Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2022/00083/И |
Дугаар | 135/ШШ2022/00340 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2022/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00083/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, *******, *******, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, сум, ******* баг, , Орон сууцны байр, оршин суух овогт /РД:/-д холбогдох,
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б.******* нь Э.тай гэр бүл болж, 7 жил амьдарч, 2016 онд хүүхэдтэй болсон. 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү Э. төрсөн. Тэр үед ажил хийдэггүй байсан учраас хүүхдээ надаар харуулдаг байсан. 2019 онд тэд хоорондоо ярилцаад магистраар сурахаар Солонгос улс руу явснаас хойш холбоогүй болсон. Нэг удаа тай ярьж та 2 хүүхдээ бодоод нийлж болохгүй юм уу гэж асуухад нийлэх боломжгүй гэж хэлсэн. одоо болтол холбоогүй байдаг. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хүү одоо 6 настай. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.ас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2008 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2016 оны 02 сарын 11-ний өдөр хүү Э.ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр овогт гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүү Э.ын эцэг Э. болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү Э.ад эцэг Э.ас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.ыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн хүү Э.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.ас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС