Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00363

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00363

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** хот, *** дүүрэг, *** дугаар хороо, ***,*** гудамж, *** тоотод оршин суух, *** овогтой ***ийн ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***ийн *** нь ам бүл дөрөв, нөхөр, хүүхдүүдийн хамт *** хот, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг. *** аймгийн *** дүгээр 10 жилийн сургуулийг төгсөөд ***ын конторт ажилд орж байсан, одоо *** хотод ажиллаж амьдардаг. *** нь өндөр насны тэтгэвэрт гарах гээд *** аймгийн архиваас 1986 оноос 1993 оны хоорондох баримтыг шүүж авсан байгаа. Тухайн онуудын ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч энэ онуудыг заавал шүүхээр шийдүүл гэсэн тул хөдөлмөрийн дэвтэр болон архиваас авсан баримтуудыг үндэслэн 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ******ын салбарт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *** хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-*** аймгийн *** даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ***т олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

*** аймгийн *** даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ы өдрийн *** дугаартай тодорхойлолт,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаал,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай жилийн үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралт

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай *** байгуулах тухай тушаалын архивын хуулбар,

-Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа *** аймгийн *** даргын 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай ***ын үр дүнгээр шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч *** нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ******ын салбарт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *** хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 *** нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ******ын салбарт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *** хоршоонд нормчноор ажиллаж байсан болох нь:

-Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа *** аймгийн *** даргын 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай ***ын үр дүнгээр шагнал олгох тухай тушаалын хавсралтад ***. *** ажилласан цаг ***, олгосон шагнал *** гэж бичигдсэн тушаалын архивын хуулбар,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай жилийн үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, тушаалын хавсралтад барилга угсралтын ажилчдад жилийн үр дүнгээр олгосон шагнал ***. *** гэж бичигдсэн тушаалын архивын хуулбар,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай ***ийн ажилчдад тасралтгүй ажилласан цалин нэмэгдэл олгосон жагсаалт, ***. *** гэж бичигдсэн тушаал,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа *** аймгийн *** даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай *** байгуулах тухай тушаалын архивын хуулбар,

*** аймгийн *** даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ы өдрийн *** дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа барилга угсралтын конторын 1986, 1990 онуудын баримтыг шүүж үзэхэд ***т холбогдох баримт байхгүй, мөн *** хоршооны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,

-*** аймгийн *** даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ***т олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн *** дугаар хуудсанд *** аймгийн барилга угсралтын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот тушаалаар 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ***ын салбарт нормчноор авч ажиллуулсан, *** даргын *** даргын 1990 оны 12 сарын 25-ны өдрийн *** тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллага нь *** хоршоолол болон зохион байгуулагдсан учир *** хоршооллын мэдэлд шилжүүлэв, *** дугаар хуудсанд *** пүүсийн *** хоршооллын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот тушаалаар мөн өдрөөс шинэчлэн зохион байгуулалтад шилжиж тус хоршоолол байгуулагдсан тул *** хоршоонд нормчноор авч ажиллуулсан, *** пүүсийн *** хоршооллын даргын 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот тушаалаар мөн өдрөө хоршооллын үйл ажиллагаа цаашид үргэлжлэхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар тогтоогдож байна.

3. Иймд *** овогтой ***ийг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***т ***ын салбарт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *** хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***ийг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн ***т ***н салбарт нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *** хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН