Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/02941

 

*******24 он 05 с ар 28 өдөр

*******84/ШШ*******24/0294*******

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 06-р хороо, ХМК, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД:6*******08466/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Хилчин хотхон, *******-*******а тоот хаягт оршин суух *******ийн ******* /РД:ЧС8003*******066/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *******,*******53,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******53,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага *******,*******53,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******53,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

*******.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн *******,*******53,500 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3-т зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН