Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 141

 

Сэлэнгэ  аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Д.Ренченхорол, Г.Сарантуяа  нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч                      М.Наранчимэг

           Улсын яллагч                                  Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн  өмгөөлөгч              М.Гансүх, З.Шүрэнчулуун,

                                                      Б.Мягмарцэрэн, А.Отгонбаяр, Р.Атарцэцэг

           Хохирогч                                           Д.Мөнхгэрэл

            Хохирогчийн өмгөөлөгч                Ж.Туяа

Нарийн  бичгийн  дарга  Б.Янжинлхам нарыг  оролцуулав.

          Сэлэнгэ аймгийн Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Халзан овогт Дэчинравдангийн Түдэвт, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Монгол овогт Намсрайжавын Эрдэнэбаяр, Хариад овогт Санжнамсангийн Энхтайван нарт, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар Харчин овогт Дашзэвэгийн Галбадрахт, мөн хуулийн тусгай ангийн  254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар Боржигон овогт Зундуйн Энхтуяа нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201518000359 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын харъяат, 1979 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг Бугат суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Чингэсийн өргөн чөлөө 3 дугаар хороо 20 дугаар байр 34 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Халзан овогт Дэчинравдангийн Түдэв, /регистрийн дугаар МО79110817/

 

2.Монгол улсын харъяат, 1967 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан тосгонд төрсөн, эрэгтэй, 50 настай, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгон 1-14 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Дашзэвэгийн Галбадрах /регистрийн дугаар МД67031679/

 

3.Монгол улсын харъяат, 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгон 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 48 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 200 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Монгол овогт Намсрайжавын Эрдэнэбаяр /регистрийн дугаар МД62120672/

 

4.Монгол улсын харъяат, 1972 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан тосгонд төрсөн, эрэгтэй, 44 настай, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 04 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Хариад овогт Санжнамсангийн Энхтайван /регистрийн дугаар МД72060378/

5.Монгол улсын харъяат, 1966 оны 03 дугаар сарын м01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон 4 зам гэх газарт оршин суух, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Зундуйн Энхтуяа /МЭ66030104/

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Түдэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайваны толгойн тус газар нь мөргөж унагаан түүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Энхтайваныг газар унасан байхад нь толгой руу нь өшиглөж бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

 Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан

 Шүүгдэгч С.Энхтайван нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Д.Түдэвийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

Шүүгдэгч З.Энхтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайван нь Д.Түдэвт зодуулж нас барсан гэх хэрэгт хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  • одорхойлох  нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт дараахь  нотлох   баримтуудыг  шинжлэн  судлав :

Үүнд: Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Түдэвийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “.....2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд хадмындаа очиж хоносон. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад гараад тамхи авахаар Дулаанхаан тосгоны Хонхор гэх газар руу явж байхдаа хадам ах Д.Галбадрахтай таараад “Тамир Ерөө” дэлгүүрт зардаг гэхээр нь хамт явсан. Дэлгүүрийн гадаа очих үед архи уусан бололтой арваад хүн байсан. Д.Галбадрах ах түрүүлээд машинаас буусан. Би араас нь буутал Д.Галбадрах ах “Энэ ах нартаа архи аваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгэлгүй яахав нутгийн ах нарт авч өгөлгүй яахав” гэж хэлээд дэлгүүр орсон. Тэгээд миний бэлэн мөнгө хүрэлцэхгүй карт уншихгүй байхаар нь гарч ирээд “Бэлэн мөнгө хүрэхгүй энд зарт уншихгүй байна. Өөр карт уншдаг дэлгүүр байна уу” гэж асуусан тэгтэл “Байхгүй” гэсэн тэгээд би “Эргэж ирээд аваад өгье” гэж хэлээд машиндаа суусан. Д.Галбадрах ах ярилцаад үлдсэн. Тэгээд машиндаа сууж байтал гэнэт Д.Галбадрах ахыг зодоод эхэлсэн. Тэгэхээр би бууж очоод яагаад байгаан гэтэл “Дүүгээрээ архи авч өгөхгүй новширлоо” гэсэн зүйл ярьсан. Та нар болиоч гэтэл “Чи хаанаас ирсэн хэн юм бэ” гэсэн. Би “Энэ Галаа ахын хотоос ирсэн хүргэн нь байна” гэтэл “Чиний хаанаас ирсэн  хэн болчоод томроод байгаа юм” гэсэн.

           Намайг тал талаас цохиод газар унагаагаад арваад залуучууд нийлж зодсон. Арай гэж босоод ирэхээр мориор дайрч унагаад тал талаас зодоод байсан. Тэгээд дахиад арай гэж босоод жоохон салтал хажуу талаас хүн мөргөсөн юм уу яасан юм мэдэхгүй өөрөө хүмүүст зодуулаад байж байтал цагдаа нар ирсэн. Хэсгийн төлөөлөгч нь Баянхараатаас ирсэн цагдаатай хамт байсан. Тэгээд хүмүүсийг тараагаад байж байснаа Гантөмөр цагдаа нэг нь тасарчиж гэрт нь хүргэж өгье гэснээ эмнэлэгт хүргэж өгье гэхээр нь машиндаа оруулж суулгаад эмнэлэгт хүргэж өгөөд явсан. Гэтэл шөнө 02 цагт намайг цагдаагаас дуудсан. “Нөгөө хүн чинь өнгөрчлөө аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн гарсан байгаа” хүлээж бай гэсэн. Тэгээд маргааш нь задлан шинжилгээ хийгээд тэнд байсан бүх хүмүүсийг байцаасан. Намайг нэг өрөөнд оруулж суулгасан. Маргааш нь хүмүүс нь олдохгүй гэр гэрээс нь цуглуулж авчирсан. Хэсгийн төлөөлөгчийн байрны гадна тал нь урдаа талбайтай тэнд тэр хүмүүс нь бөөгнөж зогсож байгаад мэдүүлгээ өгсөн. Энэ хүмүүс нь бүгдээрээ ах дүү, хамаатан садан, найз нөхөд хүмүүс.  Тэгээд намайг энэ хүмүүсээс мэдүүлэг авч байна гээд гадаа гараад цагдаагийн машинд сууж бай гэсэн.  Намайг тэнд сууж байхад мэдүүлэг өгч байгаа хүмүүс нэг нь орж мэдүүлэг өгчихөөд гарч ирэхээр хоорондоо бөөгнөж ярилцаж байж байгаад дараагийнх  ор гээд тэгснээ тэр байхгүй байна олоод ир гээд эхнээсээ л мөрдөн байцаалт буруу явагдсан. Энэ хүмүүсийг үгсэх боломжийг олгосон. Энэ тухай цагдаагийн жолооч Төгсбаярт хэлж байсан.

Намайг хоригдсноос хойш 14 хоногийн дараа шинжээч эмч ирээд биен дээр шугамаар хэдэн хэмжилт хийгээд боллоо гэсэн. Тэгээд надад гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт гаргасан. Түүнээс хойш миний бие өвдөөд байна гээд хэлхэд Дарханд аваачиж үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэл тогтоолоо гэсэн. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоосон зураг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байхгүй болсон. Тэгээд Ганц худгийн эмнэлэгт хэвтүүллээ гээд аваачаад зүгээр хаясан ямар ч эмчилгээ хийгээгүй. Дахиад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулъя гэтэл надад хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоосон. Гэтэл сая улсын яллагч дүгнэлтээ уншихдаа хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэж байна. Шүүх эмнэлэг хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон гэж байхад улсын яллагч яагаад ингэж уншаад байгаа вэ?

Намайг хүндэвтэр зэргийн гэмтлийг өөртөө учруулсан гэсэн. Миний нүдний ухархайн яс, хамрын яс муруйсан. Чихний сормууслаг эд буюу мэдрэлийн эрхтэн гэмтсэн үүнийг эмчлүүлэхэд 21.000 ам доллар байдаг гэсэн. Монголд эмчлүүлэхэд маш их оочиртой байдаг. Гэтэл улсын яллагч хөнгөн гэмтэл учирсан гэж байна. Намайг өөрөө нүдээрээ очиж  хүн мөргөж унагаагаад хүн алсан гэж байна. Тийм зүйл байх уу? Тэр намайн мориор дайрсан хүмүүс хаана байгаа вэ? Өмнөх шүүх хурал дээр мориор дайрсан талаараа өөрөө ярьсан. 

Яаж хүнийг яллаад байгаа вэ. Би хүнийг санаатай алаагүй. Би тэр хүмүүсийг танихгүй огт харж байгаагүй. Надад өс санасан зүйл байхгүй. Ийм байхад би яаж хүнийг санаатай алах вэ. Би үнэхээр гомдолтой байна.

Би жил найман сар хоригдохдоо миний бүх шүд сулраад араа унасан. 2 өвдгөнд яс ургасан, ходоодны шархтай, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, хоригдож байхдаа цөсөө авахуулсан, 2 бөөр уураг алдаж турсан ийм ийм хүнд байдалтай хориод байна.

Мэдүүлэг өгч байгаа хүмүүс нь хоорондоо бүгд хамаатан садан, ах дүү, танил найз нөхдүүд байна. Мэдүүлэг өгсөн Чинцэцэг нь сүүлд иөрдөн байцаалт хийсэн мөрдөн байцаагч Бадралын ойрын хамаатан гэсэн. Мөрдөн байцаалт дандаа нэг талыг барьсан. Энэ хүмүүсийг аваачиж хувийн байшингаа бариулж байсан. Энэ хүмүүсээс асуухад хэлнэ.

          Энэ хүмүүсийг тус тусд нь тусгаарлаж бүр хорьж байгаад мэдүүлэг авах ёстой байтал намайг шууд аваачаад чи санаатай хүн алсан гээд хорьсон. Ийм зүйл болсон. Үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Д.Галбадрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..2015 оны 11 дүгээр сарын 10-нд хүргэн дүүтэйгээ таараад “тамхи авъя” гэхээр нь хамт явсан. Тэгээд Батжаргалын дэлгүүрийн гадаа очсон. Намайг ганц юм аваад өгөөч гэхээр нь “Тэгье. Дүүд мөнгө байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд Түдэвт хэлтэл “За” гэсэн гэтэл бэлэн мөнгө нь хүрэхгүй карт уншихгүй байна гэсэн. Дэлгүүрээс гарч ирээд уулзаад хэлтэл “Новширлоо” гээд тал талаас зодож эхэлсэн. Д.Түдэв намайг салгах гээд бууж ирсэн. Тэгээд 2 хуваагдаад би Н.Эрдэнэбаяртай зууралдаад байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч С.Энхтайваны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би эмнэлэг орж нүдээ үзүүлчихээд найзындаа байж байгаад хүнд юм хийж өгөөд 10000 төгрөг өгөхөөр нь архи аваад Чинбаатарынд очоод ууж байсан чинь Болдоо ирээд хөгшин хүнд туслаад хэдэн юм өргөөд өгөөч гэсэн. Тэгээд тусалчихаад харанхуй болоод би гэр рүүгээ харих гээд явж байсан чинь Чукар гээд найз маань намайг харанхуй  болохоор юм хардаггүй гээд гэр рүү дөхүүлж өгсөн. Тэгээд хашаа дагаад дэлгүүрийн булан эргээд Батсуурьтай тааралдаад байж байтал Галбадрах орилоод байсан. Гэтэл нэг танихгүй залуу над дээр ирээд намайг шууд зүүн нүд рүү минь цохиод авсан. Тэгэхээр нь би “хэн бэ?” гэсэн чинь “Галаагийн хүргэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь барьцалдаад авсан чинь хүмүүс ирээд салгасан...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 10-нд хөдөөнөөс орж ирсэн. Гэрт хүн байхгүй байхаар нь би түлээ хагалаад мориндоо өвс өгчихөөд гэрийнхнийгээ тосох гээд дэлгүүрийн гадаа очсон. Гэтэл “Галбадрах машинаас бууж ирээд Та нар Галбадрахыг барах уу” гээд намайг өшиглөөд цохисон. Тэгээд шүд эвгүй болсон санагдахаар нь зөрүүлээд нэг цохисон. 10-аад минут болосн гэж худлаа. Маш богино хугацаанд л болсон. Цагдаа ирээд салгахаар нь би шууд харьсан...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч З.Энхтуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би ямар нэгэн буруутай зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Байгалмаа, Отгонтуяа 2 Сэлэнгээс миний машинд сууж явахдаа Энхтайван ах танай эмийн сангаас эм авч байсан уу гэж асуусан. Тэгээд би “Энхтайваан” гээд тодруулж асуугаад авч байсан гэж хэлсэн. Гэтэл 2 хоногийн дараа нь Байгальмаа “Манай дүү Отгоо уулзъя гэж байна. Хүрээд ирээч” гээд гуйгаад байсан. Тэгээд “Би ажилтай завгүй байна” гэж хэлсэн. Гэтэл ахин дахин гуйгаад байхаар нь муухай ч юм бол уу зүгээр уулзъя гэж байхад гэж бодоод очсон. Намайг очиход Отгоо хоолой нь өвдсөн гээд хэвтэж байсан. Отгоо, Байгальмаа хоёр 2015 оны 11 дүгээр сарын 10-нд “Энхтайван эм авсан” гээд мэдүүлэг өгөөч гээд гуйгаад байсан. Эхлээд би “Үгүй” гэж хэлтэл “Таньд ямар ч хамаагүй. Зүгээр” гэсэн. Тухайн үед гэр бүлээсээ ч асуулгүй юм бодохгүй мэдүүлэг өгсөн. Дараа болохгүй юм хийсэн юм шиг санагдаад дахиж мэдүүлэг өгөхдөө учраа хэлсэн. Өнөөдөр миний ингээд зогсож байгаа нь хүмүүсийн гуйлтыг биелүүлснээс болсон. Гэтэл намайг тэгж хэл гээгүй гэсэн байсан. Би тэр хоёрт маш их гомдож байна. Би прокурорт энэ байдлыг харгалзаж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Гэтэл болохгүй гэсэн хариу ирсэн.  Хуулийн дагуу хариулага хүлээх ёстойгоо ойлгож байгаа боловч шударга зүйл байхгүй байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг

Хохирогч Д.Түдэвийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”...: Биеийн байдал муу байгаа. Олон эмчилгээ хийлгэсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн дээрдээгүй. Бөөр уураг алдаж байгаа энэ байдлаараа удвал бөөрний дутагдалд орно гэсэн. Ходоодны шархтай. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 удаа хэвтсэн. Нйр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. Чийгтэй орчинд удаан байгаад 2 өвдгөнд яс ургасан одоо ингээд боолттой байгаа. Зүүн нүдний ухархайнд судас дарагдсан цаашид хараанд нөлөөлж магадгүй гэсэн. Хамрын яасанд хагалгаа хийлгэх шаардлагатай. Тэнцвэрийн эрхтэн гэмтсэн эмчлүүлхэд 21.000 ам доллар шаардагдана гэсэн. Нэгдүгээр эмнэлэг дээр оношлуулсан. Тэгээд би MJL гэж эмнэлэгт мөн үзүүлсэн. Наашаа цаашаа их явсан баримтууд хэрэгт бйгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна ..” гэх мэдүүлэг  

Хохирогч Д.Галбадрахын шүүх хуралдааны хэлэлуүүлэгт өгсөн ”... Би тухайн үед зодуулснаас болж 4 шүд хөдөлж, 1 шүд хугарсан. Цавьны энэ хавьд зөөлөн эдийн гэмтэл учирсанаас хавдар үүссэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

            Хохирогч  Д.Мөнхгэрэлийн 2015 оны 11 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Бид нар эцэг  эхээс долуулаа бөгөөд талийгаач Д.Энхтайван бол айлын хоёр дахь хүүхэд  миний төрсөн ах байсан юм аа. Талийгаач маань анх Чимгээ гэдэг хүнтэй гэр бүл болоод 3 хүүхэд гаргаад эхнэр хүүхдээсээ салаад Шаамар сумын Дулаанхаан тосгонд аав ээж хоёртой амьдраад 15 жил болж байсан юм. Харин эхнэр хүүхэд нь хотод амьдардаг бөгөөд том хүүхэд нь 25 настай Төв аймгийн Заамар суманд ажилладаг. Дараагийн хүүхэд нь 21 настай хотод оюутан, Дараагийнх нь 18 настай сургуульд сурдаг хүүхдүүд байдаг юм. Талийгаачийн хувьд бол архи дарс уухын хувьд уудаг. Тэгэхдээ уухаараа янз бүрийн зан авир гаргаад байдаггүй. Манай хоёр хөгшинд ойр зуурын ажилд нь тусалдаг хүн байсан. Гомдолтой байна. Оршуулгын зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас/         

  Хохирогч Д.Түдэвийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би тухайн үед дэлгүүрийн үүдэнд байсан хүмүүсээс хэн хэлснийг мэдэхгүй байна. Галбадрах ах бид 2-оос “архи авч өг” гэж хэлээд тухайн үед би “мөнгө хүрэхгүй байна карт уншихгүй байна” гэж хэлээд машинд суусан чинь Галбадрах ахыг хүмүүс зодоод эхэлсэн. Би хүнтэй зодолдоогүй очоод Галбадрахыг салгах гээд “болиоч” гэсэн чинь намайг тал талаас барьж аваад зодоод эхэлсэн. Би тухайн хүмүүсийг урьд нь харж байгаагүй танихгүй. Дэлгүүрийн зүүн талын машин зам болон дэлгүүрийн үүдэнд шахуу болсон асуудал. Анх бид 2-ыг очиход морьтой хүн байгаагүй сүүлд ирчихсэн байсан. Тэгээд намайг мориор дайрч унагаагаад байсан. Би архи согтууруулах ундааны зүйл гэвэл аяга буюу хундагаар 2 удаа уусан бараг эрүүл байсан. Талийгаач Энхтайван тэнд байсан юм чинь намайг цохьсон гэж бодож байна. Миний биед гэмтэл учруулсан хүмүүсийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хэлмээр байна ....” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/

Хохирогч Д.Галбадрахын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Анх Түдэв бид 2 дэлгүүрийн үүдэнд очоод Эрдэнэбаяртай уулзсан. Тухайн үед Эрдэнэбаяр “нэг шил архи аваад өг” гэхээр нь Түдэвт хэлээд дэлгүүрээс авах гэтэл мөнгө хүрэхгүй байсан учир дэлгүүрээс гарсан чинь Эрдэнэбаяр дуудсан. Би тэр үед мөнгө хүрэхгүй байгаагаа хэлээд ингээд маргалдаж байгаад Эрдэнэбаяр намайг нүүр рүү цохиод авахаар нь би бариад авсан. Тэгээд л бүгд нар руу дайраад байж байхад цагдаа ирээд салгасан. Миний хувьд Түдэв цаана юу болж байгааг хараагүй. Сүүлд харахад Түдэвийг мориор дайрч унагааж байгаа харагдсан. Бид нарын хувьд урьд өмнө маргалдаж байсан асуудал байхгүй. Би архи уучихсан байсан. Тэгэхдээ болж байгаа явдлыг сайн ойлгож байсан. Дэлгүүрийн хойд тал болох ертөнцийн зүгээр зүүн талд зодоон болсон....” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/

Гэрч  Б.Батсуурийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед эхнэр хүүхдээ тосох гээд явж байгаад дэлгүүрийн тэнд талийгаач Тайван, Баяраа, Тайван, Ерөөлт нартай тааралдаад уулзаад байж байтал Галаа нэг танихгүй залуутай ирсэн.Тэгснээ Галаа машинаас бууж ирээд “намайг зодох хүн байна уу” гээд бид нар дээр хүрээд ирсэн ба араас нь нэг танихгүй залуу машинаас бууж ирээд Галаатай хамт дэлгүүр ороод нээх удалгүй Галаа нөгөө залуутай гарч ирээд шууд машин руугаа явж байсан чинь нөгөө залуу нь эргэж хараад бид нарт “эргэж ирээд архи авч өгье” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач машины тийшээ очоод Галаатай юунаас болсоныг мэдэхгүй шууд барьцалдаад авахаар нь Баяраа ах ганцаараа очоод салгах гэтэл нөгөө танихгүй залуу машинаасаа гарч ирээд шууд цохиод авсан. Галаатай талийгаач зууралдаад зогсож байхад бас цохиж авсан. Тэгэнгүүт нь би талийгаачийг “боль” гээд бариад авсан чинь талийгаач “тавь тавь” гэхээр нь тавьсан чинь талийгаач нөгөө танихгүй залууг машины хойд талд зогсож байхад гүйгээд очсон чинь нөгөө залуу толгойгоороо мөргөчих шиг болсон чинь талийгаач шууд хойд дагзаараа цементэн дээр дээшээ харж унаад ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  96-97 дугаар хуудас/

           Гэрч Б.Бадамцогийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн  байцаалтын шатанд өгсөн ”...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Батжаргал гээд хүний дэлгүүр рүү явж байсан чинь дэлгүүрийн үүдэнд зодоон болж байсан. Миний харснаар Ерөөлт, Энхтайван, нас бардаг хар Тайван нар нэг танихгүй залуу Галаа эд нар хоорондоо зодолдоод байгаа бололтой тухайн үед бужигнаад байсан.Тэгээд би дэлгүүр рүү нилээн ойртоод орох гэж байтал талийгаач хар Тайван дэлгүүрийн тэндээс зодолдож байсан хүмүүсээс захалж ирээд гадуур өмссөн куртекээ тайлаад нөгөө танихгүй залуу руу гүйгээд нөгөөдөх нь цаад талаас нь гүйгээд хоёулаа хоёр талаас нилээн хүчтэй толгойгоороо мөргөлдөөд талийгаач яг дагзаараа савж унаад босч ирээгүй. Талийгаач надаас өмнө тэр залууг цохисон эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин намайг харж байхад тэр залууг цохиогүй харин толгойдоо мөргүүлээд л унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/

           Гэрч Ө.Уламбаярын 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Намайг дэлгүүрт ороход Галбадрах нэг танихгүй өндөр залуутай зогсож байснаа Галаа намайг харсанаа “Улмаа эгчээ сайн уу” гэж мэндлээд гар бариад би цаашаа очтол Галаатай явж байгаа залуу түрийвчнээсээ карт гаргаж ирээд юм авах гээд байгаа юм уу буцаад хийх гээд байгаа юм уу жоохон будилж байгаа бололтой зогсож байтал дэлгүүрийн худалдагч картаар үйлчлэхгүй архи өгөхгүй гэсэн чинь Галаа тэр залуутай гараад явсан.Тэгээд тэр хоёрыг гарсаны дараа багцаагаар 1-2 минутын дараа гарахад дэлгүүрийн хажууд Галаатай явж байсан залуу тухайн үед сайн хараагүй нэг залууг толгойгоороо мөргөөд тэр залуу шууд толгойгоороо хойшоо цемент дээр унаад босож ирээгүй.Тэгээд тэнд байсан хүмүүс Галаа тэр хоёр руу ялангуяа Галаа руу чи гаднаас хүн авчир ч Дулаанхааныхаа хүмүүсийг зодууллаа гэж хэлээд бужигнаад байсан. Би тэгээд жоохон хүүхдээ холдуулаад эргээд газар унасан хүн дээр ирэхэд тэр газар унасан хүн нь Тайван байсан ба нэг залуу Тайван сэрээрэй гээд хэлж байтал Тайван ханиалгаж байгаа юм шиг дуу гаргаад чимээгүй болчихсон....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

            Гэрч Б.Ерөөлтийн 2015 оны 11 сарын 11-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн ”...Би орой хадмын гэрээс гараад өөрийнхөө барьж байгаа байшин руу явж байтал “Тамир-Ерөө” дэлгүүрийн гадаа Батсуурь, Д.Энхтайван, Галаа, Галаа ахын хүргэн, С.Энхтайван, Эрдэнэбаяр Чука нар байсан. Тэгээд би Батсуурь, Энхтайван хоёртой юм яриад байж байтал Галаа ах дэлгүүрээс гарч ирээд Эрдэнэбаяр ахтай хэрүүл хийгээд барьцалдаад авсан.Тэгсэн чинь цаанаас Галаа ахын хүргэн ирээд талийгаач руу шууд гүйж очоод толгой руу нь хүчтэй мөргөсөн чинь талийгаач ар дагзаараа хойшоо газар савж унаад босч ирээгүй. Талийгаач газар унасан байхаар нь Батсуурь ах бид хоёр талийгаач дээр очоод босгох гэтэл ямар ч ухаан байхгүй байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/

Гэрч Б.Отгонтөгсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өглөө машин галлаж байгаад Сержан, Энхээ, Ерөөлт бид 4 нэг шил архи уучихаад Сержаны гэрт машиныг нь аваачиж тавьсан. Би тэгээд Ерөөлттэй хамт гэр рүүгээ явсан. Сержан, Энхээ 2 үлдсэн. Бид 2-ыг гэрт байж байхад талийгаач манайд орж ирээд ахын дүү дотор засчих юм байна уу гэхээр нь би өөрт байсан 7000 төгрөгөө өгсөн чинь талийгаач дэлгүүр рүү яваад буцаж орж ирэхдээ Сержан, Баяраа, Чука нартай орж ирээд нэг шил архи уусан. Тэр үед Сержан орж ирээд гараад явчихсан. Ингээд бид нар тэр архийг уугаад дууссан чинь талийгаач надаас дахиж мөнгө аваад дахин шил архи авчираад энэ архийг ууж байхдаа би согтоод эргээд сэргэсэн чинь гэрт хүн байхгүй бүгд явчихсан байсан. Би дахиж талийгаачтай тааралдаагүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас/

           Гэрч Д.Данзанбалжирын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Талийгаач Д.Энхтайван нь миний төрсөн хүү байгаа юмаа. 2015 оны 11 сарын 10-ны өдөр талийгаач өглөө гэрээсээ гарч явж уулнаас үхрээ ойртуулж өгчихөөд хаашаа явсан нь мэдэхгүй гараад алга болчихсон. Ингээд байж байгаад өдөр 13 цагийн үед нүүр нь халцарсан архи уучихсан бололтой ирэхээр нь миний хүү яасан юм хүнд зодуулаа юу гэсэн чинь юу ч дуугарахгүй байхаар нь дахиж би асуугаагүй тэгээд л талийгаач унтаж байгаад 17 цагийн үед хоол идэж аваад хаашаа нь мэдэгдэхгүй гараад алга болчихсон. Ингээд яг цаг хэд болж байсныг мэдэхгүй манай хүргэн Сэнгэжав ирээд талийгаачийг хүнд мөргүүлсэн юм уу, машинд мөргүүлсэн юм уу мэдэхгүй эмнэлэг дээр байна гэнэ гэж хөгшин бид хоёрт хэлэхээр нь хөгшин бид хоёр эмнэлэг дээр яваад очсон талийгаач ухаангүй тариа хийлгээд хэвтэж байсан.Тэгээд хөгшин бид хоёр гэрт очоод байж байтал шөнө 02 цагийн үед өнгөрчихлөө гээд эмнэлэгээс хэлсэн. Хөгшин бид хоёрт эмнэлэгээс талийгаачийн өмсөж явсан хувцасыг өгөхөөр нь харсан чинь урагдаж цоорсон, цус энэ тэр болсон зүйлгүй харин өтгөн шингэн гарчихсан байхаар нь өнгөрчихнө гэж бодоогүй угаагаад цэвэрлээд тавьсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудас/

Гэрч Т.Гантулгын 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....Тэгээд харсан чинь нэгэн үл таних махлаг өндөр ах С.Энхтайван ахтай зодолдож байхаар нь очиж салгатал С.Энхтайван ах буцаж очоод зодолдоод байсан. Тэгээд би салгаад байж байтал цагдаа ирэхээр нь ажил руугаа явсан. Зодоон болдог газар Галаа ах үл таних хүн Д.Энхтайван, Батсуурь, С.Энхтайван, Чука, ах нар байхыг харсан. Би зодоонд оролцоогүй зодооныг салгасан, Галаа ах “үзэх үү банди нараа хар Галааг барах уу” гээд яваад байсан. Галаа ах шууд Эрдэнэбаяр ахын нүүр рүү нь цохиод эхэлсэн. Галаа ахтай цуг явж байсан ах талийгаач Д.Энхтайван ахыг шууд толгой руу нь мөргөсөн. Талийгаач өөрөө тэр танихгүй ах руу гүйж очсон чинь нөгөө ах мөргөсөн чинь хойшоо саваад унасан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/

Гэрч Д.Даариймаагийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би 17 цагт сувилагч Мөнгөнцэцэгээс ажлаа хүлээж аваад байж байтал 18 цаг 15 минутанд хэсгийн төлөөлөгч Төрбат, цагдаа Мөнхбаатар, нэг танихгүй залуу Түдэв талийгаачийг үүрсээр эмнэлэгт орж ирсэн. Тэд нарыг орж ирэх үед талийгаач болох Энхтайван ухаангүй амьсгаатай ирсэн. Тэгээд би их эмч Алтанцэцэг, Баярцэцэг нарыг дуудсан. Тэгээд эмчилгээ хийлгүүлж байгаад би хүчилтөрөгч залгаж, цус өтгөн шээс зэргийг цэвэрлэж ажилласан. Шөнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 02 цаг 15 минутад талийгаач амьсгал нь цөөрч байгаад амьсгал хураасан. Их эмч Алтанцэцэгийн заавраар витамин С, витамин В1, 250 граммтай натирид судсаар дусал хийсэн. Нүүрний баруун нүд хөхөрсөн. Зүүн талын шанаа шалбарсан. Биед ил харагдах содон шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/

Гэрч Г.Алтанцэцэгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... 2015 оны 11сарын 11-ний өдрийн орой 18 цаг 15 минутад ажил дээрээ байж байтал гаднаас хэсгийн төлөөлөгч Төрбат талийгаач Энхтайван гэх хүнийг ухаангүй байдалтай оруулж ирсэн. Ингээд үзлэг хийх үед амьсгал тасалдсан байдалтай байхаар нь зүрх судас дэмжих тариа зэргийг хийгээд байж байтал 23 цаг 10 минутаас эхлээд халуурч эхэлсэн 01 цагт 38 хэмийн халуунтай байж байгаад шөнө 02 цагаас эхлээд халуун буурч хүчилтөрөгч нэмээд байхад амьсгал тасалдаад байхаар нь зүрхний иллэг хийгээд байж байтал 02 цаг 15 минутад зүрх нь бүрэн зогссон. Тэгээд би хэсгийн төлөөлөгч болон цагдаа нарт мэдэгдсэн. Талийгаач анх ухаангүй маш хүнд комын байдалтай орж ирсэн. Манай эмнэлэг талийгаачид өвчин намдаах тариа, цус тогтоох, судасны хана бэхжүүлэх, тархины хаван буулгах, тархины цусан хангамж сайжруулах, хордлого тайлах антибиотик, халуун бууруулах лаа, тарианууд хийсэн. Талийгаач биедээ зүүн хацар шанаа нь зулгарсан баруун нүдний зовхи хавдаж улайсан, хамраас нь цус, амнаас нь хоол мэт зүйл гарсан байдалтай байсан. 19 цаг 10 минутаас хавдсан нүд нь хөхөрч тодорсон байдал илэрсэн. Талийгаачаас архи үнэртэж байсан. Талийгаач нас барсан нь гэмтлийн гаралтай тархины цус харвалт битүү гэмтлээс болсон байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/

          Гэрч Д.Алтаншагайгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Талийгаач 2015 оны 11 сарын 10-ны өдөр 12 цагийн орчим “үхрээ хайгаад олчихлоо” гээд орж ирчихээд гарсан. Тэгснээ өдөр 14 цаг өнгөрөөд согтуу орж ирсэн, зүүн талын хамар нь шалбарч  цус нь хатсан, үс толгой нь шороо болсон байхаар нь “чи одоо гэртээ харьж наад хүзүү толгойгоо угаа” гэж хэлсэн чинь гараад явсан. Ингээд орой гадаа зодоон болж байсан. Сүүлд талийгаачийг газар хэвтэж байхад Галаа толгой руу нь 2 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би очоод Галааг “болиоч чи” гэтэл “юу гээд хуцаад байгаа пизда вэ” гэсэн. Тэгээд цагдаа ирсэн байсан болохоор би дэлгүүр рүү орсон. Түдэв, Галбадрах хоёр манай дэлгүүрт орж ирээд Түдэв карт гаргаж ирээд карт унших уу гэхээр нь би уншихгүй гэсэн чинь Галаа Түдэв хоёр дэлгүүрээс гараад явсан. Талийгаач ямар ч хөдөлгөөнгүй байсан тэгэхээр нь би ”чи яагаад босохгүй байгаа хүнийг өшиглөөд байгаа юм бэ” гэж хэлсэн.Толгойных нь зулай хэсэг рүү 2 хөлөөр өшиглөөд “энэ муу босохгүй гээд яадаг юм” гэж хэлсэн.  Хүчтэй өшиглөж харагдаж байсан. Толгой нь хоёр тал руугаа хөдлөөд байсан. Галаагаас өөр хүн сүүлд талийгаачийг зодоогүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас/

          Гэрч  Ч.Чинцэцэгийн 2015 оны 11 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрөөгөөд хүүхдээ цэцэрлэгээс авчихаад Одончимэг, Баяраа хоёртой явж байтал “Тамир-Ерөө”  дэлгүүрийн урд зодоон болоод байхаар нь харсан чинь Галбадрах ах бас нэг танихгүй намхан бор залуутай хамт “та нарыг ална” гээд тэнд байсан хүн хүн рүү дайраад байсан. Тухайн үед бүрэнхий болж байсан, тэгээд ч би сандраад хэн хэн байсаныг таниагүй. Тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгаад байж байтал нөгөө нэг танихгүй залуу салгасан хүмүүсээс мултраад гарч ирсэн чинь талийгаач өөдөөс нь очиход түүнийг мөргөөд цементэн дээр унагаачихсан, тэгээд талийгаач тас гээд маш чангаар уначихсан. Талийгаачийг унангуут би хүүе ээ та нар наад унагаасан хүнээ босгооч гээд орилоход Батсуурь ах хөөе босоорой гэхэд нь босохгүй байсан. Тэгээд байж байтал Галбадрах ах ирээд “пизда минь яагаад баашлаад байгаа юм” гээд толгой руу нь 4-5 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

           Гэрч Д.Одончимэгийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн 17 цаг өнгөрөөгөөд хүүхдээ сургуулиас нь авчихаад Чинцэцэг Баярмаа хоёртой хамт “Тамир-Ерөө” хүнсний дэлгүүрийн харалдаа явж байтал хэдэн хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Тэгээд хараад байж байтал үл таних урт хар куртиктай намхан залуу талийгаач болох Д.Энхтайваныг хоёр мөрнөөс нь барьж байгаад мөргөөд унагаачихсан. Таалийгаач унахдаа маш хүчтэй толгойгоороо хойшоо савж унасан бөгөөд унахад нь түс гээд маш чанга дуу гарсан. Унасных нь дараа Галбадрах “чи пизда минь юундаа баашлаад байгаа юм” гээд толгой руу нь 4-5 удаа өшиглөсөн бөгөөд би “ямар аймаар өшиглөдөг юм бэ бөмбөг өшиглөж байгаа юм шиг өшиглөж байна” гэж бодсон. Талийгаач, Түдэв гэх хүнд мөргүүлээд босож ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

           Гэрч М.Сэд-Очирын 2016 оны 01 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”.....Хэрэг гарсны дараа 4-5 хоногийн дараа Галаагийн дүү Лхагважав нөхөр Сайхнаатайгаа ирээд “чи талийгаач Энхтайваныг өнгөрөх үед байсан уу зодооныг харсан уу гэж хэлэхээр нь “би тэр үед гэртээ засвар хийж байсан хараагүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь бараг “чи харсан гээд байцаалт өгчих” гэсэн утгатай юм ярихаар нь “би юу гэж хараагүй юмны төлөө байцаалт өгдөг юм” гэж хэлсэн. Тэгээд л удалгүй гараад явсан. Мөн “гадуур хүмүүс юу гэж ярьж байна” гэж асуусан. Би Хашчулуун талийгаач Энхтайваныг ташуураар цохьсон гэж юм яриагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас/

  Гэрч З.Энхтуяагийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажил дээрээ байж байхад онгойгоод удаагүй байхад 11 цагийн үед Д.Энхтайван нь орж ирээд надаас өвчин намдаах эм байна уу би чамд дараа нь мөнгийг нь  өгчихнө миний толгой ар дагзаар ангалзаж өвдөөд байна надаа мөнгө алга байна гэж хэлсэн. Эм асууж байх үедээ шаналангуй өөрт нь хэрэгтэй чухал эм л авахгүй бол болохгүй байдалтай зүйл ярьж байсан. Орж ирэхдээ нүд нь хөхөрсөн бүлцгэр хавдсан байсан. Би тэгэхээр нь Д.Энхтайвнаас чи толгой тархиа яачихдаг юм бэ гэсэн чинь Чука миний толгой руу цохисон чинь өвдөөд байна гэж хэлэхээр нь би бодохдоо Чука гэдэг хүнд толгой руугаа цохиулсан юм байна даа гэж бодож байсан. Тэгээд толгойны эм болох цитрамон 2 ширхэгийг хайчилж өгөхөд нэгийг нь тэр дор нь задалж уугаад нөгөөхийг нь халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би Д.Энхтайваныг чи наад архиа болиоч байнга л ууж байх юм гэж хэлээд ойр зуурын юм ярьж байгаад Д.Энхтайван гараад явсан. Гарахдаа Д.Энхтайван би өдөр юм уу орой ирж дахиад эм асууна шүү чи ер нь өглөө байх уу гэхэд нь би байнга эмийн сандаа байгаа гэж хэлээд гараад явсан тэгээд тэр өдөр Д.Энхтайван дахиж харагдаагүй. Маргааш нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 9 цагийн үед онгойлгоод байж байхад Энхтайван орж ирээд өвчин намдаах эм байвал юу ч хамаагүй өгчих гэж хэлсэн. Тэр үед царай нь хөхөрсөн нүд нь хавдсан хүнд зодуулсан байдалтай харагдаж байсан. Би нэг ширхэг өвчин намдаах цитрамон өгөхөд Д.Энхтайван юу ч хэлэлгүй гараад явсан. Тэгээд дахиж уулзаагүй маргааш нь Д.Энхтайван нас барсан гэж нутгийн хүмүүс яриад мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал/

Гэрч З.Энхтуяагийн  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... сая 2015 оны шинэ жилээс өмнө яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Аймгийн төв орох ажилтай болчихоод Дулаанхаанаас гарах гэтэл Галбадрахын эгч Байгалмаа хамт дайгдаад явъя гэхээр нь зөвшөөрөөд аваад явсан. Тэгээд аймгийн төв орж эрүүл мэндийн төвийн даргатай уулзах гэтэл ирээгүй байсан тул ойр зуурын ажлаа амжуулж байгаад буцах гэсэн чинь Байгалмаа би буцахдаа 2 дүүгээ аваад хамт явъя гэхээр нь зөвшөөрөөд захын тэндээс Туяа, Оюунсайхан гээд Галбадрахын хүргэний охин нэрийг нь мэдэхгүй байна, аваад Дулаанхаан оруулж өгсөн. Ингээд маргааш гэртээ байж байтал өдөр Байгалмаа өөрийнхөө утаснаас залгаад миний дүү уулзах гээд байна гэхээр нь би завгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд орой хүн уулзах гээд байгаа юм чинь очоод уулзъя гээд яваад очиход Туяа орон дотроо орчихсон хэвтэж байснаа дүүгийнх нь хоолой өвдөөд бие өвдөөд байна гэхээр нь “наашаа цаашаа яваад тэгнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “миний дүү эгчийгээ яах гэж дуудсан юм бэ” гэтэл “талийгаач Энхтайван таниас ер нь эм авч байсан уу” гэхээр нь намар л орж ирж “үе мөч шархирч өвдөөд байна” гээд өвчин намдаах эм авч явсан гэж хэлсэн чинь “Өө та тэгвэл талийгаач Энхтайваныг сая зодоон болохоос нь өмнө хүнд зодуулсан бололтой нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирээд толгой өвдөөд байна гээд эм авсан” гээд хэлээд өгөөч гэхээр нь хүнд тус болох гээд зөвшөөрсөн юм. Тэрнээс талийгаач намар орж ирж өвчин намдаах эм авснаас хойш дахиж эм аваагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

Гэрч Ш.Оюунгэрэлийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”.. 2015 оны 12 дугаар сарын эхээр шиг санагдаж байна . Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би тэтгэвэрт гарахаар болоод материалаа бүрдүүлж өгөөд Шаамар сум орох ажилтай болчихоод Энхтуяаг найздаа туслаач машинтайгаа яваад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Ингээд бид 2 Дулаанхаанаас гарах гэсэн чинь Байгал надад нэг бичиг өгөөд ус цаг уурын газар аваачаад өгчих гэхээр нь би авсан. Тэрнээс цуг яваагүй. Энхтуяагийн машинтай бид 2-л Сүхбаатар суманд үдээс хойш ирчихээд оройдоо буцсан юм. Энхтуяа “чамтай уулзмаар байна яриа байна” гээд л байсан. Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Хэрэг болох үед би “Тамир Ерөө” дэлгүүрийн урдуур машинтай өнгөрч явсан тэр үед дэлгүүрийн урд 4-5 хүн зогсож байсан. Зодоон болохыг би хараагүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/

          2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн № 104 дугаартай актанд “.... а/Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын орой ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, тархины суурь эдийн хэсгийн няцрал, хуйханд цус хуралт, хайхны зөөлөн эдийн няцрал, дух, шанаанд зулгарал, зовхинд цус хуралт, хамрын баруун доод хэсэгт зулгарал, цээжинд цус хуралт зэрэг гэмтэл учирчээ. б/Дээрх гавлын орой  ясны шугаман хугарал, тархины суурь эдийн хэсгийн няцрал, хуйханд цус хуралт тархины хатуу хальсан доорх гэмтэл нь хатуу мохоо, хязгаарлагдмал зүйлээр цохих цохигдох үйлчлэлээр, дух шанаанд зулгаралт, зовхинд цус хуралт, хамрын баруун доод хэсэгт цус хуралт, цээжний цус хуралт гэмтэл нь унах, цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. в/Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. г/Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.9 промилли спиртийн агууламж иэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. д/Талийгаач нь В/Ш-р бүлгийн цустай байна....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/

Талийгаач Д.Энхтайваны өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 155-166 дугаар хуудас/

 

           Шүүх  сэтгэц гэм  судлалын №91/15 магадлагаанд:“а/Д.Түдэв нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байна.б/ Д.Түдэв нь сэтгэцийн удамшлийн өвчингүй байна. в/ Д.Түдэв нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. г/ Д.Түдэв нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  228 дугаар хуудас/

 

           Шүүх  сэтгэц гэм  судлалын №90/15 магадлагаанд:“а/Д.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байна. б/ Д.Галбадрах нь сэтгэцийн удамшлийн өвчингүй байна. в/ Д.Галбадрах нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. г/ Д.Галбадрах нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хйих шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 230 дугаар хуудас/

 

 

 

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №103-Б тоот “...

1.Сэлэнгэ аймгийн Шинжээч эмч Т.Насанжаргалын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны №461 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

2. Д.Галбадрахын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруул зулгаралт, зүүн цавь хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Яллагдагч Д.Галбадрахын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.

4.Д.Галбадрахын биед учирсан гэмтэл нь гэмт хэрэгт үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл болно.

5. Яллагдагч Д.Галбадрахын биед учирсан гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №103-А тоот “.....

1.Сэлэнгэ аймгийн Шинжээч эмч Т.Насанжаргалын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны №460 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

2. Д.Түдэвийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Яллагдагч Д.Түдэвийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.

4. Д.Түдэвийн биед учирсан гэмтэл нь гэмт хэрэгт үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл болно.

5 Яллагдагч Д.Түдэвийн биед учирсан гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №360 дугаартай “....

1.Яллагдагч Д.Түдэв мөрдөн байцаалтын шатанд Дархан-Уул аймагт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Жино-Ач” нэртэй эмнэлэгт толгойн зургаа авахуулсан байх ба 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан №103-А дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт дээр эмнэлэгт авхуулсан тархины зургаар зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, хоншоор ясны хуучин хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Яллагдагч Д.Түдэвийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоншоор ясны хугарал нь тухайн үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3.Яллагдагч Д.Түдэвийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтлийн хөнгөн зэрэг, хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр гэмтэл болно.  ..” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн дахин задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт №218 /1 дүгээр хавтаст хэргийн 214-217 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Д.Түдэвийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн”...  2015 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18-19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Дэнж гэдэг газраас сургуулийн ойр орчимд тамхи зарахгүйн улмаас “Хонхор” гэх газар руу ганцаараа тамхинд явсан. Тэгж явж байхдаа хадам ах Гадбадрахтай тааралдаад хамт явсан. Тэгэхэд дэлгүүрийн үүдэн дээр 10 аад архи уусан бололтой согтуу хүмүүс байхаар нь түрүүлж Галбадрах машинаас буугаад араас нь очиход тэнд байсан хүмүүс намайг “архи авч өг” гэж хэлсэн. Би яг хэн нь тэгж хэлснийг мэдэхгүй байна. Бараг бүгд л “архи авч өг” гэж хэлж байсан. Тэгсэн чинь Галбадрах миний дүү архийг нь аваад өгчих гэж хэлэхээр нь за ах нараа би та нарт архийг чинь аваад өгье гэж хэлээд Галбадрах ахтай дэлгүүр орсон. Ингээд дэлгүүр ороод архи авч өгөх гэсэн чинь миний мөнгө хүрэхгүй би тэр үед “картаар үйлчэх үү” гэж худалдагчаас асуухад худалдагч “картаар үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Галбадрах ахтай дэлгүүрээс гараад түрүүлээд би машинд суусан ба машинд суугаад харахад Галбадрах ахыг тэр хүмүүс тал талаас нь цохиод газар унагаахаар нь би машинаас буугаад та нар болиоч яаж байгаа юм гэхэд тэр хүмүүс “чи хаанаас ирсэн хэн бэ” гээд над руу дайраад газар унагаагаад тал талаас өшиглөөд би нүүрээ дараад хэвтсэн. Тэгээд би арай гэж тэд нараас салаад босч ирээд зугатах гэсэн чинь улаан куртиктэй өндөр шар хүн намайг цохих гээд гүйж ирээд би тэр үед өндийх гэж байхдаа толгойгоороо яг хаашаа мөргөлдсөн гэдгийг мэдэхгүй байна. Бид 2 мөргөлдсөн. Тэр хүн хойшоо болсон байх, тэгсэн чинь намайг мориор дайрч унагаагаад дахиад тал талаас зодоод байхаар нь би цагдаа дуудаачээ гэж орилсон. Мөн энэ хүмүүс чинь ямар аймаар юм бэ архиар ам нь цангасан хүмүүс байдаг юм байна юу ч хийхээс буцахгүй юм байна гэж бодоод иргээд боссон чинь дахиж мориор дайруулаад хашаатай налуулж унагаагаад зодоод байж байтал цагдаа ирж салгасан. Би өөрөө зодуулаад байсан болохоор Галбадрахыг хаана байсныг мэдэхгүй байна. Надаас үл ялиг өндөр, улаан куртиктэй шар хүн байсан. Цагдаа ирээд бужигнасан хүмүүсийг тарааж байтал Мөнхбаатар цагдаа ирээд энэ хүнийг 2-лаа эмнэлэг оруулж өгье гэж хэлэхэд мэдсэн. Намайг очиход тэр хүн дээшээ харсан ямар нэгэн цус гарсан зүйлгүй хэвтэж байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Түдэвийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”... Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан ялыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө тэнд явж байгаад зодуулж гэмтчихээд ингээд ял сонсож байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг ярьсан нэмж ярих зүйлгүй....” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Галбадрахын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө босоод үдээс өмнө цагийг нь хэлж мэдэхгүй байна. Гэрийнхээ урд талд байдаг дэлгүүрээс 2 лаазтай улаан касс нэртэй пиво авч уугаад гэрээсээ гарч яваад дүү Баярмаагийн гэрийн хашаанд очиж амбаар үзээд гэр рүүгээ буцсан. Ингээд гэртээ очоод машиндаа өмнө аваад хийсэн Ерөөл нэртэй 0.5 граммын архиа гэртээ орж ганцаараа уугаад орой 17 цаг өнгөрч байхад дэлгүүрээс тамхи авахаар гараад явж байгаад Энхболд гэж хүний дэлгүүрийн урд өөрийн төрсөн эмэгтэй дүү Отгонтуяагийн нөхөр Түдэвтэй тааралдсан. Тэгээд Түдэв “намайг хаа хүрч яваа юм бэ” гэж асуухаар нь “ах нь тамхи авахаар явж байна” гэсэн чинь Түдэв “би аваад өгье” гээд намайг дагуулаад Батжаргалын дэлгүүрт очсон. Ингээд Батжаргалын дэлгүүрийн гадаа талийгаач Энхтайван, Эрдэнэбаяр, С.Энхтайтан, Батсуурь, Энхтүвшин, Цогоо, Оогий, Чуука нар байж байсан. Тэгээд тэнд зогсож байсан хүмүүс намайг “нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би дүүдээ хэлээд нэг шил архи авахуулаад өгье” гэж хэлээд Түдэвт хандан “энэ хүмүүст нэг шил архи аваад өгчих” гэсэн чинь Түдэв зөвшөөрч архи авахаар надтай хамт Батжаргалын дэлгүүр рүү ороод түрийвчээ гаргаж үзээд надад хандан “ахаа миний мөнгө хүрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд буцаад дэлгүүрээс гарч ирээд би дээрх хүмүүст “манай дүүгийн мөнгө нэг шил архи авах гэсэн чинь хүрсэнгүй” гэсэн чинь Эрдэнэбаяр ”архи авч өгөхгүй новширлоо” гээд над руу дайрч намайг шууд гараараа нүүр рүү нэг удаа цохисон ба Эрдэнэбаярыг зөрүүлээд бариад авсан чинь Эрдэнэбаяртай хамт явж байсан бүх хүмүүс дайрч намайг цохисон. Тэгээд манай дүү Түдэв намайг өмөөрч дээрх хүмүүстэй зодолдсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг бүгд тал талаас цохиод байсан ба харахад Цогоо Чуукаа хоёрын нэг нь мориор Түдэвийг дайрч унагаж байгаа харагдсан. Тэгээд нэг нь “цаана чинь хүн уначихлаа шүү дээ” гэж орилох шиг болсон. Тэгээд тэд нар намайг зодохоо больж газар унасан хүн дээр очиход Д.Энхтайван  дэлгүүрийн урд талын цементэн талбай дээр унасан байсан ба намайг очиж харахын завдалгүй талийгаач Энхтайванг Эрднээгийн ногоон өнгийн Хонда сивик гэж машинд оруулж хэвтүүлээд бид нар эмнэлэгт хүргэж өгсөн ба би гэр рүү яваад гэртээ очоод унтсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө үүрээр гэртээ унтаж байхад хэсгийн төлөөлөгч Төрбат, цагдаагийн хэсэг дээр авчирч Д.Энхтайваныг нас барсан талаар хэлсэн. Би Түдэв, талийгаач нарыг зодолдож байхыг хараагүй ямарч байсан тэнд байсан хүмүүс 2 хуваагдаад Түдэв бид 2-ыг зодсон байх гэж бодож байна. Талийгаач Д.Энхтайван бид хоёрын дунд өс хонзон өр авлагын асуудал байхгүй.

“..... Тухайн үед миний хамраас цус гарсан. Уруул цохигдож цус гарсан. Зүүн талын төмсөг орчим хавдсан. Толгойн орой дээр хоёр хэсэг газар хагарсан. Үүдэн 4 шүд унахаар болсон байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-44, 46-47 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн ”...Би хэрэг гарсан өдөр дэлгүүрийн үүдэнд эхнэр хүүхдээ хүлээгээд сууж байтал талийгаач Д.Энхтайван, С.Энхтайван, Энхээ, Ерөөлт 4 дэлгүүрийн хажуу талын хашаа налчихсан зогсож байхаар нь уулзаад сууж байтал Д.Галдбарах, хүргэн гэх нэг залуутай машинтай хүрч ирсэн. Тэгээд Галбадрах талийгаач Энхтайвантай уулзаад дэлгүүр рүү ороод нэг их удалгүй гарч ирээд та нар архи ууж чадах уу” гээд хүн болгон руу дайраад намайг өшиглөөд нүүр рүү цохихоор нь би барьж аваад Галбадрахыг нүүр рүү нь нэг удаа цохисон бид хоёр барьцалдаад нилээн удаад байж байтал Хашчулуун ирээд салгасан. Цаана хүргэн гэх залуутай нь хүмүүс бужигнаад байсан болохоор юу болж байгааг анхаарч хараагүй би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй дөнгөж хөдөөнөөс орж ирээд гэртээ очсон чинь эхнэр хүүхэд байхгүй болохоор нь тосоод дэлгүүрийн урд сууж байсан. Галбадрах надтай барьцалдаж авч байхад хүн цохиогүй бид хоёр зууралдаад зогсож байсан. Түдэвийг хэн цохьсныг би хараагүй. Энэ асуудал болж байхад гадаа бүрэнхий болж байсан бөгөөд бид хоёр дэлгүүрийн зүүн талд шороон зам дээр зодолдож байсан. Тэр үед талийгаач хаана байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”....Миний хувьд Д.Галбадрахаас архи авч өг гэж хэлээгүй өөрөө л машинаас бууж ирэхдээ та нар муу сайнууд архи ууж чадах юм уу гэж хэлээд л дэлгүүр рүү ороод гарч ирэхдээ хүн болгон  руу агсарч дайраад намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод барьцалдаж авсан.....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Энхтайваны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “... Би өөрөө нүдний хараа муутай мөн тухайн үед харанхуй болж байсан болохоор надтай хамт байсан гээд байгаа зарим хүмүүсийг таньж чадаагүй харин дуу хоолойгоор нь ямар ч байсан Батсуурь ах Эрдэнэбаяр ах хоёрын дуу гарч байсан. Энэ хоёр байгаа юм байна гэж бодож байтал удалгүй Галбадрах ахын дуу гарч байсан. Би халамцуу бараг согтуу байсан гэж хэлж ойлгож болно. Миний хувьд тэр дэлгүүрийн үүдэнд айлд очоод  гэр рүүгээ харих гэж яваад тэр хүмүүстэй тааралдсан. Намайг очоод нэг их удаагүй байхад Галбадрах ахын дуу гараад явчихсан. Би юу болоод байгааг ойлгоогүй. Тэгсэн чинь намайг нэг хүн барьж аваад нүд рүү гараараа цохихоор нь би өөдөөс нь барьцалдаж аваад “хэн бэ чи” гэсэн чинь Галаагийн хүргэн байнаа гэсэн. Тэрнээс би тэр залууг танихгүй яагаад намайг цохиод авсныг мэдээгүй. Миний нүд рүү цохиод 2-3 удаа хавсарч унагаасан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53, 55 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Энхтайваны 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”....Би Д.Түдэвийн биед гар хүрээгүй, бид нарын дунд маргаан ч болоогүй Д.Түдэв ирээд л шууд намайг цохьсон байх....” гэх  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

Н.Хашчулууны 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Ганзориг гэдэг хүнтэй уулзчихаад “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадаа яваад очтол зодоон болоод дууссан. Дэлгүүрийн үүдэнд талийгаач Д.Энхтайван дээшээ хараад хэвтэж байсан. Ертөнцийн зүгээр баруун хойд зүгт толгой нь харсан байдалтай байхаар нь би очоод талийгаачийг харчихаад замын хажууд Эрдэнэбаяр ах сууж байхаар нь очоод “талийгаачийг яасан бэ” гэхэд зодоон болчихлоо гэж байсан. Тэгээд Эрдэнэбаяр ахтай юм яриад сууж байсан чинь цагдаа Мөнхбаатар ирсэн чинь тэнд байсан хүмүүс тараад алга болсон. Яг болсон хэргийн талаар би юу ч мэдэхгүй байна. Дэлгүүрийн хажууд Эрдэнэбаяр ах байсан. Юу болсон талаар асуутал Түдэв гэх залуу Д.Энхтайваныг мөргөөд унагачихлаа гэж ярьж байсан. Тэр өдөр би талийгаачтай огт уулзаагүй. Түдэв, Галбадрах нартай зодолдоогүй ..” .гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

Н.Хашчулууны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”.... Би зодоон болж байхад буюу С.Энхтайван тухайн үед танихгүй Д.Түдэвтэй зууралдаад бие биенийхээ нүүр рүү нь цохиж байхад морьтой голоор нь ороод салгах гэтэл Д.Түдэв гэдэг нь өөрөө согтуу бололтой моринд цохигдож унаж байсан....” гэх  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/

Шинжээч эмч Т.Амартүвшингийн 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Талийгаач Д.Энхтайван нь гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хөндлөн болон суман заадасны шугаман хугарал, хатуу хальсны цусан хураа, тархины 2 талд бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доторх цус харвалт тархины суурин эдийн няцралын улмаас нас барсан байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас/

Шүүгдэгч З.Энхтуяагийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн ”...Д.Галбадрахын эгч Байгаль нь надтай 8 жилийн нэг анги юм. Тэгээд хэрэг болсны дараа би Сэлэнгэ аймаг явах гэтэл Галбадрахын эгч Байгаль цуг явъя гэж хэлэхээр нь өөрийнхөө машинд суулгаад явуулсан. Ингээд Сэлэнгэ аймагт ирээд буцах болоход Байгаль өөрийнх нь дүү гэх нэг хүүхэн цуг явсан. Тэгээд замдаа явж байгаад Байгаль надаас талийгаач Энхтайван гэх хүн ер нь эм авч байсан уу гэхээр нь би авч байсан гэж хэлээд өөр юм яриагүй. Тэгээд дараа нь Байгаль над руу 2-ч удаа утасдаад манай дүү уулзая гээд байна гэхээр нь би эхэндээ очоогүй. Тэгээд сүүлдээ санаа зовоод Байгаль эгчийнх нь гэрт очсон. Гэтэл надад Байгалийн дүү Туяа гэж хүүхэн /Отгонтуяа/ та машин дээр явж байхдаа талийгаачийг эм авсан гэж хэлсэн. Одоо та талийгаачийг 2015.11.09-ний өдөр авсан гээд мэдүүлэг өгчихөөч ээ танд нээх хор байхгүй гээд гуйхаар нь би за гэж хэлээд худал мэдүүлэг өгсөн гэв. Би ийм хор аюултай гэж мэдээгүй. Одоо маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч З.Энхтуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”... Би Д.Түдэвтэй зодолдоогүй. Харин Галбадрах нь намайг зүгээр дэлгүүрийн хажуу талд байхад муу сайн юмнууд архи ууж чадах уу гээд ирээд шууд өшиглөөд нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа Галбадрахын шанаа хэсэг рүү 1-л цохисон. Өөр зодоон цохион хийгээгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн  48 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Хашчулууны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...Намайг очих үед зодоон болоод дууссан байсан. Би хүнтэй зодолдоогүй харин цаана зодолдож байсан С.Энхтайван, Д.Түдэв нарыг салгасан. Тухайн газарт би өөрийн саарал зүсмийн хайчин тамгатай мориороо Түдэв, С.Энхтайван хоёрын голоор ороод наадах чинь хараа муутай хүн гээд мориороо салгасан. Харин би С.Энхтайван ахын мөрөн дээрээс нь барьж авсан харин Түдэв баруун тал руугаа хажуулдаж унасан. Ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй.....” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Энхтайваны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...Би Галбадрахтай зодолдсон зүйл байхгүй. Харин би хашааны буланд зогсож байсан чинь намайг нэг хүн ирээд зүүн нүд рүү цохисон. Тухайн үед би чи хэн бэ гэхэд Галаагийн хүргэн байна гэж хэлсэн тэгэхээр нь би заамдаж автал намайг хавсарч унагаагаад намайг мөрөн дээрээс дарахаар нь би гараараа гар руу нь цохиж салгатал хүмүүс ирээд бид 2-г салгасан. Гэтэл цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Галбадрахын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”... Харин надад нэмж хэлэхэд талийгаач Д.Энхтайван нь хүнтэй хэрэлдэж маргалдсан үедээ хүнийг мөргөдөг байсан гэж Н.Эрдэнэбаяр надад хэлсэн. Би бас өмнө сонсож байсан учир мэдүүлэгтээ оруулъя гэж бодож байна....гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /4 дүгээр хавтаст хэргийн 80-99 дүгээр хуудас/

           Шүүгдэгч Д.Түдэвийн “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 93 дугаар хуудас/

           Шүүгдэгч Д.Галбадрахын “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 94 дүгээр хуудас/

           Шүүгдэгч С.Энхтайваны “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 96 дугаар хуудас/

           Шүүгдэгч Н.Хашчулууны “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 97 дугаар хуудас/

           Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 98 дугаар хуудас/

  Шүүгдэгч З.Энхтуяагийн “Ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн  хэргийн 98 дугаар хуудас/

Хохирогч талаас хохирлын талаарх гаргаж өгсөн / 3 дугаар хавтаст хэргийн 88-94 дүгээр хуудас/

Гэрч Д.Одончимэгийн 2017 оны 04 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Чинцэцэг бид хоёр хүүхдүүдээ аваад Тамир ерөө дэлгүүрийн хажуугийн замаар явж байхад дэлгүүрийн гадаа хүмүүс зодолдоод байхаар нь юу хүмүүс зодолдоод байгаа юм бол гэж бодоод зогсоод харж байтал Д.Энхтайван ах нэг хар бараан хувцастай залуу руу очоод зодолдох гэж байгаа бололтой яваад очиход тэр танихгүй залуу талийгаач Д.Энхтайван ахыг барьж аваад л мөргөөд талийгаач Д.Энхтайван газар толгойгоороо их хүчтэй унасан. Унахдаа чал гээд их хүчтэй дуу гарсан. Тэгээд Чинцэцэг бид хоёр цаашаа гэрлүүгээ явсан. Талийгаач Д.Энхтайван тэр танихгүй залуутай мөргөлдөөгүй мөргөсөн. Би энэ талаар мэдэхгүй байна. Хүн ер нь өөрийн харсан зүйлийнхээ талаар хэлнэ биз дээ. Ямар ч байсан хэн ч харсан мөргөж унагаж байгаа нь харагдаж байсан. Мөргөлдсөн гээд байгаа хүмүүс нь яагаад тэгэж мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Миний бодлоор машины байрлал арай өөр буюу туршилтын үед байснаасаа бага зэрэг зайтай байсан. Өчигдөр машиныг цементрүү шахаж тавиад байсан Н.Хашчулууны байрлуулаад байсан байрлалд машин байсан. Талийгаач Д.Энхтайваны байрлал зам дээрээс харахад тийм байрлалд харагдаж байсан. Гадна орчим миний хэлсэн цаг хугацаа шиг болж байсан...” гэх мэдүүлэг / 5 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/

Гэрч Ө.Уламбаярын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгонд нөхөр хүүхдүүдийн хамтаар оршин суудаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр шиг санаж байна би орой 17 цагийн үед цэцэрлэг, сургуулиас хүүхдүүдээ аваад гэрлүүгээ буцаж явах замдаа гэр хорооллын Тамир Ерөө дэлгүүр лүү орсон намайг дэлгүүр орох үед дэлгүүрийн гадаа Батсуурь, Ерөөлт, талийгаач Д-Энхтайван байсан ба хажууд нь нэг хүн байсаныг би анзаарч хараагүй учир таниагүй. Энэ үед би дэлгүүрийн гадаа хүүхдүүдээ үлдээгээд наадаа байж бай гэж хэлсэн чинь талийгаач Д.Энхтайван би хүүхдүүдийг нь харж байя гэж хэлсэн. Ингээд би дэлгүүрлүү орход Галбадрах нэг танихгүй залуу /одоогийн Түдэв би одоо Түдэвийг яагаад таниад байна гэхээр олон удаагийн ажиллагаанд оролцсон болохоор таньдаг болсон/ хамт дэлгүүр дотор байсан ба Галбадрах надтай мэндлээд би цаашаа дэлгүүрийн лагуун дээр очиж зогсох үед Галбадрах гараад явсан ба араас нь тэр танихгүй залуу одоогийн Түдэв виза картаа түрийвчиндээ хийгээд араас нь гарсан. Би дэлгүүрийн худалдагчаас зарах хувин байна уу гэж асуухад надад жижиг хувин үзүүлсэн ба би энэ хувингаас том хувин авна шүү авчирч өгөөрэй гэж хэлээд хүүхдүүдээ гадаа үлдээсэн байсан учир яараад дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэн дээр гарах үед Галбадрахтай хамт явж байсан одоогийн Түдэв тухайн үед танихгүй залуу талийгаач Д.Энхтайваныг мөргөх үед талийгаач Д.Энхтайван толгойгоороо хойш дэлгүүрийн урд талын цементэн хэсэг дээр савж унасан. Унахдаа толгой хэсэг нь газар хүрээд бие нь сүүлд нь газар хүрсэн би энэ үеийг яагаад сайн хараад байна гэхээр миний урд 3-4 алхамын урд болсон миний дээрээс гэрэл тусч байсан мөн гадаа тийм харанхуй байгаагүй гэгээ тасарч байсан ба харуй бүрий л болж байсан. Тэр үед манай хүүхдүүд Түдэвийн хажууд байсан тул хүүхдүүдээ аваад хажуугийн гудамжинд оруулж зогсоогоод буцаад талийгаач дээр очсон энэ үед замаар явж байсан Одончимэг, Чинцэцэг нар намайг надад хандан Уламбаяр эгчээ наад хүнээ босгооч гэж хэлж байсан. Талийгаач Д.Энхтайван нь ямарч ухаангүй сэргэхгүй байсан. Энэ үед дэлгүүрийн худалдагч Алтаншагай гарч ирээд юу болоод байгаа юм бэ цагдаа дуудчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би дэлгүүрийн хажуугийн гудамжинд үлдээсэн хүүхдүүд дээрээ ирэхэд өвөө тэр байна гээд морьтой хүн рүү заахаар нь наадах чинь өвөө нь биш гэж хэлсэн тэр морьтой хүн нь Хашчулуун байсныг би таньсан. Тэгээд хартал цаана нь манай нөхөр Н.Эрдэнэбаяр Галбадрахтай барилцаж аваад зогсож байхаар нь би явж очоод та нар юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр хоёр салахаар нь би хүүхдүүд дээрээ очоод миний араас Н.Эрдэнэбаяр ирээд бид нар гэрлүүгээ явсан. Ингээд маргааш өглөө нь хүүхдүүдээ хүргэж өгөөд дэлгүүр ороход хүмүүс Д.Энхтайваныг нас барсан байна гэж ярихад мэдсэн. Би дэлгүүр ороод гарч ирээд яг дэлгүүрээс гарч ирээд үүдэн дээр зогсож байсан. Намайг гараад ирэх үед талийгаач Д.Энхтайванг одоогоор Түдэв буюу тухайн үед танихгүй залуу байсан тэр мөргөөд талийгаач Д.Энхтайван толгой хэсэгээрээ хойшоогоо савж дэлгүүрийн үүдний цементен хэсэг дээр унаж байсан. Тухайн үед миний зогсож байсан газрын дээд таазны гэрэл ассан байсан. Бусад гэрэл буюу дэлгүүрийн гоёл зэрэг нь ассан байсан эсэхийг санахгүй байна. Гадаа тийм харанхуй болоогүй байсан. Харуй бүрий болж байсан ямар ч байсан дэлгүүрийн хажуугаар өнгөрдөг төв замаар явж байсан хүмүүс харагдаж байсан. Одончимэг, Чинцэцэг нар явж байгаа нь харагдаж байсан ба Уламбаяр эгчээ наад хүнээ босгооч гээд орилоод байсан. Одончимэг, Чинцэцэг нар нь төв зам дээгүүр гэрлүүгээ буюу баруунаас зүүн тийш явж байсан нь харагдаж байсан тэр зам дээрээс намайг хараад таньж байгаа юм чинь тэр байдлыг харах боломжтой байсан. Би өөрийн харсан зүйлийнхээ талаар ярьж байна би дэлгүүрээс гарч ирэх үед Д.Түдэв нь талийгаач Д.Энхтайваныг мөргөж талийгаач Д.Энхтайван хойшоогоо толгойгоороо савж унаж харагдсан. Би ойроос харсан болохоор их сайн мэдэж байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Би цэцэрлэг сургуулиас авч явсан хүүхдүүд дээрээ очих үед өвөө тэр байна гэхээр нь хартал манай нөхөр Н.Эрдэнэбаяр ирчихсэн байсан. Эрдэнэбаяр тухайн үед хөдөө мал дээрээ байсан төвд орж ирсэнийг нь ч би мэдээгүй. Намайг хархад Д.Галбадрах тэр хоёр барилцаад авчихсан зогсож байсан ба би очоод юу болж байгаа юм бэ хэзээ ирсэн юм бэ гэсэн чинь тэр хоёр тавиад салцгаасан. Намайг очих үед хоорондоо цохилцоогүй. Н.Хашчулуун сүүлд морьтойгоо ирчихсэн харагдаж байсан. С.Энхтайван Хашчулууны дараа ирчихсэн байсан шиг санаж байна.Намайг байх үед ямар ч байсан Д.Түдэвийг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг очиход ямар ч байсан Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр нар барьцалдаад зогсож байсан. Дэлгүүрийн урд талын жижиг хашааны хажууд Ерөөлт, Батсуурь нар нь байсан. Тэгэхээр бүлэглэж зодох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг. / 5 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/

Гэрч Т.Гантулгын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Тамир Ерөө дэлгүүрийн урдуур явж байтал дэлгүүрийн гадаа машин зогсоод уг машинаас Галбадрах ах нэг танихгүй ахтай хамт бууж ирсэн. Галбадрах ах гартаа пиво барьчихсан явж байсан тэгээд дэлгүүрийн гадаа Н.Эрдэнэбаяр ах, Д.Галбадрах ахтай маргалдаад зодолдож байсан тэр үед би хараад зогсож байтал танихгүй ах / одоогийн Түдэв / С.Энхтайван ахтай зодолдоод байсан тэр үед Би С.Энхтайван ахыг Түдэв гэж ахтай зодолдож байх үед салгах гэсэн боловч талийгаач Д.Энхтайван ах хажуугаар орж ирээд Түдэв ахыг цохихоор нь би боль гэж хэлээд салгасан. Ингээд талийгаач Д.Энхтайван танихгүй ахыг / Түдэв / цохих гэж байсан юм уу мөргөх гэж байсан юм уу яасан юм ямар ч байсан гүйгээд яваад очиход нь танихгүй ах одоогийн Түдэв ах мөргөөд талийгаач Д.Энхтайван ах чанх хойшоогоо толгойгоороо цементэн дээр савж унасан. Гадаа тас харанхуй болоогүй харуй бүрий болж байсан ямар ч байсан дэлгүүрийн гадаа байгаа хүмүүс харагдаж төв замаар явж байсан хүмүүс харагдаж байсан. Талийгаач Д.Энхтайван танихгүй ахыг / одоогийн Түдэв / цохих гэж байсан юм уу мөргөх гэж байсан юм уу яасан юм ямар ч байсан гүйгээд яваад очиход нь танихгүй ах одоогийн Түдэв ах толгойгоороо мөргөөд талийгаач Д.Энхтайван ах чанх хойшоогоо толгойгоороо цементэн дээр савж унасан. Хүн болгон тухайн үед өөрийн харсан зүйлээ хэлж байгаа болохоор л тэгэж хэлж байгаа байлгүй дээ. Би туршилтын ажиллагаанд 2 удаа оролцсон хүмүүс хол ойр янз бүрийн газраас харсанаа хэлж байсан. Н.Эрдэнэбаяр ах Д.Галбадрах ахтай зодолдож байгаад салсан. С.Энхтайван ах Д.Түдэв ахтай зодолдоод байхаар нь би очиж салгахад талийгаач Д.Энхтайван Д.Түдэв ахыг нэг цохихоор нь би боль гээд салгасан. Н.Хашчулуун ах хэзээ ирсэнийг би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 142 дугаар хуудас/

Гэрч Б.Бадамцогийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Тамир Ерөө дэлгүүр лүү орж гурил тос авах гээд дэлгүүр орох гэж явтал дэлгүүрийн гадаа С.Энхтайван, Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр, Ерөөлт нар нь бужигналдаад байсан. Тэгээд дэлгүүрээс гараад ирж ирээд дэлгүүрийн хажуугийн жижиг хашааны хажууд зогсож байтал талийгаач Д.Энхтайван гадна хувцсаа тайлаад машин луу яваад очиход нэг танихгүй залуу машиндаа хувцасаа тавиад өөдөөс нь очоод мөргөлдөж байх шиг харагдсан энэ үед тапийгаач Д.Энхтайван толгойгоороо хойшоо савж унасан. Энэ үед дэлгүүрийн Аптаншагай эгч гарч ирээд юу болоод байна наад хүнээ босго би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлж байсан. Талийгаач Д.Энхтайванг хэвтэж байхад Уламбаяр эгч очоод босоорой гэж хэлж байсан. Гадаа тийм тас харанхуй болоогүй харуй бүрий болж байсан ямар ч байсан дэлгүүрийн хажуугаар өнгөрдөг төв замаар явж байсан хүмүүс харагдаж байсан. Одончимэг, Чинцэцэг нар нь замаар явж хүүхдүүд дагуулаад явж байсан. Замаар явж байгаа хүмүүс харагдаж байсан. Би тухайн үед өөрийн харж ойлгосоноороо хэлж байна. Би ялгаж салгаж хэлж чадахгүй байна...” гэх мэдүүлэг. /5 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/

Гэрч Б.Батсуурийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Галбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаас бууж ирсэн намайг зодох хүн байна уу гээд бид нар дээр хүрээд ирсэн ба араас нь Түдэв машинаас бууж ирээд Галбадрахтай хамт дэлгүүр ороод 3-5 минут л болсон байх удаагүй гарч ирээд миний карт уншихгүй байна гээд Д.Галбадрах нь машин руугаа явах үед Д.Түдэв бид нарт хандаж би та нарт эргэж ирээд архи авч өгнө гэж хэлсэн. Тэгээд Д.Галбадрах Н.Эрдэнэбаяртай маргалдаад барьцалдаж аваад хоорондоо нэг нэгнийгээ цохиод байх шиг харагдсан. Тэр үед талийгаач машины ар талаар тойроод гарч ирж байсан. Д.Түдэвийн өөдөөс очих үед Түдэв өөдөөс нь очоод талийгаачийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх шиг болсон. Тэр үед талийгаач хойшоо саваад толгойгоороо газарт унасан. Тэр үед талийгаач дээшээ харсан байдалтай хөдлөхгүй байхад Галбадрах очоод талийгаачийг чи одоо яагаад баашлаад байгаа юм бэ гэж хэлээд талийгаачийн толгой руу 2-3 удаа хөлөөрөө түлхээд / ёвроод/ нь дэлгүүрийн худалдагч Шагай гэдэг хүн гарч ирээд та нар яагаад байгаа юм бэ одоо боль гээд байж байхад Хашчулуун гэдэг залуу морьтой ирээд талийгаачийг яагаад газарт хэвтэж байгаа талаар бид нараас асуухад Н.Эрдэнэбаяртай ярилцаж байхад цагдаа ирээд бид нарыг яв гэж хэлэхээр нь бид нар явсан юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудас/

Гэрч Б.Ерөөлтийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машинаас бууж Галбадрах ах ирээд Галбадрах ах “Та нар архи уух юм уу, би аваад өгье” гэж хэлээд Түдэвийн хамт дэлгүүр лүү орсон. Дэлгүүр лүү ороод гарч ирээд карт уншихгүй байна гээд тэр хоёр дэлгүүрээс гарч ирээд зогсож байтал Галбадрах ах гэнэт “Та нар намайг зодож чадах юм уу” гээд орилсон тэгсэн чинь Эрдэнэбаяр Галбадрах ахад хандан “Чи одоо боль чамтай зодолдох хүн байхгүй, чи бид нарыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад Д.Галбадрах ах Н.Эрдэнэбаяр ахыг цохиод Н.Эрдэнэбаяр ах Д.Галбадрах ахыг нэг цохиж байгаа харагдсан. Энэ үед Д.Түдэв “ Та нар Галаа ахыг яаж байна” гэхэд Түдэв машинлуугаа очоод гадна хувцасаа тайлж машин дотороо тавиад машиныхаа араар тойроод гарч ирэх үед талийгаач Д.Энхтайван Д.Түдэвийн өөдөөс яваад очиход Д.Түдэв өөдөөс нь ирээд шууд толгой нүүр хэсэгрүү нь нэг удаа өөрийнхөө толгой, нүүр хэсгээрээ нэг удаа мөргөсөн. Тэр үед талийгаач Д.Энхтайван хойшоогоо савж дэлгүүрийн урд талын цементэн дээр эгц хойд хэсгээрээ унаад босч дахин босч ирээгүй. Тэр үед Түдэв Галбадрах ах, Эрдэнэбаяр ах нар луу очих гээд явж байх замд нь С.Энхтайван ах өөдөөс нь очиж таарсан чинь С.Энхтайван ахыг Түдэв барьж аваад хоорондоо ноцолдоод газар унаад, хашааруу шахаад байх үед нь Хашчулуун морь унчихсан ирээд мориноосоо буугаад Д.Түдэв, С.Энхтайван нарыг салгах гэж очсон боловч тэр хоёр салахгүй байсан. Тэгээд цаанаас нь Гантулга буюу гөөхийний хар хочит Гантулга ирээд боль гэж хэлж байсан ба С.Энхтайван, Д.Түдэв нар удалгүй салсан. Тэгээд Түдэв машиндаа орж суусан ба энэ үед цагдаа Мөнхбаатар ирээд бид нарыг явцгаа гэж хэлээд байж байхад хэсгийн төлөөлөгч Төрбат машинтай ирээд тэгээд бид нар дэлгүүрийн гаднаас явцгаасан. Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр ах хоёр хоорондоо барилцаж аваад бие биеэ нэг нэг удаа ямар ч байсан цохиж байгаа харагдсан. Д.Түдэв С.Энхтайван ахтай зодолдоод бие биеэ цохиж, ноцолдоод газар унаад байсан. Тэр үед Хашчулуун морьтой ирээд мориноосоо буугаад Д.Түдэв, С.Энхтайван ах хоёрыг салгах гэсэн боловч салахгүй' байсан ба Гантулга ирчихсэн боль гэж хэлж байсан. Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван, Н.Хашчулуун нар нь бүлэглэн Д.Түдэв, Д.Галбадрах нарыг зодож цохьсон асуудал байхгүй. Би түрүүн хэлсэн Д.Галбадрах ах Н.Эрдэнэбаяр ахтай маргалдаад хоорондоо бие биеэ нэг нэг цохиж байгаа харагдсан. Д.Түдэв нь С.Энхтайван ахыг барьж аваад хоорондоо ноцолдоод газар унаад, хашаа руу шахаад байх үед нь Хашчулуун морь унчихсан ирээд морьноосоо буугаад Д.Түдэв, С.Энхтайван нарыг салгах гэж очсон боловч тэр хоёр салахгүй байсан. Д.Түдэв нь машинд хувцасаа тавиад машины араар тойроод гарч ирэх үед талийгаач Д.Энхтайван өөдөөс нь очсон чинь Д.Түдэв талийгаач Д.Энхтайваныг мөргөж унагсан. Мөргөлдсөн зүйл болоогүй, мөргөлдсөн бол Д.Түдэв нь хойшоогоо унах юм уу ямар нэгэн байдлаар хойшоо хөдлөх, гишгэдэл алдах байсан гэж бодож байна. Би ойлгож байна тухайн үед Д.Түдэв мөргөөд талийгаач Д.Энхтайван хойшоогоо унасан. Талийгаач Д.Энхтайван Д.Түдэвийг мөргөсөн бол ямар нэгэн байдлаар Д.Түдэв унах юм уу хойшоо болох байсан гэж бодож байна. Би ойролцоогоор 3-4 метр зайнаас харсан. Сүүлд туршилтын ажиллагаанд би оролцоход метрээр үзэж байсан тэр хэмжээ яг миний зогсож байсан газар байсан. Тэгэхээр нь туршилтаар тогтоосон хэмжээ нь яг гарсан байх. Би тухайн үед мэдэж байсан одоо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 5 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/

Гэрч Э.Төрбатын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2015 оноос одоог хүртэл Дулаанхаан тосгоны хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна, тухайн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал 17 цаг 20 минутын орчим хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Мөнхбаатар над руу утасдаад иргэдээс “Тамир-Ерөө” хүнсний дэлгүүрийн гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирлээ би ойрхон явж байна түрүүлээд очиж байя гэсэн юм. Тэгээд Тамир-Ерөө хүнсний дэлгүүрийн гадаа очиход дэлгүүрийн урьд цементэн талбай дээр талийгаач болох Д.Энхтайван баруун хойд зүг рүү толгой нь харсан байдалтай газарт уначихсан байдалтай, хажуу талд нь шороон зам дээр нэг жижиг оврын цагаан тээврийн хэрэгсэл болон тухайн үед миний харсанаас нэг үл таних залуу буюу Д.Түдэв, Д.Галбадрах нар зогсож байсан, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Мөнхбаатар цаана гудамжинд хэсэг хүмүүсийг тараасан байдалтай байсан. Бүрэнхий болчихсон байсан учраас цаана хэн хэн байгааг нь сайн харагдахгүй байсан бөгөөд миний харснаар Хашчулуун /морьтой/, Энхтайван гэх зэрэг хэдэн хүн харагдаж байсан, тухайн үед хэн хэн байгааг нь сайн харж чадаагүй. Тэгээд талийгаач Д.Энхтайваныг очиж үзэхэд ухаан алдчихсан байдалтай байсан ба тэнд байсан дэлгүүрийн худалдагч Алтаншагайгаас юу болсон талаар тодруулахад сая Галбадрахтай хамт явж байсан нэг залуу мөргөөд унагаачихсан, унах үедээ тас хийгээд маш хүчтэй дуу чимээ гарсан гэж хэлж байсан юм. Тэгж байтал хэсгийн цагдаа, ахлах ахлагч Г.Мөнхбаатар Д.Галбадрах, Д.Түдэв хоёроос бусдыг нь тарааж явуулчихаад энэ хэний машин бэ гэж асуухад Д.Түдэв миний машин гэхээр нь ахлах ахлагч Г.Мөнхбаатар, Д.Түдэв хоёроор талийгаач Д.Энхтайваныг өргүүлж машинд хэвтүүлээд ахлах ахпагч Г.Мөнхбаатараар уг машиныг нь бариад Дулаанхаан тосгоны эмнэлэгт хүргэж өгсөн юм. Намайг очих үед гадаа бүрэнхий болчихсон байсан бөгөөд ойроос хүн хараад танигдахаар байсан юм. Тамир-Ерөө хүнсний дэлгүүрийн гадна гэрэлтүүлэг нь унтраастай байсан, харин орох хаалганых нь гадна дээд талд нэг гэрэл л асаалттай байсан бөгөөд уг гэрэл нь дэлгүүрийн урд талбайн бага зэрэг хэсгийг гэрэлтүүлж байсан ба би талийгаач Д.Энхтайванг хараад л гэрэл тусгах шаардпагагүйгээр танисан, тэрээр уг гэрэлд харагдаж байсан. Намайг очих үед талийгаач Д.Энхтайваны толгой хэсэг нь баруун хойд зүг рүү харчихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан бөгөөд уг дэлгүүрийн гадна байрлах 3 дугаартай гэрлийн шонгийн модноос 1,5 метр орчим зайд хэвтэж байсан, харин уг тээврийн хэрэгсэл дэлгүүрийн хажууд суулгасан машины дугуйнаас 2 орчим метрийн зайд бараг зам голлоод зогсочихсон байсан...” гэх мэдүүлэг. / 5 дугаар хавтаст хэргийн 151дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас /

Гэрч Г.Мөнхбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2015 онд Дулаанхаан тосгоны хэсгийн цагдаагаар ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 17 цаг 20 минутын орчим “Тамир-Ерөө” хүнсний дэлгүүрийн худалдагч, иргэн Алтаншагай манай дэлгүүрийн гадаа хүмүүс зодолдоод байсан гэх дуудлага өгсөн юм, би тухайн үед ойрхон явж байсан очиход дэлгүүрийн урд талбайд талийгаач Д.Энхтайван дэлгүүрийн урд газарт уначихсан байдалтай, цаана нь нэг үл таних залуу буюу Түдэв, Галбадрах нар нэг жижиг тэрэгний хажууд зогсож байсан юм, тэд нарын цаанаа гудамжинд морьтой хэдэн хүмүүс бужигналдаад байх шиг болохоор нь очиход Хашчулуун морьтойгоо Энхтайван гэх хүмүүс байж байхаар нь би тараагаад явуулчихаад буцаад дэлгүүрийн урд очтол хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Төрбат ирчихсэн байж байсан, тэгээд намайг Д.Түдэвтэй хамт талийгаач Д.Энхтайваныг өргөөд машинд оруул гээд бид хоёр тэнд байсан жижиг тэргэнд өргөж хэвтүүлсэн юм бөгөөд Д.Түдэв согтуу байсан учираас би тээврийн хэрэгслийг нь бариад дээшээ эмнэлэгт талийгаач Д.Энхтайваныг хүргэж өгсөн. Намайг очих үед Тамир-Ерөө хүнсний дэлгүүрийн гадна гэрэлтүүлэг нь унтраастай байсан, харин гадна орох хаалганых нь гадна дээд талд нэг гэрэл асаалттай байсан бөгөөд уг гэрэлтүүлгэнд талийгаач Д.Энхтайван танигдаж байсан. Тэр гэрэл нь дэлгүүрийн урд хэсэг талбайг гэрэлтүүлж байсан. Тухайн үед намайг очих үед дэлгүүрийн урд цемэнтэн талбай дээр талийгаач Д.Энхтайваны толгой хэсэг нь баруун хойд зүг рүү харчихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан, харин Д.Түдэвийн гэх цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл дэлгүүрийн хажууд суулгасан машины дугуйнаас 2 орчим метрийн зайд бараг зам голлоод зогсочихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг / 5 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар хуупас/

Шүүгдэгч С.Энхтайваны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Миний нүдний хараа муу учир орой харуй бүрий болох үед бараг юм хардаггүй юм. Би гэрлүүгээ харихаар “Тамир ерөө” дэлгүүрийн хажуугаар гараад явж байтал дэлгүүрийн гадаа хүмүүс зогсож байсан ба Батсуурийн дуу гарахаар нь очоод Батсуурьтай юм яриад зогсож байтал манай тосгоны Галаа ахын дуу гараад “Та нар архи ууж чадах уу” гэх мэтээр орилоод байсан. Энэ үед намайг нэг хүн ирээд учиргүй зүүн нүдрүү цохиод авахаар нь би өөдөөс нь зуурч барьж аваад “Хэн бэ” гэхэд Галаагийн хүргэн байна Дулаанхааныхан яах гээд байна гэж хэлээд намайг хавсарч унагаад дээрээс дараад байхаар нь би гарыг тавиулаад босч ирсэн. Тэгсэн чинь дахин намайг зуураад бариад авах үед хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед хэн хэн бид хоёрыг салгасныг мэдэхгүй байна. Учир нь харанхуй болохоор миний хараа муу бараг хардаггүй юм. Удалгүй манай сумын цагдаа ирчихсэн бид нарыг гэрлүүгээ яв гээд байсан. Тэгээд Батсуурь, манай бэр Соёлмаагийн хамт намайг дагуулаад манай гэрт намайг хүргэж өгсөн. Миний хувьд тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Би Д.Галбадрахтай хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Намайг зогсож байхад нэг хүн ирээд шууд намайг цохиод барьд авсан. Би тухайн үед зөрүүлээд тэр хүнийг барьж аваад хэн бэ гэсэн чинь Галаагийн хүргэн байна гэж хэлж байсан. Тэр үед л би Галаагийн хүргэн юм байна гэж бодож ойлгож байсан. Би тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Би Д.Түдэвийг хүнтэй хамт бүлэглэн цохиж зодоогүй. Би хараа муутай учир тэр хүнийг таниагүй. Хүнтэй зодолдож чадахааргүй байсан. Тэр залуу намайг учиргүй цохиод авахаар нь би өөдөөс нь барьж авсан. Тухайн үед би хэн намайг цохиж байгааг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг. /5 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Эрдэнэбаярын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний яллагдагчаар өгсөн: “...Намайг дэлгүүрийн гадаа С.Энхтайван талийгаач, Батсуурь Ерөөлт бид хэд дэлгүүрийн гадаа зосгож байхад Түдэв нь цагаан өнгийн машин жолоодож ирсэн харин хажууд нь Галбадрах бууж ирсэн Галбадрах, Түдэв хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглчихсэн байдалтай машинаас гуйвж, дайвсан байдалтай гарч ирээд Галбадрах нь бид нарт хандаж “Та нар хар Галааг барах уу” гэж агсараад дэлгүүр рүү орсон юм. Намайг дэлгүүрийн гадна байхад Галбадрах дэлгүүрээс гарч ирээд Та нар архи ууж чадах юм уу? гэж хэлээд Галбадрах нь намайг нэг удаа өшиглөсөн тэр үед би хойшоо болтол дахиж нүүрэн тус газарт баруун гараараа цохьсон ингээд миний уур хүрээд Галбадрахыг нүүрэн тус газарт нь буюу зүүн шанаанд нь нэг удаа гараараа цохиж байгаад бид хоёр салтал дэлгүүрийн гадна буюу бетон талбай дээр талийгаач толгойн нь баруун зүгт буюу дээшээ харсан байрлалтай хэвтэж байсан хэн талийгаачийг цохиж зодсон талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /5 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр туршилт тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 80-99 дүгээр хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / 5 дугаар хавтаст хэргийн 176-184 дүгээр хуудас/

Цаг агаарын тодорхойлолт /5 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Д.Түдэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайваны толгойн тус газар нь мөргөж унагаан түүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Энхтайваныг газар унасан байхад нь толгой руу нь өшиглөж бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан

           Шүүгдэгч С.Энхтайван нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан Д.Түдэвийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд; Хохирогч Т.Мөнхгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 17-18/, гэрч  Б.Батсуурийн /1хх-ийн 96-97, 5хх-ийн 148/, Б.Бадамцогийн /1хх-ийн 100-101, 5хх-ийн 143/, Ө.Уламбаярын /1хх-ийн 102-103, 5хх-ийн 140-141/, Б.Ерөөлтийн /1хх-ийн 104, 5хх-ийн 149-150/, Т.Гантулгын /1хх-ийн 110-111, 5хх-ийн 142/, Д.Даариймаагийн /1хх-ийн 115-116/, Г.Алтанцэцэгийн /1хх-ийн 117-118/, Д.Алтаншагайн /1хх-ийн 123/, Ч.Чинцэцэгийн /1хх-ийн 124/, Э.Төрбатын /5хх-ийн 151/, Г.Мөнхбаатарын /5хх-ийн 154/ нарын  мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн 104 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд / 1хх-ийн 149-150, 163-166/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-11/ шүүгдэгч Д.Түдэвийг хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон шинжээчдийн дүгнэлт /1хх-ийн 228/, шинжээч нарын цогцсонд үзлэг хийсэн 218/1 тоот дүгнэлт /1хх-ийн 214-217/, Хохирогч Д.Галбадрах, Д.Түдэв нарын биед хөнгөн зэргийн шэмтэл учирсан тухай, Д.Түдэвийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан тухай 103-а, 103-б, 360 тоот дүгнэлтүүд /1хх-ийн 188, 193, 196/ зэрэг болно.

        Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар батлагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүгдэгч Д.Түдэв нь нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт Тамир-Ерөө дэлгүүрийн гадна талын талбай дээр танхайн сэдэлтээр Д.Энхтайванг мөргөж, газарт унаган гавал тархины битүү гэмтэл, гавлын орой ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, тархины суурь эдийн хэсгийн няцрал, хуйханд цус хуралт зэрэг амь биед аюултай гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         Шүүгдэгч Д.Түдэв түүний өмгөөлөгч нараас “...хохирогч Д.Энхтайван түүнрүү 2 гараа савчин гүйж ирсэн байдаг. Энэ нь түүний амь насанд аюултай довтолгоон бодитой тулгарсан юм. Д.Түдэв түүнийг санаатай мөргөөгүй, зодуулж байх явцдаа Д.Энхтайвантай мөргөлдсөн учраас түүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

        Учир нь: Хохирогч Д.Түдэв, Д.Галбадрах нарыг тухайн үед дэлгүүрийн гадна талд байсан хүмүүс бүлэглэн зодсон байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй төдийгүй, Д.Галбадрах нь элдэв үгээр бусдыг архидан согтуурахад турхирч зүй зохисгүй авир гаргаж, Н.Эрдэнэбаярын эрх чөлөөнд халдаж хүнийг алах гэмт хэрэг гарах шалтгаан  нөхцлийг бий болгосон, Шүүгдэгч Д.Түдэв нь түүнийг чиглэн ирсэн амь хохирогч Д.Энхтайванг мөргөж унагаад улмаар С.Энхтайвангийн эрх чөлөөнд халдаж зүй бус үйл ажиллагааг үргэлжүүлэн танхайрсан байдал хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Батсуурийн /1хх-ийн 96-97, 5хх-ийн 148/, Б.Бадамцогийн /1хх-ийн 100-101, 5хх-ийн 143/, Ө.Уламбаярын /1хх-ийн 102-103, 5хх-ийн 140-141/, Б.Ерөөлтийн /1хх-ийн 104, 5хх-ийн 149-150/, Т.Гантулгын /1хх-ийн 110-111, 5хх-ийн 142/, нарын мэдүүлгүүдээр мөн мөрдөн байцаалтын туршилтуудаар нотлогдсон байна.

          Иймд шүүгдэгч Д.Түдэвийг өөрт бодитой тулгарсан аюулыг зайлуулж аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Шүүгдэгч Д.Түдэв, түүний өмгөөлөгч нарын зүгээс дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хоорондоо үгсэж худал мэдүүлэг өгсөн гэж үгүйсгэж байгаа боловч эдгээр гэрчүүд зориуд худал мэдүүлэг өгсөн байдал нотлогдоогүй байна.

         Шүүгдэгч Д.Түдэвийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтын шатанд гарсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх боловч Д.Түдэв нь өөрийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан талаар мэдүүлээгүй, түүний биед халдаж зодсон этгээдүүд гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй байна.

        Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрээс хууль сануулж авсан мэдүүлгүүд нь хуульд заасан болзол шаардлагыг хангасан байна. 

         Шүүгдэгч Д.Галбадрах нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орилж хашгиран зүй бус авирлаж, бусдыг өдөөн тухирч, Н.Эрдэнэбаярыг цохиж зодооныг эхлүүлж, Д.Энхтайваныг газар унасан байхад нь толгой руу нь өшиглөж бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

         Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Д.Галбадрахыг өөрийг нь цохиж авлаа хэмээн үл ялих зүйлээр шалтаглан Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан

          Шүүгдэгч С.Энхтайван нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Д.Түдэв өөрийг нь цохилоо хэмээн үл ялих зүйлээр шалтаглан Д.Түдэвийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх баримтуудаар нотлогдсон байна.

        Харин шүүгдэгч З.Энхтуяад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайван нь Д.Түдэвт зодуулж нас барсан гэх хэрэгт хуурамч мэдүүлэг өгсөн гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь нотлогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Учир нь: Шүүгдэгч З.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уг хэргийг шалган шийдвэрлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөрдөн байцаах тасгийн дарга С.Батжаргалаас томилсон ажлын хэсэгт ороогүй мөрдөн байцаагч Р.Сундуйсүрэн авсан нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-д заасан зүйл заалтыг зөрчсөн байх тул нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч З.Энхтуяад аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч хуралд оролцсон прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар ялласныг түүний өгсөн гэх мэдүүлгийн улмаас хэн нэгэнд давуу тал бий болоогүй, хор уршиг учраагүй мөн хуурамч мэдүүлэг өгсөн гэх нотлох баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Д.Түдэвт аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт, Д.Галбадрахад мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зйүлийн 181.1-д заасан “танхайрах” гэмт хэрэгт, Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван нарт мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

         Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

         Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Д.Түдэвийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Д.Галбадрахад аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан танхайрах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

         Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд шүүгдэгч ганцаараа танхайрах гэдэг ойлголт байхгүй болсон тул Д.Галбадрахыг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хор хохирол учраагүй нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Мөн дээрх хуулийн өөрчлөлтөнд тулгуурлан шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Галбадрах, Д.Түдэв нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар “догшин авирлаж танхайрах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн хуралд оролцсон прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр ялласныг хүлээн авч хөнгөрүүлэн зүйлчилж дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцохоор тогтов.  

          Гэвч шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван  нарт дээрх зүйл ангид заасны дагуу ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж хариуцлага хүлээлгэж болохгүй талаар заасан байна.

         Шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван нарын гэм буруутайд тооцогдож буй 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь хорих ял оногдуулах зохицуулалт байхгүй төдийгүй, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг гурван сарын хугацаагаар тогтоосон байх тул дээрх зохицуулалтанд хамаарч байна.

          Иймд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Д.Түдэв өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугийн талаар маргаантай байгаа, учирсан бодит хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зан үйлийн болон бусад зардлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзсан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Д.Түдэвт оногдуулж буй хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Түдэвийн энэ гэмт хэргийн улмаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 602 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

          Хохирогч Д.Мөнхгэрэлээс шүүх хуралдааны шатанд оршуулгын зардалд 6.000.000 төгрөг төлүүлж авсан Д.Түдэвээс нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Д.Түдэвийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

        Хохирогч Д.Түдэвээс өөрийн эрүүл мэндийг удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хагалгаанд орох шаардлагатай, үүнийгээ нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт нотлох баримт болгон гаргаж ирүүлсэн нэхэмжлэл алга байна.

        Хохирогч Д.Галбадрах хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Галбадрах 303 хоног, шүүгдэгч Н.Эрдэнэбаяр 45 хоног, шүүгдэгч С.Энхтайван 45 хоног цагдан хоригдсон болно.   

        Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Түдэв бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

  Шүүгдэгч Д.Түдэвээс шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Гэнэдуламыг оролцуулах хүсэлтийг 31 дугаартай шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн болно.