| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03638/И |
| Дугаар | 184/ШШ2024/02966 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02966
2024 05 29 184/ШШ2024/02966
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, ******* тауэр оффис, ******* давхар, *******12 тоот хаягт байрлах ******* капитал ББСБ ХХК /РД:60*******565*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* ******* -р гудамж, тоот хаягт оршин суух овогт ы /РД:КЮ9006**************9/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 431,655 төгрөг гаргах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Ж.д холбогдан зээлийн гэрээний үүрэгт 431,655 төгрөг гаргах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 431,655 төгрөгийн *******0,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 331,655 төгрөгийг хариуцагч Ж. нь 2024 оны 05-р сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Ж.д холбогдан зээлийн гэрээний үүрэгт 431,655 төгрөг гаргах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 431,655 төгрөгийн *******0,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 331,655 төгрөгийг хариуцагч Ж. нь 2024 оны 05-р сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хьд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 431,655 төгрөгийн *******0,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 331,655 төгрөгийг хариуцагч Ж. нь 2024 оны 05-р сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,600 төгрөгийн тал хувь 6,800 төгрөгийг улсын төсвийн *******0200900941 тоот данснаас, 6,800 төгрөгийг хариуцагчаас гаргж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН