Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2024/00385

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2024/00385

Есөнбулаг сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, ***, ***, *** давхар, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух, ***т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** овогтой *** нь *** ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 2,699,800 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн болно. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,732,083.06 төгрөг, төлөх ёстой хүү 808,443.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,137.89 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян хоер мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *** овогтой *** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй *** хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *** овогтой *** зээлийн гэрээний үүрэг болох 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучип мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян хөёр мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь *** газрын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...Нэхэмжилсэн 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,050 (тавин долоон мянга тавь) төгрөгнөөс 28,525 (хорин найман мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 28,525 (хорин найман мянга таван зуун хорин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,630,964.82 (хоёр сая зургаан зуун гучин мянга есөн жаран дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 2024 оны 11 дүгээр сард багтаан төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,050 (тавин долоон мянга тавь) төгрөгнөөс 28,525 (хорин найман мянга таван зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 28,525 (хорин найман мянга таван зуун хорин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН