| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00349/И |
| Дугаар | 133/ШШ2024/00374 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2024/00374
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 133/ШШ2024/00374 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** дүгээр баг, ***д оршин суух, *** овогтой ***ын ***ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч***, гэрч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг болон 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Барилгын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овгийн ***ын *** миний бие 1963 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй. Би 1979 онд 16 нас хүрээд аав, ээж, ах дүүсийг дагаж мал маллаж байгаад авга ах ***ийнд амьдарч 1982 онд байгаад хугацаат цэргийн албанд явсан юм. 1985 оны 08 дугаар сард цэргийн халагдаж ирээд 1985 оны 09 сараас эхлэн *** аймгийн *** сумын *** нэгдэлд барилгын бригадад ажилчнаар орж, 1990 оны дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэврээ тогтоолгох гэтэл аймгийн архивт 1985-1986 он, 1988-1989 онуудын баримт байхгүй, нэгдлийн *** дугаар дансанд өөр баримт олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр, бусад баримтууд байхгүй, зөвхөн 1987, 1990 оны архивын лавлагаа гарсан тул бусад 1985, 1986, 1988, 1989 онуудын ажилласан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Мөн миний бие ***ын *** нь аав, ээж бага насанд өөд болж, ах дүүс бид авга, нагац нараа бараадан ажиллаж амьдарч байсан юм. Би авга ах***ийнд амьдарч байгаад цэрэгт явсан учраас цэргийн батлах, цэргийн алба хаасан архивын лавлагаа хоёрын овог нэр зөрүүтэй гарсан байна. миний бие ***ын *** бөгөөд цэрэгт явахдаа ***ийнд байсан учраас цэргийн лавлагаа ***ийн *** гэж гарсан байна. иймд цэргийн алба хаасан 3 жилийг ***ын *** болгон шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасан хугацааг ***ын ***аар тогтоож овог, нэрний зөрүүг арилгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-***ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-*** яамын ***ын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-***ын ***-н төрсний бүртгэлийн лавлагаа,
-***ын ***ын цэргийн батлах,
-***ын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ***, *** дугаартай архивын лавлагаа,
-Гэрэл зураг,
-*** аймгийн *** даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-***ын ***т *** сумын *** нэгдлээс 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр
-*** аймгийн *** даргын *** газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-***ын мэргэжлийн үнэмлэх,
-***, *** нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***ын *** нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг болон 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3.1. *** нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсан болон 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх Барилгын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:
-*** яамын ***ын төв архивын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай ***ийн ***-ны сайдын 1982.06.08-ны өдрийн *** дугаар тушаалаар *** аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн *** дугаар ангид алба хааж, ***-ын даргын 1985.08.03-ны өдрийн *** дугаар тушаалаар 1985.08.03-ны *** дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-***ын 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон *** дугаартай цэргийн батлах
-*** аймгийн *** даргын *** газрын ***ын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай тус аймгийн *** сумын *** нэгдлийн Барилгын бригадад ажилчин байсан *** нь гээд 1987 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар, 1990 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар, 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-***т *** сумын *** нэгдлээс 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-*** аймгийн *** даргын *** газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-Аймгийн барилга, үйлдвэрийн хэлтсээс *** сумын *** нэгдлийн ажилчин ***т өрөгч, угсрагчийн *** дугаар зэрэг олгосон 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэх,
-гэрч ***ын ...*** 1985 онд барилгын цэрэгт явж ирээд ажилд орж байсан. Намайг ажилд орсны дараа жил нь ажилд орж байсан. 1991 он хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг
-гэрч ***ийн 1985 оноос 1991 он хүртэл барилга дээр хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
*** аймгийн *** даргын *** газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай тус аймгийн *** сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Баянгол багийн харьяат *** нь 1941 оны 04 сарын 18-нд төрсөн, эрэгтэй, халх, *** нь 1954 оны 05 сарын 04-нд төрсөн, эрэгтэй, халх, ***, ***, ***, ***, *** гэж бүртгэгджээ гэх архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ***, *** дугаартай 1989, 2000 оны хүн амын тооллогын архивын лавлагаа зэргээр цэргийн алба хаасны архивын лавлагаанд бүртгэгдсэн *** нь*** болох нь тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд *** овогтой ***ыг 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх Барилгын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасныг болон 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсныг тогтоож 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овогтой ***ыг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн барилгын бригадад ажилчнаар ажиллаж байсныг тогтоож, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар *** овогтой ***ыг 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх Барилгын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН