| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/04606/И |
| Дугаар | 184/ШШ2024/03615 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/03615
2024 07 03 184/ШШ2024/03615
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп Плаза 1203 тоот хаягт байрлах “АЛДИ-Импорт” ХХК /регистрийн дугаар:5766346/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол 40 дүгээр байр, 24 тоот хаягт оршин суух, П.******* /регистрийн дугаар:ГМ92121401/-д холбогдох
“Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөрт 785,940 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “АЛДИ-Импорт” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АЛДИ-Импорт ХХК /РД:5766346/ нь хүнсний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. /РД:ГМ92121401/-тай П.******* нь Баянгол дүүрэг Ханбүргэдэй хажууд 6 дугаар байрны хойноос ордог Дөл-Ес мини маркет түрээслэдэг. П.******* нь 4000570 дотоод кодтой 2023.11.22-нд 455,940 төгрөг мөн, 2023.12.13-нд 330,000 төгрөгийн нийт 785,940 төгрөгийн бараа зээлээр авсан бөгөөд одоог хүртэл төлөөгүй байгаа учир энэ тооцоог нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “АЛДИ-Импорт” ХХК-ийн нэхэмжилсэн 785,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Уг төлбөрийг 2024.07.20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АЛДИ-Импорт” ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан “Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөрт 785,940 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 785,940 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 23,413 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,706.5 төгрөгийг, улсын төсвөөс 11,706.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч “АЛДИ-Импорт” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“АЛДИ-Импорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.*******д холбогдох “Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөрт 785,940 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 23,413 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 11,706.5 төгрөгийг, улсын төсвөөс 11.706.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “АЛДИ-Импорт” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ