Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 144/ШШ2024/00109

 

2024             06                 20                                                    144/ШШ2024/00109                                

 

 

    

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ********* даргалж, Ерөнхий шүүгч Д******* шүүгч ********* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8-р хороо, Зүүн тасган 9 гудамж 144 тоот хаягт оршин суух, Г****************** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 4-р баг Асартайн 5-7 тоот хаягт оршин суух, Я********************

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р багт байрлах, ****************РД:6288901/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /цахимаар/, хариуцагч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* иргэдийн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 01 дүгээр сард 01-63 ӨМЕ улсын дугаартай шланз норд машиныг Эрдэнэс таван толгойн уурхай руу ачаанд оруулахаар 2 дахь километрийн зогсоол дээрээс ********** гэгчид машинаа асааж шалгуулж хүлээлгэн өгснөөр унаж яван ачаанд орсон. Харин 90 тн ачааг уурхайн гүнээс ачиж ************ нүүрсний цагаан хаданд талбайд буулгасан. Гашуун сухайт авто зам болох 191 дэх километр дээр хурд хэтрүүлэн найзтайгаа хойно өмнө нь орон маш хурдтай уралдаж хоорондын зай барьж яваагүйн улмаас ************ ХХК-ийн жолоочийн***********н унаж явсан “Бейбэн” маркийн 03-94 ӨМЭ, 53-04 АА, 53-05 АА дугаартай давхар чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж 01-63 ӨМЕ дугаартай машинд 15.000.000 төгрөгийн хохирлыг жолооч **********н буруу үйлдлээс зам тээврийн осол гарч хохирол учирсан тул хохиролгүй болгож өгнө үү.

Шинжээчийн дүгнэлт 13 сая төгрөгөөр тодорхойлогдсон боловч тэр нь дундажаар тодорхойлогдож байгаа. Одоо бүх резинүүд нь муудчихсан, бүх дугуйнууд нь муудчихсан, ямар ч тээвэрт явах боломжгүй. Тэгээд чаддаг юм бол шүүхдээд ав гээд өргөдөл өгснөөс хойш 3 жил хөдөлгөөнгүй таг чимээгүй болчихсон зогсож байгаа.  Одоо гомдолтой  байна, мөнгийг нь ч гэсэн бөөнөөр нь авч өгөх хохирол гомдлыг барагдуулж өгнө үү. Хүний машин унаж аваар хийчихээд  өөрөө ямар ч мөнгө цаас төлөх тийм сэтгэл ч үгүй. ********** нь тухайн үед уралдаж байсан гэдгээ тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ачаатай байхад тоормос нь зүгээр байсан гэж тайлбартаа бичсэн байна лээ. Надаас авч явахад тоормос зүгээр байсан нь өөрийнх нь хэлснээр нотлогдож байгаа. Утсаа авахгүй байхаар нь буулгасан юм чинь явж байгаа байлгүй гэж бодоод би дахин ойр ойрхон залгаагүй. Зар тавьсны дараа би мотоциклтойгоо очих гэж байна, очиж баръя гээд хамгийн түрүүнд ярьсан болохоор нь за гэж хэлсэн. Тэгэхэд одоо өөрөөсөө зайлуулах гэж байгаа юм шиг бүх юмыг худлаа гүтгэсэн байна. Машин аккумляторгүй байсан, хянахгүй байсан, бараг машин байсан юм уу гэх тайлбар өгч байгаад гомдолтой байгаа. Би тухайн үед хөдөөний машин барьж байсан юм болов уу гэж бодож байсан, яалтчгүй үнэмлэх бичиг баримт нь бүрэн өөрөө барина гээд байсан болохоор нь бариулсан. Жолооны ард суусан бол тэр хүний мэдэлд орно. Хажуугаар нь гарах зайгүй хоорондоо ойрхон явж байсан. Ойрхон явж байсан болохоор дараад ч өнцгөө гаргаж чадаагүй, хурдтай явж байсан гэдгийг Батнасан гэрчилж байгаа. Зүгээр байсан машиныг маань авч явж ингэчхээд намайг бүх зүйл дээр гүтгэж байгаад гомдолтой байна. Хэрэг гарсны дараа эмнэлгийн машин ирээгүй. Тухайн үед тийм хүнд гэмтэлтэй байсан юм бол хэргийн газар очиж байгаа бүрэлдэхүүн шийдэж эмнэлгийн тусламж дуудах ёстой. Би бол тэрийг мэдэхгүй. Иймэрхүү маягаар гүтгэж байгаад маш их харамсалтай байна. Миний машин бол бүрэн бүтэн байсан, тоормос, аккумлятор бүх юм байсан болохоор энэ хүн аваад явсан, хохиролтой байна. Чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж тухайн үед хэлсэн. Шүүхдээд авах гээд өмгөөлөгч авсан боловч өмгөөлөгч татгалзсан. Машин маань одоо болтол тээвэрт явж чадахгүй, хохирлоо гаргуулж чадахгүй байдалтай байгаа Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч,  хариуцагчид холбогдуулаад 15,000,000 сая төгрөг нэхэмжилдэг, нэхэмжлээд байгаа 15,000,000 төгрөг яг юуны хохирол төлбөрийг нэхэмжлээд байгаа  нь  тодорхойгүй байдаг. Осол болоод тухайн машинд  учирсан гэмтлийн үнэ  болох 12,306,000 төгрөг байдаг, гэтэл нэмээд 15,000,000 сая төгрөг болгоод юуны зардал нь тодорхойгүй зардлууд нэхэмжилдэг.

Мөн тухайн тээврийн хэрэгслийг *********** унаж явсан асуудал дээр маргах зүйл бол байхгүй ийм зүйл болсон байдаг, нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг хоорондоо уралдаад, хурд хэтрүүлсэн зүйл байдаггүй, энэ тал дээр шинжээчийн дүгнэлтээр тодорхой байгаа, өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж байсан, өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна.

01-63 ӨМЕ тээврийн хэрэгсэл  тухайн  осол болох үед буюу 2021 оны 01 дүгээр сард ******** ХХК-ийн нэр дээр байсан, тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам тээврийн тухай хуулиар өмчилж авснаасаа хойш 7 хоногийн дотор бүртгүүлнэ гээд хуулийн заалт байдаг, тэгэхээр тухайн тээврийн хэрэгсэл  ****** болон ******* нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзэхэд эргэлзээтэй, тухайн үед ********* ХХК-ийн эзэмшилтэй  учраас  тухайн машинд учирсан хохирлыг ********, *********** нар нэхэмжлэх эрх байхгүй. Хэрвээ хохирлыг нэхэмжлэхээр бол нэхэмжлэл гаргах эрхтэй субъект нь ********* ХХК юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдүүлэх саналтай байна гэв.

 

Хариуцагч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Манай компанийн зүгээс өмнөх шүүх хурал дээр ч гэсэн тайлбар хэлсэн, **********нь компани шилжүүлж авахаас өмнөх асуудал юм билээ, энэ талаар одоогийн удирдлага болон одоо ажиллаж байгаа компанийн ажилчид мэдэхгүй, тийм учраас өмнөх компани удирдаж байсан захирал бусад хүмүүсээс нэхэмжлүүл  арай оновчтой болов уу гэж бодож байна, өмнөх шүүх хуралдаанаар тайлбараа хэлж байсан дахин давтаж хэлмээр байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч **********шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

********** нэхэмжилж буй мөнгийг өгөхөөр юм байна гэж дүгнэж байна гэв.

 

Нэхэмжлэгч талаас: ******** иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *********** түр оршин суугчийн үнэмлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт, *********” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9255 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, мөнгө шилжүүлсэн баримт, татвар төлсөн баримт, ********** хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэл, ************ХХК-ийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зарлагын баримт, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0360 дугаартай итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0366 дугаартай итгэмжлэл,  хариуцлагын гэрээ, хамтран ажиллах гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0400 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 2, 3, 4, 5-8, 9-10, 11, 12-13, 14-15, 16, 17, 18, 19, 20-22, 23, 24, 25-26, 50, 51, 150-154, 155-157, 148 дахь тал/

 

Хариуцагч **********с: 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, эмчилгээний баримтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 29, 31-32, 78-100 дахь тал/,

 

Хариуцагч *********** ХХК-иас: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 199, 166 дахь тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ***********р, *********** ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “... зам тээврийн ослын улмаас 01-63 ӨМЕ улсын дугаартай “Нордбенз” маркийн автомашинд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ********* болон*********** ХХК-иас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.  

 

Хариуцагч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ************р нь  “…15,000,000 төгрөг яг юуны хохирол төлбөрийг нэхэмжлээд байгаа нь  тодорхойгүй байдаг. Осол болоод тухайн машинд  учирсан гэмтлийн үнэ  болох 12,306,000 төгрөг байдаг, гэтэл нэмээд 15,000,000 сая төгрөг болгоод юуны зардал нь тодорхойгүй зардлууд нэхэмжилдэг...тухайн тээврийн хэрэгслийг ********** болон ******* нарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзэхэд эргэлзээтэй тухайн үед ********* ХХК-ийн эзэмшилтэй учраас  тухайн машинд учирсан хохирлыг *********, ********** нар нэхэмжлэх  эрх байхгүй…Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

 

Хариуцагч ******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь “…одоогийн удирдлага болон одоо ажиллаж байгаа компанийн ажилчид мэдэхгүй, тийм учраас өмнөх компани удирдаж байсан захирал бусад хүмүүсээс нэхэмжлүүл арай оновчтой болов уу гэж бодож байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна. 

 

2.1. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан багийн нүүрс тээврийн хатуу хучилттай замын 191 дэх километрт 01-63 ӨМЕ улсын дугаартай “North Benz”, 03-94 ӨМЭ улсын дугаартай “Beiben” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

 

2.2. Зам тээврийн осол нь 79-18 АЧ чиргүүлтэй, 01-63 ӨМЕ улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ************ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн /Гашуунсухайт/ зохицуулагч, цагдаагийн дэслэгч ************ нь 2021.02.02-ны өдөр 13 дугаартай магадлагааг гаргажээ. /1 дүгээр хавтас хэргийн 24 дэх тал/

 

2.3. “Норд бенз” маркийн 01-63 ӨМЕ улсын дугаар /LBZ446DB57A052213 арлын дугаар/-тай тээврийн хэрэгсэлд “12.306.000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлтийг********** ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №9255/ДД№19479950 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг гаргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

2.4. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн осол гарах үед LBZ446DB57A052213 арлын дугаартай, “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл нь 01-63 ӨМЕ улсын дугаартай байсан бөгөөд одоо тухайн тээврийн хэрэгсэл нь 73-91 УНВ улсын дугаартай болж өөрчлөгдсөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 16, 183-184 дэх тал/,

 

2.5. LBZ446DB57A052213 арлын дугаартай, “Норд бенз” маркийн 01-63 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Бадамхандын өмч, олон улсын тээвэрт явуулахын тулд хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлдэг болох нь зохигчийн тайлбар, *********** ХХК-ийн 2023.02.16-ны А/22 дугаартай “01-63 ӨМЭ улсын дугаартай LBZ446DB57A052213 арлын дугаартай, “North benz” маркийн цагаан өнгийн чирэгч, 7918 АЧ улсын дугаартай LBZC04D18B000063 арлын дугаартай чиргүүл, эдгээр тээврийн хэрэгслүүд нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл манай************* ХХК /РД:6288901/-ийн нэр дээр ачаа тээвэрт явж байсан ба *********** /РД:КЖ59012802/-ийн хууль ёсны өмч мөн болно” гэх тодорхойлолт, талуудын хооронд 2020.12.08-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 18, 150-154, 183-184 дэх тал/

 

3. Нэхэмжлэгч ************* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явуулахын тулд машинаа барьцаалж, *********** гэдэг хүнээс 12 сая төгрөг зээлж зассан боловч бүрэн сайн засагдаагүй, олон улсын тээвэрт явуулахын тулд хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлдэг...” гэх тайлбараас дүгнэхэд зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслээ засварласан гэж үзэж, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан шууд зардлын дүн болох 9.755.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч ********** гаргуулж, нэхэмжлэгч ***********олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй шаардлага болох 5.245.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч ********* хариуцагч ************* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Учир нь нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********” ХХК-тай 2020.12.08-ны өдөр 20/11 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний үндсэн дээр олон улсын тээвэрт явуулахаар 79-18 АЧ чиргүүлтэй, 01-63 ӨМЕ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн ба гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний 3.4.2-т “гүйцэтгэгч нь ачаа тээвэрлэх өдөр тутмын үйл ажиллагаагаа Монгол Улсын холбогдох бүх хууль журмуудын хүрээнд, гэрээлэгчийн хяналтын дор бүрэн бүтэн, осол зөрчилгүйгээр зохион байгуулан гүйцэтгэх үүрэгтэй. Гэрээний болон автомашины ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг дагаж мөрдөх бүхий л нөхцлийг бүрдүүлж ажиллах үүрэгтэй”, 3.4.7-т “Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд тогтмол хяналт тавьж, засвар үйлчилгээ, техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд хамруулж байх”, 3.4.16-т “жолооч нарын амрах нөхцлийг бүрдүүлэх техникийн бүрэн бүтэн байдал хангасан тээврийн хэрэгслээр хангах үүрэгтэй”, 3.4.20-т “гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийг жолоодох жолоочтой холбогдох цалин хөлс, бусад аливаа тооцоог өөрөө хариуцан төлөх үүрэгтэй”, 3.4.21-т “гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн санаатай болон боломжгүйгээр гаргасан үйлдэл, эс үйлдэхүйгээс гарах үр дагаврыг гэрээлэгчийн өмнө хариуцаж арилгах” үүргийг хариуцагч буюу гэрээлэгчийн өмнө хүлээсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 150-154 дэх тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр өөрийн хүлээсэн үүргээ хариуцагч “Их эрхт марал транс” ХХК-ийг зөрчсөн мэтээр тайлбарлаж, түүнээс гэм хорын хохирол нэхэмжилснийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч *********** нь “*********нэхэмжилж буй мөнгийг өгөхөөр юм байна” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжид 171.030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* 9.755.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.245.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн хариуцагч “**********” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжид 171.030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********** олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН

       

        ШҮҮГЧИД                                   Д.БАТТУЛГА

                                                           

                                                          Г.БАТМӨНХ

 

 

ху