарын 04-ны орой шар хадны эрдэнэтолгойн автобусны буудалд байдаг Тайхар автозасварын газрын үүдэнд Б ахын машинтай 5уулаа уулзсан. Тэнд Б, Х, Б, Б ах С нар өөрсдийнхөө машинтай ирцгээсэн. Тэнд очоод автозасварын газрыг хаахыг нь хараад байсан чинь хаахгүй нилээн орой болсон. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад нөгөө засварын газар хаагаад хүмүүс нь явсан:. Тэгэхээр нь Б, Х, Б бид нар орцгоосон. Засварын газрын ар талынхан цонхоор орсон. Дотор талаас приус 20 машины 2 бүтэн батарейг ил байхад нь авсан. Тэгээд тэнд байсан ширхэгээр тавьсан байсан батарейнуудыг авсан. Автомашины ком хайрцагтай багаж авсан. Жижиг дөрвөлжин хайрцаганд байсан юм задалдаг хийн буу 2 ширхэг аваад машинд нь ачсан. Автозасварын газрын хажууд нэг буудал байсан. Тэр буудал гаднаа камертай байсан. Түүнийг хараад ир бид нар харагдсан байна уу гэж хэлээд Б хамт явсан ах С нь Б явуулсан. Тэгээд Б очиж харчихаад “ граш руу харчихсан байна, бид нар харагдсан байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би бас очиж гаднаас нь камерын чиглэлийг харсан. Тэгсэн тэр камер граш руу харсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 84/ зэрэг болно.
Ж.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгийг агуулах саванд нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ж.М холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан …оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, … эрх зүйн байдал дээрдсэн хуулийг буцаан хэрэглэж болно гэсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Ж.М нар нь хулгайлсан эд зүйлээ буцаагаад өгчихсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,3 6.12,3 6.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Ж М бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.М эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.М оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Ж.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.М оногдуулсан хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах, гомдол,гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.М авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН