Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч/хохирогч/ Ж.Н , Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц  овогт Л-гийн Б , С  овогт Ж-гийн Н  нарт холбогдох 17160014000060 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Ц... сумын харьяат, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа 474 толгой мал, нэг УАЗ 469 автомашинтай, ........... регистрийн дугаартай, Ц  овогт Л-гийн Б  гэв.

 

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Ц.... сумын харьяат, 1990 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, бог, бод мал нийлээд 500 гаруй толгой малтай, ...... регистрийн дугаартай, С.... овогт Ж-гийн Н  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Н , Л.Б  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.... сумын төвд хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг  гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.М-гийн гэрт Ж.Н , Л.Б , Г.М , Б.М , Д.С , С.Т  нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж  Д.С , Ж.Н  нар нь хоорондоо маргалдан барьцалдаж авсан ба Л.Б , С.Т  нар нь Д.С , Ж.Н   нарыг салгаж улмаар шүүгдэгч Ж.Н  нь Д.Балдангийн хөлний өвдөгний дээд талд хутгалсан, шүүгдэгч Д.Б  нь  намайг хутгалчихлаа гэсэн шалтгааны улмаас Ж.Н-ийг зодсон бөгөөд дээрхи үйлдлүүдийн улмаас шүүгдэгч Ж.Н , Д.Б  нарын биед хөнгөн зэргийн хохирол учирсан гэмт хэрэг гарсан байна.                                                                         Уг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч/хохирогч/ Л.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би сумын төв дээр машинаа янзалж байсан. Машин янзалж байхад Т  ирээд явсан. Урд айлд байна гээд намайг дуудсан би машиныхаа моторыг бөөрөнхийлж тавьчихаад очсон. Яваад очиход энэ хэд алга байсан би хүлээгээд сууж байхад М , Т , Н  энэ гурав гаднаас орж ирсэн. Бид хэд 1 пиво, 0.75 хэмжээтэй Улаанбаатар архи нэгийг уусан. Бид хэдийг байж байхад С  гаднаас орж ирсэн. С , Ж.Н  нар нь хоорондоо маргалдаад байсан. Намайг боль гэж хэлэхэд Нямдорж орон дээр гараад унтаад өгсөн. Би гадаа гарч утсаар ярьж байгаад бие засчихаад эргээд ороод ирэхэд Сонинбаатар, Н  нар нь барьцалдаад авчихсан байсан. Би Н-ийг салгаад, С-ыг Т  аваад гараад явсан. Н-ийг орон дээр унтуулах гээд байж байхад хутга хаанаас гарч ирснийг би мэдэхгүй, миний өвдөгний дээд талд хутгаараа хатгасан. Би ширээн дээр байсан аягаар Ж.Н-ийн толгой руу 2 удаа цохисон...Толгой руу нь цохичихоод би гараад явсан...Хөлний өвдөгний дээд хэсэгт хутгалсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хуулийг интернэтээс уншсан. Мөнгөн торгууль нь 450-550  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл байгаа. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч/хохирогч/ Ж.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өдөр бой хийж байгаад Т-той таарсан. Бой хийж дуусаад А-ынд ирсэн. А-ынд 1 пиво, 1 архи уусан. Тэгээд согтоод унтаад өгсөн. Сонинбаатартай яагаад маргалдсанаа мэдэхгүй байна. Өглөө нь Л.Б  ирээд чи намайг хутгалсан гэж хэлсэн... Тэр өдөр өлөн байж байгаад архи уусан. Архи уугаад тасарсан байх...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...450.000 төгрөгөөр торгох боломж байна уу.....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 23-ны өдөр би машин янзлаад байж байсан чинь Т , Н  нар над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би А-ын гэрт яваад очсон чинь хүнгүй байсан. Тэгээд хүлээгээд байж байхад гаднаас Т, М , Н , М нар орж ирсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан юм. Тэгээд байж байтал С  гаднаас орж ирээд цуг архи уусан юм. Тэгээд С-ыг орж ирэхэд Н  пизда минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид нар чи дуугүй байж бай орж ирсэн хүн зүгээр суулга гэж хэлсэн юм. Тэгээд бид нар архи ууж байгаад би гарч бие засаад байж байхад Т  гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгээд бид 2 цуг гэрт яваад ороход Н , С  2 барилцаад авсан С  дээр нь гарчихсан орон дээр байж байсан. Ороход ямар нэгэн зодолдсон зүйлгүй барилцаад авчихсан харагдсан. Тэгээд Т  С-ыг аваад гарсан би Н-ийг унтуулах гээд орон дээр дараад байж байсан чинь хаанаас гаргаж ирсэн юм мэдэхгүй миний хөл рүү хутгаар хутгалчихсан юм. Тэгээд би хөлнөөс цус гарч байхыг хараад ширээн дээр аяга байж байхаар нь аваад Н-ийн толгойн тус газар 2 удаа цохиж зодсон юм...” гэх мэдүүлэг/хх 10-11-рт/,

Шүүгдэгч Ж.Н-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 23-ны өдөр би бойны газар мал хийлцсэн юм. Тэгээд Т , М , М  бид нар М-гийн гэрт очсон юм. Тэгээд тэндээ байж байгаад Т  Б-г утсаар дуудсан. Тэгээд бид нар 1 том пиво, 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч уусан. Тэгээд би тэр архи пивноос уучихаад нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн юм. Тэгсэн чинь гаднаас нэг мэдсэн Сонио ороод ирсэн байсан. Тухайн үед С-г таньдаггүй байсан. Тэгээд би С-той маргалдаж муудалцсан байсан юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Тэгээд би С-той барилцаад авсан байж байхад Б  гаднаас орж ирээд намайг салгаж авсан байсан би тэрийгээ санахгүй байгаа юм. Би архи уугаад согтчихсон байсан юм. Тэгээд болсон асуудлын талаар надад дараа нь эрүүл байхад Б  хэлсэн юм. Тэгээд С-г Т  надаас салгаж аваад гарсан чинь би Б-тай гэрт үлдсэн байсан тэгээд би өдөр бой хийж байхдаа халаасандаа хийж явсан тонгорог хутга гаргаж ирээд Б-гийн хөлний өвдөг рүү хатгасан байсан. Тэрийгээ би өөрөө согтуу байсан учир мэдэхгүй байна. Тэгсэн чинь Б-г хутгалсаны дараа Б намайг зодоод аягаар болон гараараа толгой нүүр лүү цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16-рт/,

   Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 23-ны өдөр 20-21 цагийн үед би ажлаасаа гэртээ очсон. Тэгээд гэртээ байж байтал манай хажуу талын айлын М  орж ирээд гэр лүүгээ дагуулаад орсон юм. М-гийн гэрт ороход Б , Н , М  нар байж байсан. Тэгээд ороход тэд нар архи уугаад сууж байсан тэгээд би хамт суугаад архи уусан юм. Тэгээд байж байтал Тоогоо гэх залуу гаднаас архи пиво аваад хүрээд ирсэн. Тэгээд бид нар архи пивоо уугаад байж байхад Н  гэх залуу зүүн талын орон дээр тасарсан юм байлгүй унтаад өгсөн. Тэгээд архи дарсаа ууж дуусаад бүгд гэрээс гарцгаасан би хамгийн сүүлд гарах гэж байхад Н  сэрчихсэн босоод ирсэн. Тэгээд босож ирээд шууд пизда минь чи яасан том юм бэ гээд намайг заамдаад авчихсан байсан учир хамт газарт унасан юм. Тэгсэн чинь гаднаас Тоогоо Б  2 орж ирээд Тоогоо намайг дагуулаад гарсан тэр үед Б  Н-ыг аваад гэрт үлдсэн юм. Тэгээд Т  бид 2 гадаа хашааны үүдэн дээр юм яриад ахиж гэрт орвол Н-тай маргалдана гээд байж байтал Б гэрээс Н-д хутгалуулчихлаа гээд гараад ирсэн... гэх мэдүүлэг /хх 18-19-рт/,

Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 23-ны өдөр Н . М, М  бид 4 бой хийсэн юм. Тэгээд би бойгоо хийж дуусчихаад сум руу орж ирээд байж байхад Н  араас ирчихээд М-гийн гэрт хүрээд ир гээд намайг дуудсан юм. Тэгээд хүрээд ирсэн чинь Н , М , М  3 байж байсан. Тэгээд Н  хөдөө явах гэж байна ганц нэг юм уухуу гэхээр нь тэгье гээд архи, пиво авч уусан. Тэгээд тэр хооронд Б-г  Н  бид 2 дуудсан. Тэгээд бид нар сууж байгаад гарцгаасан. Тэр хооронд С  Н  нар ууж сууж байгаад гарцгаасан. Тэр хооронд С , Н  нар муудалцсан байсан. Тэгээд Б  бид 2 гаднаас орж ирэхэд Н  нь доор орчихсон барьцалдаад байж байсан. Тэгээд би С-ыг салгаад аваад гарсан юм. Тэгээд би С-ыг гэрт оруулж өгөх хооронд Б  Н-д хутгалуулчихлаа гээд орилоод гараад ирсэн...” гэх мэдүүлэг/хх 26-27-рт/,

Гэрч Г.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.11.23-ны өдөр Н , Т , М , бид 4 мал гаргаж бой хийсэн юм. Тэгээд Н  хөдөө явахаар болоод ганц пиво уучихаад явья гэж ярьсан. Тэгээд бид нар М-гийн гэрт пиво ууж байхад Н  Т-г дуудаж ирүүлсэн. Тэгээд байж байтал Т  Н  2 Б-г утсаар дуудсан. Тэгээд Б  М-гийн гэрт ирсэн. Тэгээд бид нар архи пиво ууцгаасан юм. Тэгээд байж байтал С ирсэн. Тэгээд бид нар архи пиво ууж байхад Н айлын орон дээр тасраад уначихсан байсан. Тэгээд би гадаа гараад дотор муухайраад байхаар нь бөөлжөөд байж байх хооронд гэр дотор Б , Н  нар зодолдсон юм шиг байна лээ. Би сүүлд нь мэдсэн. Яг юу болсон талаар мдэхгүй байна... М  надад хэлэхдээ Н  Б г хутгалсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 20-21-рт/,

Насанд хүрээгүй гэрч Д.Ө-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.11.23-ны өдөр би А-р ахынд байж байсан чинь М  эгч, М  эгч, Н  ах, Б  ах, С  ах, Т  ах 6 архи ууцгаасан. Тэр үед би айлд орж зурагт үеээд явж байсан. Тэгээд нэг гэрт орж ирээд байж байсан чинь гэрээс хүмүүс гараад явчихсан Н , С  ах 2 үлдчихсэн байж байсан. Тэгээд С  ах зуухны урд сууж байгаад гарах гээд боссон чинь Н  ах араас нь барьж аваад зууралдаад унасан. Тэгсэн чинь С  ах тэр 2 шкафны урд талд давхралдаад уначихсан юм. Тэгээд байж байсан чинь гаднаас Б  ах, Т  ах 2 орж ирээд Т  ах Сонио ахыг дагуулаад гараад явсан юм. Б  ах, Н  ах 2 гэрт үлдсэн би айгаад гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,

Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.11.23-ны өдөр Н , Т , М  бид 4 мал гаргаж бой хийсэн юм. Тэгээд Н  хөдөө явахаар болоод ганц пиво уучихаад явья гэж ярьсан. Тэгээд бид нар манай гэрт пиво ууж байхад Н  Т-г дуудаж ирүүлсэн. Т  тухайн үед гэррүүгээ явчихсан байсан юм. Тэгээд байж байтал Т  Н  2 Б-г утсаар дуудсан. Тэгээд Б  манай гэрт ирсэн. Тэгээд бид нар архи пиво ууцгаасан. Тэгээд байж байгаад би хажуу айлын залуу С-ыг дуудаж ирүүлсэн. Тэгээд бид нар архи пиво ууж байхад ямар нэгэн маргалдсан зүйл огт болоогүй. Тэгээд би гадаа гараад дотор муухайраад байхаар нь бөөлжөөд байж байх хооронд гэр дотор Б , Н  нар зодолдсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх 24-25-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №375 “...1.Иргэн Н-ийн биед: тархины доргилт, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний хүүхэн хараанд цус харвалт, зүүн чихний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 29-30-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №374 “...1.Иргэн Л.Б-гийн биед зүүн өвгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 33-34-рт/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх 02-рт/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл/хх 04-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: “...Хохирогч Л.Б-гийн мэдүүлэг/хх10-11-рт/, хохирогч Ж.Н-ийн мэдүүлэг/хх 14-15-рт/, насанд хүрээгүй гэрч Ө-ын мэдүүлэг/хх 22-23-рт/, гэрч М-гийн мэдүүлэг, гэрч М-гийн мэдүүлэг/хх 24-25-рт/, гэрч Т-ын мэдүүлэг/хх 26-27-рт/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх 2-рт/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, шинжээчийн дүгнэлт/хх 29-30-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 33-34-рт/...” зэрэг нотлох баримтуудыг,

 

Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор өнгийн иштэй тонгорог 1 ширхэг зэргийг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

 

Шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан бөгөөд шүүгдэгч  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх  нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ж.Н , Л.Б  нар нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн учраас хохиролд гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн прокурор 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ж.Н , Л.Б  нарыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н  нь “...450.000 төгрөгөөр торгох боломж байна уу...” , шүүгдэгч Л.Б  “...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан тул шүүхээс шүүгдэгч нарын дээрхи хүсэлт болон улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэснийг  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н  нь эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй тонгорог 1 ширхэгийг авахаас татгалзсан буюу “...авахгүй...” гэсэн тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй тонгорог 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Н , Л.Б  нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг  тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц  овогт Л-гийн Б , С  овогт Ж-гийн Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарыг тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н , Л.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтааар хураагдсан бор өнгийн иштэй тонгоргыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Н , Л.Б   нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгч Ж.Н , Л. Б  нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарын иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Н , Л.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА