| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2017/0079/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/77 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/77
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч, хохирогч С.Рашбай,
шүүгдэгч Д.Энхтуул,
шүүгдэгч, хохирогч Д.Отгонзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан Чойжоо овогт Салиймаагийн Рашбай, Олхон овогт Доржхандын Энхтуул, Олхон овогт Доржхандын Отгонзул нарт холбогдох 1717000610032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 27-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “Таван толгой” ХК-д нүүрсний авто машин барьдаг, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 9-р байр 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Халзан Чойжоо овогт Салиймаагийн Рашбай /РД:ЕЙ83112714/,
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, цэргийн мэргэжлийн радист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 118-11 тоотод оршин суух, улсаас 2012 онд Батлан хамгаалах яамны дайчин алдар гурав, 2016 онд Батлан хамгаалах яамны дайчин алдар хоёр, Батлан хамгаалах яамны мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан шагналаар шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Олхон овогт Доржхандын Энхтуул /РД:ХК78022300/
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Зүүн захад үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-р байрны 7-46 тоотод албан ёсны хаягтай, Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, 47-1 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Олхон овогт Доржхандын Отгонзул /РД:ХК87082400/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Рашбай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод оршин суух Д.Энхтуулын гэрт иргэн Д.Отгонзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Энхтуул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод байрлах гэртээ иргэн Д.Энхзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгонзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод оршин суух Д.Энхтуулын гэрт иргэн С.Рашбайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч С.Рашбай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод хохирогч Д.Отгонзулыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Энхтуул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шө
нийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод хохирогч Д.Энхзаяаг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Отгонзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 118-11 тоотод хохирогч С.Рашбайг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч С.Рашбай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Д.Энхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.3. Шүүгдэгч Д.Отгонзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.4. Хохирогч С.Рашбай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Төмөр замын 118 дугаар байрны 11 тоотод Энхтуул эгч шинэ байр авсан гээд очсон. Тэгээд бүгдээрээ баярлаад ууж идээд нилээн согтсон байсан. Сүүлдээ хоорондоо муудаад байхаар нь салгах гэж очоод тэсэхгүй Отгонзулыг цохисон байсан. Тэгээд хүүхдүүдээ хувцаслаад гэрлүүгээ явъя гэж эхнэртээ хэлээд нарийн коридороор гарах гээд явж байтал араас Отгонзул цохисон. Би цохисон юмыг нь булааж аваад Отгонзул руу шидсэн. Тэгээд яаж байна аа гээд эргээд хартал миний нүүрийг маажсан. Тэгээд хүүхдүүд уйлаад маргалдаад байж байхад цагдаа орж ирж салгасан гэв.
1.5. Хохирогч Д.Отгонзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Энхтуул эгчийнд очиж уулзсаных гэж пиво уусан. Би хоёр эгчийнхээ үсийг янзлах гэж Чойрт ирсэн. Дунд эгч Энхзаяа бууз гаргаж байгаад тавгаа унагаагаад хагалсан. Тэгээд дүүгээ хүндэлсэнгүй гэж маргаан үүссэн. Эгчтэйгээ хэрэлдээд байж байтал Рашбай ах ирээд эгчийгээ хүндэлсэнгүй гээд миний толгой руу цохисон. Рашбай ах уурлаад хүүхдүүдээ аваад явах гэж байхад нь миний уур хүрээд нүүрийг нь самардсан. Тоос сорогчны урт хошууг Рашбай ахын араас нь шидсэн. Рашбай ах зөрүүлээд миний шидсэн зүйлийг над руу шидсэн гэв.
1.6. Хохирогч Д.Энхзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 10 сарын 15-ны өдөр би нөхөр С.Рашбай, бага насны /1-5/ насны 3 хүүхэдтэйгээ Төмөр замын 118-11 тоотод өөрийн төрсөн эгч болох Энхтуулынд 11-12 цагийн үед очсон. Манай эгч Энхтуул хоол унд хийчихлээ ирж ид гэж дуудсан юм. Мөн дээрээс нь би Дорноговь аймагт байдаг үсчин дүүгээ өөрийнхөө үсийг засуулахаар дуудаад тэр манай эгчийнд ирчихсэн гэхээр нь үсээ янзлуулахаар очсон. Эгчийнд очиход манай төрсөн дүү Отгонзул Дорноговь аймгаас бага насны хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд бид нар хоол унд идэж ууцгаагаад бөөнөөрөө ярилцаж байгаад ойрд уулзаагүй юм чинь ганц нэг пиво ууя гээд мөнгөө нийлүүлээд 2.5 литрийн савалгаатай пиво 2-ыг дэлгүүрээс авчирч хувааж ууцгаасан. Ууж дуусаад дахиж нэмж уухаар болоод би дэлгүүр явж мөн түрүүний уусантай адил 2 пиво авчирсан. Миний авчирсан 2 пивыг хувааж уусны дараа манай нөхөр Рашбай бас дэлгүүр явж пиво авчирсан. Тэр авчирсан пивыг ууж дууссаны дараа би дүү Отгонзултай маргалдсан. Тухайн үед яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа юм. Би хэдэн сарын өмнө хотод байдаг ээжийнхээ гэрт 2 хүүхдээ өмөөрч түүнтэй хэрэлдэж байсан юм. Түүнээс болж бид 2 маргалдсан байх гэж бодоод байгаа юм. Мөн дээрээс манай дүү бие муутай та нар тоодоггүй гэхэд сэтгэлийн тэнхээтэй бай тэгэж байж л амьдарна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд л Отгонзул над руу уурлаад хашгираад дайрахад манай нөхөр Рашбай намайг өмөөрөөд бид 2-н голоор ороход Отгонзул над руу улам дайраад байсан. Тэгэхэд Рашбай түүнийг нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьчоод намайг аваад цаашаа эргээд явж байхад Отгонзул бид 2-н араас аяга шидсэн тэр аяга нь бид 2-ыг онолгүй хана оноод хагарч унасан. Тэгээд Отгонзул тоос сорогчны хошуу аваад Рашбайг цохих гэхэд түүнийг нь Рашбай булааж аваад цааш нь шидэхэд түүний толгойн ар дагз хэсэг рүү Отгонзул гараараа хүчтэй 1 цохиод нүүрийг нь самардсан. Тэгэхээр нь би нөхрөө өмөөрөөд тэр 2-н голоор нь орох гэтэл Энхтуул миний үснээс зулгаагаад газар шалан дээр дээш харуулж унагаад миний дээр гарч суугаад цээжний хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнийгээ дээрээсээ буулгах гээд хөлөөрөө тийчлээд босох гэж зүтгэхэд тэр намайг босгохгүй дарчихаад байсан. Би хичнээн зүтгээд ч түүний доороос гарч чадахгүй байсан. Тэгэхэд тэр миний хөл рүү гараараа цохиод хөлөөрөө нидрээд байсан. Тэгэж байхад гэрт унтаж байсан хүүхдүүд уйлалдаад бид нар өөрсдөө зодолдохоо больсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Отгонзулын биед духанд, баруун нүдний дээд зовхинд, баруун тохойнд, зүүн тохойнд, зүүн бугалганд, баруун сарвуунд цус хуралтууд, зүүн гуянд, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, 2017.10.15-нд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Энхтуулын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/
1.9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Рашбайгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 29 дүгээр хуудас/
1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Энхзаяагийн биед тархи доргилт, цээжний урд хэсэгт зулгаралт, зүүн ташаа, зүүн өвдөг, баруун гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
3. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/
1.11. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Д.Отгонзулын биед учирсан духанд баруун нүдний дээд зовхинд, баруун тохойнд, зүүн тохойнд, зүүн бугалганд, баруун сарвуунд цус хуралтууд, зүүн баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно, бүгд нийлж байж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, цохих чирэх үед үүсэх боломжтой. гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Иймд шүүгдэгч С.Рашбайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Энхтуулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Отгонзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Д.Отгонзул манай эхнэр байгаа юм. Отгонзул бид 2 анх 2009 онд танилцаж байсан. Бид 2 одоо 2 хүүхэдтэй Дорноговь аймагт амьдарч байна. Манай эхнэр Отгонзул хувиараа үсчин ажиллуулдаг. Ааш зангийн хувьд миний эхнэр даруу төлөв зантэй, хүнтэй эелдэг боловсон харьцдаг, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, гэрийн ажил төрөлд маш сайн цэвэрч нямбай хүн дээ. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, яагаад тэр өдөр архи уугаад ийм хэрэгт орсоныг нь ойлгохгүй байна. Уг нь агсан согтуу тавиад байхаар хүн биш байгаа юм. Эхнэрийн эгч Энхтуулын хувьд эхнэртэйгээ танилцсанаас хойш таньдаг болсон. Насаараа цэргийн ангид холбоочноор ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гараад гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Их энгийн харьцаатай эгч дүү нартаа байнга тусалж дэмжиж халамж анхаарал тавьж байдаг сайн эгч байгаа юм.С.Рашбайгийн хувьд манай эхнэрийн яг дээд талынх нь эгчтэй суусан бид 2 нэг айлын хүргэнүүд байгаа юм. Рашбай нь үг дуу цөөтэй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, шулуун шудрага зантай, ноён нуруу сайтай эр хүн дээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
2.2. Гэрч Д.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би эхнэр Энхтуултай 2000 оноос хойш одоог хүртэл нийт 17 жил хамт амьдарч байна. Бид хоёр 2 хүүхэдтэй. Манай эхнэр насаараа цэргийн ангид холбоочиноор ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан. Ааш зангийн хувьд төлөв даруу энгийн хүнтэй зөв боловсон харьцдаг, хуучин ажиллаж байсан цэргийн ангийн хамт олон болон найз нөхөддөө нэр хүнд сайтай тийм л хүн байгаа юм. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, элдэв янзын ааш араншин муу зуршилгүй, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. Отгонзулын хувьд манай эхнэрийн хамгийн бага дүү байгаа юм. Одоо Дорноговь аймагт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, хүний үгнээс гардаггүй зан аашийн хувьд зөв боловсон, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй хүүхэд байгаа юм. С.Рашбайгийн хувьд бид 2 нэг айлын хүргэнүүд байгаа юм. Манай баз Рашбай нь үг дуу цөөнтэй шудрага, ноён нуруу сайтай, даруухан амьдралын төлөө зүтгэж байгаа эр хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 62-67 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзлээ.
Иймд шүүгдэгч Халзан Чойжоо овогт Салиймаагийн Рашбайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Энхтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Отгонзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нар нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халзан Чойжоо овогт Салиймаагийн Рашбайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Энхтуулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Отгонзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Халзан Чойжоо овогт Салиймаагийн Рашбайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Энхтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Олхон овогт Доржхандын Отгонзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарт тус бүр оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарт тус бүр оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Рашбай, Д.Энхтуул, Д.Отгонзул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ