Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/04626

 

24 0******* 18 184/ШШ24/04626

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, *******-******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, *******-******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ИВ771123*******/

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хотхон ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 37,*******50,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.*******, Д. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё. нь амьдрал ахуйд маань хэрэгтэй байна гэж удаа дараа хүсэлт тавьсан тул зээлийн гэрээг 2*******8 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 85,000,000 төгрөгийг 3 сар хоногийн хугацаатай байгуулж мөнгийг өгсөн. Гэтэл зээлийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй 2*******8 оны 10 дугаар сарын 27-ноос 22 оны 11 дүгээр сарын 22-ны хүртэл 12 удаагийн гүйлгээгээр 4*******,830,000 төгрөг төлөөд 35,170,000 төгрөг төлөөгүй болно. Мөн мөнгө яаралтай хэрэг болоод байна гэж 10 удаагийн гүйлгээгээр 2,800,000 төгрөг авсан. Гэтэл 22 оны 11 дүгээр сарын 22-ноос хойш төлбөр хийхгүй хохироосон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 35,170,000 төгрөг болон дараа нь цувуулж зээлж авсан 2,800,000 төгрөг, нийт 37,*******50,000 төгрөгийг зээлдэгч Ё.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага 37,*******50,000 төгрөгийн 22,*******50,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Ё. нь 24 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 25 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.*******, Д. нар нь хариуцагч Ё.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,*******50,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 37,*******50,000 төгрөгийн 22,*******50,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Ё. нь 24 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 25 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ч.*******, Д. нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 24.08.-ны өдрийн 0607 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч Ч.******* нь төлөөлүүлэх эрхээ Д.т, 24.05.21-ний өдрийн 0541 дугаар итгэмжлэлээр Ё. нь төлөөлүүлэх эрхээ Д.т олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ч.*******, Д. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,*******50,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 37,*******50,000 төгрөгийн 22,*******50,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Ё. нь 24 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 25 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн дотор 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ч.*******, Д. нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 116,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******, Д. нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН