Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00389

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00389

Есөнбулаг сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч:*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *** аймгийн *** сумын ***-р баг, *** тоотод оршин суух ***д холбогдох

зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118,316 төгрөг, нийт 407,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118,316 төгрөг, нийт 407,316 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *** тоот гэрээ байгуулан *** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-10 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118,316 төгрөг, нийт 407,316 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар *** тоот гэрээний дугаартай, *** дугаар ашиглаж байсан иргэн *** нь нэхэмжилсэн төлбөр 407,316 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12,870 төгрөг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118,316 төгрөг, нийт 407,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь ... иргэн *** нь нэхэмжилсэн төлбөр 407,316 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12,870 төгрөг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,870 төгрөгийн тал хувь 6,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,435 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 289,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 118,316 төгрөг, нийт 407,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,870 төгрөгийн тал хувь 6,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,435 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН