Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Комир ******* ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б., Г., Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газар

Маргааны төрөл: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б., Г. нарын Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* с******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Хариуцагч О., Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны на******* бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б., Г. нарын Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* с******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах гэжээ.

Нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Комир *******" ХХК нь БНСУ-ын "Солонгосын уул уурхайн корпораци ТӨХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаад худалдаа, эвдэрсэн газрын техникийн болон биологийн Нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Манай компани нь нь "М******* *******" ХХК гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд бид компанийн оноосон нэрэндэ өөрчлөлт оруулж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж Комир *******" ХХК гэсэн оноосон нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь М******* *******" ХХК гэсэн оноосон нэртэй байхдаа Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын Ойн Ерөнхий Газар хоорондын Монгол- Солонгосын хамтран хэрэгжүүлсэн төслөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах 2016 оны 12 сарын 16-ны өд******* гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах" ажлын гүйцэтгэгчээр шалгарч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан уг төслийг эхлүүлэн 2021 оны 6 сард хийж гүйцэтгэж дуусаад байна. Энэхүү "Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах" төслийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээ ёсоор бидний хийж гүйцэтгэх ажлууд нь НӨАТ-аас чөлөөлөгдөх зохицуулалттай байсан ч бидний 2018, 2019 онуудын төслийн санхүүжилт, санхүүжилтээр худалдан авсан бараа, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөөгүй болно. Харин Сангийн сайдын 2020 оны 04 сарын 10-ны өд******* 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт"-д багтаж, 2020 онд бидний гүйцэтгэх ажлын санхүүжилт болох 854,764.99 ам.долларын дүн бүхий бараа, ажил, үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой болсон юм. Ийнхүү уг жагсаалтад багтсаны дагуу бид 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ТЕГ-ын Том татвар төлөгчийн газарт зохих ёсоор хүсэлтээ гаргаж, 9927255 регист******* дугаар дугаартай НӨАТ-аас чөлөөлөгдөх код авсан. Гэтэл дээрх төслийг гүйцэтгэхэд хамтран ажиллаж байсан Г*******с******* ХХК /РД: *******, Утас: 94090997/ нь 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын 476,890,849 төгрөгийн хөлсийг дээрх кодоор шивж тайлагнах ёстой байтал манай компаниас 2018.10.03-ний өдөр шилжүүлсэн 60,000,000 төгрөг, 2019.05.23-ний өдөр шилжүүлсэн 1,109,433,442.68 төгрөг, 2019.10.25-ны өдөр шилжүүлсэн 687,000,000 төгрөг нийт 1,856,433,442.68 төгрөгийн хөлсийг дээрх кодоор шивж НӨАТ-аас чөлөөлөгдөх тайлан гаргасан байна. Өөрөөр хэлбэл Г*******с******* ХХК нь манай компаниас авсан 2018, 2019 онуудын НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй орлогуудаа НӨАТ-ас чөлөөлөгдөх орлого гэж тайлагнаж татвар ногдох орлогоо бууруулсан, мөн Г*******с******* ХХК нь Ийнхүү илүү тайлагнаснаар Сангийн сайдын 2020.04.10-ны өд******* 79 дүгээр тушаалын Хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу тайлагнах 854,764.99 ам.доллар /ойролцоогоор 2,43 тэрбум төгрөг/ нь манай компанийн хууль ёсны дагуу тайлагнах ёстой орлогуудтай нийлж 3.8 тэрбум төгрөг болж хэтрээд байна. Г*******с******* ХХК-ийн дэрх үйл ажиллагаанаас болж манай компанийг НӨАТ-аас чөлөөлөгдөх орлогоо 1,856,433,42.68 төгрөгөөр илүү тайлагнасан гэж үзэх бодит эрсдэл үүсэж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өд******* 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зэлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам-ын 5.3-т Энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй: 5.3.1. худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн; 5.3.2. худалдан авалт хийсэн этгээдийн нэр нь жагсаалтад ороогүй." гэж заасан байдаг. Бид энэхүү асуудалтай холбогдуулан танай газарт 2020.12.21-ний өд******* 2020-142 тоот албан бичиг, 2021.02.04-ний өд******* 2021-15 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Татварын хэлтэст гомдол, 2021.04.02-ны өдөр Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт гомдол тус тус гаргаж байсан. Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас манай гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэст харьяалагддаг Г******* с*******" ХХК-ийг эрсдэлтэйд тооцож, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгаас Г******* с*******" ХХК-д татварын хяналт шалгалт хийхээр болсон гэдгийг бидэнд утсаар мэдэгдэж байсан. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн ТУБ Б., н. нар нь Г******* с*******" ХХК-д бидний гаргасан гомдлын дагуу хяналтын шалгалтыг хийж Г******* с*******" ХХК-ийн гаргасан зөрчилд хариуцлага ногдуулсан гэж бидэнд амаар хэлсэн боловч хэдэн төгрөгийн зөрчилд, хэдэн төгрөгийн хариуцлага ногдуулсан талаар мэдээллийг бидэнд өгөхгүй байсан ба бид дээр дурдсан гомдлуудынхаа хариуг бичгээр авмаар байна гэж удаа дараа шаардсаны дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь 2022 оны 01 сарын 03-ны өд******* 05/02 тоот албан бичгээр Г******* с*******" ХХК-д хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг бидэнд өгсөн. Гэтэл уг 2022.01.03-ны өд******* 05/02 тоот албан бичигт Г******* с******* ХХК-д хяналт шалгалт хийхэд 614,414,753.18 төгрөгний зөрчил илэрч, уг зөрчилд хариуцлага тооцсон гэж дурджээ. Өөрөөр хэлбэл Г******* с******* ХХК-д манай компаниас 2018.10.03-ний өдөр шилжүүлсэн 60,000,000 төгрөг, 2019.05.23-ний өдөр шилжүүлсэн 1,109,433,442.68 төгрөг, 2019.10.25-ны өдөр шилжүүлсэн 687,000,000 төгрөг нийт 1,856,433,42.68 төгрөгийн НӨАТ Шингэсэн ажлын хөлснүүдээс 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл илүү шивсэн 1,242,018,689.5 төгрөгийн ажлын хөлсийг зөрчил биш гэж үзэж, Г******* с*******" ХХК-ийн 1,242,018,689.5 төгрөгийн зөрчилд шийтгэл ногдуулахаас татгалзсан буюу шийтгэлээс чөлөөлсөн байна. Бид Г******* с******* ХХК-ийн гаргасан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дээд шатны байгууллага болох Татварын Ерөнхий газрын дарга Б. Хандаж 2022.01.27-ны өдөр гомдол гаргасан. Бидний гаргасан гомдол нь Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ТУБ Б. дээр хуваарилагдсан байсан бөгөөд гомдол гаргасны дараа татварын улсын байцаагч Б. гомдолтой холбоотой уулзахад Г******* с*******" ХХК- ийг дутуу шалгасан байна, дахин шалгалт хийхээр болж байгаа гэсэн хариуг амаар өгч байсан ба бидний зүгээс "бид бичгээр гомдол гаргасан тул хариугаа бас бичгээр авмаар байна" гэхэд удахгүй гаргаад өгнө гэж хэлж байсан. Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс тө******* байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудад тус тус зааснаар өргөдөл, гомдлын хариуг 30 хоног, шаардлагатай бол дахин 30 хоног сунгаж асуудлыг шийдвэрлэх, хариуг өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл манай гаргасан гомдлын хариуг бичгээр өгөхгүй байсан тул гомдлын хариуг бичгээр авахыг хүсэж байгаа талаарх хүсэлтийг 2022.04.19-ний өдөр гаргасан ба уг гаргасан хүсэлт нь ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ТУБ Ү.У*******т хуваарилагдсан байсан. ТУБ Ү.У******* нь манай компаниас баримт материалууд шаардсан бөгөөд бид шаардсан баримтуудаас өө******* олох боломжтой баримт материалуудыг цахим шуудангаар болон бичгээр хүргүүлж байсан. ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2022.06.24-ний өд******* 08/1582 тоот албан бичгээр бидний гаргасан 2022.01.27-ны өд******* гомдлын дагуу Г******* с*******" ХХК-ийг "дахин татварын хяналт шалгалтад хамруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. "Г******* с*******" ХХК-ийн 1,242,018,689.5 төгрөгийн зөрчилд шийтгэл ногдуулахаас татгалзсан буюу шийтгэлээс чөлөөлснийг бидний зүгээс дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд: 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өд******* дотор тө******* сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:" 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэж НӨАТ суутган төлөгч нь НӨАТ ногдох бараа, ажил, үйлчилгээний хөлс /орлогыг/ хүлээж аваад хэзээ тайлагнаж, албан татвар төлөхийг хуулийн дээрх зохицуулалтаар маш тодорхой зохицуулж өгсөн байна. Манай компанийн зүгээс Г******* с*******" ХХК-д 2018.10.03-ний өдөр 60,000,000 төгрөг, 2019.05.23-ний өдөр 1,109,433,442.68 төгрөг, 2019.10.25-ны өдөр 687,000,000 төгрөг нийт 1,856,433,442.68 төгрөгийг шилжүүлсэн, Г******* с*******" ХХК нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн нь маш тодорхой буюу зөрчил нь илэрхий байхад хяналт шалгалт хийсэн ТУБ нар нь ямар үндэслэлээр зөрчил биш гэж үзэж, 1,242,018,689.5 төгрөгийн зөрчилд шийтгэл ногдуулахаас татгалзсан буюу шийтгэлээс чөлөөлсөн ойлгомжгүй байна. Үүнийг бид "Г******* с*******" ХХК-д хяналт шалгалт хийсэн ТУБ нь "Г******* с*******" ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй бүүр улмаар авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх хардах үндэслэлийг төрүүлж байна.

2. Манай компани болон Г******* с*******" ХХК-ууд нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын Ойн Ерөнхий Газар хоорондын Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлсэн төслөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах 2016 оны 12 сарын 16-ны өд******* гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх "Монгол- Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах" төслийн гүйцэтгэгчээр оролцохдоо түншлэл хэлбэрээр орсон бөгөөд талууд уг төслийг хэрэгжүүлэхдээ ажлыг гүйцэтгэж дууссаны дараа санхүүжилт буюу төлбөрөө авах байдлаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс Г******* с*******" ХХК-д 2018.10.03-ний өдөр 60,000,000 төгрөг, 2019.05.23-ний өдөр 1,109,433,442.68 төгрөг, 2019.10.25-ны өдөр 687,000,000 төгрөг нийт 1,856,433,442.68 төгрөгийг шилжүүлсэн нь тухайн цаг хугацаанд Г******* с*******" ХХК нь төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн тул "Г******* с*******" ХХК нь "урьдчилж төлсөн орлого данс"-нд бүртгэх үндэслэлгүй, тухайн цаг хугацаандаа орлогоо тайлагнаж, татвараа төлж, манай компанид НӨАТ-ын төлбө******* баримт өгөх ёстой байсан өгөөгүй болно.

3. ТУБ нар нь "Г******* стейшн" ХХК-д хяналт шалгалт хийж уг компанийг зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилд хариуцлага тооцсон атлаа 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл 1,242,018,689.5 төгрөгийг зөрчил биш гэж үзсэн ойлгомжгүй, яг ижилхэн зөрчилд заримыг нь зөрчил гэж үзэж, заримыг нь зөрчил гэж үзэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй юм.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасны дагуу Сангийн сайд нь хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг жил бүр гаргахдаа тухайн жилд буюу тухайн ондоо багтаан худалдан авах бараа, ажил, үйлчилгээг хамруулан дүнг тогтоодог болохоос өмнөх оны бараа, ажил, үйлчилгээг нөхөж оруулдаггүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлтэй холбоотой тайлбар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдэс захирганы байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгэд, хульд засан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд манай компанийн танай шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгаа тул хамгаалуулахаар гаргасан агуулга бүхий нэхэмжлэл юм.

Манай компанийн нэхэмжлэлдээ гаргаж өгсөн нотлох баримтуудаар манай компани нь олон улсын байгууллага, хандивлагч орны буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа " төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж заасан. Уг хуулийн хэсэгт заасан журмыг Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өд******* 46 дугаар тушаалын хавсралтаар баталж, Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам" мөрдөгдөж байна. Уг журмын 5.3-т Энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй: 5.3.1. худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн; 5.3.2. худалдан авалт хийсэн этгээдийн нэр нь жагсалтад ороогүй. гэж засан буюу худалдан авар бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгээс хэтэрвэл албан татвараас чөлөөлөхгүй гэдгийг маш тодорхой журамлаж өгсөн байдаг. Татварын ерөнхий хуулийн 30 дугар зүйлд "Татварын алба тайланг хүлэн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: 30.2.7-д тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх;" Хяналт тавих бүрэн эрх нь татварын байгууллагад байгаа бөгөөд манай компанийн батлагдсан жагсаалтын дагуу тайлагнах 854.764.99 ам.доллар /ойролцоогоор 2,43 тэрбум төгрөг/ Чөлөөлөлтийн тайлан нь Сангийн сайдын 2020.04.10-ны өд******* 79 дүгэр тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу тайлагнах 854,764.99 ам.доллар нь манай компанийн хууль ёсны дагуу тайлагнах ёстой орлогуудтай нийлж 3,8 тэрбум төгрөг болж байгаа нь үнийн дүнгээс хэтэрсэн тайлан гаргасан гэж үзэж, манай компанийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлан баталгаажихгүй байгаа болно. Одоогоор татварын байгууллагаас тайланг баталгаажуулахгүй байгаагаас өөр арга хэмжээ аваагүй байгаа хэдий ч уг асуудалтай холбоотой манай компанид татварын хяналт шалгалт хийх. НӨАТ-аас чөлөөлөлтөд хамруулахгүй байх, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгэр зүйл, Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд засан хариуцлага хүлээх бодит эрсдэл үүсэхэд ойрхон байна. Мөн Г*******с*******" ХХК нь НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй 1,8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар тайлагнаснаар улсад 180 орчим сая төгрөгийн албан татвар төлөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ." гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаатай холбоотой тайлбар: Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д "Татварын алба нь татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулахад хяналт тавин ажиллана.", ТЕГ-ын даргын 2023 оны 02 сарын 28-ны өд******* А/34 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"- ын 7.14-д "Маргаан бүхий актын шийдвэрлэлтийн явцад хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын хяналт шалгалтын нэгжийн дарга биечлэн оролцох бөгөөд хяналт шалгалт Хийсэн татварын улсын байцаагч ажлаас гарах, өөр байгууллагад шилжсэн, маргаанд оролцох боломжгүй бусад тохиолдолд хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга холбогдох байцаагчийг томилон, хариуцаж ажиллана. гэж тус тус заажээ. Энэ нь татвар төлөгчид хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудас үйлдсэн ТУБ нар нь тухайн актыг маргаан таслах зөвлөл болон шүүхэд хянан шийдвэрлэхэд биечлэн оролцож, гаргасан акт дүүргийн Татварын хэлтсийн ТУБ Б., Г. нар нь "Г******* с*******" ХХК-ийн татвар төлөлтөд хяналт шалгалт хийж. 614.414.753.18 төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилд дульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэдгээ хамгаалах Үүрэгтэй байна. Хариуцагчаа Хариуцлага тооцсон, үлдэгдэл 1.242.018.689.5 төгрөгийг зөрчил биш гэж үзсэн буюу захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн субъектууд тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт хариуцагч гэж үзэх бөгөөд татварын улсын байцаагч Б. Г. нарын "Г******* с*******" ХХК-ийн борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь шаардлага гаргаж байгаа болно. хууль бус болохыг тогтоолгох, Шүүхээс нэхэмжлэлийн дэрх шаардлагыг хангалаа гэж бодоход хариуцагч ТУБ Б., Г. нар нь "Т******* с******* ХХК-ийн татвар төлөлтийн талаар дахин хяналт шалгалт хийх эрхгүй юм. Учир нь ТЕГ-ын даргын 2023 оны 02 сарын 28-ны өд******* А/34 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 6.8-д Татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой шинээр үүссэн нөхцөл. хөндлөнгийн мэдээлэл нь хяналт шалгалтад дахин хамруулах үндэслэл болно.", 6.9-3 "Татварын асуудал хариуцсан тө******* захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрт татварын асуудал хариуцсан тө******* захиргааны байгууллагын эрсдэлийн асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн дахин хяналт шалгалт хийх харьяаллыг тогтооно. гэж журамлажээ. Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар нь хэн хийхийг шийдвэрлэх эрхтэй субъект бөгөөд Г******* с*******" ХХК-д дахин хяналт шалгалт хийх тохиолдолд хариуцагч ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар нь өөр эсхүл өөр этгээдээр хийлгүүлэхээр байна. Иймд "Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ТУБ Б., Г. нарын "Г******* с*******" ХХК-ийн борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* с*******" ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч ТЕГ-ын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К**** Э* Ж* Э* ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын Солонгосын уул уурхайн корпорац, тө******* өмчит хувьцаат компанийн 100%-ийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа. Гадаад худалдаа, эвдэрсэн газрын техникний болон биологийн ус сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани. Компани анх байгуулахдаа бол Мерико ******* гэсэн оноосон нэртэйгээр байж байгаад 2022 оны 3 сарын 4-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт ороод Комер ******* ХХК гэсэн оноосон нэртэй болсон. Манай компани нь хуучин Мерико ******* нэртэй байхдаа Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бүгд Найрамдах Солонгос улсын Ойн газрын хооронд Монгол Солонгосын хамтарсан ногоон нөхцөлөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах 2016 оны 12 сарын 16-ны өд******* гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх Монгол Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгаж 2018 оны 5 сарын 3-ны өдөр гэрээ байгуулан уг төслийг эхлүүлэн 2021 оны 6 сард хийж гүйцэтгэж дууссан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 2018 оны 5 сарын 3-ны өдөр байгуулсан гэрээ ёсоор бидний хийж гүйцэтгэсэн ажлууд Нөат-аас чөлөөлөгдөх зохицуулалттай байсан ч 2018, 2019 оны төслийн санхүүч санхүүжилтээр худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ Нөат-аас чөлөөлөгдөөгүй. Яагаад гэвэл Сангийн сайдын тушаал дээр ороогүй. Харин Сангийн сайдын 2020 оны 4 сарын 10-ны өд******* 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан. Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалтад багтсан. Ингээд 2020 онд бидний гүйцэтгэх ажлын санхүүжилт болох 853.764,99 ам.доллар бүхий бараа, ажил үйлчилгээ, Нөат-аас чөлөөлөгдөх боломжтой болсон. За энэхүү жагсаалтад орсны дагуу 2020 оны 5 сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газарт хүсэлтээ гаргаад 9927255 регист******* дугаартай Нөат-аас чөлөөлөгдөх код авсан байдаг. Анх энэ ойн төслийг хэрэгжүүлэхэд Г******* С*******, зам, Мерико Эм Ж и ел гэсэн 3 компани түншлэлээр орж байсан нь үнэн. Г******* С******* компанийн хувьд төслийг хамтран гүйцэтгэх явцад 2020 онд хийж гүйцэтгэсэн ажил болох 476,890,849 төгрөгийн хөлсийг тухайн кодоор 2020 онд хийх ажил нь байсан. Энэ нь сая хэлсэн 9927255 гэдэг кодоор шивэх боломжтой байсан. Энэ шивэх боломжтой байсан учраас кодоо энэ Г******* С******* ХХК-д 476,890,849 төгрөгөөр шивээрэй гээд энэ мэдээллээ өгсөн чинь Г******* С******* ХХК-ийн зүгээс 2018 оны 10 сарын 3-ны өдөр шилжүүлж авсан 60 сая төгрөг, 2019 оны 5 сарын 23-ны өдөр шилжүүлж авсан 1,109,433,442.68 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдөр шилжүүлсэн 687 сая, нийт 1,856,433,442.68 төгрөгийн хөлсийг дээрх кодоор шивж Нөат-аас чөлөөлөгдөх тайлан гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 2018, 2019 онд ерөөсөө нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх Сангийн сайдын тушаалд багтаагүй учраас Мерико ******* ХХК, Г******* с******* ХХК нар нөат-аас чөлөөлөгдөөгүй, зам чөлөөлөгддөг. Гэтэл 2020 онд чөлөөлөгдөх болзол хангасны дараа өмнөх саяын 1,8 тэрбум төгрөгийн нөат шивсэн байгаад байгаа юм. Ингэснээр Сангийн сайдын 79 дүгээр тушаалаар 854 мянган ам.доллар буюу тухайн үеийн валютын ханшаар тооцох юм бол 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хөнгөлөлт эдлэх боломжтой байсан чинь илүү шивсэн орлоготойгоо нийлээд 3,9 тэрбум төгрөг болчхож байгаа юм. Ингээд Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 6 сарын 5-ны өд******* 46 дугаар тушаалаар батлагдсан энэ олон улсын байгууллага хандивлах журмаар Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэг болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчлэлийг нөат-аас чөлөөлөх үйл ажиллагааны зохицуулах журмаар код хэрхэн өгөх, хэрхэн тайлагнах, зэргийг зохицуулсан байдаг. Тухайн журмын 5.3-д нь энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй гэсэн. Мөн 5.3.1-д үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд яахыг зохицуулсан байдаг. Ингээд 2.4 тэрбум төгрөгийн татвар чөлөөлөгдөх байсан байтал 3.9 тэрбум болж хэтэрчхэж байгаа юм. Иймд Сангийн сайдын 46 дугаар тушаалын журам зөрчигдөөд байгаа учраас нөат-аас чөлөөлөгдөх боломжгүй эрсдэл үүсчхээд байна. 1.8 тэрбум төгрөгийн орлогоо тэгсэн гэж ойлгож байгаа. Борлуулалт гэдэг чинь өөрөө аль аль талд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Г******* С******* ХХК урьдчилж олсон орлого гэж санхүүгийн тайлан дээрээ тайлагнаж байгаа бол Мерико ******* ХХК эдний данс руу шилжүүлж байгаа бол урьдчилж өгсөн өглөг гэдэг байдлаар санхүүгийн тайлан дээрээ тайлагнасан байх ёстой. Тэгж байж энэ 2-ын санхүү тайлагналын олон улсын стандартаараа Г******* С******* ХХК 1.8 тэрбум төгрөгөө урьдчилж авсан юм байна гэж тайлагнах ёстой гэж би ойлгоод байгаа юм. Гэтэл Мерико эм жи эл ХХК-ийн зүгээс 2018, 2019 онд өгсөн 1.8 тэрбум руугаа санхүүгийн тайландаа тайлагначихсан. Гэтэл Г******* с******* ХХК болохоор санхүүгийн тайландаа урьдчилж олсон орлого гэчхээд 2020 ондоо хүлээн зөвшөөрөөд явчихсан ийм асуудал. Түншлэлийн хувьд улаан хотын ой гээд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Уг бүтээн байгуулалтад Г******* с******* ХХК, зам ХХК нар нь явган хүний зам, тээв******* замын асуудлыг хариуцаж гүйцэтгэсэн. Харин К*** Э* Ж* Э* ХХК-ийн хувьд мод тарих болон экологийн асуудлыг хариуцаж гүйцэтгэсэн. Гэхдээ энэ төсөл 2021 оны 6 дугаар сард дууссан. Г******* с******* ХХК-ийн 2020 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад нөат-ын эрсдэл үүсээд байна гээд үргэлжлүүлэх боломжгүй гээд гарсан. Ингээд цааш нэхэмжлэгч компани нь туслан гүйцэтгэгч нарын хамт ажлын гүйцэтгэлийг дуусгасан. Энэ төслийн нэг онцлог нь ногоон төслийн нэгж нь өөрөө энэ асуудал дээр маш на******* хяналт шалгалт хийгээд явчихсан төсөл байгаад байгаа юм. Мөнгө санхүүжилтээ яаж олгосон гэхээр төлөвлөгөөт ажлууд тухайн сардаа хүрсэн бол танайх төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэсэн байна гээд мөнгийг нь өгдөг. Гуравдагч этгээд 2020 онд чөлөөлөлт нэмж кодоор шивэх ямар ч боломжгүй болчхож байгаа. Ингээд энэ асуудлаар урьдчилсан шинжлэх ажиллагаа, татварын эрсдэлийн газарт гомдол өгсөн. Ингээд хариуцагч 2 байцаагч хяналт шалгалт хийгээд Комер ******* ХХК-ийн хэлээд байгаа 1,8 тэрбум төгрөгөөс 670 орчим сая төгрөгийн зөрчил байна гэж үзээд, 1,2 тэрбум төгрөг нь зөрчил биш байна гэж үзсэн. Мөн бусад өөр аж ахуйн нэгжийн зөрчлүүдтэй нийлээд 270 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан байгаад байгаа юм. Тэгэхээр 1,2 тэрбум төгрөгийг хууль ёсны дагуу байна гээд 2 байцаагч үзчихсэн байна гэсэн үг шүү дээ. гэжээ.

Хариуцагч Г., Б. нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Баянгол дүүрэг Татварын хэлтэстэй харьцдаг, 2006 оны 5 сарын 28-ний өд******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, ******* тоот регист******* дугаартай "Г*******с*******" ХХК /ГХО/-ийн 2017 оны 1 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/-ийн дагуу татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 5 сарын 06-ний өдрөөс 2021 оны 10 сарын 20-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Б. , Г. нар хяналт шалгалт хийж 2021 оны 10 сарын 20 өд******* 26210000078 тоот нөхөн ногдуулалтын актаар 3,416,572,827.1 төгрөгийн зөрчлөөс алдагдлыг бууруулж 176,198,685.8 төгрөгийн нөхөн татвар, 52,859,605.8 төгрөгийн торгууль, 35,239,737.2 төгрөгийн алданги, нийт 264,298,028.8 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

Тус компани 2016 оны 12 сарын 16-ны өд******* БНСУ-ын Ойн Ерөнхий газар болон Монгол Улсын Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яам хооронд байгуулсан Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлсэн төслөөр ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх, хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын ой байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна. 2018 оны 5 сарын 8-ны өдрөөс эхлэн консорциумын төлөөлөгч "М******* *******" ХХК нь Г******* с******* ХХК, зам ХХК-тай хамтран Консорциумын / хамтран ажиллах/ гэрээг байгуулсны үндсэн дээр 2018 оны 06 сарын 29-ны өд******* Барилга угсралтын ажил хуваарилан гүйцэтгэх гэрээгээр Г******* с******* ХХК 51.8% буюу 1,504,940,948 вон, " зам" ХХК 19.9% буюу 577,746,924 вон, М******* эм жил Эл" ХХК 28.3% буюу 822,434,725 воны(W) ажил гүйцэтгэхээр ажлуудын хуваарилалт, ажлын график төлөвлөгөө гарган хавсралтаар баталсан байна. Татварын хяналт шалгалтаар тус гэрээний 2.1, 4.2.1- 4.2.4 -т заасан төслийн төсвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2018 онд 300,380,546.00 воны (₩) ажил хийх төлөвлөгөөтэй /дундаж ханш 2.25 төгрөг, нийт орлого 675,856,228.50 төгрөгөөс хүлээн зөвшөөрөх цэвэр орлого 614,414,753.18 төгрөгийн төлөвлөгөөтэй/, 645,550,751.00 төгрөгийг дансанд шилжүүлснийг борлуулалтын орлогод хүлээн зөвшөөрөөгүй санхүүгийн тайланд урьдчилж орсон орлого дансанд бүртгэсэн байсан. 2019 онд 498,323,900.00 воны (₩) ажил хийх төлөвлөгөөтэй /дундаж ханш 2.28 төгрөг, нийт орлого 1,136,178,492.00 төгрөгөөс хүлээн зөвшөөрөх цэвэр орлого 1,032,889,538.18 төгрөгийн төлөвлөгөөтэй/, 2,432,931,679.68 төгрөгийг дансанд шилжүүлснээс 1,110,953,625.47 төгрөгийн /НӨАТ-тэй дүн 1,222,048,988.00 төгрөг/ борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн НӨАТ ногдох бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого хэсэгт тайлагнаж НӨАТ ногдуулан хүлээн зөвшөөрсөн, санхүүгийн тайланд урьдчилж орсон орлого дансанд 2018 оны 645,550,751.00 төгрөг 2019 оны 1,210,882,691.68 төгрөг нийт 1,856,433,442.68 төгрөгийг бүртгэсэн байсан. 2020 онд 688,130,469,00 воны (W) ажил хийх төлөвлөгөөтэй /дундаж ханш 2.39 төгрөг, нийт орлого 1,644,631,820.91 төгрөгийн төлөвлөгөөтэй/, 476,890,849.00 төгрөгийг дансанд шилжүүлсэн, 2,333,324,292 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Хуулийн 13 дугаар зүйлд заасан тухайн сарын НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалт хэсэгт тайлагнаж НӨАТ-с чөлөөлөх орлого хүлээн зөвшөөрсөн байна. Тус онд нийт 688,692,471.09 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтыг илүү тайлагнасан нь 2018-2019 оны борлуулалтад НӨАТ ногдуулж тайлагнах байсан гэж үзээд 2019 онд 78,064,087.29 төгрөгийн НӨАТ ногдуулж илүү тайлагнасан 2018 онд урьдчилж орсон орлогоор бүртгэгдсэн 614,414,753.18 төгрөгийн борлуулалтын орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж хариуцлага тооцсон. Тус ААН-ийн төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан ажил нь 2019 оны 4 дүгээр сар, 2020 оны 4 дүгээр сараас гүйцэтгэж эхлэхээр тусгасан нь Монгол улсын Сангийн сайдын 2019.02.28-ны өд******* 43 тоот тушаал, 2020.04.10-ны өд******* 79 тоот тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын ажлыг төслийн хүрээнд хийсэн ажлын гэрээ, график, календарчилсан төлөвлөгөө, анхан шатны баримтад үндэслэн бодитой тооцож гаргасан бөгөөд ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй болно. гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд "Комир *******" ХХК-иас хариуцагч Баянгол дүү******* татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б., Г. болон Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хүсэлт, хариу тайлбарыг гаргаж байна. 1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгана", 41.4. Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана", 41.11-т Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно: 41.11.1.энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх", 35 дугаар зүйлийн 35.10-д "Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно., мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалын хавсралтаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 2.1.Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана: 2.1.1."татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан", 2.2. "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ." гэж тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор хяналт шалгалт хийх 2 үндэслэлийг хуульчилсан бөгөөд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгох зохицуулалтын дагуу хэрэгжүүлдэг. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасан. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт холбогдуулан Г******* с*******" ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дээрхи үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь хариу тайлбарын нэг дэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийн дагуу Татварын хяналт шалгалт, арга зүйн газар нь эрсдэлтэй татвар төлөгчийг сонгох эрх хэмжээ олгогдоогүй, эрсдэлийн үнэлгээгээр сонгогдсон татвар төлөгчид хяналт шалгалт хийх томилолт олгон, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг болно. Шүүх эрх бүхий байгууллага татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээг тогтоох эрх хэмжээг эдлэх эрх зүйн үндэслэл байхгүй тул хяналт шалгалт хийлгэхийг даалгах нь хууль тогтоомжид нийцэхгүй болно. 3. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд, аливаа захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бол захиргааны акт гэж үзэхээр заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, дээр дурдсан захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэлд авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өд******* 08/1522 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хариу нь гадагш чиглэсэн шинжгүй буюу тус компанид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон зохицуулалт агуулсан шийдвэр биш болно. Дээрх үндэслэлүүдээр албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Комир эм жи эл" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа тус Г******* с******* ХХК-ийн татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч нарт даалгах гэсэн байна. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон хэд хэдэн үндэслэлийг дурдсан байх тул тус бүрээр нь дараах тайлбарыг өгч байна. Тайлбар 1. "... хяналт шалгалт хийсэн ТУБ нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж хардах үндэслэлийг төрүүлж байна." гэсэн тухайд: Г******* с******* ХХК -д 2021 оны 5 дугаар сарын 06 өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өд******* хооронд БГД-ийн Татварын хэлтсийн ТУБ Б., Г. нар томилогдон татварын хяналт шалгалт хийсэн бөгөөд эдгээр байцаагч нар нь манай компанид өмнө нь хяналт шалгалт хийж байгаагүй, бидэнтэй ямар нэгэн хувийн болон албаны ашиг сонирхолгүй болно. Тухайн үед бид шаардсан даруйд холбогдох материалуудыг цаг алдалгүй гарган өгч байсан бөгөөд шалгалтын актыг хуулийн хүрээнд гаргасан гэж үзэж байна. Тайлбар 2. "..."Г******* с******* ХХК нь төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн тул "урьдчилж төлсөн орлого данс"-д бүртгэх үндэслэлгүй... гэсэн тухайд: Анх 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгч ******* Монгол улсад айлчлах үеэр цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд тусламж үзүүлэх, хоёр улсын Засгийн газрууд хооронд хамтран ажиллах тухай яригдсан бөгөөд тэр хүрээнд энэ төсөл хэрэгжих болсон. Улмаар нэхэмжлэлд дурдсанчлан 2016 оны 12 дугаар сарын 16 өд******* "Монгол улсын Байгал орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн Ерөнхий газар хооронд Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлсэн төслөөр ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах гэрээ-ний дагуу тендер зарлагдсан бөгөөд М******* эм жи эл ХХК, Г******* с******* ХХК, зам ХХК нар хамтран консорциум байгуулж гүйцэтгэгчээр шалгарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд НӨАТ-аас чөлөөлөгдөх орлогыг тусгайлан зааж өгсөн бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1.3 "гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;" НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэсэн байдаг. Түүнчлэн тухайн тендер зарлагдах үед тенде******* урилга дээр Тус төслийн ажил нь татвараас чөлөөлөгдөх тул НӨАТ тооцогдохгүй гэж тодорхой бичсэн байсан төдийгүй төслийн захиалагч болох Монгол-Солонгосын төсөлтэй консорциумыг төлөөлж М******* эм жи эл ХХК-ын 2018 оны 5 дугаар сарын 3 өдөр байгуулсан Улаанбаатар хотын ой байгуулах ажил гүйцэтгэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт НӨАТ чөлөөлөгдөнө гэж тодорхой зааж өгсөн. Тиймээс энэ төсөл БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжсэн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасны дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй төдийгүй энэ нь консорциумын гурван компанид ижил үйлчлэх ёстой байсан. Харамсалтай нь захиалагч болох төсөл жил бүр Сангийн сайдын баталдаг "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт"-д хамруулах ажлыг хариуцан гүйцэтгэхдээ боловсон хүчний ур чадвар, туршлага, мэдлэггүй байдлаасаа болоод жил алдах, буруу тусгуулсан зэрэг алдаа гаргасан. Тодруулбал тус жагсаалтанд 2018 онд хамруулж чадаагүй, 2019 оны 2 дугаар сарын 28 өд******* 43 дугаар тушаалд хамруулсан ч төсийн гүйцэтгэгч дээрх гурван дугаар сарын 28 тодорхой оноосон нэрээр нь өгөлгүй Төсөл хэрэгжүүлэх нэгж" гэж оруулсанаас НӨАТ-аас чөлөөлүүлэх код авах боломжгүй болсон, мөн 2020 оны 4 дүгээр сарын 10 өд******* 79 дугаар тушаалд хамруулсан ч консорцимуын бусад гишүүдийг орхигдуулж зөвхөн М******* эм жи эл ХХК-ийн нэрийг оруулсан байсан. Тус Г******* с******* ХХК нь өмнө нь АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монголын Мянганы сорилтын Сангийн хэрэгжүүлсэн Чойр-Гашуунсухайт чиглэлийн автозамын төсөлд 2010-2013 онуудад ажиллаж байсан учраас НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалттай ажил үйлчилгээг сайн мэддэг туршлагатай байсан. Тиймээс бид өөрсдийн туршлагын хүрээнд захиалагчид сануулж хэлж байсан ч хариуцлагагүй хандаж дээрх алдаануудыг гаргасан. Ийнхүү алдаа гаргах болсонд Монгол-Солонгосын төслийн энэ ажилд сонгож ажиллуулсан Зөвлөх компани болох О энд К ХХК-ийн буруу ч бас байгаа гэж үзэж байна. Нэгэнт тенде******* урилга, Ажил гүйцэтгэх гэрээнд дурдсанаар НӨАТ-аас чөлөөлөгдөх ёстой төсөл болох нь тодорхой, мөн төслийн гүйцэтгэлийн орлого М******* эм жи эл ХХК-ийн дансаар дамжиж орж ирсэн, НӨАТ-аас чөлөөлөгдөх код М******* эм жи эл ХХК-ийн нэр дээр гарсан зэргээс шалтгаалан тус компани луу борлуулалтын орлогоо шивж тайлагнасан. Дээр дурдагдсан шалгалтын хүрээнд манай компанийг 614,414,753.18 төгрөгийн борлуулалтын орлогыг төсвийн гүйцэтгэлтэй орлого байтал урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэж борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан байна гэж үзэж хариуцлага тооцсон. Тухайн үед борлуулалтын орлого маань процедурын хувьд НӨАТ-аас чөлөөлөгдөж чадахгүй байсан тул Захиалагч талд хандаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуухад Зөвлөх компани болох О энд К ХХК-ийн зүгээс төсөл дууссаны дараа нэг мөр орлогоо шивж болно, өмнө бид ийм төсөл дээр ажиллахдаа ингэдэг байсан ямар ч асуудал гарч байгаагүй" гэх зэргээр ярьж асуудлыг шийдэж өгөөгүй. Тиймээс тухайн үед бид өөрсдийн биеэр ТЕГ-ын хуулийн хэлтэст хэд хэдэн удаа очиж зөвлөгөө хүртэл авч байсан. Тэгэхэд тэгж тайлагнах нь эрсдэлтэй гэдгийг бидэнд хэлж байсан тул энэ асуудлыг шийдэгдэх хүртэл аргагүйн эрхэнд урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэж тайлагнахад хүрсэн. Үүндээ ч татварын хяналт шалгалтаар хариуцлага хүлээсэн. Тайлбар 3. "...татварын хяналт шалгалт хийж ... 614,414,753.18 төгрөгийг нь зөрчил гэж үзэж, үлдэгдэл 1,242,018,689.5 төгрөгийг зөрчил биш гэж гэж үзсэн нь ойлгомжгүй... НӨАТ-аас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг жил бүр гаргахдаа тухайн жилд буюу тухайн ондоо багтаан худалдан авах бараа, ажил үйлчилгээг хамруулан дүнг тогтоодог болохоос өмнөх оны бараа ажил үйлчилгээг нөхөж оруулдаггүй... гэсэн тухайд: Төслийн гүйцэтгэгчийн хувьд манай компани борлуулалтын орлогодоо бүхэлд нь НӨАТ-ын чөлөөлөлт эдлэх ёстой байтал дээрх будилаантай нөхцөл байдлын улмаас 1,856,433,442.68 төгрөгийн борлуулалын орлогыг НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтаар, 1,222,048,988 төгрөгийн борлуулалтын орлогыг НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй орлогоор бүртгэж улсад 111,095,362.5 төгрөгийн НӨАТ төлсөн. Үүгээр зогсохгүй манай компани мөн бараа материалын худалдан авалтадаа НӨАТ-ын чөлөөлөлт эдлэх эрхтэй байсан ч энэ төслийн хүрээнд 2018 онд 224,400,497 төгрөгийн, 2019 онд 305,090,050 төгрөгийн НӨАТ шингэсэн дотоодын худалдан авалт хийсэн болох нь татварын шалгалтын актаар нотлогдсон бөгөөд нийт 48,135,504 төгрөгийн НӨАТ-ыг худалдан авалтад төлсөн байна. Татварын хяналт шалгалтын акт гарах үед дээрх борлуулалтын орлогод төлсөн. Тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт "Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр 111,095,362.5 төгрөгийн НӨАТ, бараа материалын худалдан авалтад төлсөн 48,135,504 төгрөгийн НӨАТ-ыг буцаан авах талаар Татварын Ерөнхий Газарын дэргэдэх Татварын маргаан таслах комисст хандан гомдол гаргах гэсэн боловч шимтгэлийн төлбөр болох Нэхэмжлэлийн үнийг дүнгийн 10 хувийг төлөх шаардлагатай болсон. Мөн Захиргааны хэргийн шүүхэд хандах гэсэн боловч шүүхийн зардал өндөр зэргээс шалтгаалан аргагүй эрхэнд актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд ч зөвхөн энэ төслөөс шалтгаалж 2 удаа татварын баримтын шалгалтад орсон тул дахин шалгалтад орохоос халширч хэдий бидэнд хохиролтой байсан ч цааш гомдол гаргалгүй орхисон. Тиймээс хэрэв нэхэмжлэлийн шаардлагын дагуу дахин шалгалт хийхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд бид энэ эрхийн дагуу дээрх илүү төлсөн НӨАТ-ыг буцаан авах хүсэлт гаргах бодолтой байна. Тайлбар 4. Нэхэмжлэгч нь "... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7..... 6.10,..., 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ." гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан" гэсэн байна. "Комир эм жи эл"" ХХК Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Оролцогч"-ийн эрхийн дагуу татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэ******* эсрэг энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. хохирогч, тэдгээ******* хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;" хэлнэ гэсэн байна. томьёог доор дурдсан утгаар ойлгоно" гээд 1.1.4 хэсэгт " "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, Г******* с******* ХХК дээр хийгдсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд улсад төлөх ёстой байсан татвараа дутуу тайлагнасан гэж үзэж хариуцлага ногдуулсан. Тэгэхээр цаад утгаараа хохирогч нь улс болохоос гуравдагч этгээд болох хуучнаар М******* эм жи эл ХХК буюу шинэ нэрээр "Комир эм жи эл" ХХК биш юм. Иймд татварын хяналт шалгалтын шийдвэ******* талаар оролцогчийн хувиар нэхэмжлэл гаргах эрх анхнаасаа байхгүй байсан гэж үзэх үндэстэй байна. Мөн Захиалагч буюу "Монгол-Солонгосын төсөл" нь төсөл эхлэхээс дуусах хүртэл бүх үйл ажиллагаанд гүйцэтгэгч нарыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжоор хангаж өгөх ёстой байсан ч чадаагүй. Тэгэхээр "Комир эм жи эл" ХХК нь анхнаасаа энэ бүх асуудлыг үүсгэсэн Захиалагчийн эсрэг нэхэмжлэл гаргах нь зөв байсан. Өөрөөр хэлбэл Захиалагчийн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас НӨАТ-ын чөлөөлөлт эдлэх боломжгүй болсон байтал харин ч хамтран ажиллаж байсан консорциумын нэг гишүүн болох тус Г******* с******* ХХК-ийн эсрэг гомдол гаргаж удаа дараа шалгуулаад зогсохгүй, нэхэмжлэлд дурдсанаар ТЕГ-аас дахин шалгалт хийх боломжгүй гэсэн хариу өгсөөр байтал Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандан нэхэмжлэл гаргаж буй нь Захиалагчийн эсрэг гомдол гаргаж болохооргүй ашиг сонирхлын зөрчилтэй байж болох юм гэсэн хардлагыг ч төрүүлж байна. Гэтэл тухайн үед тус төслийн Захиалагч болох Монгол Солонгосын төсөл Бидэнтэй холбоо барьж 2020 онд худалдан авах НӨАТ-ын чөлөөлөлтөд хамрагдах барааны жагсаалтаа гаргаж өгөхийг консорциумын төлөөлөл болох "Комир *******" ХХК буюу тухайн Үеийн нэршлээр "М******* эм жи эл" ХХК-д хүссэн боловч гаргаж өгөхгүй байгаа тул Консорциумын бусад гишүүд болох Г******* с******* ХХК болон зам ХХК луу шууд хандаж байна гээд жагсаалтыг яаралтай гаргаж өгөх хэрэгтэй эс бөгөөс 2020 оны Сангийн сайдын Тушаалд хамруулах боломжгүй болно гэсэн. Манай хоёр компани тус жагсаалтыг 2019 оны 12 сарын 4 өдөр яаралтай гарган өгсөн бөгөөд жагсаалт ёсоор зам ХХК 354,043,028 вон, Г******* с******* ХХК 602,948,451 вон, "М******* эм жи эл" ХХК 51,631,206 вон нийт 1,008,622,685 вонын худалдан авалт хийхээр байсан. Энэ үед хүртэл ямар шалтгаантайг мэдэхгүй ч "М******* эм жи эл" ХХК жагсаалтаа гаргаж өгөхгүй, ирэхгүй байсан тул огт хоосон байх боломжгүй гээд нэр дээр нь бага хэмжээний худалдан авалт тусгаж байсан. Төсөл өөрөө БНСУ-ын хөрөнгөөр хэрэгжиж байсан тул төсвийн тооцоо төдийгүй үндсэн санхүүжилт воноор орж ирж түүнийг ам.долларт шилжүүлэхдээ 1 ам.дол 1180 вон байхаар тооцож байсан. Ингээд 1,008,622,685 воныг дээрх ханшаар тооцоход яг 854,764.99 ам.доллар болсон. Эндээс харахад Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 19 өд******* 79 тоот тушаалаар "М******* эм жи эл" ХХК ердөө 51,631,206 вон буюу 43,755.26 ам.долларын НӨАТ- ын чөлөөлөлт эдлэх боломжтой байсан. Харин үлдсэн 811,009.73 ам.доллар буюу ойролцоогоор 2,257,583,455.1 төгрөгийн НӨАТ-ын чөлөөлөлтийг манай хоёр компани эдлэх ёстой байснаас Г******* с******* ХХК 1,856,433,442.68 төгрөгийн чөлөөлөлт эдэлсэн нь зөвшөөрөгдсөн хэмжээн дотроо байх тул ямар ч эрх хэмжээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй болно. Харин ч өөрсдийн буруугаас чөлөөлөлт эдлэх боломжгүй болсныхоо хариуцлагыг хүлээхгүй, хамтран консорциум байгуулан ажиллаж байсан нөгөө компаныхаа эсрэг нэхэмжлэл гаргаж байгаад маш их гайхаж байна. гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч , нар нар нь Г******* С******* ХХК-д 2017 оны 1 сарын 1-ээс 2020 оны 12 сарын 31-ийг хүртэл татвар ногдуулалт хяналт, шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтаар 176,198,685.8 төгрөгийн нөхөн татвар, 52,859,605 төгрөгийн торгууль, 35,239,737.2 төгрөгийн алданги, нийт 264,298,000.28 төгрөгийн нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн. Зөрчилд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд байцаагч нарын өгсөн нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ0602 гэдэг жагсаалт дээр он тус бүрээр нь хариуцлага хүлээлгэсэн жагсаалт байгаа. Энэ жагсаалт болон энэ нөхөн ногдуулалтын актад ямар нэгэн байдлаар Г******* С******* ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх, хариуцлага тооцохгүй гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Хяналт шалгалтыг хийгээд илэрсэн зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа, олон улсын зээл тусламж, хандив чөлөөлөгдөнө гээд байгаа тэр на******* тооцооллыг байцаагч нар ярина. гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд ногоон төсөл хэрэгжсэн байдаг. Уг төсөл гүйцэтгэгчээр 3 компани нэг консорциум болж гэрээ байгуулсан. Энэ дээр Г******* С******* ХХК компани 51,8%, зам компани 19,9%, Мерика Эм жил эл 28,3%-ийн ажлыг гүйцэтгэхээр гэрээг хавсралтаар батлуулаад үүнтэй холбогдуулаад календарьчилсан төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу Г******* с******* компани 2018 онд 675 сая төгрөг, 2019 онд 1,3 тэрбум төгрөг, 2020 онд 1,6 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр болсон байгаа. Ажлын график төлөвлөгөөг харахаар Г******* с*******, зам хоёрын хийсэн ажлууд байгаа. Мерико ******* ХХК болохоор ямар ч ажил хийсэн зүйл байхгүй байгаа. Сүүлд ойжуулалтын ажлыг хийнэ гэсэн учраас. Тэгэхээр 2018 онд шилжүүлсэн гээд байгаа 675 сая төгрөгийн энэ хүлээн зөвшөөрөгдөх орлогыг Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасны дагуу санхүүгийнхээ тайланг урьдчилж авсан орлогоор хүлээн зөвшөөрөгдөж болно Яагаад гэхээр эднийх чөлөөлөгдөх Сангийн сайдын тушаал нь гараагүй байсан учраас урьдчилж авсан орлого дээрээ хүлээн зөвшөөрөөд бүртгээд тэрийгээ дараа ондоо хүлээн зөвшөөрч бүртгэсэн байгаа юм. 2019 онд 1,1 тэрбумыг борлуулалтдаа нөат ноогдуулчихсан байгаа. Тэгээд чөлөөлөгдөх борлуулалтынхаа зөрүүгээр 614 сая төгрөгийг нь урьдчилж орсон орлогоор бүртгээд, хянан шалгалтаар хүлээн зөвшөөрөх орлого нь 608 сая төгрөг хүлээн зөвшөөрөх ёстой орлого мөн байдаг. гэжээ.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөл нь бүх ажлын графикчилсан төлөвлөгөө нь хүртэл воноор авагдсан байдаг юм. Тэгээд гэрээг нь уншихаар Г******* с******* ХХК болохоор дан барилга гүйцэтгэх ажлууд. Энэ нь яах вэ гэхээр нягтлан бодох бүртгэлийнхээ хууль болон олон улсын стандартаа бариад үзэхээр гүйцэтгэгч компани гүйцэтгэлийн хувийн жин буюу графикийнхаа дагуу орлогоо хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. 2018 онд эднийх хүлээн зөвшөөрөх ёстой байсан орлого нь болохоор бид нарын тооцоолсноор 675 сая төгрөгийг та нар урьдчилж олсон орлого биш, хүлээн зөвшөөрөх ёстой орлого байна. 2019 онд танайх 1,1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг энэ вон руу нь шилжүүлээд хүлээн зөвшөөрөх ёстой байсан юм байна гээд хүлээн зөвшөөрөөд нөат-аа ногдуулчихсан байдаг юм. 2020 онд яг өөрсдийнх нь төсвөөр 1,6 тэрбум төгрөгийн ажлыг графикийн гүйцэтгэлээрээ хийх байдаг. Би төлөөлөгчийн хэлээд байгааг үнэхээр гайхаж байна. Нягтлан бодох бүртгэлийг үзээгүй байна, татварын хууль болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт дээр үндэслээд явдаг. Гэтэл бидэнд ямар ч хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн үндэс байхгүй. Зөвхөн шилжүүлсэн орлогоороо манайх ийм мөнгө шилжүүлчихсэн юм чинь эднийх орлогоо хүлээн зөвшөөрөх ёстой гэж ингэж зүтгээд байж болохгүй. Энэ чинь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу нягтлан бодох бүртгэл явагддаг. Энэ дээр өөрөө хуульч хүн ч гэсэн бас судалж үзээч ээ гэж хэлмээр байна. Тэгээд хүнийг ингэж гүтгэж болохгүй гэж хэлмээр байна. Бидний тооцсон хариуцлага болон энэ тооцооллыг би хүлээн зөвшөөрч байгаа. өмгөөлөгчийн өгсний дагуу бид нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийсний дараа дахиад өмгөөлөгч дахиад ерөнхийдөө арга зүйн газарт хүсэлт тавьсан байдаг юм. Тэгээд тэрний дагуу Арга зүйн газар дээр 2 удаа шалгалт хийгээд материал аваачиж өгсөн. Өөрсдийн зүгээс нотлох баримт өгөөгүй учраас буцаалаа гэсэн албан бичгийг нь өгсөн байгаа. Бид нар болохоор бүх материалаа өгөөд арга зүйд шалгуулчихсан. Биднийг шалгасныг буруу байна уу, зөв байна уу гэдгийг тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтээр шалгаж үзээд, дахиад танайх нэмэлтээр материалуудаа өгөөч гэхэд материал гараагүй учраас таны хүсэлтийг буцаалаа гэсэн албан бичгийг хэргийн материалд өгсөн байгаа. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны 800 мянган орчим ам.доллар гээд байгаа шүү дээ. Тэрийг бид нар жагсаалтаа өгсөн юм. Шаардлагатай бол Сангийн яамнаас тэрийг нь аваад үзээч гээд албан бичиг хүртэл бичсэн байгаа. 2020 он хүртэл Мерико эм жи эл ХХК ерөөсөө ажил хийгээгүй, оролцоогүй юм чинь юм өгөхгүй шүү дээ. жагсаалт гаргаж мэдэхгүй учраас би өөрөө бүх жагсаалтуудаа Сангийн яаманд өгсөн. Сангийн яам бид нарын гаргаж өгсөн жагсаалтыг л үндэслэдэг. Ингээд 2019, 2020 онд миний гаргаж өгсөн жагсаалтын үнийн дүнгээр батлагдсан байдаг. Тэгээд нэхэмжлэгч компани ганцхан мод тарих ажил гүйцэтгэхээр байсан. Мод чинь угаасаа нөат-ын хуульд зааснаар нөат-аас чөлөөлөгддөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр[1] нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б., Г. нарын Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* с******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Г******* с******* ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 20-ны өд******* №******* тоот Нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулахдаа тус компанийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн хариуцагч татварын улсын байцаагчдын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Дээрх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өд******* №******* тоот Нөхөн ногдуулалтын акт нь нэхэмжлэгч Комир ******* ХХК-д хамааралгүй, хаяглагдаагүй байх ба уг нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн ирээдүйд зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах барааг албан татвараас чөлөөлнө:, 13.1.3-д гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;, 13.11-д Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасан байна.

Дээрх хуулийн дагуу зохицуулалтын дагуу Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өд******* 79 дүгээр тушаалын хавсралтаар Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг баталсан байна.

Уг 79 дүгээр тушаалын хавсралтын 53 дахь хэсэгт нэхэмжлэгч Комир ******* ХХК-ийн нэр тусгагдсан байна.

Дээрх Сангийн сайдын 79 дүгээр тушаалын дагуу нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд, одоогийн бодит нөхцөл байдалд татварын байгууллагын зүгээс нэхэмжлэгч Комир ******* ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж тус компанийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж үзсэн аливаа шийдвэр байхгүй байна.

Магадгүй Комир ******* ХХК-ийн маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой үйл ажиллагаанд татварын байгууллагаас ирээдүйд хяналт шалгалт хийсэн нөхцөлд ч нэхэмжлэгч нь дээрх Сангийн сайдын 2020 оны 79 дүгээр тушаалын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой байна.

Иймд Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх дээрх Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий даалгах шаардлага болох Г******* с******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өд******* 43 дугаар тушаалын хавсралтаар Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт-ыг баталсан байх ба уг 43 дугаар тушаалын хавсралтын 49-д төсөл гэж тусгагдсан хэдий ч уг төслийн ажлыг гүйцэтгэсэн компаниудын нэр тусгагдаагүй, алдаатай гэж үзэхээр байна.

Иймд дээрх Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж нэрээ тусгуулахтай холбоотойгоор гуравдагч этгээд Г******* с******* ХХК нь холбогдох байгууллагад гомдол, санал гаргаж маргах эрх нь нээлттэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар 13.1.3, 13.11-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б., Г. нарын Г******* с******* ХХК-ийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж албан татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийн зарим хэсгийг шийтгэлээс чөлөөлсөн буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Г******* с******* ХХК-д дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Комир ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Комир ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээ******* төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ