Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/813

 

 

 

 

 

 

  2022             08              16                                          2022/ДШМ/813

 

 

Б.О, Ш.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Т,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ю.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О, Ш.Э нарт холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороодод баригдах тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасан “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендерийг үнэлэх” гэж зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Э" ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

Улмаар “Э” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн .... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Х " ХХК-иар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч, бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Ш.Э-ийн Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл буюу “Э” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж, улмаар уг компанийг тендерт шалгаруулсны хариуд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор 35.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...,... дугаар хороодод баригдах тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасан “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендерийг үнэлэх” гэж зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт", Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Э " ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

Улмаар “Э " ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Х” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч, бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор Б.О-д тендерт шалгаруулсны хариуд 35.000.000 төгрөг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ш.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш. Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хамжигчаар хамтран оролцож үйлдсэн” гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, ....000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ....000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Э--г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 11.000 /арван нэгэн мянга/ нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан ....000.000 /арван найман сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, эдлэх ялыг ....130.000 /арван долоон сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороонд хийгдсэн 100 хүүхдийн барилгын бичиг баримт, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, 100 хүүхдийн канад технологийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын актын ажилтай холбоотой шар өнгийн хавтастай материал, Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн бэхэлгээний зураг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар доорх ус зайлуулах системийн байгууламжийн зураг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн өөрчлөлтийн зураг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын зургийн 2012 онд баталсан нийт 146 хуудас материал, 2 ширхэг дуу бичлэгтэй диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Самсунг Эс-3” маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Э-д буцаан олгож, шүүгдэгч нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.        

               Шүүгдэгч Ш.Энх-Амгалангийн өмгөөлөгч Ю.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. 2020 оны 12 дугаар сарын 21-ний 4/707 тоот хариу мэдэгдэх хуудас Ш.Э-н нэр дээр ирсэн байдаг. Уг албан тоотыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн мөрдөгч Д хэрэгт өмнө бэлдсэн байсан баримтаа шинээр нэмж хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хоорондоо зөрүүтэй гарсан байдаг. Нэг шинжээчийн дүгнэлтэд 116.000.000 төгрөг гэсэн байдаг бол нөгөө шинжээчийн дүгнэлтэд 169.000.000 төгрөг гэсэн байдаг. Иймд эдгээр зүйлийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаахаар гаргасан үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Э давж заалдах гомдолдоо намайг хууль, шүүхийн байгууллагыг худалдаж авсан мэтээр бичсэн байна.  Иймд Ш.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар нэг зөрчилгүй явагдсан. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан учир хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдолдоо эрх бүхий албан тушаалтан хэрэгт хувийн сонирхлоор хандсан, хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсны дараа дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж дурдсан байна. Яллах дүгнэлтийг Ш.Э-д гардуулсны дараа дээд шатны прокурор хэргийг хянаж үзээд прокурор хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзэж яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Ийнхүү буцаасны дараа прокуророос шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн дахин шинжээч томилж энэ хэрэгт 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Одоо буруутгаж байгаа хохирлын хэмжээ нь сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн. Давж заалдах гомдолд дурдагдсан бусад асуудлууд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэх асуудлын хувьд прокуророос шинжээч томилж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт тул хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ш.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.О нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл шинжпэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороодод баригдах тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендерийг үнэлэх” гэж тус тус зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Э " ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

Улмаар “Э” ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Х" ХХК-иар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч, бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Ш.Э-н Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдэл буюу “Э” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж, улмаар уг компанийг тендерт шалгаруулсны хариуд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор 35.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан буюу Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...,... дугаар хороодод баригдах тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлийн “Тендерийг үнэлэх” гэж зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэснийг,

Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт", Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Э " ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулсан,

Улмаар “Э" ХХК-ийн хууль бусаар шалгарсан тендерээс Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөг бүхий цэцэрлэгийн барилгын ажпыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн Канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Х” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шилжүүлэн авч, бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон,

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр авто машин дотор Б.О-д тендерт шалгаруулсны хариуд 35.000.000 төгрөг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Н.Н-н “....."/7хх 34-35/,

гэрч М.Э-н “.... ...” /7хх 32-33/,

гэрч Ж.Г-н /6хх 163-162, 7хх 36/,

гэрч Г.У-н /7хх 37-38/,

гэрч Б.Л-н /6хх 167-...0, 7хх 45/,

гэрч О.М-ын  /6хх 225-226, 7хх 47-48/,

гэрч Ш.З-н “.... ...” /7хх 60/,

гэрч Г.Э-н “...би энэ тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон. Тэгээд хурал болон тендерийн талаар тодорхой сайн санахгүй байна. Тендер шалгаруулалтын явцад үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичгүүд болон компаниудын ирүүлсэн тендерийн материалыг өөртөө болон ажлынхаа өрөөнд хадгалдаггүй, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцдаг юм. Энэ тендер бол Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд хийгдсэн худалдан авалт юм. ... “Э” компанийг дэмжих талаар гуйлт огт ирж байгаагүй. ...” /6хх 190-191/,

гэрч Л.П-н “......” /6хх 192-195/,

гэрч С.Ц-н “...Гэтэл ... дугаар хорооны барилгын суурийн ажлыг хийж байгаа этгээдүүдийн хийсэн ажлын гэрээ гэдэг зүйлийг харж байгаагүй. ...” /6хх 228/,

гэрч Б.Ц-н “...Сангийн сайдын 2012 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах” журмын 6 дугаар зүйлийн 6.2-д “...үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ..” гэж заасны дагуу хяналт тавих үүрэгтэй... Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2-д заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал, энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг. ...” /6хх 248-249/ гэх мэдүүлгүүд,

Боловсрол, Шинжпэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/74 дугаартай “үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /2хх ...0-...1/,

Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд, холбогдох бичиг баримтууд /1хх 37-43, 7хх 228-235/,

2013 оны 10 дугаар сарын ...-ны өдрийн W1, 1/6 дугаартай “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ..., ... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн модон араг бүтээцтэй цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, гэрээ байгуулах эрх олгосон тухай албан бичиг /2хх ...6-191/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаартай дүгнэлт /1хх 53-55/,

“Э” ХХК-ийн захирал Ш.Э, “Х” ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан БУ-02/13 дугаартай “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд баригдах 100 хүүхдийн канад модон технологитой цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” /1хх 73-74/,

Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны барилга захиалагчийн ажлын албаны даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 79, 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 49 дугаартай тушаалууд /2хх 165-166/,

“Э” ХХК-ийн орлого, үр дүнгийн тайлан, засаж өсгөсөн дүн /Зхх 55-69, 94- 120/,

Тендерийн баталгааны хуулбар /Зхх 72/,

“Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7-499/1...0 дугаартай албан бичиг /Зхх 85/,

“Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 110/,

Тендер шалгаруулалтын үнэлгээний хүснэгтийг бөглөсөн байдал /4хх 110/,

Дэлхийн банкны санхүүжилтээр Боловсрол шинжлэх ухааны яамаар дамжуулан олгосон санхүүжилтийн талаарх албан бичиг /5хх 96-103/,

“Э” ХХК-ийн орлогын албан татварын тайлан /7хх 143-149/,

Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 30-ны 5/5363 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн тайлбар зөвлөмж /6хх 244-247/,

“Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ........... тоот төгрөгийн дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын ...-ны өдрийн хуулга /7хх 224-226/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн,

шүүгдэгч Б.О-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ш.Э-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хамжигчаар хамтран оролцсон, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Б.О-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Э-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хамжигчаар хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах, торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 18.000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах, торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

шүүгдэгч Ш.Э-н “...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин Авлигатай тэмцэх газрын байцаагч нараар дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 “Э” ХХК-ийн захирал Ш.Э нь “Дэлхийн банкны Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэл”-ийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...,... дугаар хороодод баригдах тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарахын тулд захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 4.4 /в/, 5.216/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, ТБОНӨХБАҮХАТХуулийн 27 дугаар зүйлд заасан “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендерийг үнэлэх” гэсэн заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт", Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар” зэргийг тус тус зөрчиж тендерийн шаардлага хангаагүй материалаар тухайн тендерт хууль бусаар шалгарахын тулд Боловсрол шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.О-оор тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлүүлэн, үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж “Э” ХХК тендерт шалгарч, шалгарсаны хариуд Ш.Э нь Б.О-д 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн нь нотлогдон тогтоогджээ.

Түүнчлэн  “Э” ХХК нь  Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.О-оос авсан үнэлгээний хорооны тендерийн үнэлгээний хүснэгтийн дагуу 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан болон аудитын тайланд орлогын дүнг өсгөж засварласан байна. 2010 оны санхүүгийн тайлангаар 376.920.700 төгрөгийн орлого, 2011 оны санхүүгийн тайланд 263.843.294 төгрөгийн орлоготой байсныг 1.876.505.136 төгрөгийн орлоготой болгож, 2012 оны санхүүгийн тайланд 476.505.136 төгрөгийн орлоготой байсныг 1.463.843.294 төгрөгийн орлоготой болгож тус тус засварлажээ. Нийт 2.600.000.000 төгрөгөөр борлуулалтын орлогоо өсгөж засварласан нь тендерийн шалгуур, шаардлагад тавигдсан ТОӨЗ-ийн 5.3-т заасан 3 жилийн дундаж борлуулалтын орлого 957.0 сая төгрөгөөс багагүй байна гэсний дагуу засварласан нь тогтоогдсон байна. Улмаар тус компанийн 2010, 2011, 2012 онуудын борлуулалтын орлогын дундаж 300.0 гаруй сая төгрөгийн дүнтэй байсан нь тендерийн шалгуур, шаардлагад тэнцэхгүй байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг.

Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж заажээ.

Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтнууд нийтийн албан тушаалтанд хамаарна. Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооноос баталсан албан тушаалтны жагсаалтад “үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын” албан тушаал нь агуулгаараа багтаж байгаа учраас “нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.

Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субьектэд хамааруулж заасан болно.

Шүүх, шүүгдэгч Б.О-ыг Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд нийтийн албан тушаалтан бөгөөд “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэргүүдийн, шүүгдэгч Ш.Э нь “Э” ХХК-ийн захирлын хувьд  хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэж бусдад болон өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, “хахууль өгөх”  гэмт хэргүүдийн субъектын шинжийг тус тус хангасан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах гомдолд дурдагдсан бусад асуудлууд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, дахин шалгах шаардлагагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шинжээч томилж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах  шийдвэр гаргах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар хязгаарлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ