| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/04016/И |
| Дугаар | 184/ШШ2024/03045 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03045
| 20******* он 05 сары 30 өдөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Цайз *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:МЮ930*******261/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, -р гудамж, *******-р хэсэгт оршин суух ийн ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, -5 тоот хаягт оршин суух ******* овогт ийн /РД:УД5*******121601/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,2*******0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
А.******* нь Н., И. нарт холбогдуулан 11,2*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвасүрэн нь хариуцагч И.гаас татгалзаж, 11,2*******0,000 төгрөгийг хариуцагч Н. нь 20******* оны 11-р сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Н., И. нарт холбогдуулан 11,2*******0,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвасүрэн нь хариуцагч И.гаас татгалзаж, 11,2*******0,000 төгрөгийг хариуцагч Н. нь 20******* оны 11-р сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* хариуцагч И.гаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 11,2*******0,000 төгрөгийг хариуцагч Н. нь 20******* оны 11-р сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5,430 төгрөгийн тал хувь 9,15 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас, 9,15 төгрөгийг хариуцагч Н.гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН