Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/03114

 

 

 

 

 

     *******24            06               04                                             184/ШШ*******24/03114

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* трейд, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 13/15 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн *******22 оны 06-р сарын 06-ны өдрийн 184/ШЗ*******22/09040 дугаар захирамжаар Д.ээс 71,794,712 төгрөгийг гаргуулж “ капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д.д холбогдох гүйцэтгэх баримт бичигт Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Энхжин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр барагдуулахаар төлбөр төлөгчид холбогдуулан огт ажиллагаа явуулалгүй, төлбөр төлөгч бус М.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хүнс трейд, *******-р байрны ******* тоотод байрлах 27м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан, шинжээч томилон хямдаар үнэлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл М.*******д холбогдуулан ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Шийдвэр гүйцэтгэгч нь М.*******той огт уулзаагүй бөгөөд дээрх ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгийг түүнд мэдэгдэхгүйгээр, хууль тайлбарлаагүй атлаа олон ажиллагаа явуулж, *******23 оны 12-р сарын 22-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаанд оруулж *******24 оны 01-р сарын 19-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 40,000,000 төгрөгөөр бусад иргэнд худалдан олгосон байдаг. Улмаар орон сууцыг албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн.

Нэхэмжлэгчийн орон сууцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж Ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь *******24 оны 03-р  сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасны дагуу гомдол гаргасан боловч Ахлах шийдвэр гүйцэтгэгч уг гомдлыг хүлээж авахгүй талаараа *******24 оны 03-р сарын *******-ны өдрийн мэдэгдлээр хариу өгсөн байдаг. Иймээс хуульд заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт *******24 оны 03-р сарын *******-ны өдөр гомдол гаргасан боловч мөн л хүлээж аваагүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэгч нь дараах нэхэмжлэлийг гаргасан болно. Үүнд: “Миний бие 66 настай. Хүнс Трейд ХХК-д насаараа хөдөлмөрлөж олсон орон гэрийг маань би төлбөр авагч “ капитал ББСБ” ХХК-д өөрийн орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ хэлцэл хийж байгаагүй тул холбогдох ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмчлөгч М.*******ын орон сууцыг *******23 оны 08-р сарын 29-ний өдөр хураах ажиллагаа явуулаад *******23 оны 12-р сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх хөрөнгийг *******23 оны 08-р сарын 29-ний өдөр хураан авсан байдаг. Хурааж аваад шинжээчээр үнэлүүлээд төлбөр авагчийн хүсэлтээр нэг сар хойшлуулсан. Тэгэхээр худалдан борлуулах ажиллагаа *******23 оны 08-р сарын 29-ний өдөр явагдаж эхэлсэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасны дагуу бусад хөрөнгийг үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгч хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор худалдан борлуулах ажиллагаа явуулна гэсэн байхад үл хөдлөх хөрөнгийг хураан авснаас хойш 4 сарын дараа худалдан борлуулах *******23 оны 12-р сарын 22-ны өдөр анхны дуудлага худалдан борлуулсан. Тэгээд ахлах шийдвэр гүйцэтгэгч дээрх хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн *******24 оны 01-р сарын 19-ний өдөр 2 дахь дуудлага худалдааг товлон зарлаад 40,000,000 төгрөгөөр иргэнд худалдан борлуулсан байдаг.

Хураан авсан энэ ажиллагаанд ерөөсөө өмчлөгч оролцоогүй. Тухайн эд хөрөнгийг нь өмчлөгчөөс хурааж авна. Энэ хураах тогтоол ямар ач холбогдолтой вэ гэвэл дуудлага худалдаанд оруулах гэж худалдан борлуулна шүү гэсэн л акт. Энэ акт дээр үнэлгээ гэж байж байгаа. Энд өмчлөгч, шийдвэр гүйцэтгэгчийн үнийн санал гэсэн зүйл байгаа. Энэ актын гол агуулга бол өмчлөгч дуудлага худалдаанд оролцож байна гэдгийг мэдэх, мөн тухайн хөрөнгийг хурааж авахад зах зээлийн ханш нь хэд юм бэ гэдгийг л тогтоох эрх зүйн акт. Гэтэл энэ акттай өмчлөгч буюу нэхэмжлэгч М.******* танилцсан зүйл байхгүй. Ажиллагааны явцад ч танилцаагүй.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бус хүчингүй дуудлага худалдаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******24 оны 02-р сарын 02-ны өдөр Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2/2 дугаар тогтоолоор иргэн Н.Бямбахүүг өмчлөгчөөр бүртгэхээр даалган шийдвэрлээд одоо болтол Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн зүйл байдаггүй. Тэгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдааны ялагчид өмчлөгчөө шилжүүлж өгөөгүй байгаа. Хуулиараа тухайн хүн өмчлөх эрхийг дуудлага худалдаагаар шилжүүлэн авах эрх байхаас биш шууд өмчлөгч болоод дуудлага худалдааны ялагчаар чөлөөлүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Өмчлөгчөөр бүртгүүлсний дараа шүүхэд хандаад тодорхой үйлдэл хийх буюу тухайн дуудлага худалдааны ялагч Н.Бямбахүүгийн эзэмшилд байгаа орон сууцыг нэхэмжлэгч М.*******ын эзэмшилд байгаа орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасны үндсэн дээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг хийх ёстой юм. Гэтэл тухайн өдрийн ялсан энэ өмчлөх эрхийн тогтоолоор өмчлөгчийн орон сууцыг чөлөөлөх ажиллагаа хийгээд байгаа нь хуульд олгогдоогүй албадан чөлөөлөх ажиллагааг хийх гээд байгаа юм. Ерөнхийдөө энэ 2 хөгшин социализмын үеэс л энэ байгууллагад ажиллаж, ганц орон сууцтай болсон. Тэгээд чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа нь энэ 2 хүн гэр оронгүй болох хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байх тул шүүх хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ*******21/03040 дугаар шийдвэрээр Л.ээс 71,787,524 төгрөгийг гаргуулж “ капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Д. нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд *******19 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21-1903*******03 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох М.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хүнс трейд, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2**************09982 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д.д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй тул гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан М.*******ын өмчлөлийн орон сууцыг *******22 оны 11-р сарын 02-ны өдрийн 2227044/169 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, *******23 оны 08-р сарын 29-ний өдрийн 22270744/1693 тоот тогтоолоор хураасан. Талуудад хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцож тогтоохыг мэдэгдэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд харилцан тохиролцоогүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор талуудаас хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн *******23 оны 09-р сарын 22-ны өдрийн 9/351 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баянмодот” ХХК-ийг төлөөлж С. шинжээчээр томилж, үнэлгээ тогтооход дээрх хөрөнгийг 55,347,449.65 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг *******23 оны 09-р сарын 27-ны өдрийн 4-169/18343 тоот мэдэгдлээр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., төлбөр төлөгч Д., хөрөнгийн өмчлөгч М.******* нарт тус тус биечлэн танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус хөрөнгийг анхны албан дуудлага худалдаанд *******23 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 38,743,600 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй тул *******24 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 27,674,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 40,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.*******-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгөөс төлбөр гаргах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ М.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-5-6/ Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаа, /хх-7/ М.*******ын гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар, /хх-8/ Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, /хх-9-*******/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, /хх-11/ Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, /хх-12/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, /хх-13/ Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, /хх-14/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, /хх-82/ М.*******оос Ш.ид олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас /хх-17/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ё.*******эд олгосон итгэмжлэл, /хх-22/ хариуцагч талын хариу тайлбар, /хх-23-73/ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд, /хх-83-85/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны 11-р сарын 19-ний өдрийн 184/ШШ*******21/03040 дугаартай захирамжийн хуулбар, /хх-86/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч М.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “ ... Анхны албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацааг хэтрүүлэн явуулсан” гэсэн агуулгаар тодорхойлов. 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “ ... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасныг дагуу явуулсан, хугацаа хэтрүүлээгүй, хууль зөрчөөгүй, өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй, гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгөөс төлбөр гаргах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан” гэж тайлбарлаж, үгүйсгэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ*******21/03040 дугаар захирамжаар 71,494,712 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 292,812 төгрөгийн хамт гаргуулж “ капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн,

4.2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******22 оны 06-р сарын 06-ны өдрийн 184/ШШ*******22/09040 дугаар захирамж, мөн өдрийн 184/ГХ*******22/00969 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НШШГГ” нь *******22 оны 06-р сарын 28-ны өдөр 22270744 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, /хх-28/

4.3.Уг ажиллагаагаар *******19 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21-1903*******03 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох М.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хүнс трейд, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2**************09982 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдсэн,

4.4.Төлбөр төлөгч Д.д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй,

4.5.М.*******ын өмчлөлийн орон сууцыг *******22 оны 11-р сарын 02-ны өдрийн 2227044/169 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн,

4.6.*******23 оны 08-р сарын 29-ний өдрийн 22270744/1693 тоот тогтоолоор хураасан.,

4.7.Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй, үнийн санал гаргаагүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг М.******* болон түүний нөхөр буюу төлбөр төлөгч Д.Баярцэнгэл нараас *******23 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан., /хх-35/

4.8.*******23 оны 09-р сарын 22-ны өдрийн 9/351 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баянмодот” ХХК-ийг төлөөлж С. шинжээчээр томилсон,

4.9.*******23 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг газар дээр нь очиж үзлэг хийх /обьект/-эд М.******* нэхэмжлэгч оролцсон, гарын үсэг зурсан, 

4.*******.Хөрөнгийн үнэлгээний тайлан /55,347,449.65 төгрөгөөр үнэлсэн/-г *******23 оны 09-р сарын 27-ны өдрийн 4-169/18343 тоот мэдэгдлээр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., төлбөр төлөгч Д., хөрөнгийн өмчлөгч М.******* нарт тус тус биечлэн танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан.,

4.11.Төлбөр авагч *******23 оны ******* дугаар сарын 19-ны өдрийн 05/01******* тоот албан хүсэлтээр “...М.******* нар нь 1 сарын дотор сайн дураар төлбөрөө барагдуулах хүсэлт гаргасан тул” дуудлага худалдааг нэг сараар хойшлох” хүсэлт гаргасан,

4.12.Төлбөр авагч *******23 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05/0158 тоот албан хүсэлтээр “...М.******* нар нь 1 сарын дотор сайн дураар төлбөрөө барагдуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул 12 сарын дуудлага худалдаанд оруулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан,

4.13.Хариуцагч нь СХД-ийн Улсын бүртгэлийн хэлтэст ... *******23 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах анхны албан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хүргүүлсэн., анхны албан дуудлага худалдаа явуулах талаар төлбөр төлөгч болон авагч нарт мэдэгдсэн,

4.14.Тус хөрөнгийг анхны албан дуудлага худалдаанд *******23 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 38,743,600 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй,

4.15.*******24 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 27,674,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 40,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.,

4.16.Ялагч Н.Бямбасүх нь *******24 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, *******24 оны 02-р сарын 02-ны өдөр,  нийт 40,000,000 төгрөгийг мөнгөн гүйлгээний журналаар төлсөн,

4.17.Хариуцагч *******24 оны 02-р сарын 02-ны өдрийн 1/2 тоот тогтоолоор ялагч Н.Бямбасүхэд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхээр тогтсон, орон сууцны өмчлөгчөөр Н.Бямбасүхийг бүртгэхийг Улсын бүртгэлд мэдэгдсэн,

4.18. төлбөр төлөгч Д., хөрөнгийн өмчлөгч М.******* нарт орон сууцыг *******24 оны 03-р сарын 01-ний 09 цагт чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн,

4.19. өмчлөгч М.******* *******24 оны 03-р сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан,

-уг гомдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******24 оны 03-р сарын *******-ны өдрийн №4/296 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн,

4.*******. өмчлөгч М.******* *******24.03.*******-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан,

-уг гомдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******24 оны 03-р сарын 29-ний өдрийн 03/894 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч Д. төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.*******-д заасан хугацаанд хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь шийдвэр гүйцэтгэгч Энхжин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбогдох ажиллагаа хийгээгүй, явуулаагүй, ажиллагаа явцад эдлэх эрх, үүргийн талаар хууль тайлбарлаж өгөөгүй, битүүмжлэх болон хураан авах ажиллагаанд оролцуулаагүй, хөрөнгийг хямд үнэлсэн, албадан дуудлага худалдаа явуулах хугацаа хэтрүүлэн хууль бусаар ажиллагаа явуулсан зөрчсөн эсэх талаар байна. Харин М.******* нь төлбөр төлөгч Д.тэй гэр бүл, эхнэр нөхрийн харилцаатай, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хүнс трейд, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2**************09982 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө нь М.Цэрэнтогтохын өмчлөлийнх, шийдвэр гүйцэтгэгч Ё.*******ийн явуулсан *******23 оны 09 дүгээр сараас хойших бусад ажиллагааны талаар маргаагүй байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”, энэ эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно., хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй.” гэж заасан бөгөөд эдгээр ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй, С.*******ыг оролцуулсан, харин тэрээр эдгээр ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлээгүй байна.

7.Нэхэмжлэгч М.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж өмчлөгчийн эрхийг зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбогдох ажиллагаа хийгээгүй, явуулаагүй, ажиллагаа явцад эдлэх эрх, үүргийн талаар хууль тайлбарлаж өгөөгүй, битүүмжлэх болон хураан авах ажиллагаанд оролцуулаагүй, хөрөнгийг хямд үнэлсэн, албадан дуудлага худалдаа явуулах хугацаа хэтрүүлэн хууль бусаар ажиллагаа явуулсан гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Харин эсрэгээрээ нэхэмжлэгч нь гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээнд оролцсон, байлцсан, үнэлгээтэй танилцсан, төлбөр авагчаар 1 сарын хугацаанд төлбөрөө сайн дураараа төлөх, албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргуулж байсан зэргээр оролцож байсан байх тул түүний дээрх үндэслэл үндэслэлгүй, няцаагдаж байна.

Хэрэв хөрөнгийг хямд үнэлсэн гэж үзсэн бол энэ талаар хуульд заасан гомдол гаргах эрхтэй, энэхүү эрхийг шийдвэр гүйцэтгэгч хязгаарлаагүй, хавтаст хэргийн 51 дүгээр тал авагдсан хүсэлтээс үзэхэд өмчлөгч ******* мэдэгдлийг авсан, ... үнэлгээнд гомдол гаргах эрхтэй гэдгээ мэдэж байсан атлаа эрхээ хэрэгжүүлээгүй байна.

8.Нэхэмжлэгч М.*******ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж байсан байх ба тэрээр зарим ажиллагааны явцад БНСУ болон Хятад улс руу явсан, сувилуулсан, эмчлүүлсэн, хөдөө гадаа явсан, эзгүй байсан зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоох, түдгэлзүүлэх, хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс *******22 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн ...******* тоот хаалганд ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, хүрэлцэн ирэх талаар мэдэгдэл наасан байхад М.******* *******23 оны 9-р сар хүртэл гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй, ажиллагаа хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. М.*******ын “ ... М.******* *******22 оны 09 дүгээр сараас *******23 оны 9-р сар хүртэл гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй, надтай огт ажиллагаа хийгээгүй, хууль тайлбарлаагүй” гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцэхгүй байна.

9.Хэргийн 29-33 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ... М.*******ын өмчлөлийн хөрөнгөд *******22 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэхэд “...төлбөр төлөгч нь М.*******ыг эмнэлэгт хэвтэж байгаа, ******* хоногийн дараа эмнэлгээс гарна., хүүхдүүд илүү дутуу юманд гарын үсэг зурж болохгүй гэж хэлсэн тул гарын үсэг зурах гэсэн” байх ба энэ үеэс тэд ажиллагаанд оролцож байсан байх ба бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа *******23 оны 08-р сарын 29-ний өдрөөс хойш хийгдсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, х шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ууль бус явагдсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

*******.Төлбөр авагч *******23 оны ******* дугаар сарын 19-ны өдрийн 05/01******* тоот албан хүсэлтээр “...М.******* нар нь 1 сарын дотор сайн дураар төлбөрөө барагдуулах хүсэлт гаргасан тул” дуудлага худалдааг нэг сараар хойшлуулсан, энэ хугацаандаа ...М.******* нар нь төлбөрөө төлөөгүй тул 12 сарын дуудлага худалдаанд оруулсан, худалдсан нь хууль зөрчөөгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар “... Хуульд өөрөөр заагаагүй бол хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор,

-төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.

 

Тиймээс төлбөр авагч *******23 оны ******* дугаар сарын 19-ны өдрийн 05/01******* тоот албан хүсэлтээр анхны дуудлага худалдааг 1 сараар хойшлуулсан, хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан, мөн төлбөр авагчийн *******23 оны 11 дүгээр сарын 05/158 тоот хүсэлтээр М.******* нар нь төлбөрөө төлөөгүй тул 12 сарын дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/15 дугаар тогтоол гаргасныг Анхны албадан дуудлага худалдаа явуулах хугацааг хэтрүүлэн явуулсан гэж үзэх үндэслэл бус юм. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.*******ын гаргасан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 12-р сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН