Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 144/ШШ2024/00103

 

2024                06                    14                                                 144/ШШ2024/00103                                

 

 

                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч *********** би,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *********дугаар баг, ******* хаягт оршин суух, ********** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант багт оршин суух, ************ холбогдох,

 

678.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч**********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*********нь 2011.07.27-ны өдөр 53-71 ӨМӨ улсын дугаартай УАЗ-469 авто машиныг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг бүрэн төлсөн. 2011.07.27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан боловч одоог хүртэл өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Уг тээврийн хэрэгслийн улсад төлөх ёстой татварыг төлөөгүй хуримтлагдсан төлбөр нь одоогийн байдлаар 678.300 төгрөг болоод байгаа. Иймд уг төлбөрийг татварын газраас анхны эзэмшигч болох ********** шаардаж төлбөр төлөөгүй тохиолдолд харилцах дансыг хаах арга хэмжээ авах болоод байгаа. Ийм учир уг тээврийн хэрэгслийг *********** нэр дээр шилжүүлэх буюу татварын өр болох 678.300 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ********т шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

********** миний бие ******* сумын ******** багийн иргэн ********* 53-71 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуримтлагдсан татварын төлбөрийг барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг татварын мөнгө болох 680.000 төгрөгийг ******** нь 2024.06.13-нд ********** ********* тоот дансанд шилжүүлсэн тул татварын өр барагдсан болно.

Иймд өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********** холбогдуулан 678.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Хариуцагч ******** нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр *********** “Автомашин худалдах худалдан авах гэрээ” байгуулж орос улсаас ирсэн 53-71 ӨМӨ улсын дугаартай шар өнгийн УАЗ-31512 маркийн ********* хөдөлгүүртэй 420127990 арлын дугаартай автомашинийг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгахаар гэрээ байгуулсан болох нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Автомашин худалдах худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** нь сайн дураар биелүүлж, 678.300 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.829,20 төгрөгийн тавин хувь болох 10.414,6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 10.414,6 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч **********олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ********* нэхэмжлэлтэй ***** холбогдох 678.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн”-ээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.829,20 төгрөгийн тавин хувь болох 10.414,6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 10.414,6 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч  ****** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ