| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03836/И |
| Дугаар | 184/ШШ2024/02396 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02396
2024 0******* 01 4/ШШ2024/02396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Москва хороолол, Москва бизнес төвийн ******* давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:602*******636/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04-р сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: ******* ******* ББСБ ХХК нь иргэн Ч.*******тай 2022 оны 04-р сарын 26-ны өдөр ЗГ22/*******3******* тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,*******69,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02-р сарын 23-ны өдрийн №141/ШЗ2024/00134 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч иргэн Ч.*******гийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ ******* ******* ББСБ ХХК-аас Б.*******од олгосон итгэмжлэл, /хх-4/ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-*******-8/ 2022 оны 04-р сарын 26-ны өдрийн ЗГ22/*******3******* тоот Зээлийн гэрээ, /хх-9-10/ ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02-р сарын 23-ны өдрийн 141/ШЗ2024/00134 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Ч.*******тай 2022 оны 04-р сарын 26-ны өдөр ЗГ22/*******3******* тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,*******69,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид 2024 оны 02-р сарын 23-ны өдрийн №141/ШЗ2024/00134 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ч.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.2022 оны 04-р сарын 26-ны өдөр ******* ******* ББСБ ХХК болон Ч.******* нар ЗГ22/*******3******* тоот зээлийн гэрээ байгуулсан,
3.2.Иргэн Ч.******* нь ******* аймгийн ******* сумын Дархан-Уул багийн *******- тоот хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болох нь ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02-р сарын 23-ны өдрийн №141/ШЗ2024/00134 дугаар захирамжаар тогтоогдож байна.
3.3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
*******.Нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
*******.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мугуй бүргэд овогт ийн ******* /РД:ИЦ8*******0922*******9/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт заасныг баримтлан Мугуй бүргэд овогт ийн ******* /РД:ИЦ8*******0922*******9/-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мугуй бүргэд овогт ийн ******* /РД:ИЦ8*******0922*******9/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН