| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/07110/И |
| Дугаар | 184/ШШ2024/04476 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/04476
| 2024 09 *******2 | *******84/ШШ2024/0447******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ВЛ*******9090202/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд *******9*******9 онд төрсөн. *******98******* онд 8 дугаар ангиа төгсөөд *******98******* оны 0******* дугаар сарын *******5-ны өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн ******* дүгээр бригадад мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд материалаа бүрдүүлэх гэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэгдэлд ажиллаж байсан тушаал архиваас гарч ирэхгүй байна. Иймд намайг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Ц.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн CVL24****************************000*******0*********************************** дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ц.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын *******3-ны өдрийн *******2*******2 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7*******5 дугаартай лавлагаа, гэрч , нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар.
3.Шүүхийн журмаар дараах нотлох баримтыг цуглуулж бүрдүүлсэн. Үүнд: Гэрч , нарын мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
2. Нэхэмжлэгч Ц.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.*******-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын *******9-ний өдрийн 24****************************000*******0*********************************** дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хх 4 дүгээр тал/
5. Нэхэмжлэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн ******* дүгээр бригадад *******98******* оны ******* дугаар сарын *******5-ны өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
- Ц.*******ын хөдөлмөрийн дэвтэр,
- Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын *******3-ны өдрийн *******2*******2 дугаартай албан бичиг,
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7*******5 дугаартай лавлагаа,
- гэрч ы: Ц.******* нь 8 дугаар ангиа төгсөөд мал маллаж эхэлсэн. Бид *******98******* оноос 2008 оныг хүртэл саахалт айл байсан. Манай найз той гэр бүл болсон. Энэ хугацаанд тасралтгүй мал малласан. гэх мэдүүлэг,
- гэрч ын: Миний бие *******985 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд удаагүй байхдаа Ц.*******той танилцаж, бид *******98******* онд гэр бүл болж байсан. Бид Баянхонгор аймгийн Гурванбулаг сумандаа *******98******* оноос эхлэн 2008 оныг хүртэл тасралтгүй мал маллаж байгаад хүүхдүүд Улаанбаатар хотод сургуульд сурахаар болсон тул гэр бүлээрээ Улаанбаатар хотод нүүж ирж байсан. *******98******* оноос 2008 оныг хүртэл тасралтгүй малласан. гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
*******. Иймд нэхэмжлэгч Ц.******* нь *******98******* оны 0******* дугаар сарын *******5-ны өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******,
*******0 дугаар зүйлийн *******0.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *********************, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.*******-д зааснаар ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ВЛ*******9090202/ нь *******98******* оны 0******* дугаар сарын *******5-ны өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******, *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР