| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00426/И |
| Дугаар | 133/ШШ2024/00404 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2024/00404
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 133/ШШ2024/00404 | Есөнбулаг сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: ***, *** дүүрэг, *** дугаар хороо ***, *** гудамж ***, *** тоот *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дүгээр баг, ***д оршин суух, ***д холбогдох,
235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** овогтой *** нь *** ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, 1,199,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. үндсэн зээлийн үлдэгдэл 150,832 төгрөг, төлөх ёстой хүү 62,363.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,616.37 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *** овогтой *** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй *** хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *** овогтой ***с зээлийн гэрээний үүрэг болох 235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т*** нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжилсэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул *** нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлийн гэрээний дагуу нийт 235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Учир нь нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ***н шүүхэд ирүүлсэн ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжилсэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул *** нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх хүсэлтээр нотлогдож байна.
3. *** ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай итгэмжлэлээр с ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг *** олгожээ.
4. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,725 төгрөгийн тал хувь 3,862.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,862.5 төгрөгийг улсын орлогоос, 3,862.5 төгрөг хариуцагч ***с тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлийн гэрээний үүрэг 235,811.64 (хоёр зуун гучин таван мянга найман зуун арван нэгэн төгрөг, жаран дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,725 төгрөгийн тал хувь 3,862.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,862.5 төгрөгийг улсын орлогоос, 3,862.5 төгрөг хариуцагч ***с тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН