Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 121/ШШ2024/0021

 

2024 оны 03 сарын 25 өдөр                     Дугаар 121/ШШ2024/0021                           Өвөрхангай аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлттэй, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ********д холбогдох “2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *********с 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“...Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор В.Дэлгэрмаа нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэн ********* 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан шийтгэлийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот дүгнэлт бичсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ****** би уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор В.Дэлгэрмаагаас Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн “2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах    тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2024/0021/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор В.Дэлгэрмаагаас, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ********д холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий 02 дугаартай дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.НЭРГҮЙ