Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 93

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                         

1. Шүүгдэгч *** овогтой ***-ы ***, *** овогтой ***-гийн *** нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож нэгтгэсэн 60 хоногийн хугацаагаар хорих ял  дээр өмнөх шийтгэх тогтоол буюу тус шүүхийн 2017 оны  09 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын 11 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 26 хоногийн хорих ялыг нэмж ***-ын хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын эдлэх 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. ***-ын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д танилцуулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. ***-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан цагдан хорих, шүүгдэгч ***-лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА