| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/04910/И |
| Дугаар | 184/ШШ2024/02908 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/02908
| 2024 он 05 сары 27 өдөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ХМК, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Б байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ы ******* /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,788,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,788,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 4,788,500 төгрөгийг хариуцагч Ж.******* нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 30-ны өдөр 788,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,788,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 30-ны өдөр 788,500 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 4,788,500 төгрөгийг хариуцагч Ж.******* нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 30-ны өдөр 788,500 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,783 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН