Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Чын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00651 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Чын хариуцагч Б.Оад холбогдуулан гаргасан Б.Оын гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг тогтоолгох, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Ч, Б.Онарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул халхавчлагдаж байгаа 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр И ХХК, Л.Ч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын ХО-1 тоот гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чад шилжүүлэхийг Б.Оад даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.       

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Ч, Б.Онар нь И ХХК-ийн хувьцааг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 50 хувийн хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигчид юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр 2014 онд И ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Оыг томилсон. Үүнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй өнөөдрийг хүрч байна. Хувьцаа эзэмшигч Л.Ч удаа дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулахыг шаардсан боловч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн аваагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг огт хуралдуулахгүйгээр 3 жил орчим компанийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө тодорхойлж байгаа нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 59.6 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Компанийн тухай хуулийн дээрх заалтын дагуу Б.Онь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ гүйцэтгээгүй тул мөн өдрөөс эхлэн гүйцэтгэх захирал Б.Оын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү.

Хариуцагч Б.О2014 онд Л.Чтай удаа дараа уулзаж компанид нь хөрөнгө оруулалт хийж, өөрийнх нь 50 хувийн хувьцааг нь худалдан авах санал гаргасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 2.2-т ...хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 8 сарын дотор 1000-аас доошгүй тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд ажлын хэмжээг 3000 т/м хүртэл өсгөнө, 1.8-д ...энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 өдөрт багтааж компанийн нийт хувьцааны 50 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэн, зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Хөрөнгө оруулагч, хувьцаа худалдан авагч Л.Ч 2 тэрбум орчим төгрөгийн зардлыг өөрөөсөө гарган гэрээний 2.2-т заасан үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагч, хувьцаа худалдагч Б.Онь гэрээний 1.8-д заасны дагуу Л.Чын нэр дээр 50 хувийн хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ гэх баримт үйлдэж шилжүүлсэн ч Л.Чад хувьцаагаа бэлэглээгүй, нэхэмжлэгч нь дээрх хувьцааг 2 тэрбум орчим төгрөгөөр өндөр үнээр худалдан авсан юм. Сөрөг нэхэмжлэлд бичээд байгаа үнэ төлбөргүй, хариу төлбөргүй бэлэглэсэн гэдэг бол ор үндэсгүй, худал тайлбар юм.

Гэрээ байгуулсны дараа дээрх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чын нэр дээр шилжүүлсэн нь Б.Оын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Л.Чад явуулсан 14/09 тоот албан бичигт “...бидний хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулж Улсын бүртгэлийн Ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлсэн хуулбарыг танд хүргүүлж байна...” гэснээс тодорхой харагдана. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичигт “...анхнаасаа лиценз эзэмшигч миний хувьд өрөмдлөгийн ажилд хөрөнгө дутагдсанаас болж хөрөнгө оруулагч хайж тантай хамтарсан болохоор өрөмдлөгийн ажилд шаардагдах 50 хувийг гаргах боломжгүй, хэрэв “Эрдгео” ХХК-ийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бол бидний хооронд байгуулсан гэрээ ёсоор та өрөмдлөгийн ажлаа хариуцан эхлүүлнэ үү...” гэсэн албан бичгээс үзэхэд Л.Ч уг компанийн хувьцааг үнэ төлбөргүй, хариу төлбөргүй, бэлгэнд аваагүй болох нь тодорхой юм. Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу 2 тэрбум орчим төгрөгийн зардал гаргаж, дээрх гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авсан нь туйлын үнэн юм. Гэтэл нэхэмжлэгчийн 2 тэрбум орчим төгрөгийн зардал гарган худалдан авсан хувьцааг үнэ төлбөргүй, хариу төлбөргүй, зүгээр бэлэглэсэн гэж илт худал тайлбар гаргаж, буцааж авна гээд байгаа нь байж боломгүй, шударга бус гэж үзэж байна. Компанийн хувьцааг Л.Чын нэр дээр шилжүүлсний дараа “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу 50 хувийн хувьцааг шилжүүллээ гэж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надад бичиг явуулж, компанийн хувьцаа эзэмшигч болохыг нотолсон компанийн дүрмийг явуулсан учир Л.Ч уг гэрээний 2.2-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлж 2 тэрбум орчим төгрөгийн зардал гарган хөрөнгө оруулалт хийсэн. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх болох бэлэглэлийн гэрээ нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХО-1 тоот гэрээг халхавчилж хийсэн гэрээ, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохоос Л.Чад хувьцаа үнэ төлбөргүй, хариу төлбөргүй, зүгээр бэлэглэсэн гэрээ биш тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХО-1 тоот гэрээний 2.2-т заасан үүргээ бүрэн гүйцэтгэж, 2 тэрбум орчим төгрөгийн зардал гарган хөрөнгө оруулалт хийсэн учир хариуцагчийг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХО-1 тоот гэрээний 1.8-д заасан үүргээ гүйцэтгэж, И ХХК-ний 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг шаардах бүрэн эрхтэй. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Л.Ч, Б.Онарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХО-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээг халхавчилж хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул халхавчлагдаж байгаа хүчин төгөлдөр хэлцлийн дагуу буюу 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХО-1 тоот хөрөнгө оруулалтын гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Оад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нь 2011 онд И ХХК-ийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг үүсгэн байгуулагчтайгаар байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. И ХХК-д эзэмшдэг хувьцааны тодорхой эрхийг Б.Онь нэхэмжлэгч Л.Чад үнэ төлбөргүй шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, компанид эзэмшдэг хувьцааны 50 хувь буюу 50 ширхэг энгийн хувьцааг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр Л.Ч нь И ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Нэхэмжлэгч Л.Чын “...хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаардсан шаардлагыг хүлээн аваагүй гэх тайлбар нь огт үндэслэлгүй. Б.О2014 оны 11 дүгээр сараас эхлэн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлсэн ч нэг ч удаа хуралд хүрэлцэн ирээгүй. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Ч болон Б.Обид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон тохиолдолд тухайн хурлаас гарах шийдвэр хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч Л.Чаас шалтгаалан хурлын ирц бүрдэхгүй, шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тохиолдлууд олон байдаг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах тухай мэдэгдэл, шаардлагыг удаа дараа нэхэмжлэгч Л.Чад хандан хүргүүлсэн нь хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдоно. Мөн Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан эрхийн дагуу Б.Онь компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тогтвортой, хэвийн удирдан зохион байгуулж ирсэн тул Б.Оын гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Чтай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хужиртын ордод нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэхээр хөрөнгө оруулалтын ХО-1 тоот гэрээг И ХХК байгуулсан. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бэлэглэл, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр И ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүтээн байгуулалт хийхээр нүүрс баяжуулах үйлдвэр барих зэрэг ирээдүйд ашигтай ажиллах зорилгыг тавьж анх Л.Чад итгэл хүлээлгэн дүрмийн сан дахь хувь хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 50 хувийн хувьцааг хамтран ажиллах зорилгоор хариу төлбөргүйгээр шилжүүлсэн. Компанийн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасны дагуу компанийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хуульд заасан гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, компани хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн Л.Чыг компанийн баримт бичгүүдтэй танилцах боломжоор бүрэн хангасан. Компаниас Л.Чад хаяглан нийт 27 удаа үйл ажиллагаатай холбоотой албан бичиг хүргүүлснээс 2014 оноос хойш ээлжит, ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг нийт 6 удаа хуралдуулахаар зарлаж, зарыг хувьцаа эзэмшигч Л.Чад хүргүүлсэн боловч тэдгээрт хариу өгдөггүй, цаашлаад компаниас биечлэн хүргэж өгөхөд зарыг хүлээн авахаас татгалздаг болсон. Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцааг 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг этгээд нь эрх бүхий албан тушаалтантай нэгэн адил хуульд заасан хариуцлага хүлээдэг. Л.Ч нь И ХХК-ийн 20-оос дээш хувийн хувьцааг эзэмшдэг тул Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах үүрэг хүлээсэн. Б.ОИ ХХК-ийг 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл албан ёсоор бүртгэлтэй байсан ба 12221X тоот тусгай зөвшөөрөл нь манай компанийн эзэмшилд анх олгогдож байсан. Хариуцагч тухайн нүүрсний илэрц бүхий хайгуулын талбайд өөрийнх нь хөрөнгөөр геологи хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлж, ашиглалтын эрх авах зорилгоор Л.Чтай гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсоноор 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г үзэглэж байсан. Б.Онь өөрийн үүсгэн байгуулсан компанийн 100 ширхэг хувьцаанаас 50  хувийг буюу 50 ширхэг хувьцааг хариу төлбөргүйгээр Л.Чад зохих журмын дагуу шилжүүлж, компанийн бичиг баримтад шаардлагатай өөрчлөлтүүдийг эрх бүхий байгууллагад уламжлан хийлгэж байсан юм. Бэлэг хүлээн авагч нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж байсан хэдий ч компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч болсны дараа мөн 2017 оны 9 сард Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараагаас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөн хувьцаа эзэмшигчдийн зарлаж, товлосон хуралдаанд “завгүй байна, хурлын зарыг хүлээн аваагүй” гэдэг шалтгаанаар биечлэн оролцдоггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжийг хязгаарлаж, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлуудыг санаатайгаар бий болгож, бусадтай хамтрах боломжийг алдагдуулсан. Б.Онь гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагаанд нийцсэн бүхий л эрх, үүргийг хууль, дүрэмд зааснаар хэрэгжүүлж байсан ба Л.Ч нь хариуцагчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд хийсэн бүхий л ажлыг үгүйсгэж, өөрөө гүйцэтгэх захирал болох, компанийн удирдлагыг гартаа оруулснаар компанийн өмч хөрөнгийг давуу эрхээр захиран зарцуулах далд санаа агуулж байжээ. Бэлэг хүлээн авагч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандаж байна гэх хэдий ч хариуцагчийг гомдоосон үйлдлээ нийтэд ил, мөн өөрийн “Гацуурт” ХХК-ийн хүрээнд үйлдэж байна.

Төрийн эрх бүхий байгууллагаас нэгэнт тогтоосон нийт 406,1 сая тонн чулуун нүүрсний геологийн нөөцтэй ордыг эзэмшигч И ХХК-ийн болон Б.Оын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд бэлэглэгчийг гомдоосон үйлдэл сөргөөр нөлөөлж байна.

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, 50 хувийн хувьцааг бэлэглэлээр авснаас хойш компанийн удирдлагыг хууль бусаар авах өөр сэдэлттэй байсан байх бөгөөд бэлэглэгчийн нэр, нэр төр, алдар хүндийг олон нийтийн дунд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэх нэрийн дор гутаах, 2 700 000 000 төгрөгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж хөрөнгө оруулсан гэж худлаа цуурхал тараах зэргээр бэлэглэгчийг гомдоосон үйлдлүүд хийсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 7 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Л.Чтай ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, хамтран ажилласан бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Ч нь И ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл И ХХК-ийн дүрмийн дагуу 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Онь компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Хувьцаа эзэмшигч Л.Ч нь шүүхэд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг 2015 онд дуусгавар болсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн уг шаардлага нь И ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөхөөр байна. Учир нь, Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Гэтэл 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлыг томилсон томилгоог хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл И ХХК-ийн 2015 оноос 2018 оныг хүртэл хийсэн ажил, гэрээ хэлцэл, бусдын өмнө хүлээсэн үүрэг, шаардах эрхүүд хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үр дагавар үүснэ. И ХХК нь компанийн дүрэмд заасны дагуу 2014 оноос 2018 оныг хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулахаар хувьцаа эзэмшигч Л.Чад удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч, хувьцаа эзэмшигчдийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцдоггүй байсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Гацуурт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Гацуурт” ХХК нь Л.Чтай гэрээ байгуулж, 2014, 2015 онуудад Сэлэнгэ аймгийн Түшиг Сумын Хужирт нэртэй газарт байрлах XV-012221 дугаартай хайгуулын талбайд өрөмдлөг хийсэн. 2014 онд 1 993 тууш метр, 2015 онд 2 857 тууш метр, нийт 4 850 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн. Өрөмдлөгийн ажлыг Л.Чтай гэрээ байгуулж, төлбөрөө тохиролцон хийж гүйцэтгэсэн бөгөөд төлбөрийг Л.Ч нь төлсөн. “Гацуурт” ХХК нь Б.Оболон И ХХК-тай 2014, 2015 онд Сэлэнгэ аймгийн Түшиг Сумын Хужирт нэртэй газарт байрлах XV- 012221 дугаартай хайгуулын талбайд өрөмдлөг хийх ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэднээс ямар нэгэн төлбөр авч байгаагүй болно. Уг гэрээг байгуулж өрөмдлөг хийх үндэслэл нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Л.Ч болон Б.Онарын байгуулсан ХО-1 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” юм. Уг гэрээг үндэслэн “Гацуурт” ХХК нь Л.Чтай гэрээ байгуулан, төлбөрөө тохиролцон өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 280 дугаар зүйлийн 280.1.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Оад холбогдох Б.Оын И ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг тогтоолгох, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Ч, Б.Онарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул халхавчлагдаж байгаа 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр И ХХК, Л.Ч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын ХО-1 тоот гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чад шилжүүлэхийг Б.Оад даалгах тухай Л.Чын үндсэн нэхэмжлэлийг, Л.Чад холбогдох Л.Ч, Б.Онарын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулах тухай Б.Оын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 85 850 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “...талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч тус гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулаагүй, уг гэрээг байгуулах үндэслэл нь  2014 оны 3 дугаар 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Уг гэрээгээр Л.Ч нь И ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл бүхий талбайд өрөмдлөгийн ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн нь хэргийн баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.Оыг өөрийн эзэмшлийн хувьцааг Л.Чад хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй...”  гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хангаагүй. И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Онь Л.Чад бэлэглэсэн ба И ХХК-ийн нэгж хувьцааны үнэлгээг тогтоож, Л.Чад санал болгосон зүйл байхгүй. Харин хайгуулын зөвшөөрөл бүхий талбайд өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ашигт малтмалын нөөц тогтоогдохгүй байж болох эрсдэл гарахыг Л.Ч тооцоолон бэлэглэлийн гэрээ байгуулсан. Б.Онь Л.Чтай урт хугацаанд хамтран ажиллах зорилго тавьсан ба компанийн хувьцааг бэлэглэсэн. Л.Ч нь бэлэглэлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2-т заасны дагуу үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй ба компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хөрөнгө оруулаагүй. Энэ үйлдэл нь Б.Оыг гомдоох үндэслэл болсон. 2015 оноос хойш тус хайгуулын талбайгаас ашигт малтмал олдох өндөр магадлалтай болох нь илэрхий болсноос хойш Л.Ч Б.Оаас харилцаагаа тасалсан. Л.Ч нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын анхан шатны санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар баримтаа гаргаж өгөлгүй илт зөрүүтэй үнийн дүнтэй тайлангуудыг гаргаж өгсөн. Л.Ч нь 2014 оноос ашигт малтмалын нөөц тодорхой болоход зардлаа хэт өсгөсөн санаатай үйлдэл гаргасан. Л.Ч руу И ХХК-тай холбоотой албан бичгийг удаа дараа хүргүүлж, 2014 онд 6 удаа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахаар хүргүүлэхэд хариу өгдөггүй, оршин суугаа хаягаа мэдээлдэггүй байсан. 2014 онд Л.Ч  И ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон боловч Б.Оганцаараа санхүүжүүлж явж байсан. Эдгээр шалтгаан нь хариуцагчийг ноцтой гомдоосон үйлдэл юм гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.          

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал товлогдсон, хурлын зарыг хувьцаа эзэмшигч Л.Чад мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч Б.Огүйцэтгэсэн боловч зарыг хүлээлгэн өгсөн этгээдийн тэмдэглэгээгээр Л.Ч нь зар хүргэсэн болон хуралдаан товлогдсон хугацаанд эзгүй байсан гэж үзэх үйл баримт тогтоогдсон тул хурлын зар хүргэгдсэн гэж үзэх боломжгүй, улмаар товлосон өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй бөгөөд үүнээс өөр хугацаанд хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг Б.Огаргаагүй байна. Иймд хариуцагч Б.Оыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлагын үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн.

Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор И ХХК-ийн 2014, 2015, 2016 онуудад үйл ажиллагаа явуулж байсан албан бичгүүдийг нотлох баримтаар өгсөн. Мөн цахим шууданд үзлэг хийж баталгаажуулсан ба гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Гэвч шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлахдаа 2015 оны хурлын зар болон гүйцэтгэх захирлын тушаалд зөвхөн дүгнэлт хийсэн. Л.Ч тухайн үед эзгүй байсан талаар баримт нотлох баримтаар өгөөгүй байхад эзгүй байсан гэсэн бичгийг үндэслэн дүгнэсэн нь учир дутагдалтай. 2016, 2017 онуудад И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон ба хурлын тэмдэглэл нотлох баримтаар хэрэгт авагдсан байхад тус үйл баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхээс Б.Оыг хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Б.Оад холбогдуулан И ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг тогтоолгох, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Ч, Б.Онарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул халхавчлагдаж байгаа 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК, Л.Ч  нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын ХО-1 тоот гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чад шилжүүлэхийг Б.Оад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Л.Чад холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ. /1хх 1-2, 18-19, 34, 35, 111-112, 159, 242-243, 2хх 1-2, 26-27, 76-77, 134-138, 4хх 215-220, 234-241/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Гацуурт” ХХК нь нэхэмжлэгч Л.Чын шаардлага, тайлбарыг, И ХХК нь хариуцагч Б.Оын татгалзал, сөрөг шаардлагыг тус тус дэмжсэн тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт болон холбогдох хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Л.Ч нь И ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Отай 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХО-1 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр тус компанийн 122221Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хужирт нэртэй газарт орших талбайд геологи хайгуулын өрөмдлөгийн ажлыг хөрөнгө оруулагч Л.Ч өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, И ХХК уг өрөмдлөгийн ажлын үр дүнд тулгуурлан нөөцийн тайлан, ТЭЗҮ-г мэргэжлийн багаар өндөр төвшинд гүйцэтгүүлэн холбогдох газруудаар баталгаажуулан, ашиглалтын эрх авах ажлыг гүйцэтгэх, Л.Ч гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 8 сарын дотор 1000-аас доошгүй тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд ажлын хэмжээг 3000 тууш метр хүртэл өсгөх, И ХХК гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 өдөрт багтааж компанийн нийт хувьцааны 50 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэн өгөх, зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсон байна. / 1хх 142-144, 2хх 29-30/

 

Улмаар талууд дээрх гэрээний биелэлтийг хангах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай 1 тоот, бэлэглэлийн 1 тоот гэрээнүүд байгуулж, Б.Оаас И ХХК-ийн 50 хувийн хувьцааг буюу 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 ширхэг энгийн хувьцааг Л.Чын өмчлөлд хариу төлбөргүйгээр бэлэглэх болон 50 ширхэг нийт 500 000 төгрөгийн хувьцааг хүлээлцэж, мөн өдрийн И ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 14/01 тоот тогтоолоор компанийн үүсгэн байгуулах баримт бичигт үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Б.О, Л.Ч гэж, хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувийг 50%х50% гэж, Б.Оыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг тус тус оруулж, дүрмийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 хх 69-74, 129, 131-132/

 

Дээрх гэрээнүүд болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа зэргийг харьцуулан үнэлвэл, талууд хөрөнгө оруулалтын гэрээг бэлэглэлийн гэрээнээс өмнө байгуулж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан газарт геологи, хайгуулын өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх, хариуцагч нь компанийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээг хэрэгжүүлэх бусад хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн үйл баримт, нотлох баримтуудын цаг хугацаатай тохирон, тогтоогдож байна. /1 хх 75-78, 2 хх 42-43, 49-75, 80, 91-92, 201-244, 3 хх 1-78, 87-88, 4 хх 106-109, 112-115, 198-199, 5 хх 124-125, 129-133, 148-149, 200-208, 214-216, 224-225, 235-237, 6 хх 10-11/ Иймээс Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээг халхавчлах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан шинжийг агуулаагүй байна.

 

Түүнчлэн, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Ч, Б.Онарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул халхавчлагдаж байгаа 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн И ХХК, Л.Ч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын ХО-1 тоот гэрээний 1.8-д заасны дагуу И ХХК-ийн 50 хувийн хувьцааг Л.Чад шилжүүлэхийг Б.Оад даалгах шаардлагын хувьд, Л.Ч нь И ХХК-ийн хайгуулын зөвшөөрөл бүхий талбайд өрөмдлөгийн ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлсэн, тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /1 хх 131-132, 142-144, 2 хх 38/

 

 Өөрөөр хэлбэл, хувьцааны шилжилт нь улсын бүртгэлээр тогтоогдох бөгөөд Л.Чад компанийн 50 хувийн хувьцаа шилжсэн болох нь улсын бүртгэлээр тогтоогдсон байна. Иймээс биелэгдсэн гэрээний заалтыг шаардах эрхгүй ба шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй юм. Анхан шатны шүүх бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Л.Чын эзэмшилд нэгэнт шилжсэн, одоо түүний эзэмшилд хэвээр байгаа И ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүний нэр дээр шилжүүлэхийг Б.Оад даалгах боломжгүй талаар дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн И ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын тухайд, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах хуулиар шүүхэд харьяалуулаагүй асуудал тул шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн шүүхэд мэдүүлэх эрхэд энэ маргаан хамаарахгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл И ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хариуцагч тал “анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах” үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч Б.Оын зүгээс өөрийн эзэмшлийн И ХХК-ийн хувьцааны 50 хувийг Л.Чад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулаагүй, уг гэрээг байгуулах болсон үндэслэл нь дээрх хөрөнгө оруулалтын гэрээний зорилгыг хэрэгжүүлэх байсан тул Б.Оыг өөрийн эзэмшлийн хувьцааг Л.Чад хариу төлбөргүйгээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн, бэлэглэлийн гэрээ нь Л.Ч И ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой, уг компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хувиар бус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх тул гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН