| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00422/И |
| Дугаар | 133/ШШ2024/00362 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2024/00362
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 133/ШШ2024/00362 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын*** дугаар багт оршин суух, *** овогтой ***ны ***ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** ургийн овогтой ***н *** миний бие 1964 онд төрсөн. Одоо 60 настай. Улмаар 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байгаад мал эмнэлгийн байгууллага хувьд очсоноор өөр байгууллагад шилжсэн. Иймд 1986 оны 07 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд *** сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1987 оны 1 дүгээр сарн 01-нээс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал цалингийн тооцооны хүснэгт *** сумын архивт байхгүй болно. Мөн 1989 оны 1,4,9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтэнд ***ын нэр байхгүй байна. *** нь 1987 оны 07 дугаар сарын 15-наас 1995 оны 02 дугаар сарын 19-ныг дуустал мал эмнэлгийн тасагт тасралтгүй ажилласан болно гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-*** аймгийн *** сумын *** даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдийн *** дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбар,
-*** аймгийн *** сумын *** даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт,
-*** аймгийн *** сумын ***-н ***-с ***д олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *** нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 *** нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан болох нь:
*** аймгийн *** сумын ***-н ***-иас ***д олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн *** дугаар хуудсанд Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн *** тоот тушаалаар 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс *** сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор авч ажиллуулсан, Мал эмнэлгийн үржлийн албаны эрхлэгчийн мөн өдрийн *** тоот тушаалаар 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөөрс өөр ажилд орох болсон учир жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгдэж баталгаажсан байгаагаар болон *** аймгийн *** сумын *** даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдийн *** дугаартай тус сумын Мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан ***ын 1986-1990 оны хооронд авч байсан цалингийн тодорхойлолтыг гаргаж хүргүүлэв гээд 1986 оны 08 дугаар сараас 1986 оны 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Дээрх архивын лавлагаанд 1987 оны цалингийн тооцооны хүснэгтийг ирүүлээгүй байх бөгөөд *** аймгийн *** сумын *** даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай албан бичгээр тус сумын мал эмнэлгийн тасгийн 1987 оны цалингийн тооцооны карт сумын архивт хадгалагдаагүй олдохгүй байгаа нь үнэн болно гэсэн байх тул түүний хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж тасралтгүй ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэлээ.
3. Иймд *** овогтой ***ыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал*** аймгийн *** сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***ыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН