Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00390

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00390

Есөнбулаг сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *** аймаг, *** сум, ***-р баг, ***,*** тоотод оршин суух ***д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,009,641 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,009,641 төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь ***-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 сарын 22-ны өдөр *** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. *** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 25-ны өдөр сарын 3,0% хүүтэй 580,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. *** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. ***ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 361,013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,628 төгрөг, нийт 1,009,641 төгрөг гаргуулахаар байна. *** нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул ***с зээлийн гэрээний үүрэгт 1,009,641 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нэхэмжлэлтэй танилцлаа. 1,009,641 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,009,641 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...Миний бие *** овогтой *** нэхэмжлэлтэй танилцлаа. 1,009,641 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,009,641 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,781 төгрөгнөөс 14,390.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 14,390.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,009,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,781 төгрөгнөөс 14,390.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 14,390.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН