Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02906

 

24 05 2******* *******4/ШШ24/906

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд х ийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******/*******-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:УШ92053**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, *******-р хороо, -р хороолол, /-р байр, 25******* тоот хаягт оршин суух овогт ы /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд 24 оны 05-р сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь Ө.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б.******* миний бие 200******* онд Ө.тай танилцаж, 2*******2 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2*******2 оны 0*******-р сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 20******* оноос тусдаа амьдрах болсон. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхэд эцгээрээ овоглодог. Иймд хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч Ө. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө. миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Г. нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ гэв.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1 нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-4/ Б.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Г.ий төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-5/ Нийслэлийн Ерөнхий боловсролын -р сургуулийн захирлын тодорхойлолт, /хх-6/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны ӨЭМТ-ийн хүү Г. эрүүл өсөж, бойжиж байгаа, вакцинд хамрагдсан тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчийн гаргасан хариу тайлбар /хх-/. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй. Талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... 200******* онд Ө.тай танилцаж, 2*******2 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2*******2 оны 0*******-р сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн ... Иймд хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Үүнд: ... хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Г. нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигчийн хамтран амьдрах, эр эмийн харилцаатай байх хугацаанд

-2*******2 оны 0*******-р сарын 06-ны өдөр Г. төрсөн, эрэгтэй, настай,

-Насанд хүрээгүй хүүхэд эцэг Ө.аар овоглодог болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар,

- гэрлэлтээ бүртгүүлээгүй,

- хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар шаардлага гаргаагүй,

4.2.Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны ӨЭМТ-ийн хүү Г. эрүүл өсөж, бойжиж байгаа, вакцинд хамрагдсан тодорхойлолт,

4.3.Нийслэлийн Ерөнхий боловсролын -р сургуулийн захирлын 24 оны 05-р сарын -ны өдрийн ын нь 23-24 оны хичээлийн жилд Э.Оюунцэцэг багштай 6д ангид суралцдаг нь үнэн гэх тодорхойлолт зэргээр хариуцагч нь насанд хүрээгүй хүүхдийн эцэг болох нь тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй, хариуцагч татгалзаагүй, хүү Г. нь миний хүүхэд мөн гэх тайлбарыг гаргасан. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар ... Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ... хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг ... тэжээн тэтгэх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан ба хариуцагч хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ гэж байх тул талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, насанд хүрээгүй хүүхдийг эх Б.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

*******.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэхүү үүргээ эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулан шийдвэрлэж болохоор хуульд заажээ. Хэрэв тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцоогүй, тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээ байгуулаагүй тохиолдолд тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоох бөгөөд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан тогтооно.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

-Г. настай тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийг 11-16 нас /суралцаж байгаа бол ******* нас/-тай болон насанд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Ө.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр, дугуйланд суралцах төлбөр, зардал нь хүүхдийн нэмэлт зардалд тооцогддог, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гараагүй тул шийдвэрлэхгүй.

Мөн хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр аль эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно.

Зохигч хүүхдийн тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа, хэмжээг тохиролцоогүй байх тул энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар мөнгөн хэлбэрээр; 41.2.1-д зааснаар сар бүр, насны байдлыг харгалзан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 Мөн тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан.

8.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эцэг Ө.аар 2*******2 оны 0*******-р сарын 06-ны өдөр төрсөн Г.ийг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох 2*******2 оны 0*******-р сарын 06-ны өдөр төрсөн ын г эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ын г 11-16 нас /суралцаж байгаа бол ******* нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ы аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Хариуцагч Ө. хуульд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч Б.******* саад болохыг хориглосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хүүхдийн эхэд тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН