Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/04353

 

2024 09   06

*******84/ШШ2024/04353

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Юниескогийн гудамж *******, ******* Цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /регистрийн дугаар 53*******32**************/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* , *******-*******6 тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар: ЙЮ*******906*******509/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт **************4,4*******3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь ******* ББСБ-тай 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *******40000*******534*******2 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтаас зээл авч, төлж байсан болно. Б. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Б.гээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, холбоо тогтоосон ба удаа дараа төлбөр төлөхөөр тохиролцсон хэдий ч хугацаанд нь төлбөр төлөөгүй. Б.гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 263,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,8*******5 төгрөг, нийт **************4,4*******3 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.гээс зээлийн гэрээний үүрэгт нийт **************4,4*******3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох **************4,4*******3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35*******,236 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн дотор 35*******,23******* төгрөгийг тус тус ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт **************4,4*******3 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35*******,236 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн дотор 35*******,23******* төгрөгөөр тус тус ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт **************4,4*******3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35*******,236 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн дотор 35*******,23******* төгрөгийг тус тус ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,69******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /*******0020090094*******/ тоот данснаас *******0,848.5 төгрөг, хариуцагч Б.гээс *******0,848.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР