Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2024/00379

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О*******ын О******* /Г*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 608,692 /зургаан зуун найман мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00463/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.О******* нь “М*******”-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 140000681927 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95892947 дугаарын Монпей дансыг ашиглан зээл авч, төлж байсан. О.О******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 360,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4  хувийн хүүтэй тус бүр 1 сарын хугацаатай нийт гурван удаагийн 530,000 төгрөгийн зээл авсан авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. О.О*******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 608,692 төгрөг байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж зурвас илгээж, утсаар холбоо тогтоох, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. М******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.О*******ээс зээлийн гэрээний үүрэгт 608,692 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байнагэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 608,692 төгрөгийг улсын тэмдэгтийн хухаамжийн хамт М*******-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь хариуцагч О.О*******т холбогдуулан 608,692 /зургаан зуун найман мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.О*******т холбогдох, 608,692 /зургаан зуун найман мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 9,455 /есөн мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 9,455 /есөн мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   П.ХИШИГДАВАА