| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/04183/И |
| Дугаар | 184/ШШ2024/02977 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02977
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******гийн хүү Э.*******ын 2023 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тэжээн тэтгэх гэрээний үүрэгт 1,096,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь 2024 оны 07-р сарын 01-ний өдөр төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Д.*******өөс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.