Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Э ХХК

Маргааны төрөл:

  1. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох,
  2. Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон,
  3. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох,
  2. Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон,
  3. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Г " ХК нь иргэн Л.М, Х к*******" ХХК болон "Э" ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2020 оны 2 сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү эвлэрлийн гэрээ болон түүнийг баталсан шүүгчийн захирамжид заасанчлан уг хэргийн хариуцагч Л.М нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийт 12,000,000 /арван хоёр сая ам.долларыг өр төлбөртөө тооцон нэхэмжлэгчид төлөх, хэрвээ энэ хугацаанд төлөөгүй бол "Э" ХХК-ийн 100% хувьцааг нэхэмжлэгч "Г " ХХК-д буюу түүний нэр заасан этгээд болох Х р" ХХК-д шилжүүлэн өгөх замаар өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч Л.М нь уг үүргээ биелүүлээгүй тул дээрх 183/IIII2020/00474 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд "Э" ХХК- ийн 100% хувьцааг нэхэмжлэгч "Г " ХК буюу түүний нэрлэсэн этгээд Х р" ХХК-д шилжүүлэн бүртгэх ажиллагааг явуулсан хэдий ч "Э" ХХК-ийн 68%-ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй..." гэх татгалзсан хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газар өгсөн. "Г " ХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлж "Э" ХХК-ийн 100%-ийн хувьцааг Х р" ХХК-д шилжүүлэн бүртгэх тухай гомдлыг 2023 оны 7 сарын 5-ны өдөр гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаар албан бичгээр "Э" ХХК-ийн хувьцааг шилжүүлэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг өгсөн. "Г " ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.М нарт иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай ******* тоот захирамжаар "Э" ХХК-ийн 100%-ийн хувьцааг битүүмжилж, захиран хэвээр зарцуулах эрхийг хязгаарласан шүүгчийн захирамж гарсан ба тус захирамж хүчин байгаа төгөлдөр юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийн хүрээнд хүлээсэн үүргээ бүрнээ ухамсарлаж, мэдэж буй этгээдийн хувьд Л.М нь "Э" ХХК-ийн хувьцаа хэсэгчлэн болон бүхэлд нь "Г " ХК болон түүний нэрлэсэн "Х р" ХХК-иас өөр бусад этгээдэд шилжүүлэх эрхгүй. Гэвч тэрээр хувьцааг бусдад ийнхүү шилжүүлсэн нь "Г " ХК, уг хувьцааг шилжүүлэн авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, тэдгээрийг хууран мэхэлсэн төдийгүй Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа мөн.

Тодруулбал: Төлбөрт тооцож хувьцааг шилжүүлэн авах, ингэснээр авлагаа барагдуулах талаарх "Г " ХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн (Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2), мөн Г " ХК, хувьцааг шилжүүлэн авсан "Ч ши групп" ХХК болон Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлсэн (Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4) үйл ажиллагаа байх бөгөөд үүнд үндэслэж хийсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэстэй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу бүртгэлийн зөрчлийг арилган зөвтгүүлэх, бусдаас авах авлагаа барагдуулах Г " ХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий үйлдлийн үр дагаварыг арилгуулах зорилгоор дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж б. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХК нь иргэн Л.М, Х к******* ХХК, Э ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 474 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү эвлэрлийн гэрээ болон түүнийг баталсан шүүгчийн захирамжид хариуцагч нарын нэг болох Л.М нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийт 12,000,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол Э ХХК-ийн 100 хувь хувьцааг нэхэмжлэгч Г ХК буюу түүний нэрлэн заасан этгээд болох Х******* ХХК-д шилжүүлэн өгөх замаар өр төлбөрийг барагдуулах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч Л.М нь уг үүргээ биелүүлээгүй тул 474 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Г ХХК-д буюу түүний нэрлэн заасан Х******* ХХК-д шилжүүлэн бүртгэх ажиллагаа явуулсан хэдий ч Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул шийдвэр боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн. Энэхүү хариутай холбоотой Г ХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын хүрээнд гомдол гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлж Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг Х******* ХХК-д шилжүүлэх бүртгэх тухай гомдлыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Энэхүү гомдлын хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 7545 дугаар албан бичгээр Э ХХК-нэхэмжлэгч 100 хувийн хувьцааг шилжүүлэх боломжгүй учир шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн. Г ХК-ийн нэхэмжлэлтэй Л.М нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018.10.09-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай 11721 тоот захирамжаар Э ХХК-ийн 100 хувьцааг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан шүүгчийн захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийн хүрээнд хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж, мэдэж байгаа хариуцагч Л.М нь Э ХХК-ийн хувьцааг Г ХК болон түүний нэрлэн заасан Х******* ХХК-аас өөр бусад этгээдэд шилжүүлэх эрхгүй. Энэхүү хувьцааг бусад шилжүүлснээр Г ХК, уг хувьцааг шилжүүлэн авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн Улсын бүртгэлийн газрын хууран мэхэлсэн б гэж үзэж байгаа. Тодруулбал захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4-д заасан үйл ажиллагааг Л.М нь явуулсан б гэж үзэж байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй. Иймд 1. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн //7045 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 2. Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг "Ч ши групп" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х******* ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж б. Манай зүгээс зайлшгүй М******* шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж б. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бодит байдал хангалттай тогтоогдсон. 2018 онд М Э ХХК-ийн хувьцааг шилжүүлэх эрхийг түдгэлзүүлчихсэн байсан. Өөрөөр хэлбэл М өөр бусад этгээдэд худалдан борлуулах, шилжүүлэх эрхгүй этгээд байтал Ч ши групп" ХХК-д 68 хувийн хувьцааг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож б. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн байгууллагад шийдвэр очоогүй гэдэг тайлбарыг хэлсэн. Үнэхээр очсон, очоогүй талаар хөдөлшгүй нотлох баримт байхгүй, Улсын бүртгэлийн байгууллага нь захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн бүртгэл үйлдсэн. Үүнийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл нь илт хууль бус хэлцэл буюу илт хууль бус захиргааны акт гарах үндэслэл болж байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эерэг нөлөөлөл бүхий илт хууль бус акт гэж үзэж б. Мөн захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхэлсэн буюу эрхгүй этгээд, эрхтэй мэтээр илэрхийлээд б. Г тай байгуулсан гэрээний захирамж дээр хувьцааны үнэлгээ 4.5 сая доллар байдаг. Үүнийг 680,000 төгрөгөөр Хятад иргэнд зарж б гэдэг бол хууран мэхлэх шинжтэй хэлцэл хийгджээ гэж дүгнэж болохоор б. Ч ши групп" ХХК-ийн эрх, ашиг хохирол учирсан бол хавтаст хэрэгт авагдсан баримтаар 680,000 төгрөгийн асуудал харагдаж б. Мөн захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй. Хувьцаа 100 хувь хэний нэр дээр байхаас үл хамаараад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Г болон түүний нэр заасан этгээдэд шилжүүлэх үйл ажиллагааг биелүүлэх үүрэгтэй. Хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болоод өөр этгээд хохирох гэж байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргаад хохирлоо шийдүүлдэг. Иймд шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, гүйцэтгэх хуудас гарчихсан нөхцөл байдалд бүртгэлийн байгууллага нь өөрийн процесс журмаа бариад татгалзаж байгаа нь захиргааны ерөнхий хууль бусад хууль тогтоомжид нийцэхгүй б. Тэгэхээр захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэх б гэж үзэх үндэслэлтэй б. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Г ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж б. "Э" ХХК нь 2007 оны 11 сарын 12-ны өдөр иргэн Л.М 100%-ийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч ба захирлаар бүртгүүлж шинээр хуулийн этгээд байгуулсан б. 2012 оны 07 сарын 09-ны өдөр Л.М нь холбогдох гэрээний дагуу "С" ХХК /5378575/-д 64 хувийн хувьцааг шилжүүлж бүртгүүлснээр "Э" ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. 2013 оны 01 сарын 23-ны өдөр "С" ХХК нь өөрийн эзэмшлийн 64 хувийн хувьцааг холбогдох гэрээний дагуу Л.М шилжүүлснээр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.М бүртгэлтэй болсон. Мөн 2020 оны 01 сарын 10-ны өдөр Л.М өөрийн эзэмшлийн 68 хувийн хувьцааг эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу "Ч ши групп" ХХК //-д шилжүүлж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн б. Бүрдүүлбэрийг хүлээн авч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22-т "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд шаардах баримт бичиг:" Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8-т "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх" гэж заасны дагуу баримтуудыг авч бүртгэсэн. "Г Банк" ХК нь иргэн Л.М, "Х к*******" ХХК болон "Э" ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж ХУДИХАШШ-д нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. Эвлэрлийн гэрээ болон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжид хариуцагч нь 2022 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 12,000,000 арван хоёр сая ам доллар өр төлбөртөө тооцуулан өгөх энэхүү хугацаанд өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч "Г Банк" ХК-д эсхүл түүний нэр заасан этгээд болох "Х р" ХХК -д шилжүүлэн өгөх замаар өр төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч Л.М нь тогтоосон хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул TOOT захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч "Г Банк" ХК-д эсхүл түүний нэр заасан этгээд болох "Х р" ХХК-д шилжүүлэн өгөх ажиллагааг явуулсан хэдий ч "Э" ХХК-ийн 68 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн гэжээ. "Г Банк" ХК нь иргэн Л.М нарт хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 сарын 09-ны өдрийн "Шүүхийн шийдвэр баталгаажуулах тухай" ******* захирамжаар "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан шүүгчийн захирамж гарсан энэ захирамж хүчин төгөлдөр б гэжээ. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байхад хуулийн этгээдийн хувьцаа бусдад шилжсэн гэсэн утгаар гаргасан б. ИХШХШТХ-ийн 70 дугаар зүйлийн "70.1. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ." "70.2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр б." гэж заасан. Өөрөөр хэлбэл "Э" ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан шүүгчийн захирамж гараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Улсын бүртгэлийн байгууллагад захирамж биелүүлэх тогтоол ирсний дагуу улсын бүртгэлийн байгууллага биелүүлэх үүрэгтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн "9.3. Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө. 10.1.13. Төрийн эрх бүхийн байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан, цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас;" гэж заасан б. Гэтэл "Э" ХХК-ийн хуулийн этгээдийн цахим болон цаасан хувийн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс ирүүлсэн тогтоол мэдэгдэл авагдаагүй б.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг "Ч ши групп" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэнтэй маргаж байгаа. Гаргасан гомдол нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхийн гарах биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байхад хуулийн этгээдийн хувьцааг бусдад шилжүүлсэн гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ. 70.2-д Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр б гэж заасан. Өөрөөр хэлбэл Э ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Улсын бүртгэлийн байгууллагад захирамж биелүүлэх тогтоол ирсний дагуу Улсын бүртгэлийн байгууллага биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө. 10.1.13-д төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсан, цуцалсан тухай баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас гэж заасан б. Гэтэл Э ХХК-ийн хуулийн этгээдийн цахим болон цаасан хувийн хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ирүүлсэн мэдэгдэл авагдаагүй байсан учир 68 хувийн хувьцааг Ч ши групп" ХХК руу шилжсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж б. Манай талаас хууль бус үйлдэл хийгээгүй гэж үзэж б. Өөрийн гаргасан тайлбарыг дэмжиж б. Мтэй байгуулсан гэрээ, шүүгчийн захирамж зэргийг бидэнд мэдэгдэхээс наана мэдэх боломжгүй. Тухайн үед М 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн хүсэл зоригийн хүрээнд 68 хувийн хувьцаагаар шилжүүлсэн үйлдэл байдаг. Түүнээс биш манай талаас хууль бус эс үйлдэхгүй хийгээгүй гэж үзэж б. гэжээ.

Гуравдагч этгээд Э ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эвлэрлийн баталсан шүүгчийн захирамж 2020 оны 02 дугаар сард гарсан. 68 хувийн хувьцаа шилжсэн асуудал 2020 оны 01 сарын бүртгэлээр шилжсэн байдаг. Эвлэрч шийдэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан. Энэ захирамжаар Э ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхийг түдгүүлсэн байдаг. Тухайн захирамжийн биелэлт хангагдах ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлийн газарт хүргээгүйтэй холбоотой. Иргэн Л.М нь бусдад хувьцаа шилжүүлэхгүй байхыг мэдэж байсан. Иймд энэ бүртгэл хүчингүй болох нь зүйтэй гэж үзэж б. Нэхэмжлэлийн 2,3 дахь шаардлагын тухайд хуулийн этгээдийн бүртгэлийн хууль бус үйл ажиллагаа байхгүй гэж үзэж б. Яагаад гэвэл зохих ёсоор хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй учир захирамжийн биелэлтийг хангах бодит байдлын боломж байгаагүй. Гуравдагч этгээдийн зүгээс Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп" ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож б. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хариуцагчийн хууль бус үйлдэл гэдэг байхгүй гэдгийг дэмжиж б. Яагаад гэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллага зохих ёсоор мэдэгдсэн гэдэг баримт хэрэгт байхгүй. Энэ баримт мөн хэрэгт байх ёстой байх. Мөн М гэх хүний хувьцаагаа яагаад шилжүүлэх болсон талаар мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсан хохирсон бол 680,000 төгрөгөөр хохирсон эсэх, халхавч өөр хэлцэл байгаа юу гэдгийг шалгаж тогтоож байж эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийх боломжтой гэж үзэж б. Иймд хамтран ажиллах гэрээ болон Л.М******* гэрчээр асуусны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой болов уу гэж үзэж б. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох,

2. Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

3. Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Л.М******* эзэмшлийн Х к******* ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувь хувьцаа, Л.М******* эзэмшлийн Э ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувь хувьцааг тус тус битүүмжилж, Х Л******* компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 29 хувийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Э ХХК, Л.М нарт даалгаж, Х к******* ХХК, Э ХХК, Л.М нарын арилжааны нууд дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 7,732,231.95 ам.доллар /19,010,774,769.92 төгрөг/-ийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай гэж шийдвэрлэсэн б.

Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2023/00474 дугаар захирамжаар хариуцагч Х к******* ХХК болон Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.М нийтдээ 12,000,000 ам.долларын төлбөрийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дотор Г ХХК-д бүрэн төлж барагдуулах, төлбөр төлөгдсөн тохиолдолд Э ХХК-ийн хувьцаа болон Э ХХК-ийн эзэмшлийн Х Л******* компанийн 29 хувийн хувьцааг Г барьцаанаас чөлөөлж, нэр бүхий хариуцагч нараас нэмэлт төлбөр, хүү, анз шаардахгүй байхаар, Х р ХХК нь Х Л******* компанид эзэмшдэг 51 хувийн хувьцааг Э ХХК-д 7,500,000 ам.доллараар худалдах бөгөөд хувьцаагаа Л.М******* заасан этгээдийн нэр дээр гэрээний 3-ийн b-д заасан бүх төлбөрийн үүрэг бүрэн биелсэн тохиолдолд үл маргах журмаар шилжүүлэхээр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн б.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу Э ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувийн хувьцааг битүүмжилж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байтал тус компанийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж б.

Харин хариуцагч нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг буюу тус компанийн 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хийх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж бүртгэлийн байгууллагад ирээгүй байсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж б.

Хэрэгт цугларсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[1], хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон бусад баримтуудаас үзэхэд, Э ХХК-ийн нийт хувьцааны 68 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Л.М нь эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч ши групп ХХК-д шилжүүлснийг бүртгэлийн байгууллага 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн болох нь тогтоогдож б.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хийхээс цаг хугацааны хувьд өмнө 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай ******* дугаар шүүгчийн захирамж гарсан болох нь тодорхой тогтоогдож б.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:, 4.1.4-д үнэн зөв, бодитой... гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 ....бодит нөхцөлд тохирсон... гэж тус тус заасан б.

Хэдийгээр Э ХХК-ийн нийт хувьцааны 68 хувийн хувьцааг Ч ши групп ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хийх үед 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай ******* дугаар шүүгчийн захирамж бүртгэлийн байгууллагад ирээгүй, үүний улмаас хариуцагчийг буруутгах боломжгүй байх хэдий ч бодит байдалд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хийхээс өмнө дээрх ******* дугаар шүүгчийн захирамж гарсан байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэл нь бүртгэл үнэн зөв байх, бодит нөхцөлд тохирсон зарчмуудад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох болон Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Дээр дурдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2023/00474 дугаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх ба тус шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй б.

Дээрх 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2023/00474 дугаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг шүүгчийн захирамжийг аливаа иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.

Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх үүрэгтэй тул Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох болон Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүхийн шийдвэрийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй б.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Ч ши групп ХХК-ийн тухайд:

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч ши групп ХХК-г гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжийг гаргаж, нэхэмжлэлийн хувийг тус компанид гардуулах ажиллагааг шүүх хийсэн, гэвч тус компани нь улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаягтаа байгаагүй.

Улмаар Ч ши групп ХХК-г албадан ирүүлэх захирамжийг шүүх гаргасан ба албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлсэн албаны ёсны хаягтаа тус компани нь байгаагүй гэх хариуг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн болно.

Түүнчлэн гуравдагч этгээд Э ХХК-ийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.М******* гэрчээр асуулгах болон, Ч ши групп" ХХК, Л.М нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар хэрэгт авхуулах хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй б.

Учир нь Л.М нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байх тул гэрчээр асуух шаардлагагүй төдийгүй Л.М******* гэрчээр асуух нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д заасантай нийцэхгүй.

Мөн Ч ши групп" ХХК болон Л.М нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шүүхээс дүгнэлт өгөхөд ач холбогдолгүй б.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүгчийн захирамжийн дагуу Г ХК-ийн нэрлэн заасан этгээд болох Х р ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хариу өгөх тухай №******* тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Э ХХК-ийн 68 хувийн хувьцааг Ч ши групп" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг шүүгчийн захирамжийн дагуу Х р ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ