Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 144/ШШ2024/00108

 

2024             06                19                                                         144/ШШ2024/00108                             

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***************даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг Хайрханд оршин суух, Хүнхэр заяач овогт **********************н хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *********** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч **************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 1973 онд Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх багт төрсөн бөгөөд, 1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд өөрийн төрж өссөн сумандаа малчнаар ажиллаж эхэлсэн юм. Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт “Мөст сумын 10 жилийн дунд сургуулийг 1988-1989 оны хичээлийн жилд төгсөж ХАА-н салбарт хувиарлагдсан ажиллагсдыг нэгдлийн үйлдвэрлэлд хавсралтаар хуваарилан 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэж тушаал гарснаар ажилчин болсон.

****** намайг дээрх “Туяа” нэгдэлд ажиллаж байх хугацаанд 1992 оноос нэгдлийн бүтэц өөрчлөгдөж компанийн статустай болон үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Гэтэл нэгдэл болон компаниас надад ажлаас чөлөөлсөн тушаалууд огт байгаагүй сумын болон аймгийн архиваас удаа дараа шүүлгэсэн боловч, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай албан бичгээр:

Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 28, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37, 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалууд мөн Баянзүрх сумын 3-р бригадын 1994 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх баримтаас өөр баримт архиваас олдоогүй болно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхээр ажлаас гарсан тушаал олдохгүй, байхгүй байгаа учраас хүндрэл үүсэж, зайлшгүй шүүхэд хандах асуудал үүссэн юм.

Иймд намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагч нь: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,  Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын  1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, даатгуулагч тэтгэвэр авагчийн мэдээлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн. /хавтаст хэргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-13, 14, 16-17 дахь тал/

 

Хүсэлт гаргагч ********хүсэлтээр даалгавар гүйцэтгүүлж, гэрчээр Н.Батбаяр, Б.Даваасүрэн нарыг асууж, тэмдэглэл үйлдсэн болно.  /хавтаст хэргийн 35-36, 38-39 дэх тал/

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *********ь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч Д*********** нь 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд  малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Туяа” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал тушаалд: “1990 онд ХАА-н үйлдвэрийн ажиллагсдын хавсралтаар баталж ажилд 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай…хавсралтын 78-т ********” гэх тушаалд бичигдсэн бичилт, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал тушаалд: “…Мөст сумын 10 жилийн дунд сургуулийг 1988-1989 оны хичээлийн жилд төгсөж ХАА-н салбарт хувиарлагдсан ажиллагсдыг нэгдлийн үйлдвэрлэлд хавсралтаар хувиарлан 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс авч ажиллуулсугай. Хавсралтын 5-д *********малчин” гэх тушаалд бичигдсэн бичилт, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал тушаалд: “…1991 он ХАА-н үйлдвэрт ажиллагсдыг хавсралтаар баталж, 1991 оны 01 дүгээр сарын 08-наас эхлэн хавсралтаар ажиллуулсугай. Хавсралтын 20-т **********хоньчин” гэх тушаалд бичигдсэн бичилт, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал тушаалд: “…Туяа компани 1992 онд ажиллах малчин ажилчдыг ажил нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өрөөс эхлэн 37-р тушаалын хавсралтаар батлаж ажиллуулсугай. Хавсралтын 82-т ********** хоньчин” гэх тушаалд бичигдсэн бичилт, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал тушаалд: “…Туяа компани 1993 онд ажиллах малчин ажилчдыг ажил нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ни өдрөөс эхлэн 10 дугаар тушаалын хавсралтаар баталж ажиллуулсугай. Хавсралтын Дэмбээ Дэлгэрмаа хоньчин” гэх тушаалд бичигдсэн бичилт, Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлээс 1989.06.12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  гэрч Н.Батбаярын өгсөн “...Би 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч 1984 оноос 1997 он хүртэл Туяа нэгдэлд малчин байсан. 1997 онд Туяа нэгдэл нь компани болж өөрчлөгдсөн. Д.Дэлгэрмаа нь 1989 онд 8 дугаар ангиасаа гарч аав ээжтэйгээ мал маллаж, 1992 онд Баттөмөр гэх хүнтэй гэр бүл болон амьдарч байгаа. Туяа нэгдлийн дарга Алтангэрэл гэдэг хүн байсан. Уг нэгдэл нь Ховд аймгийн Мөст сум Баянзүрх 3 дугаар багт байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн “…Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч мал маллаж Туяа нэгдлийн малыг маллаж байсан. Тэгэхэд Д.Дэлгэрмаа нь 1989 онд 8 дугаар анги төгссөн санаж байна. Надаас 1 жилийн өмнө мал дээр гарч Туяа нэгдэлд мал малласан. Д.Дэлгэрмаагийнд үхэр, хонь, ямаа, адуу байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8, 9, 10, 11, 1216-17, 35-36, 38-39 дэх тал/

 

Иймд хүсэлт гаргагч ********* 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд  малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Туяа” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х********** 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд  малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Туяа” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ДАВААНАРАН